Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1326)
— 2792 —

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц

ДЭЭД БОЛОВСРОЛД ХАМААРАХ ЭРДМИЙН ЗЭРГИЙГ
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ КОНВЕНЦ

Оршил

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хурлын дөчдүгээр чуулган 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 27-ны өдрүүдэд Парис хотноо хуралдаж,

Оролцогч улсуудын хооронд боловсрол, газар зүй, хүмүүнлэг, соёл, шинжлэх ухаан, нийгэм-эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэх, бүс нутаг хоорондын яриа хэлэлцээ болон тэдгээрийн харилцан хүлээн зөвшөөрөх баримт бичиг, үйл ажиллагааг өргөжүүлэх нийтлэг хүсэл сонирхолд хөтлөгдөн,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Дүрэмд “тус Байгууллагын зорилго нь боловсрол, шинжлэх ухаан, соёлоор дамжуулан улс үндэстнүүдийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулахад оршино” гэснийг санаж,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм (1945), Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948), Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц (1951) ба түүний протокол (1967), Харьяалалгүй этгээдийн эрх зүйн байдлын тухай конвенц (1954), Боловсролын талаар алагчлахын эсрэг ЮНЕСКО-ийн конвенц (1960), ялангуяа түүний 4а дүгээр зүйл, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (1966), Техник болон мэргэжлийн боловсролын тухай ЮНЕСКО-ийн конвенц (1989)-ийн заалтуудыг харгалзан,

Дээд боловсролын сургалт, эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай ЮНЕСКО-ийн зөвлөмж (1993), Дээд боловсролын багшлах боловсон хүчний эрх зүйн байдлын тухай ЮНЕСКО-ийн зөвлөмж (1997), Уугуул иргэдийн эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглал (2007), Шинжлэх ухаан ба шинжлэх ухааны ажилтнуудын тухай ЮНЕСКО-ийн зөвлөмж (2017)-ийг харгалзан,

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай ЮНЕСКО-ийн бүс нутгийн конвенцуудад тулгуурлан, Бүх түвшинд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй олгохыг болон насан туршдаа суралцах бололцоог бүх нийтэд олгохыг дэмжих Оролцогч улсуудын үүрэг хариуцлагыг дахин нотолж,

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
Төрийн мэдээлэл · 2024 · № 30 (1326)2792-р хуудас