Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(767)
— 160 —

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 36.13 дахь хэсэг нэмсүгэй:

“36.13.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.”

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “коллеж,” гэснийг “коллежид” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд” гэснийг, 28 дугаар зүйлийн 28.1.12, 28.1.19 дэх заалтын “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага,” гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “зөвшөөрөл шинээр олгохыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл” гэснийг “зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 2 (767)160-р хуудас