Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1326)
— 2649 —

Хүүхэд хамгааллын тухай /Шинэчилсэн найруулга/

2024 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 17-ны өдөр хот

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо,

хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино.

2 дугаар зүйл.Хүүхэд хамгааллын хууль тогтоомж

2.1.Хүүхэд хамгааллын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн

хууль1, Хүүхдийн эрхийн тухай хууль2, Гэр бүлийн тухай хууль3, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль4, Нийгмийн халамжийн тухай хууль5, Боловсролын ерөнхий хууль6, Эрүүл мэндийн тухай хууль7, Хөдөлмөрийн тухай хууль8, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас

өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тогтоосон хуулийн

хэм хэмжээ зөрчилдвөл хүүхдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Хүүхдийн эрхийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн. 3 Гэр бүлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 4 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 05 дугаарт нийтлэгдсэн. 5 Нийгмийн халамжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 08 дугаарт нийтлэгдсэн. 6 Боловсролын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 27 дугаарт нийтлэгдсэн 7 Эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт нийтлэгдсэн. 8 Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 31 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2024 · № 30 (1326)2649-р хуудас