Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1325)
— 2574 —

Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц

ТАТВАРЫН СУУРИЙГ БАГАСГАХ, АШИГ ШИЛЖҮҮЛЭХ ЯВДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ТАТВАРЫН ГЭРЭЭТЭЙ
ХОЛБООТОЙ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ
ОЛОН ТАЛТ КОНВЕНЦ

Энэ конвенцод Оролцогч талууд нь,

Татваргүй, эсхүл татварын хувь, хэмжээ багатай газруудад ашгийг

зохиомлоор шилжүүлэх олон улсын татварын түрэмгий төлөвлөлтийн улмаас Засгийн газрууд үлэмж хэмжээний аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоо алдаж байгааг хүлээн зөвшөөрч;

Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдал (цаашид

“BEPS” гэх) нь зөвхөн аж үйлдвэржсэн улсуудын хувьд төдийгүй, хурдацтай өсөж буй эдийн засагтай, хөгжиж буй улсуудын хувьд ч хойшлуулшгүй асуудал гэдгийг анхааран үзэж;

Нэмүү өртөг бий болгож буй болон ашиг олох зорилгоор бодит

эдийн засгийн үйл ажиллагаа явагдаж буй газарт татвар ногдуулахын чухлыг хүлээн зөвшөөрч;

ЭЗХАХБ/Их20-ийн BEPS төсөл (цаашид “BEPS-ийн багц” гэх)-ийн

хүрээнд боловсруулсан багц арга хэмжээг сайшааж;

BEPS-ийн багцад татварын зохицуулалтын зөрүүг урвуулан ашиглах

асуудлыг шийдвэрлэх, гэрээг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх, төлөөний газар үүсгэхээс хиймлээр зайлсхийхийн эсрэг болон маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг сайжруулах зэрэг татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг багтаасан байгааг тэмдэглэж;

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд татварын гэрээтэй

холбоотой BEPS-ийн арга хэмжээнүүдийг түргэн шуурхай, уялдаатай, нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шаардлага байгааг ухамсарлаж;

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй давхар татварын гэрээнд хамаарах

татварыг давхардуулан ногдуулахгүй байх нөхцөлийг хангахаас гадна татвараас зугтах, зайлсхийх замаар татвар ногдуулахгүй байх, эсхүл татварын ногдлыг бууруулах (Гуравдагч талын оршин суугч этгээдэд шууд бус ашиг бий болгох зорилгоор гэрээг урвуулан ашиглах явдлыг оролцуулан) боломжийг үүсгэхгүй байх шаардлага байгааг тэмдэглэж;

Харилцан тохиролцсон өөрчлөлтүүдийг одоогийн хүчин төгөлдөр

мөрдөгдөж буй орлогын татварыг давхардуулан ногдуулахаас зайлсхийх гэрээнүүдийн сүлжээнд бүхэлд нь харилцан уялдаатай, үр ашигтай хэрэгжүүлэхэд эдгээр гэрээ тус бүрийг дахин зөвшилцөх, хоёр талт хэлэлцээ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
Төрийн мэдээлэл · 2024 · № 29 (1325)2574-р хуудас