Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1324)
— 2420 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2024 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 10-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн

дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:

-Ерөнхий чиг үүргийн:

1/Эдийн засаг, хөгжлийн яам; 2/Гадаад харилцааны яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүй, дотоод хэргийн яам;

-Чиглэлийн:

5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам; 6/Батлан хамгаалах яам; 7/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам; 8/Боловсролын яам; 9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; 10/Зам, тээврийн яам; 11/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам; 12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам; 13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам; 14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам; 15/Эрчим хүчний яам; 16/Эрүүл мэндийн яам.”

2/20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4.Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

дараах асуудал хамаарна:

-төрийн өмчийн бодлого; -тагнуул, сөрөг тагнуул, терроризмоос урьдчилан

сэргийлэх асуудал;

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

-төрийн тусгай хамгаалалтын асуудал; -жендэрийн хөгжлийн асуудал; -зөвшөөрлийн нэгдсэн бодлого; -газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал.”

3/20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын

төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:

1/Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг,

хөгжлийн сайд:

-хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; -макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт; -шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого,

төлөвлөлт;

-эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл,

салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого;

-эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, худалдааны

нэгдсэн бодлого;

-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт; -аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; -төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал; -хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах

нэгдсэн бодлого;

-хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт; -оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

2/Монгол Улсын Шадар сайд:

-бүсчилсэн хөгжлийн бодлого; -чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн

нэгдсэн бодлого, төлөвлөлт;

-стандартчилал, хэмжил зүйн асуудал; -тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал; -лабораторийн үйл ажиллагааны нэгдсэн бодлого,

төлөвлөлт;

-гамшгаас хамгаалах асуудал; -хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой

шуурхай асуудал;

-төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

3/Монгол Улсын Шадар сайд:

-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,

ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;

-гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого,

зохицуулалт, бүртгэл;

-шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах

асуудал;

-хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

4/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх

газрын дарга:

-төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэл, төрийн

албаны хүний нөөцийн асуудал;

-Засгийн газрын дотоод мэдээлэл; -Засгийн газраас Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтай

харилцах асуудал;

-орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого; -орон нутгийн удирдлага, зохион байгуулалт; -Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар

хангах асуудал;

-иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга

зүйн туслалцаа;

-төрийн захиргааны төв байгууллагын шуурхай

удирдлага, салбар хоорондын бодлого, зохицуулалтын уялдааг хангах асуудал;

-төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын

сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга:

-хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд

хяналт тавих асуудал;

-хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн

газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал;

-төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг

хангах асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын

сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга:

-хотын хэт төвлөрлийг сааруулах асуудал; -нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй

шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлогын зохицуулалт;

-авто замын түгжрэлийг бууруулах асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

7/Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний

хорооны дарга:

-хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг

хөгжүүлэх;

-хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт; -хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон

дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэл;

-төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

8/Гадаад харилцааны сайд:

-гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн

талаарх хамтын ажиллагаа;

-гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа; -гадаад худалдааны хэрэгжилт; -гадаадад байгаа Монгол Улсын иргэн, бизнесийн эрх

ашгийг хамгаалах асуудал;

-гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ,

хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт;

-гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн

чиглэлээрх хамтын ажиллагаа;

-дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; -гадаад сурталчилгаа; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

9/Сангийн сайд:

-төсвийн бодлого, төсөв, санхүү, эдийн засгийн судалгаа,

төсөөлөл;

-санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн

удирдлагын асуудал;

-нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт, нэгдсэн

төсвийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах асуудал;

-төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт,

санхүүжилтийн үйл ажиллагаа;

-улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; -зээл, тусламжийн асуудал; -нягтлан бодох бүртгэлийн бодлого; -гаалийн бодлого; -татварын бодлого; -даатгалын бодлого; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,

ажил, үйлчилгээ худалдан авах бодлого;

-төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөв, санхүүгийн

удирдлага болон хяналт;

-төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

10/Хууль зүй, дотоод хэргийн сайд:

-эрх зүйн шинэтгэлийн бодлого; -хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн

сургалт, сурталчилгаа, судалгаа;

-эрх зүйн туслалцаа; -улсын хил хамгааллын асуудал; -цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй

тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал;

-шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; -Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага,

хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;

-төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; -иргэний харьяалал, цагаачлалын асуудал; -энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин

суух гадаадын иргэний асуудал;

-төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль

зүйн үндэслэлийн хяналт;

-иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын

бүртгэл;

-хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл; -архивын талаар төрөөс баримтлах бодлого; -иргэний боловсролын албан болон албан бус

хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлэх;

-төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

11/Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд:

-хүнд үйлдвэрлэлийн асуудал; -үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал; -геологи, эрдэс баялгийн бодлого; -геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт; -газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний

нөөцийн талаарх бодлого;

-цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги

ашиглах асуудал;

-олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; -ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого; -эрдэс баялаг болон хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний

экспорт, импортын асуудал;

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

12/Батлан хамгаалахын сайд:

-улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого; -зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; -энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах

асуудал;

-төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

13/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд:

-ногоон хөгжлийн бодлого; -байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн

сэргээх болон экологийн бодлого;

-усны нэгдсэн бодлого; -цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; -усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах

асуудал;

-ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал,

мэдээллийн сан;

-байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн

болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал;

-биоаюулгүй байдлын бодлогын асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

14/Боловсролын сайд:

-боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; -ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг

нэмэгдүүлэх асуудал;

-мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх

асуудал;

-зэргийн болон мэргэжлийн боловсролыг хөдөлмөрийн

зах зээлтэй уялдуулах;

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

15/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд:

-хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; -хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг

багасгах, ядуурлыг бууруулах бодлого;

-гэр бүл, хүүхэд, ахмад настан болон хөгжлийн

бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал;

-нийгмийн халамжийн бодлого; -нийгмийн даатгалын бодлого; -хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал,

ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал;

-хөдөлмөрийн биржийн асуудал; -хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт; -хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд,

Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал;

-Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын

иргэний асуудал;

-гадаадад ажиллах хүч гаргах асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

16/Зам, тээврийн сайд:

-авто замын асуудал; -авто тээврийн асуудал; -төмөр замын тээврийн асуудал; -иргэний нисэхийн асуудал; -далай ашиглах болон усан замын тээврийн асуудал; -тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг

нэмэгдүүлэх асуудал;

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

17/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд:

-аялал жуулчлалын бодлого; -соёл, урлагийг хөгжүүлэх асуудал; -түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого; -биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; -мэргэжлийн спортын хөгжлийн асуудал; -үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлого; -залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг

нэмэгдүүлэх асуудал;

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

18/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд:

-хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого,

архитектурын асуудал;

-барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого; -орон сууцны бодлого; -нийтийн аж ахуйн асуудал; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг

нэмэгдүүлэх асуудал;

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

19/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд:

-хүн амын хүнсний хангамжийн бодлого; -хүнсний аюулгүй байдлын асуудал; -мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах

бодлого;

-мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал; -бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал; -мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий

эд болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал;

-хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр

ашиглалтын бодлого;

-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого; -хөнгөн үйлдвэрлэлийн асуудал; -жижиг, дунд үйлдвэрийн асуудал; -дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт; -үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

20/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд:

-харилцаа холбоо, сансар, мэдээллийн технологи, өргөн

нэвтрүүлэг, шуудангийн бодлого, зохицуулалт;

-цахим засаглал, салбарын хөгжлийг мэдээллийн

технологиор дэмжих асуудал;

-өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны

бодлого, төлөвлөлт, хөгжүүлэх асуудал;

-радио давтамжийн бодлого; -бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлого,

зохицуулалт;

-нийтийн мэдээллийн дэд бүтцийн асуудал; -харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын

инновацыг хөгжүүлэх асуудал;

-кибер аюулгүй байдлын бодлого, зохицуулалт; -цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах

бодлого, зохицуулалт;

-мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн

хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал;

-төрийн үйлчилгээг хүртээмжтэй, нэгдсэн байдлаар

хүргэх бодлого, зохицуулалт;

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

21/Эрчим хүчний сайд:

-эрчим хүчний нэгдсэн бодлого; -эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн

асуудал;

-сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; -эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах

бодлого;

-түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт; -эрчим хүч хэмнэлтийн бодлого; -эрчим хүчний нүүрсний асуудал; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг

нэмэгдүүлэх асуудал;

-салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

22/Эрүүл мэндийн сайд:

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх

бодлого;

-эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл,

хангамжийн талаарх бодлого;

-эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын

хүрээний бодлого;

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон

мэргэжлийн арга хэмжээ;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг

нэмэгдүүлэх асуудал;

-эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалт; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.”

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17

дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Монгол Улсын Шадар сайд гүйцэтгэнэ. Ерөнхий сайд, Шадар сайд нэгэн зэрэг түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газрын аль нэг гишүүн Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ” гэснийг “Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд гүйцэтгэнэ. Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд нэгэн зэрэг түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосноор аль нэг Шадар сайд Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ” гэж, 183 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хилийн боомтын, олимп, нийтийн биеийн тамир, спортын болон нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах” гэснийг “хяналт, үнэлгээний, 20 минутын хот болон боомтын сэргэлтийн” гэж, 20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Шадар сайдын түр эзгүйд түүний үүргийг Шадар сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайдын үүрэг болгосон Засгийн газрын аль нэг гишүүн гүйцэтгэх бөгөөд ийнхүү Шадар сайдын” гэснийг “Тэргүүн шадар сайд, Шадар сайдын түр эзгүйд түүний үүргийг Тэргүүн шадар сайд, Шадар сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайдын үүрэг болгосон Засгийн газрын аль нэг гишүүн гүйцэтгэх бөгөөд ийнхүү Тэргүүн шадар сайд, Шадар сайдын” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33

дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр

баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ

ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

᠑/᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠓᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠶᠠᠮᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ:

᠆ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ:

᠑/ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠠᠮᠤ;

᠒/ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠮᠤ;

᠓/ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠮᠤ;

᠔/ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠶᠠᠮᠤ;

᠆ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ:

᠕/ᠠᠵᠤ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ᠂ ᠡᠷᠦᠳᠡᠰᠦ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠮᠤ;

᠖/ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ;

᠗/ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠠᠮᠤ;

᠘/ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠮᠤ;

᠙/ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ᠂ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠮᠤ;

᠑᠐/ᠵᠠᠮ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠠᠮᠤ;

᠑᠑/ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠰᠫᠣᠷᠲ᠂ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠵᠠᠯᠠᠭᠤᠴᠤᠤᠨ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠮᠤ;

Moehgo& Folo_ oa HeolI

᠑᠒/ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠠᠮᠤ;

᠑᠓/ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠥᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠠᠮᠤ;

᠑᠔/ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠮᠤ;

᠑᠕/ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠶᠠᠮᠤ;

᠑᠖/ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠠᠮᠤ᠃»

᠒/᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠔᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠ:

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠲᠠᠩᠨᠠᠭᠤᠯ᠂ ᠰᠥᠷᢉᠦ ᠲᠠᠩᠨᠠᠭᠤᠯ᠂ ᠲᠧᠷᠷᠤᠷᠢᠰᠮ ᠡᠴᠠ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠵᠧᠨᠳᠧᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᢉᠧᠣᠳᠧᠽᠢ᠂ ᠵᠢᠷᠤᠭ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃»

᠓/᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠕᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ

ᠪᠦᠯᠤᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠡᠷᢈᠢᠯᠡᠨ ᠡ:

᠑/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ;

᠆ᠮᠠᠻᠷᠣ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ;

᠆ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠦᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ;

᠆ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ

ᠬᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ;

᠆ᠠᠵᠤ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᢈᠥᠮᠣᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠰᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᢈᠥᠮᠣᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭᠰᠢᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠭᠤᠷᠢᠰᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ;

᠆ᠣᠶᠤᠨ ᠤ᠋ ᠥᠮᠴᠢ᠂ ᠫᠠᠲ᠋ᠧᠨᠲ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠒/ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠦᠰᠡ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ;

᠆ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠋ᠴᠢᠯᠠᠯ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠯ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠤᢈᠢᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ;

᠆ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠬᠤᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠪᠦᠰᠬᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠓/ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠲᠥᠷᠦ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠆ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ;

᠆ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢉᠡᠨ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠬ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠔/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ:

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ;

᠆ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠦᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠕/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ-ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ:

᠆ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ

ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠖/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ᠆ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠒᠐ ᠮᠢᠨᠦᠲ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠲᠠ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ:

᠆ᠬᠣᠲᠨ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠲᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠒᠐ ᠮᠢᠨᠦᠲ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠠᠪᠬᠤ ᢈᠥᠮᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠡᢉᠡᠯᠢᠲᠡᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ

ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠠᠦᠢᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠗/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠪᠦᠭᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠡᠷᢉᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ:

᠆ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ᠂ ᠯᠣᢉᠢᠰᠲ᠋ᠢᠻ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠆ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠭᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ;

᠆ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠭᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠳᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠦᠭᠰᠠᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠘/ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠦᠯᠤᠰ᠂ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠦᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠆ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠆ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ;

᠆ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠬ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠦᠯᠤᠰ᠂ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢈᠢᢈᠦ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂

ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ;

᠆ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠦᠯᠤᠰ᠂ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢈᠥᠮᠦᠨᠯᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠆ᠳ᠋ᠢᠫᠯᠤᠮᠠᠲ᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠸᠧᠢᠰᠠ᠂ ᠻᠣᠨᠰᠦᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭ ᠠ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠙/ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠲᠦᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠰᠦᢉᠡᠯᠡᠯ;

᠆ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠠᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠆ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ;

᠆ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠦᠳᠤᠬᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠲᠦᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠑᠐/ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮᠴᠢᠯᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ;

᠆ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠴᠠᠬᠳᠠᠭ ᠡ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠢᢉ ᠵᠢᠷᠤᠮ ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠆ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠰᠢᢉᠦᢈᠦ᠂ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ

ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠦᠷᠦ ᠡᠴᠡ ᠰᠦᠮ ᠡ ᢈᠡᠶᠢᠳ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ᠂ ᠴᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠡᠩ ᠦ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠸᠧᠢᠰᠠ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠲᠤ ᠣᠷᠤᠬᠤ᠂ ᠭᠠᠷᠬᠤ᠂ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ;

᠆ᠢᠷᢈᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠡᠳ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ;

᠆ᢈᠡᠪᠯᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ;

᠆ᠠᠷᢈᠢᠧ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠢᠷᢈᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠦᠰᠤ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠑᠑/ᠠᠵᠤ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ᠂ ᠡᠷᠦᠳᠡᠰᠦ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᢈᠥᠨᠳᠦ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠠᠷᠻ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᢉᠧᠣᠯᠤᢉᠢ᠂ ᠡᠷᠦᠳᠡᠰᠦ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᢉᠧᠣᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠢᠯ᠂ ᠬᠠᠶᠢᠭᠤᠯ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠰᠠᠴᠣᠷᠠᠬ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠣᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠬᠤ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠢᠯᠨ ᠲᠣᠳᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠡᠷᠦᠳᠡᠰᠦ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠨᠳᠦ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠂ ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠑᠒/ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠦᠯᠤᠰ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠥᠴᠦᠨ ᠢ᠋ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠡᠩᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠑᠓/ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠨᠤᠭᠤᠭᠠᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠻᠣᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠦᠰᠤᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠴᠥᠯᠵᠢᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠶᠢᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠦᠰᠤᠨ ᠤ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠦᠷᠭᠠᠮᠠᠯ᠂ ᠠᠩ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ;

᠆ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠦᠰᠤ᠂ ᠴᠠᠭ ᠠᠭᠤᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠡᠴᠠ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂

ᠡᠻᠣᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠪᠢᠣ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠑᠔/ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠨᠤᠮ ᢈᠡᠪᠯᠡᠯ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᠪᠢᠴᠢᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠲᠡᠢ ᠦᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠬᠤ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠑᠕/ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ᠂ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᢈᠥᠮᠣᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠦᢈᠡᠶᠢᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠠᠰᠬᠠᠬᠤ᠂ ᠶᠠᠳᠠᠭᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠴᠠᠯᠢᠩ᠂ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ

ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠡᠵᠡᠳ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠴᠢᠨ ᠦ᠋ ᠡᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠲᠠᠯᠠᠲᠤ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ᠂ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠲᠤ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᢈᠥᠴᠦ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠑᠖/ᠵᠠᠮ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠠᠦᠲ᠋ᠤ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠦᠲ᠋ᠤ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠡᠮᠦᠷ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᠰᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠳᠠᠯᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠦᠰᠤᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠑᠗/ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠰᠫᠣᠷᠲ᠂ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠵᠠᠯᠠᠭᠤᠴᠤᠤᠨ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠰᠣᠶᠣᠯ᠂ ᠦᠷᠠᠯᠢᠭ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠡᠦᢈᠡ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᠪ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠪᠠᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ᠂ ᠰᠫᠣᠷᠲ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠦᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠰᠫᠣᠷᠲ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠵᠠᠯᠠᠭᠤᠴᠤᠤᠨ ᠤ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠑᠘/ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠬᠣᠲᠠ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠨ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠑᠙/ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠥᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᢈᠥᠮᠣᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᢈᠥᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠢ᠋ ᠡᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ᠂ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠠᠷᠢᠮᠠᠯ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠮᠠᠯ᠂ ᠲᠠᠷᠢᠮᠠᠯ ᠦᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᢈᠥᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠵᠦᠢᠯ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋

ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠂ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᢈᠥᠳᠡᢈᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠮᠠᠯ ᠢ᠋ ᠴᠠᠭ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠨᠡᠳᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᢈᠥᠩᢉᠡᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠵᠢᠵᠢᢉ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠠᠷᠻ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠒᠐/ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ᠂ ᠰᠠᠨᠰᠠᠷ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ᠂ ᠥᠷᢉᠡᠨ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠴᠠᢈᠢᠮ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ᠂ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠪᠠᠷ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠥᠨᠳᠦᠷ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠷᠠᠳᠢᠤ ᠂ ᠳᠠᠪᠲᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠨᠨᠤᠧᠠᠼ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ ᠻᠢᠪᠧᠷ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠴᠠᢈᠢᠮ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ

ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠲᠡᠢ᠂ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠥᠷᢈᠡᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠒᠑/ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠦᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠰᠢᠨ ᠡ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠲᠦᠯᠡᠰᠢᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ ᢈᠡᠮᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃

᠒᠒/ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ:

᠆ᢈᠥᠮᠣᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ᠂ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢ ᠰᠤᠳᠤᠯᠤᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ;

᠆ᢈᠥᠮᠣᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;

᠆ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠃»

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ

ᠲᠦᠷ ᠡᠵᠡᢉᠦᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠨᠢᢉᠡᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠲᠦᠷ ᠡᠵᠡᢉᠦᠢ

ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠦᠷ ᠡᠵᠡᢉᠦᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂

ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠨᠢᢉᠡᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠲᠦᠷ ᠡᠵᠡᢉᠦᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ

ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠘᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠭᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠣᠯᠢᠮᠫ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ᠂ ᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠦᠲ᠋ᠤ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋᠂ ᠒᠐ ᠮᠢᠨᠦᠲ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠲᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠭᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠡᠷᢉᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠦᠷ ᠡᠵᠡᢉᠦᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ

ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠶᠢᠨ ᢈᠦ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠰᠢᠳᠠᠷ

ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠦᠷ ᠡᠵᠡᢉᠦᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ

ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠶᠢᠨ ᢈᠦ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ

ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠣ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠠ ᠂ ᠠᠮᠤᠷᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ

Төрийн мэдээлэл · 2024 · № 28 (1324)2420–2445-р хуудас