Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай
2024 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг
дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх цахим эдийн засгийг дэмжихэд оршино.
2 дугаар зүйл.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж
2.1.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль
тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг
дэмжих талаар баримтлах бодлого, зарчим, чиг үүргийг тодорхойлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
4.1.1.“гарааны компани” гэж Инновацийн тухай хуулийн
3.1.8-д заасныг;
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
4.1.2.“дэвшилтэт технологи” гэж шинжлэх ухааны
судалгаа, мэдлэгт суурилсан мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх технологийг;
4.1.3.“мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа
холбооны сүлжээ ашиглан тоон өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагааг;
4.1.4.“мэдээллийн технологийн үйлдвэрлэл” гэж
мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгох, хөгжүүлэх, түгээх, үйлчилгээ үзүүлэхийг;
4.1.5.“мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
виртуал бүс” гэж мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг цахим хэлбэрээр бүртгэсний үндсэн дээр энэ хуульд заасан дэмжлэг үзүүлэх зорилготой бүсийг;
4.1.6.“сэндбокс орчин” гэж мэдээллийн технологийн шинэ
бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх, сайжруулах, бодит орчинд турших боломж олгох зорилго бүхий орчныг.
5 дугаар зүйл.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг
дэмжих талаар баримтлах зарчим
5.1.Төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
талаар баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэхэд дараах зарчмыг баримтлан ажиллана:
5.1.1.төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах; 5.1.2.төр мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн
үйлдвэрлэхээс татгалзаж, худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэх;
5.1.3.мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа
хүн, хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг нь олон нийтэд ил тод, нээлттэй, шударга байх;
5.1.4.мэдээллийн технологийн үйлдвэрлэлд хүн, хуулийн
этгээд тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;
5.1.5.мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг
хөгжүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
6 дугаар зүйл.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг
дэмжих талаар Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг
хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;
6.1.2.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
виртуал бүс байгуулах;
6.1.3.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд
шаардлагатай улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тодорхойлох;
6.1.4.энэ хуулийн 4.1.2-т заасан дэвшилтэт технологийн
жагсаалтыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
6.1.5.бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээг батлах; 6.1.6.хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчэйн, сансрын
үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксыг байгуулж, холбогдох журам батлах.
7 дугаар зүйл.Төрийн болон нутгийн өөрөө удирдах
байгууллагын чиг үүрэг
7.1.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага мэдээллийн
технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
7.1.1.төрийн бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангахад цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах;
7.1.2.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
талаар хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэх, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх;
7.1.3.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд
шаардагдах хөрөнгийг төсөвтөө багтаан шийдвэрлэх;
7.1.4.хөгжлийн тэргүүлэх болон дэвшилтэт технологийн
жагсаалтад багтсан чиглэлээр судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөрийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх;
7.1.5.хуульд заасан бусад.
7.2.Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад
сурталчлан таниулахад шаардагдах зардлыг санхүүжүүлж болно.
7.3.Төрийн захиргааны төв байгууллага бүх нийтийн цахим ур
чадварын бүтцийн хүрээнд нийцүүлэн салбарын онцлог бүхий сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулахад цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг авна.
7.4.Төсвийн байгууллага программ хангамжийг хүн, хуулийн
этгээдээс худалдан авахдаа программ хангамжийн эх кодыг захиалагч, эсхүл түүний нэр заасан этгээд, эсхүл гүйцэтгэгч эзэмших нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж, харилцан тохиролцоно.
7.5.Төсвийн байгууллага өөрийн эзэмшиж байгаа программ
хангамжийн эх кодыг гадаад улсад гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.
8 дугаар зүйл.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын чиг үүрэг
8.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
8.1.2.мэдээллийн технологийн салбарын хууль тогтоомж,
бодлогын баримт бичиг, дүрэм, журам, стандартыг боловсруулахад мэргэжлийн холбоотой хамтран ажиллах;
8.1.3.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
талаар оролцогч талуудын түншлэл, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;
8.1.4.бүх нийтийн цахим ур чадварын түвшнийг үнэлэх,
соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
8.1.5.мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн
эрэлт хэрэгцээний судалгааг тогтмол хийх, хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
8.1.6.мэдээллийн технологийн бүтээгдэхүүний оюуны
өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын судалгаа шинжилгээ хийх, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих;
8.1.7.үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн,
үйлчилгээг олон улсад таниулахад дэмжлэг үзүүлэх;
8.1.8.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах.
9 дүгээр зүйл.Мэдээллийн технологийн үндэсний паркийн
чиг үүрэг
9.1.Мэдээллийн технологийн үндэсний парк дараах чиг үүргийг
хэрэгжүүлнэ:
9.1.1.дэвшилтэт технологийг хөгжүүлэх, экспортын чиг
баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа хийх, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
9.1.2.мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг
зах зээлд гаргахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, гарааны компанийн үйл ажиллагааг уялдуулах;
9.1.3.мэдээллийн технологийн тэмцээн, уралдаан зохион
байгуулах, хүний нөөц бэлтгэх чиглэлээр дотоод, гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах;
9.1.4.мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг
хөгжүүлэхэд биет болон биет бус хэлбэрээр хөрөнгө оруулалтыг татах;
9.1.5.үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн,
үйлчилгээг олон улсад сурталчлах, гадаад аутсорсингийн үйлчилгээг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;
9.1.6.мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг
хүн, хуулийн этгээдээс худалдан авах нэг цонхны бүртгэлийн системийг хариуцан ажиллуулах;
9.1.7.мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч
хуулийн этгээдэд зориулан инкубатор, хамтын оффис ажиллуулах, инкубаторт элсэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг тодорхойлох;
9.1.8.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
виртуал бүсийн Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэх;
9.1.9.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
виртуал бүсэд хуулийн этгээдийг бүртгэх, хуульд заасан үндэслэлээр бүртгэлээс хасах;
9.1.10.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай2 хуулийн 22 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
9.1.11.дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх
мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ангилал, төрөл, зориулалт, зохиогчийн эрх болон бусад нэмэлт мэдээллийн хамт бүртгэх.
10 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэл
10.1.Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл санаачлах,
хэрэгжүүлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай3 хуульд заасны дагуу зохицуулна.
10.2.Төрийн байгууллага мэдээллийн технологийн үйлдвэрлэлтэй
холбоотой дараах чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно:
10.2.1.төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэхэд
ашиглах дэвшилтэт технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, түүний засвар, арчлалт, үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах;
2 Хөрөнгийн үнэлгээний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 37 дугаарт нийтлэгдсэн. 3 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 12 дугаарт нийтлэгдсэн.
10.2.2.энэ хуулийн 8.1.4-т заасан бүх нийтийн цахим
ур чадварын түвшнийг үнэлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
10.2.3.энэ хуулийн 8.1.5-д заасан мэдээллийн технологийн
салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний судалгааг тогтмол хийх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
11 дүгээр зүйл.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс
11.1.Монгол Улс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
виртуал бүс /цаашид “виртуал бүс” гэх/-тэй байна.
11.2.Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт
технологийг хөгжүүлэх, виртуал бүсийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллах бөгөөд уг Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.
11.3.Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд
даргаар Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажиллана.
11.4.Зөвлөлийн бүрэлдэхүүн нь эдийн засгийн, санхүү, төсвийн,
цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүний 50-аас доошгүй хувь нь мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл байна.
11.5.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан
байх бөгөөд Зөвлөлийн шийдвэр нь тогтоол, зөвлөмж, мэдэгдэл хэлбэртэй байна.
11.6.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.6.1.мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт
технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэн батлах;
11.6.2.виртуал бүсийн үйл ажиллагааны тайланг
хэлэлцэж, зөвлөмж гаргах;
11.6.3.энэ хуулийн 9.1.8-д заасан Зөвлөлийн ажлын
албаны үйл ажиллагаанд хяналт тавих, чиглэл өгөх.
11.7.Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон
виртуал бүсийн ажиллах журмыг Засгийн газар батална.
11.8.Зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа олон нийтэд ил тод,
нээлттэй байна.
12 дугаар зүйл.Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг виртуал
бүсэд бүртгэх, бүртгэлээс хасах
12.1.Зөвлөлийн ажлын алба мэдээллийн технологийн үйлдвэрлэл
эрхлэгч хуулийн этгээд /цаашид “хуулийн этгээд” гэх/-ээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай4 хуулийн 18.5.6-д заасан төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан цахим хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 3 өдрийн дотор хянаж, дараах шаардлагыг хангасан тохиолдолд виртуал бүсэд бүртгэж, хариу мэдэгдэнэ:
12.1.1.хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл; 12.1.2.хуулийн этгээдийн ажилтны нийгмийн даатгалын
шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
12.1.3.хуулийн этгээдийн эхлэлтийн баланс, эсхүл өмнөх
жилийн санхүүгийн тайлан.
12.2.Зөвлөлийн ажлын алба нь виртуал бүсэд бүртгүүлсэн
хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр гэрээ байгуулах бөгөөд уг гэрээний загварыг Зөвлөл батална.
12.3.Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэр, эцсийн
өмчлөгчийн мэдээллийг нээлттэй, ил тод байршуулна.
12.4.Зөвлөлийн ажлын алба нь бүртгэлтэй хуулийн этгээдийг
дараах үндэслэлээр бүртгэлээс хасна:
12.4.1.хуулийн этгээд нь виртуал бүсэд бүртгүүлсэн
өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлээгүй;
4 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 06 дугаарт нийтлэгдсэн.
12.4.2.мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс бусад
төрлийн үйл ажиллагааг виртуал бүсээр дамжуулан эрхэлсэн;
12.4.3.гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн
үйлдвэрлэл эрхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон;
12.4.4.Иргэний хуулийн 32.1-д заасны дагуу татан
буулгасан.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
13 дугаар зүйл.Татварын болон татварын бус дэмжлэг
13.1.Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээд нь санхүүгийн
болон татварын тайланг холбогдох журмын дагуу гаргаж, Зөвлөлийн ажлын албанд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлнэ.
13.2.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд үзүүлэх татварын
дэмжлэгийг холбогдох хуульд заасны дагуу үзүүлнэ.
13.3.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд улсын төсвөөс
санхүүжүүлэх дараах татварын бус дэмжлэг үзүүлнэ:
13.3.1.мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг
дотоодын болон гадаадын холбогдох байгууллагад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
13.3.2.экспортод чиглэсэн мэдээллийн технологийн
бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн грант олгох;
13.3.3.виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн
технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;
13.3.4.хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, арга
хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгох;
13.3.5.дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн,
үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
13.3.6.Зээлийн батлан даалтын сангийн тухай5 хуульд
заасан нөхцөл журмын дагуу зээлийн батлан даалт гаргах;
13.3.7.экспортод гаргасан болон оюуны өмчид
бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх нэг удаагийн дэмжлэгийг дотоодын мэдээлэл технологийн гарааны компанид олгох;
13.3.8.мэдээллийн технологийн бүтээгдэхүүн,
үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;
13.3.9.мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж
гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох.
13.4.Энэ хуулийн 13.2, 13.3-т заасан татварын болон татварын
бус дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.
14 дүгээр зүйл.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих дэмжлэгийн эх үүсвэр
14.1.Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг
нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
14.1.1.мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс төсөвт
төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;
14.1.2.гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн,
дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж;
14.1.3.энэ хуулийн 7.4-т заасны дагуу төсвийн
байгууллагын өөрийн эзэмшиж байгаа программ хангамжийн эх кодыг гадаад улсад ашиглуулснаас олсон орлого;
14.1.4.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн6
5.3.5, 5.3.18, 5.3.20-д заасан Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн 5-аас доошгүй хувь.
5 Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 09 дугаарт нийтлэгдсэн. 6 Засгийн газрын тусгай сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 48 дугаарт нийтлэгдсэн.
ТАВДУГААР БҮЛЭГ
15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
15.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн
шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд7 заасан хариуцлага хүлээлгэнэ.
15.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль8,
эсхүл Зөрчлийн тухай хуульд9 заасан хариуцлага хүлээлгэнэ.
7 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 8 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 9 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ
᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ
ᠵᠠᠰᠠᠭ ᠲᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠴᠠᢈᠢᠮ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋
ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ
᠒᠂᠑᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ
ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠥᠷᠢᠶ ᠡ
᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠴᠢᢉ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ
ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ
Moehgo& Folo_ oa HeolI
᠔᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠦᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:
᠔᠂᠑᠂᠑᠂«ᠭᠠᠷᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ» ᢉᠡᠵᠦ ᠢᠨᠨᠤᠧᠠᠼ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠘᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠒᠂«ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ» ᢉᠡᠵᠦ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠦᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠢᠨ ᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠓᠂«ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ» ᢉᠡᠵᠦ ᠻᠣᠮᠫᠢᠶᠦᠲ᠋ᠧᠷ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠥᢉᢉᠦᢉᠳᠡᠯ ᠢ᠋
ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠦᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠔᠂«ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ» ᢉᠡᠵᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠕᠂«ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ» ᢉᠡᠵᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠖᠂«ᠰᠧᠨᠳᠪᠦᠻᠰ ᠣᠷᠴᠢᠨ» ᢉᠡᠵᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂
ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠷᠰᠢᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠦᢈᠦᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋
ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ
᠕᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ:
᠕᠂᠑᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠵᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠕᠂᠑᠂᠓᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠨᠢ
ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠔᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᢉᠰᠢ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ
ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠕᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃
ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠯᠢᠶᠡᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ
ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ
᠖᠂᠑᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠖᠂᠑᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠳᠦᠷᠢᠮ᠂
ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠓᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ
ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠕᠂ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠦᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠖᠂ᢈᠢᠮᠡᠯ ᠣᠶᠤᠨ ᠦᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠶᠡᢈᠡ ᠥᢉᢉᠦᢉᠳᠡᠯ᠂ ᠪᠯᠤᠻᠴᠧᠢᠢᠨ᠂ ᠰᠠᠨᠰᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠳ᠋ᠤ
ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠧᠨᠳᠪᠦᠻᠰ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠃
᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠬᠤ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠗᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ
ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠡ:
᠗᠂᠑᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ
ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠗᠂᠑᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠓᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠪᠠᠨ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ
ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠔᠂ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋
ᠠᠵᠢᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠶᠡᢈᠡ᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠕᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃
᠗᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠲᠤ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠨ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋
ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠗᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠦᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ
ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠪᠦᢈᠦᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠠᠪᠦᠨ ᠠ᠃
᠗᠂᠔᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠫᠷᠣᢈᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᢈᠢ ᠻᠣᠳ᠋ ᠢ᠋ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠴᠢ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠲᠧᠨᠳᠧᠷ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠕᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠫᠷᠣᢈᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠻᠣᠳ᠋ ᠢ᠋ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠦᠯᠤᠰ ᠲᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ
ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠘᠂᠑᠂ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠘᠂᠑᠂᠑᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ᠂
ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠓᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ᠂ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ
ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠔᠂ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠦᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠢ᠋ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠕᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠢᠯᠲᠡ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᢈᠢᢈᠦ᠂
ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳᠡᢉᠡᠷᠡᢈᠢ ᠡᠷᠢᠯᠲᠡ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠘᠂᠑᠂᠖᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠣᠶᠤᠨ ᠤ᠋ ᠥᠮᠴᠢ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠡᠷᢉᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ
ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ;
᠘᠂᠑᠂᠗᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠲᠤ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ
ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠘᠂᠑᠂᠘᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠦᠯᠤᠰ᠂ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ
ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠃
᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠫᠠᠷᠻ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠙᠂᠑᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠫᠠᠷᠻ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠙᠂᠑᠂᠑᠂ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠪᠠᠷᠢᠮᠵᠢᠶ ᠠ ᠲᠠᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋
ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠬᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠭᠠᠷᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠓᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ᠂ ᠦᠷᠤᠯᠳᠤᠭᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᢈᠡ᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠔᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠡᠲᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠠᠶᠡᠲᠦ ᠪᠦᠰᠤ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ
ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠲᠠᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠕᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠲᠤ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ
ᠠᠦᠲ᠋ᠰᠣᠷᠰᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠖᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠨᠢᢉᠡ
ᠴᠣᠩᠬᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠗᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠢᠨᠻᠦ᠋ᠪᠠᠲ᠋ᠤᠷ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ
ᠣᠹᠹᠢᠰ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠢᠨᠻᠦ᠋ᠪᠠᠲ᠋ᠤᠷ ᠲᠤ ᠡᠯᠰᠡᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠘᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠡᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ;
᠙᠂᠑᠂᠙᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠡᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠰᠤᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠑᠐᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠡᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ
ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ᠒ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠙᠂᠑᠂᠑᠑᠂ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ᠂ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠃
᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ
᠑᠐᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠥᠰᠦᠯ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ
ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ᠓ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ
ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ:
᠑᠐᠂᠒᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᢈᠥᠷᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢ
ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠰᠠᠪᠦᠷᠢ᠂ ᠠᠷᠠᠴᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠑᠐᠂᠒᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠦᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠢ᠋ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ
ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠐᠂᠒᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠢᠯᠲᠡ
ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᢈᠢᢈᠦ᠃
ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋
ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠡᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ
᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ
ᠡᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ
᠑᠑᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠡᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠡᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ» ᢉᠡᢈᠦ/᠆ᠲᠡᠢ
ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠑᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ᠡᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᢈᠦ/ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠦᠭ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠓ ᠵᠢᠯ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠑᠂᠓᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᠵᠦ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠑᠂᠔᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠨᠢ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠦ᠋ ᠕᠐᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠤᠪᠢ ᠨᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠑᠂᠕᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠨᠢ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ᠂
ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠑᠂᠖᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠑᠂᠖᠂᠑᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ
ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠑᠑᠂᠖᠂᠒᠂ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠑᠂᠖᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠂᠘᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠴᠢᢉᠯᠡᠯ
ᠥᢉᢈᠦ᠃
᠑᠑᠂᠗᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠦᠯᠤᠨ ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠑᠂᠘᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠰᠤᠬᠤ
᠑᠒᠂᠑᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᠲᠡᢉᠡᠳ» ᢉᠡᢈᠦ/᠆ᠡᠴᠡ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ᠔ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘᠂᠕᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠓ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᢈᠢᠨᠠᠵᠤ᠂ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ:
᠑᠒᠂᠑᠂᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ;
᠑᠒᠂᠑᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠲᠥᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ;
᠑᠒᠂᠑᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠯᠠᠨᠰ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠃
᠑᠒᠂᠒᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ
ᠪᠦᢉᠡᠳ ᠦᠭ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠭᠪᠦᠷ ᠢ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠓᠂ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠡᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂ ᠢᠯᠡ
ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠔᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠰᠤᠨ ᠠ:
᠑᠒᠂᠔᠂᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠷ ᠡ᠂
ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ;
᠑᠒᠂᠔᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠪᠠᠷ
ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ;
᠑᠒᠂᠔᠂᠓᠂ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯᠪᠠᠴᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠑᠒ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ
ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠨᠢ ᠥᠪᠠᠷ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠠᠰᠤᠯᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠵᠣᠭᠰᠤᠭᠰᠠᠨ;
᠑᠒᠂᠔᠂᠔᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠒᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠭᠰᠠᠨ᠃
ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ
᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ
᠑᠓᠂᠑᠂ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠦᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠓᠂᠒᠂ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠓᠂᠓᠂ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ
ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠓᠂᠓᠂᠑᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ
ᠫᠠᠲ᠋ᠧᠨᠲ᠋ᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢉᠷᠠᠨᠲ ᠣᠯᠭᠣᠬᠤ;
᠑᠓᠂᠓᠂᠒᠂ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ ᠲᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠦᢈᠦᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ ᢉᠷᠠᠨᠲ ᠣᠯᠭᠣᠬᠤ;
᠑᠓᠂᠓᠂᠓᠂ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ
ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠲᠥᠯᠦᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠥᢈᠦᠨ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ;
᠑᠓᠂᠓᠂᠔᠂ᢈᠢᠮᠡᠯ ᠣᠶᠤᠨ ᠦᠬᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠖᠐ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ
ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠦᠯᠡᠳᠡᢈᠦ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᢉᠷᠠᠨᠲ ᠣᠯᠭᠣᠬᠤ;
᠑᠓᠂᠓᠂᠕᠂ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠫᠠᠲ᠋ᠧᠨᠲ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ
ᠱᠠᠩᠨᠠᠯ᠂ ᠦᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠣᠯᠭᠣᠬᠤ;
᠑᠓᠂᠓᠂᠖᠂ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ᠕ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠲᠠ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠓᠂᠓᠂᠗᠂ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ ᠲᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠶᠤᠨ ᠤ᠋ ᠥᠮᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ
ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠗᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠬᠤᠪᠢ ᠲᠠᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᠨᠢᢉᠡ ᠦᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠭᠠᠷᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠣᠬᠤ;
᠑᠓᠂᠓᠂᠘᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠓᠂᠓᠂᠙᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠭᠠᠷᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠳ᠋ᠤ ᠡᠳ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠷᢉᠡᠪᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠡᠯᠡᢉᠳᠡᠯ ᠬᠣᠷᠤᠭᠳᠠᠯ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠃
᠑᠓᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠒᠂ ᠑᠓᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋
ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ
᠑᠔᠂᠑᠂ᠸᠧᠢᠷᠲ᠋ᠦᠧᠠᠯ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:
᠑᠔᠂᠑᠂᠑᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠐᠆ᠡᠴᠡ
ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠤᠪᠢ ᠲᠠᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ;
᠑᠔᠂᠑᠂᠒᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠦᠯᠤᠰ᠂ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠨ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠡᠴᠡ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ;
᠑᠔᠂᠑᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠫᠷᠣᢈᠷᠠᠮᠮ
ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠻᠣᠳ᠋ ᠢ᠋ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠦᠯᠤᠰ ᠲᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ;
᠑᠔᠂᠑᠂᠔᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠖ ᠕᠂᠓᠂᠕᠂ ᠕᠂᠓᠂᠑᠘᠂ ᠕᠂᠓᠂᠒᠐᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠤᠪᠢ᠃
ᠲᠠᠪᠦᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠪᠦᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ
᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
᠑᠕᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠦᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠨᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠗ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠕᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠘ ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠙ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ
ᠵᠡᢈᠦᠯᠲᠨ ᠨᠣᢈᠦᠣᠨ:
᠑᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠒᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠓᠂ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠔᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ«ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠕᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ«ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠙ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠖᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠙ ᠣᠨ ᠤ᠋ ᠔᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠗᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠘᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠙᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃