Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1323)
— 2265 —

Шинжлэх ухаан, технологийн тухай /Шинэчилсэн найруулга/

2024 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 16-ны өдөр хот

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго, зорилт

1.1.Энэ хуулийн зорилго нь мэдлэгт суурилсан эдийн засаг,

нийгмийн чиг баримжаа бүхий шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

1.2.Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, технологийн үйл

ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шинжлэх ухаан технологийн тухай хууль тогтоомж

2.1.Шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж нь Монгол

Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас

өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурд сан

утгаар ойлгоно:

3.1.1.“шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс

баримтлах бодлого” гэж шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг;

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2024 · № 27 (1323)2265-р хуудас