Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай
2024 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 16-ны өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх
үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж
2.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж нь
Монгол Улсын Үндсэн хууль1, Соёлын тухай хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас
өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих,
хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.
3.2.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар энэ хуульд
зааснаас илүү тааламжтай нөхцөлийг бусад хуулиар олгож байгаа бол тухайн хуулийн зохицуулалтыг баримтална.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
4.1.1.“соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэж Соёлын тухай
хуулийн 3.1.6-д заасныг;
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Соёлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 32 дугаарт нийтлэгдсэн.