Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1321)
— 2049 —

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ЭРХ ЗҮЙН
БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг

хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлоход оршино.

2 дугаар зүйл.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын

хууль тогтоомж

2.1.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж нь

Монгол Улсын Үндсэн хууль1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль2, Хот байгуулалтын тухай хууль3, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль5, Газрын тухай хууль6, Чөлөөт бүсийн тухай хууль7, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдалтай холбогдсон энэ

хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

3.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол бусад хуульд заасан засаг

захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хэрэгжүүлэх чиг үүргийг Шинэ Зуунмод хотын удирдлага нэгэн адил хэрэгжүүлнэ.

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 35 дугаарт нийтлэгдсэн. 3 Хот байгуулалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 4 Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 37 дугаарт нийтлэгдсэн. 5 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 6 Газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн. 7 Чөлөөт бүсийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 09 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

4 дүгээр зүйл.Шинэ Зуунмод хотын эрх зүйн үндэс

4.1.Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг,

удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байна.

4.2.Шинэ Зуунмод хот /цаашид “хот” гэх/ нь нийтийн эрх зүйн

этгээд байх бөгөөд эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.

4.3.Эрх зүйн харилцаанд хотыг Хотын захирагч төлөөлнө.

4.4.Хот нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д

заасан дүрэмтэй байх бөгөөд дүрэмдээ дараах асуудлыг тусгана:

4.4.1.хотын Зөвлөлийн үйл ажиллагаа, хуралдааны дэг; 4.4.2.хотын Захирагч, түүний ажлын албаны чиг үүрэг,

үйл ажиллагаа;

4.4.3.хотын Ерөнхий архитектор, түүний ажлын албаны

чиг үүрэг, үйл ажиллагаа;

4.4.4.хотын бэлгэ тэмдэг; 4.4.5.хотын оршин суугчийн оролцоо, иргэний танхим; 4.4.6.ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн хороо.

4.5.Энэ хуулийн 4.4-т заасан дүрэмд зарчмын шинжтэй өөрчлөлт

орсон, эсхүл шинэчлэн баталсан тохиолдолд тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол Захиргааны ерөнхий хуульд8 заасан журмын дагуу бүртгүүлснээс хойш 3 сарын дараа дагаж мөрдөнө.

5 дугаар зүйл.Хотын байршил, эдэлбэр газрын хэмжээ

5.1.Хот нь Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны

буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлана.

5.2.Хотын эдэлбэр газрын хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

6 дугаар зүйл.Хотыг хөгжүүлэх үйл ажиллагааны зарчим

6.1.Хотыг байгуулах, төлөвлөх, бүтээн байгуулалтын үйл

ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуульд заасан болон дараах зарчмыг баримтална:

8 Захиргааны ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

6.1.1.нийслэл болон орон нутаг, бүс нутгийг тэнцвэртэй

хөгжүүлэх;

6.1.2.соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ,

олон улсын харилцаа, үйлдвэрлэл, инновацын төв байх;

6.1.3.гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог

хаягдлыг дахин боловсруулах технологид тулгуурлах;

6.1.4.хотын бүтээн байгуулалтыг улс, нийслэл, орон

нутаг, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалттай уялдуулах;

6.1.5.нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоотой байх; 6.1.6.эдийн засгийн хувьд бие даасан байх; 6.1.7.орчин үеийн эко, ухаалаг хот болгон хөгжүүлэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХОТ БАЙГУУЛАЛТ

7 дугаар зүйл.Хотын төлөвлөлт

7.1.Хот нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй байх ба нийслэл

хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцсэн байна.

7.2.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар,

хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хотын Ерөнхий архитекторын саналыг үндэслэн хотын Зөвлөл тус тус батална.

7.3.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийцүүлэн барилгажилтын төслийг Шинэ Зуунмод хотын Ерөнхий архитектор баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

7.4.Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасан төлөвлөгөөний төсөл нь Хот

байгуулалтын тухай хуульд заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байх ба тэдгээрийг боловсруулах үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн Долдугаар бүлэгт заасан журмыг баримталж, олон нийтийн оролцоог хангана:

7.4.1.оршин суугчийн оршин суугаа газраас 300-500

метрт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, соёлын төв, худалдаа, үйлчилгээний газарт хүрэх боломжтой байх;

7.4.2.хотын тээврийн хэрэгсэл нь хос болон цахилгаан

тэжээлтэй байх;

7.4.3.инженерийн бэлтгэл арга хэмжээ, ус хангамж,

ариутгах татуурга, цахилгаан болон хийн хангамж, зам, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг дэд бүтэц, нийтийн үйлчилгээний барилга байгууламж барих ажлыг нэн тэргүүнд зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлэх;

7.4.4.инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний

төлөвлөлт, бүтээн байгуулалтад шинэлэг инновац бүхий технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

8 дугаар зүйл.Хотын бүсчлэл

8.1.Хотын эдэлбэр газар дараах бүсчлэлтэй байна:

8.1.1.эдийн засгийн чөлөөт бүс; 8.1.2.амралт, аялал жуулчлалын бүс; 8.1.3.олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс; 8.1.4.засаг захиргааны бүс; 8.1.5.оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ,

үйлдвэрлэлийн цогцолборын бүс;

8.1.6.зах, худалдаа, бөөний төвийн бүс; 8.1.7.тээвэр, логистик, үйлдвэрлэлийн бүс; 8.1.8.олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны

бүс;

8.1.9.аж ахуй, нөөц бүс.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан бүсчлэлийн хуваарийг хотын

хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлно.

8.3.Хотын бүсчлэлийн дүрмийг хотын Зөвлөл батална. 9 дүгээр зүйл.Хотын газрын менежмент

9.1.Хотын газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн

жилийн төлөвлөгөө нь хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, барилгажилтын төсөлд үндэслэх бөгөөд хотын Ерөнхий архитекторын саналыг үндэслэн хотын Зөвлөл батална.

9.2.Энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу хотын эдэлбэр

газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын байршил,

зориулалт, хэмжээг тухайн жилийн газар зохион байгуулалтын

төлөвлөгөөнд тусгана.

9.3.Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний

дагуу нийгмийн болон инженерийн дэд бүтцээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.

9.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгох

төсөл нь хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний үе шатны төслийн жагсаалтад хамаарч байна.

9.5.Энэ хуулийн 9.3-т заасан төсөл болон сонгон шалгаруулалтад

оролцох этгээдэд тавих шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газар батална.

9.6.Энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу төслийг Шинэ Зуунмод

хотын хөгжлийн корпорац сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй газар ашиглуулах гэрээг хотын Захирагч байгуулна.

9.7.Энэ хуулийн 9.6-д заасан газар ашиглуулах гэрээнд Газрын

тухай хуульд зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана:

9.7.1.газрыг гэрээнд заасан төсөл хэрэгжүүлэхээс өөр

зориулалтаар ашигласан, эсхүл ашиглахаар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлах;

9.7.2.төслийг гэрээ байгуулснаас хойш 12 сарын

хугацаанд хэрэгжүүлж эхлээгүй бол газар ашиглах эрх дуусгавар болох.

9.8.Хотын эдэлбэр газарт улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад

улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

9.9.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Засгийн газрын шийдвэрээр улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлж болно. Энэ тохиолдолд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн9 10, 11, 12 дугаар зүйлийг баримтална.

9 Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 02 дугаарт нийтлэгдсэн.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХОТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,
УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

10 дугаар зүйл.Хотын чиг үүрэг

10.1.Хот нь тус хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх,

өөрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг хууль тогтоомж, хотын дүрмийн хүрээнд хотын оршин суугч, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байна.

10.2.Хот нь нийслэлийн дагуул хот болохын хувьд Монгол Улсын

нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 36.1-д заасан болон Засгийн газар, нийслэл, бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас холбогдох хуулийн дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

10.3.Засгийн газар, нийслэл, бусад засаг захиргаа, нутаг

дэвсгэрийн нэгж энэ хуулийн 10.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төрийн болон орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн Шинэ Зуунмод хотод шилжүүлж болно.

10.4.Хот хуульд заасан чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн

асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхтэй.

11 дүгээр зүйл.Хотын зохион байгуулалт

11.1.Дагуул хот нь зохион байгуулалтын хувьд хороололд

хуваагдана. Хороолол нь энэ хуулийн 8.1-д заасан бүсчлэлийн дагуу зохион байгуулагдана.

12 дугаар зүйл.Хотын удирдлага, түүний тогтолцоо

12.1.Хотын удирдлага дараах тогтолцоотой байна.

12.1.1.хотын Зөвлөл; 12.1.2.хотын Захирагч; 12.1.3.хотын Ерөнхий архитектор.

12.2.Хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох,

хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргийг Шинэ Зуунмод хотын Зөвлөл хэрэгжүүлнэ.

12.3.Хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион

байгуулах үүргийг хотын Захирагч гүйцэтгэнэ.

12.4.Хотын Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай

хуулийн 10 дугаар зүйлд заасан болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

12.5.Хот нь хөгжлийн корпорацтай байна.

12.6.Хотын хөгжлийн корпорац нь энэ хуулийн 16.1-д заасан чиг

үүргийг хэрэгжүүлнэ.

12.7.Хотын удирдлага энэ хуульд заасан зарим чиг үүргээ

холбогдох хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно.

13 дугаар зүйл.Хотын Зөвлөл, түүний бүрэн эрх

13.1.Хотын Зөвлөл есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

13.2.Хотын Зөвлөлийн гурван гишүүн нь Шинэ Зуунмод хот дахь

Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас сонгосон хөрөнгө оруулагчдын төлөөлөл байх ба тэдгээр нь дараах шаардлагыг хангасан байна:

13.2.1.Монгол Улсын иргэн байх; 13.2.2.Шинэ Зуунмод хотод 10 тэрбум төгрөгөөс дээш

хөрөнгө оруулалт хийсэн байх;

13.2.3.татварын өргүй байх; 13.2.4.ял, шийтгэлгүй байх.

13.3.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад зургаан гишүүнийг Шинэ

Зуунмод хотын оршин суугчдаас сонгоно.

13.4.Хотын Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.4.1.хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн

чиглэл, Шинэ Зуунмод хотын төсөв, хөтөлбөрийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

13.4.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх

арга хэмжээний болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах,

хэрэгжилтэд хяналт тавих;

13.4.3.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан хотын чиг

үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

13.4.4.хотын Захирагчийн тайланг сонсох, хэлэлцэх,

дүгнэх;

13.4.5.хуульд өөрөөр заагаагүй бол Шинэ Зуунмод хотын

чиг үүрэг хэрэгжүүлэх талаар заавар, журам, дүрэм батлах;

13.4.6.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар,

төлбөр, хураамж, урамшууллын хэмжээг тогтоох;

13.4.7.хотын өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг

хэрэгжүүлэх;

13.4.8.хотын өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн

этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах;

13.4.9.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

13.5.Хотын Зөвлөл хууль тогтоомжид заасан чиг үүргээ

хэрэгжүүлэхээр баталсан захиргааны хэм хэмжээ агуулсан заавар, журам, дүрмийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

13.6.Хотын Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын

үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөл нь хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журмыг тогтооно.

14 дүгээр зүйл.Хотын Захирагч, түүний бүрэн эрх

14.1.Хотын Захирагчийг хотын оршин суугчдаас шууд, чөлөөтэй

сонгуулийн үндсэн дээр сонгоно. Хотын Захирагчийн сонгуулийг хуулиар зохицуулна.

14.2.Хотын Захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.1.хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн

чиглэл, хөтөлбөрийг боловсруулан Хотын Зөвлөлөөр батлуулж,

хэрэгжилтийг зохион байгуулах;

14.2.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн

ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

14.2.3.хотын төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран

зарцуулах;

14.2.4.хотын өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх

хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэх;

14.2.5.хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл

ажиллагааг чиглүүлж, удирдлагыг томилж, чөлөөлөх;

14.2.6.хуулиар хүлээлгэсэн хотын чиг үүргийг хэрэгжүүлэх,

зохион байгуулах, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланг хотын Зөвлөлд тайлагнах, нийтэд мэдээлэх;

14.2.7.бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,

хот хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэх, бусад улсын хоттой холбоо тогтоох, хамтран ажиллах;

14.2.8.хотод байгуулагдсан чөлөөт бүсийн Захирагчийн

чиг үүргийг хэрэгжүүлэх;

14.2.9.хуульд заасан бусад.

14.3.Хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид

нийцүүлэн захирамж гаргана.

14.4.Хотын Захирагч тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг,

хэвлэмэл хуудастай байна.

14.5.Хотын Захирагч ажлын алба болон харьяа газартай байна.

14.6.Хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны

хязгаарыг Засгийн газар, дүрмийг хотын Захирагч батална.

15 дугаар зүйл.Хотын Ерөнхий архитектор

15.1.Хотын Ерөнхий архитекторын чиг үүргийг Хот байгуулалтын

тухай хуулийн 9.3-т заасан этгээд хэрэгжүүлнэ.

15.2.Хотын Ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар нээлттэй

сонгон шалгаруулалтын үндсэн дээр хотын Захирагч томилно.

15.3.Хотын Ерөнхий архитектор нь ажлын албатай байна.

15.4.Хотын Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай

хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.4.1.хот байгуулалт, газар зохион байгуулалтын баримт

бичгийг боловсруулах, эрх бүхий этгээдээр батлуулах;

15.4.2.хот байгуулалт, газар зохион байгуулалтын баримт

бичгийн хэрэгжилтэд хяналт тавих;

15.4.3.инженерийн дэд бүтцийн төлөвлөлт, хөгжүүлэлт; 15.4.4.хотын хөгжлийн корпорацын бүтээн байгуулалтын

үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж, дүгнэлт хүргүүлэх;

15.4.5.тухайн жилийн хот байгуулалт, газар зохион

байгуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хотын Захирагчид тайлагнах.

16 дугаар зүйл.Хотын хөгжлийн корпорац

16.1.Хотын газар хөгжүүлэлт, менежмент, бүтээн байгуулалтын

төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, хөрөнгө оруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нийслэл, Төв аймгийн өмчийн оролцоотой Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац /цаашид “корпорац” гэх/ хэрэгжүүлнэ.

16.2.Корпорац байгуулах асуудлыг нийслэлийн Засаг даргын

саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

16.3.Корпорацын төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх

ба сонгон шалгаруулалтын үндсэн дээр нийслэлийн Засаг дарга томилно.

16.4.Энэ хуулийн 16.3-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн

бүрэлдэхүүний таваас доошгүй нь нийслэл хотын, хоёроос доошгүй нь Төв аймгийн, хоёроос доошгүй нь мэргэжлийн, хараат бус, хувийн хэвшлийн төлөөлөл байна.

16.5.Корпорацын дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг

сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.

16.6.Корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр

дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

16.6.1.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын,

өмчийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;

16.6.2.гурваас доошгүй жил удирдах албан тушаалд

ажилласан, хот байгуулалт, хууль, санхүү, хөрөнгө оруулалт, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засаг, инженерийн мэргэжлээр дээд боловсролтой;

16.6.3.нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, корпорацын

зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;

16.6.4.сүүлийн 8 жилийн хугацаанд улс төрийн намын

удирдах албан тушаал хашиж байгаагүй;

16.6.5.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан аж

ахуйн нэгж байгууллага нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;

16.6.6.Компанийн тухай хуулийн10 75.8-д заасан

шаардлагыг хангасан;

16.6.7.ашиг сонирхлын зөрчилгүй; 16.6.8.татварын өргүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХОТЫН ЭДИЙН ЗАСАГ

17 дугаар зүйл.Хотын эдийн засгийн үндэс, тэргүүлэх чиглэл

17.1.Хотын эдийн засгийн үндэс нь улс, нийслэл, орон нутаг,

хотын өөрийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн хотын өмч, татварын болон татварын бус орлого, хотын сангийн хөрөнгө, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хандив, тусламж, бусад орлогоос бүрдэнэ.

17.2.Хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, баталгаагаар

хангах нь төр, нийслэл, орон нутгийн үүрэг бөгөөд энэ харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

17.3.Хот нь эдийн засгийн дараах тэргүүлэх чиглэлтэй байна:

17.3.1.аялал жуулчлал; 17.3.2.тээвэр логистик; 17.3.3.соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын биет бус

өвийн академи;

17.3.4.шинжлэх ухаан, технологи, инновац; 17.3.5.олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, худалдаа; 17.3.6.олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагаа.

18 дугаар зүйл.Олон улсын санхүүгийн төв

10 Компанийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.

18.1.Энэ хуулийн 8.1.1-д заасан эдийн засгийн чөлөөт бүсэд

тусгай дэглэм бүхий газар нутгийн хил зааг дотор олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн оролцогч байгууллагуудаас бүрдсэн олон улсын санхүүгийн төв байгуулна.

18.2.Олон улсын санхүүгийн төвийн удирдлага, зохион байгуулалт,

үйл ажиллагааны хүрээ, хязгаар, эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

19 дүгээр зүйл.Төрийн дэмжлэг

19.1.Төрөөс хотын бүтээн байгуулалтад татварын болон татварын

бус дэмжлэг үзүүлнэ.

19.2.Улсын Их Хурал хотын бүтээн байгуулалтын хугацаанд

буюу 2040 он хүртэл инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төрийн байгууллагуудыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх зардлын төсвийг жил бүр улсын төсөвт тусгаж батална.

19.3.Засгийн газар төрийн байгууллагуудыг үе шаттайгаар нүүлгэн

шилжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.

19.4.Хот хувийн хэвшилтэй хамтрах, төр, хувийн түншлэлийг

хэрэгжүүлэх нөхцөлийг хуулиар тогтоож болно.

19.5.Төрийн зарим чиг үүргийг Монгол Улсын засаг захиргаа,

нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Шинэ Зуунмод хотын удирдлагад шилжүүлж болно.

19.6.Хотын бүтээн байгуулалтын төсөлд хөнгөлөлттэй зээл олгох

бодлогыг дэмжиж хэрэгжүүлнэ.

20 дугаар зүйл.Нийслэл хот, орон нутгийн дэмжлэг

20.1.Нийслэл хот нь Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтад

зориулж холбогдох хууль, журмын дагуу үнэт цаас гаргаж болно.

20.2.Нийслэл хот, Төв аймаг нь хотын эрчим хүч, дулаан, ус

хангамж, ариутгах татуурга, харилцаа холбоо, инженерийн бэлтгэл арга хэмжээ, хог хаягдалтай холбоотой зөвшөөрөл, үйлчилгээг саадгүй үзүүлнэ.

20.3.Нийслэл хот болон Төв аймаг нь хотод дараах дэмжлэгийг

үзүүлнэ:

20.3.1.орон нутгийн татвар, төлбөр, хураамжийн хэмжээг

өөрөөр тогтоох;

20.3.2.өөрийн мэдлийн өмчийг дагуул хотод хөнгөлөлттэй

нөхцөлөөр ашиглуулах асуудлыг шийдвэрлэх;

20.3.3.төрийн үйлчилгээг шуурхай, нэг цонхоор үзүүлэх

нөхцөлийг бүрдүүлэх;

20.3.4.салбарын хяналт шалгалтыг давхардуулахгүй байх.

21 дүгээр зүйл.Хотын төсөв, татвар

21.1.Хот төсөвтэй байх бөгөөд нийслэлийн төсвийн бүрэлдэхүүн

хэсэг байна.

21.2.Хотын төсвийн орлого нь татварын болон татварын бус

орлого, улс, нийслэлийн төсвөөс олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

21.3.Нийслэлийн төсвийн орлогын дагуул хотоос эх үүсвэртэй

татварын орлогын 80 хувийг Шинэ Зуунмод хотын төсөвт, 20 хувийг Төв аймгийн төсөвт хуваарилна.

21.4.Хотын төсвийг хотын чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна.

21.5.Хотын төсвийн харилцааг энэ хуульд заасан зарчмыг

баримтлан Төсвийн тухай хуулиар11 зохицуулна.

21.6.Хот татвартай байна. Хотын татварыг Хотын албан татварын

тухай хуулиар зохицуулна.

22 дугаар зүйл.Хотын өмч

22.1.Хот нь хотын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хууль

тогтоомжид заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах өмчтэй байна.

22.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтаар хийсэн

инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хотын өмчлөлд бүртгэнэ.

22.3.Хотын өмчийн менежментийг хотын хөгжлийн корпорац

хэрэгжүүлнэ.

22.4.Хотын өмчийн харилцааг хуулиар зохицуулна.

11 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

23 дугаар зүйл.Хотын дэд бүтцийн сан

23.1.Хот нь доор дурдсан үйл ажиллагаанд зарцуулах сантай

байна:

23.1.1.инженерийн болон нийгмийн дэд бүтцийг

хөгжүүлэх;

23.1.2.нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалт,

цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, ногоон байгууламж бий болгох.

23.2.Дэд бүтцийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

23.2.1.хотын төсвийн орлогын 10 хувь; 23.2.2.хотын хөгжлийн корпорацын ногдол ашгийн 20

хувь;

23.2.3.чөлөөт бүсийн аж ахуйн үйл ажиллагааны орлогын

10 хувь;

23.2.4.хуулиар хориглоогүй бусад.

23.3.Энэ хуулийн 23.1-д заасан санг байгуулах, түүнийг бүрдүүлэх,

захиран зарцуулах, хяналт тавих журмыг хотын Зөвлөл тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

23.4.Энэ хуулийн 23.3-т заасны дагуу тогтоосон журмыг

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ.

23.5.Хотын дэд бүтцийн сангаас зээл олгох, өр, авлага үүсгэх,

сангийн хөрөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

ТАВДУГААР БYЛЭГ
ХОТЫН БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

24 дүгээр зүйл.Хотод хөрөнгө оруулах, түүний баталгаа

24.1.Хотод хэрэгжүүлэх төсөл нь Хөрөнгө оруулалтын тухай

хуулийн12 16.1.2, 16.1.3, 16.1.4-т заасан шалгуур хангасан тохиолдолд дараах хугацаагаар тогтворжуулалтын гэрчилгээг олгоно:

12 Хөрөнгө оруулалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 41 дугаарт нийтлэгдсэн.

Хөрөнгө оруулалтын хэмжээ

/тэрбум төгрөгөөр/

Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа /жилээр/

Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа

/жилээр/

10-30 хүртэл 5 2

30-50 хүртэл 6 3

50-100 хүртэл 7 4

100-200 хүртэл 8 5

200-300 хүртэл 10 6

24.2.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20.8-д заасны дагуу

хотын бүтээн байгуулалтын хөгжлийн төсөлд 300 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх санал гаргасан хөрөнгө оруулагчтай Засгийн газар эрх олгосноор хотын Захирагч гэрээ байгуулна.

24.3.Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд гаалийн,

татварын болон татварын бус, худалдан авах ажиллагааны тусгай зохицуулалт үйлчлэх ба тэдгээрийг хуулиар зохицуулна.

24.4.Хот дахь төрийн үйлчилгээ нь худалдаа, татвар, бизнес,

хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх бүртгэл, зөвшөөрлийн цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна.

24.5.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн

эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах зорилгоор Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг хотын Захирагчийн дэргэд байгуулах ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хотын Зөвлөл батална.

24.6.Энэ хуулийн 24.5-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн

ажиллах журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

24.7.Хотыг хөгжүүлэх төсөл, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн

түншлэлээр хэрэгжүүлж болох бөгөөд энэ харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

25 дугаар зүйл.Хотын бүтээн байгуулалтын гаалийн

тусгай зохицуулалт

25.1.Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд шаардлагатай

бараа, материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулахад Гаалийн тухай хуулийн13 30 дугаар зүйлд заасан хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

13 Гаалийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 23 дугаарт нийтлэгдсэн.

25.2.Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж

байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нэвтрүүлсэн барааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.

26 дугаар зүйл.Хотод үзүүлэх татварын дэмжлэг

26.1.Хотын төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтад зориулж

барилгын материал, тоног төхөөрөмж импортолсон иргэн, хуулийн этгээдэд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд14 заасны дагуу татварын дэмжлэг үзүүлнэ.

27 дугаар зүйл.Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд үзүүлэх татварын бус дэмжлэг

27.1.Хотын бүтээн байгуулалтад чиглэсэн тогтвортой үйл

ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нь дараах татварын бус дэмжлэгийг үзүүлж болно:

27.1.1.цахилгаан, дулаан, түрээсийн төлбөр зэрэг урсгал

зардалд дэмжлэг үзүүлэх;

27.1.2.бизнес эрхлэхэд шаардагдах баримт бичиг,

зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах;

27.1.3.бүтээн байгуулалтын ажилд зориулан хөнгөлөлттэй

зээлийг тэргүүн ээлжид олгох;

27.1.4.Хотын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд

шаардлагатай гадаадаас авах ажиллах хүчний ажлын байрны төлбөрийг чөлөөлөх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД

28 дугаар зүйл.Хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах

28.1.Хотын удирдлага нь Засгийн газар, төрийн захиргааны төв

байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй нийслэлийн Засаг даргаар дамжуулж харилцана.

28.2.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж,

байгууллага нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий

14 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 23 дугаарт нийтлэгдсэн.

төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх, хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

29.1.Энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь гэмт хэрэг,

зөрчлийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд15 заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль16,

эсхүл Зөрчлийн тухай хуульд17 заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.3.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй

бол төсөл хэрэгжүүлэгч нь хотын удирдлагатай байгуулсан гэрээний харилцаанаас үүсэх маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу шүүх, эсхүл арбитраар шийдвэрлүүлнэ.

29.4.Хотын эдэлбэр газар, инженерийн дэд бүтэц, бүтээн

байгуулалтад хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн хариуцна. Гэм буруутай этгээд нь төсөл хэрэгжүүлэгч бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

15 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 16 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 17 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ

᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠩᠴᠡᠪᠦᠷᠢᠲᠡᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠣᠷᠤᠨ ᠵᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠤᠪᠴᠢᠲᠠᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠣᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ

᠒᠂᠑᠂ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠣᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ

ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠕ ᠂

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠖ ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠗ ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠥᠷᠢᠶ ᠡ

᠓᠂᠑᠂ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

Moehgo& Folo_ oa HeolI

᠓᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠨᠢᢉᠡᠨ ᠠᠳᠠᠯᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ

᠔᠂᠑᠂ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠣᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠲᠠᠢ᠂

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠔᠂᠒᠂ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠬᠣᠲᠠ» ᢉᠡᢈᠦ/ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠨ ᠠᠳᠠᠯᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ ᠠ᠃

᠔᠂᠓᠂ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠔᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ

ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:

᠔᠂᠔᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ;

᠔᠂᠔᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠔᠂᠔᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠣᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠔᠂᠔᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠯᢉᠡ ᠲᠡᠮᠳᠡᢉ;

᠔᠂᠔᠂᠕᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠩᢈᠢᠮ;

᠔᠂᠔᠂᠖᠂ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠃

᠔᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠘ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ

ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠕᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᢈᠥᠰᠢᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠨᠳᠡᠢ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᠰᢈᠦ ᠣᠩᠭᠤᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠦᠰᠢᢉᠯᠡᠨ ᠲᠥᠪ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠡᠷᢉᠦᠯᠡᠩ᠂

ᠠᠯᠲᠠᠨᠪᠦᠯᠠᠭ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠨ ᠠ᠃

᠕᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠷᠴᠢᠮ

᠖᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠪᠦᠯᠤᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:

᠖᠂᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠢ᠋ ᠲᠡᠩᠴᠡᠪᠦᠷᠢᠲᠡᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠖᠂᠑᠂᠒᠂ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠢᠨᠨᠤᠧᠠᠼ ᠤ᠋ᠨ

ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠖᠂᠑᠂᠓᠂ᠭᠠᠳᠠᠷᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠰᠤ᠂ ᠰᠠᠷᠠᠯ ᠤᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠳᠠᢈᠢᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠳᠠᢈᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠳ᠋ᠤ

ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠬᠤ;

᠖᠂᠑᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ

ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠠᠵᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠬᠤ;

᠖᠂᠑᠂᠕᠂ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠖᠂᠑᠂᠖᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠖᠂᠑᠂᠗᠂ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠻᠤ᠂ ᠤᠬᠠᠭᠠᠯᠢᠭ ᠬᠣᠲᠠ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃

ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ

᠗᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠗᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ

ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠗᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭᠠᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃

᠗᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂ ᠗᠂᠒᠂ ᠗᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠵᠤ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ:

᠗᠂᠔᠂᠑᠂ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠓᠐᠐᠆᠕᠐᠐ ᠮᠧᠲ᠋ᠷ ᠲᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂

ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ᠂ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉᠲᠦ ᢈᠥᠷᠢᠶᠡᠯᠡᠩ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠪ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᢈᠥᠷᢈᠦ

ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠔᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠨᠢ ᠬᠣᠣᠰ ᠪᠦᠯᠤᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠔᠂᠓᠂ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠤᠰᠤ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠬᠤ ᠲᠠᠲᠠᠭᠤᠷᠭ ᠠ᠂ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠵᠠᠮ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠵᠡᠷᢉᠡ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷᠢᠬᠤ

ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠨᠡᠩ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠣᠯᠠᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠗᠂᠔᠂᠔᠂ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠤᠭᠤᠮ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨᠡᠯᠢᢉ ᠢᠨᠨᠤᠧᠠᠼ ᠪᠦᢈᠦᠢ

ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠃

᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ

᠘᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠘᠂᠑᠂᠑᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠦᠰᠡ;

᠘᠂᠑᠂᠒᠂ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ᠂ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠰᠡ;

᠘᠂᠑᠂᠓᠂ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠰᠡ;

᠘᠂᠑᠂᠔᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠰᠡ;

᠘᠂᠑᠂᠕᠂ᠣᠶᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠬᠣᠲᠠᠬᠠᠨ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠣᠭᠴᠠᠯᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ;

᠘᠂᠑᠂᠖᠂ᠵᠠᠬ ᠠ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠪᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠰᠡ;

᠘᠂᠑᠂᠗᠂ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ᠂ ᠯᠣᢉᠢᠰᠲ᠋ᠢᠻ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠰᠡ;

᠘᠂᠑᠂᠘᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᠰᢈᠦ ᠣᠩᠭᠤᠴᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ᠂ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠻᠠᠷᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ;

᠘᠂᠑᠂᠙᠂ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠪᠦᠰᠡ᠃

᠘᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠠ᠃

᠘᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ

᠙᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ

ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠪᠠᠷᠢᠯᠭᠠᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠙᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃

᠙᠂᠓᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠡᠴᠡ ᠪᠦᠰᠤᠳ

ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠥᠪᢈᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠰᠣᠩᠭᠤᠨ

ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠙᠂᠔᠂ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ

ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠴᠤ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠙᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠓ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂

ᠲᠥᠰᠦᠯ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠙᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ

ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠙᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:

᠙᠂᠗᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠴᠡ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ

ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᢈᠢᢉᠳᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠦᠯ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡ ᠲᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ;

᠙᠂᠗᠂᠒᠂ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠒ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠡᢈᠢᠯᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠭᠠᠵᠠᠷ

ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠬᠤ᠃

᠙᠂᠘᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠴᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᢈᠥᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠵᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠕᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠙᠂᠙᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋

ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠢᢉᠳᠡᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠡᠷ

ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠙ ᠑᠐᠂ ᠑᠑᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃

ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂

ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ

᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠐᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠲᠤᠰ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭᠴᠢ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ

ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠪᠦᠯᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠖᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠐᠂᠓᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ

ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ

ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ

ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠃

᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ

᠑᠑᠂᠑᠂ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠪᠢᠶᠠᠭᠳᠠᠨ ᠠ᠃ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠨ ᠠ᠃

᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ

᠑᠒᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠑᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ;

᠑᠒᠂᠑᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ;

᠑᠒᠂᠑᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ᠃

᠑᠒᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠦᠷ ᠲᠤᠲᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᠵᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ

ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠣᠷ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠕᠂ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠖᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠗᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠪᠦᠰᠤᠳ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠓᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠶᠢᠰᠦᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠠᠵᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠩᢈᠢᠮ ᠡᠴᠠ ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ

ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠑᠓᠂᠒᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠓᠂᠒᠂᠒᠂ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠑᠐ ᠲᠡᠷᠪᠦᠮ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠓᠂᠒᠂᠓᠂ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠓᠂᠒᠂᠔᠂ᠶᠠᠯ ᠠ᠂ ᠰᠢᠳᢈᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠑᠓᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭᠴᠢᠳ ᠡᠴᠠ

ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠓᠂᠔᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ

ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠢ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠑᠓᠂᠔᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠑᠓᠂᠔᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ;

᠑᠓᠂᠔᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠰᠣᠨᠤᠰᠬᠤ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᢈᠦ;

᠑᠓᠂᠔᠂᠕᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠯ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ᠂

ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠑᠓᠂᠔᠂᠖᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;

᠑᠓᠂᠔᠂᠗᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠦᠶᠢᠯᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠓᠂᠔᠂᠘᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠠᠲᠠᠨ

ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ;

᠑᠓᠂᠔᠂᠙᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠃

᠑᠓᠂᠕᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ

ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ᠂ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠓᠂᠖᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠨᠢ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋

ᠳᠢᢉ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᢈᠥᠲᠦᠯᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠔᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭᠴᠢᠳ ᠡᠴᠠ ᠰᠢᠭᠤᠳ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠠ᠃

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠔᠂᠒᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠔᠂᠒᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠔᠂᠒᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠔᠂᠒᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠵᠤ᠂

ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠦᠷᠢᠶᠡᠰᠦᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ;

᠑᠔᠂᠒᠂᠕᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠔᠂᠒᠂᠖᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢉᠰᠡᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ

ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠔᠂᠒᠂᠗᠂ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠬᠣᠲᠠ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;

᠑᠔᠂᠒᠂᠘᠂ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠔᠂᠒᠂᠙᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠑᠔᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢ᠋ᠶᠡᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉ᠂ ᢈᠡᠪᠯᠡᠮᠡᠯ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠕᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠷᠢᠶ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠖᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ

᠑᠕᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠕᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ ᠢ᠋ ᠔ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠲᠣᠮᠢᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠕᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ ᠨᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠕᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ

ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠕᠂᠔᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠕᠂᠔᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠑᠕᠂᠔᠂᠓᠂ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ;

᠑᠕᠂᠔᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ᠂

ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠕᠂᠔᠂᠕᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠣᠨ ᠤ᠋

᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠣ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠃

᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ

᠑᠖᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂

ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠲᠥᠪ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠢᠨ ᠡ

ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ» ᢉᠡᢈᠦ/ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠖᠂᠒᠂ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠖᠂᠓᠂ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠶᠢᠰᠦᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠣᠮᠢᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠪᠤ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠬᠣᠶᠠᠷ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᠲᠥᠪ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ᠂ ᠬᠣᠶᠠᠷ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ᠂ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠦᠰᠤ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠖᠂᠕᠂ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠂᠖᠂ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠑᠖᠂᠖᠂᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ᠂ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᢉᠡᠮ

ᠪᠦᠷᠤᠭᠤᠲᠠᠢ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ;

᠑᠖᠂᠖᠂᠒᠂ᠭᠤᠷᠪᠠ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ᠂

ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠦᠳᠤᠬᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠡᢉᠡᠳᠦ

ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠲᠠᠢ;

᠑᠖᠂᠖᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ

ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ;

᠑᠖᠂᠖᠂᠔᠂ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠘ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠬᠠᠰᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ;

᠑᠖᠂᠖᠂᠕᠂ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠳᠠᠮᠫᠤᠤᠷᠠᠭᠰᠠᠨ᠂

ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠠᠯᠢᠪᠠ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠂᠖᠂᠖᠂ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠑᠐ ᠗᠕᠂᠘ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠂᠖᠂᠗᠂ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦᢉᠡᠢ;

᠑᠖᠂᠖᠂᠘᠂ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠦᢉᠡᠢ᠃

ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ

᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ᠂ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ

᠑᠗᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠨᠢ ᠤᠯᠤᠰ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠦᠢ

ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ᠂

ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠤᠪᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠑᠗᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ

ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠨᠡ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠬᠣᠲᠠ᠂

ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠗᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠑᠗᠂᠓᠂᠑᠂ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ;

᠑᠗᠂᠓᠂᠒᠂ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠯᠣᢉᠢᠰᠲ᠋ᠢᠻ;

᠑᠗᠂᠓᠂᠓᠂ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠯᠴᠢ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠡᠲᠦ ᠪᠦᠰᠤ ᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ;

᠑᠗᠂᠓᠂᠔᠂ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ᠂ ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ;

᠑᠗᠂᠓᠂᠕᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡᠨ᠂ ᠦᠵᠡᠰᢈᠦᠯᠡᠩ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ;

᠑᠗᠂᠓᠂᠖᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠩᠻᠢ ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠃

᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ

᠑᠘᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠳᠢᢉᠯᠢᠮ ᠪᠦᢈᠦᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠵᠠᠭᠠᠭ

ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠩᠻᠢ ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠰᠡᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠒᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠷᠢᠶ ᠡ᠂ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ

᠑᠙᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠙᠂᠒᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠶᠤ ᠒᠐᠔᠐ ᠣᠨ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ

ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠨᠡᢉᠦᠯᢉᠡᠨ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠙᠂᠓᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᢉᠦᠯᢉᠡᠨ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠙᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠙᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠙᠂᠖᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ

᠒᠐᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠵᠤ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠦᠨᠡᠲᠦ

ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠐᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠥᠪ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ᠂ ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ᠂ ᠤᠰᠤ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠬᠤ ᠲᠠᠲᠠᠭᠤᠷᠭ ᠠ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ

ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ᠂ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠭᠠᠳ ᠦᢉᠡᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠐᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠪ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠒᠐᠂᠓᠂᠑᠂ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;

᠒᠐᠂᠓᠂᠒᠂ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ;

᠒᠐᠂᠓᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠨᠢᢉᠡ ᠴᠣᠩᠬᠤ ᠪᠠᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;

᠒᠐᠂᠓᠂᠔᠂ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠪᠬᠤᠷᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ

᠒᠑᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠒᠑᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ

ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠒᠑᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠡᠴᠠ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠲᠡᠢ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠐ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ

ᠵᠠᠭᠤᠨᠮᠤᠳᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ᠂ ᠒᠐ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠪ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠑᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠑᠂᠕᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ᠑᠑ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠑᠂᠖᠂ᠬᠣᠲᠠ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ

᠒᠒᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂

ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠥᠮᠴᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠒᠒᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠒᠒᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠢ᠋ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠒᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ

᠒᠓᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠒᠓᠂᠑᠂᠑᠂ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠒᠓᠂᠑᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉᠲᠦ ᢈᠥᠷᠢᠶᠡᠯᠡᠩ᠂ ᠲᠣᢈᠢᠵᠢᠯᠲᠠ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠃

᠒᠓᠂᠒᠂ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:

᠒᠓᠂᠒᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠬᠤᠪᠢ;

᠒᠓᠂᠒᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠭᠳᠠᠯ ᠠᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠒᠐ ᠬᠤᠪᠢ;

᠒᠓᠂᠒᠂᠓᠂ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠬᠤᠪᠢ;

᠒᠓᠂᠒᠂᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠒᠓᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃

᠒᠓᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓᠂᠓-ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠓᠂᠕᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠥᠷᠢ᠂ ᠠᠪᠦᠯᠭ ᠠ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ

ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

ᠲᠠᠪᠦᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ

᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ

᠒᠔᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠨᠢ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠑᠒ ᠑᠖᠂᠑᠂᠒᠂ ᠑᠖᠂᠑᠂᠓᠂ ᠑᠖᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ:

ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

/ᠲᠡᠷᠪᠦᠮ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ/

ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ

ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ

/ᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ/

ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠨ

ᢈᠢᠵᠦ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ

/ᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ/

᠑᠐᠆᠓᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠕ ᠒

᠓᠐᠆᠕᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠖ ᠓

᠕᠐᠆᠑᠐᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠗ ᠔

᠑᠐᠐᠆᠒᠐᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠘ ᠕

᠒᠐᠐᠆᠓᠐᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠑᠐ ᠖

᠒᠔᠂᠒᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠂᠘᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠓᠐᠐ ᠲᠡᠷᠪᠦᠮ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠷᢈᠡ

ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠔᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠔᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠨᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ᠂ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠩᢉᠡᠪᠴᠢᠯᠡᢈᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂

ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠨᠢᢉᠡ ᠴᠣᠩᠬᠤᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠔᠂᠕᠂ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂

ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ᠂ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠔᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ -ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠔᠂᠗᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠨᠡ

ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ

᠒᠕᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠑᠓ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠯᠪᠠᠷᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠤᠯᠲᠡ ᢈᠢᠨ ᠡ᠃

᠒᠕᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠷᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᢈᠥᠲᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ

᠒᠖᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ

ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠷᠢᠹ᠂ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠔ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ

ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ

ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ

᠒᠗᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ

ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠡᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ:

᠒᠗᠂᠑᠂᠑᠂ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ᠂ ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠦᠷᠢᠶᠡᠰᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠵᠡᠷᢉᠡ ᠤᠷᠤᠰᠬᠠᠯ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠒᠗᠂᠑᠂᠒᠂ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠯᠪᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠗᠂᠑᠂᠓᠂ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᢈᠥᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠣᠯᠭᠤᠬᠤ;

᠒᠗᠂᠑᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠴᠠ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ

ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ᠃

ᠵᠢᠷᠭᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠦᠰᠤᠳ

᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ

᠒᠘᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ

ᠪᠦᠰᠤᠳ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠵᠤ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠠ᠃

᠒᠘᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠡᠴᠡ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠨᠷᠲ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃

᠒᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ

᠒᠙᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠕ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠒᠙᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠖ ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠗ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠒᠙᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ

ᠠᠷᠪᠢᠲ᠋ᠧᠷ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠙᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮ ᠪᠦᠷᠤᠭᠤᠲᠠᠢ

ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠤᠭ

ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢ᠋ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᢈᠡᠷᠪᠠ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯ ᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ

ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠨ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃ ᢉᠡᠮ ᠪᠦᠷᠤᠭᠤᠲᠠᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠪᠦᠯ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠤᠴᠠᠯᠠᠵᠤ᠂

ᠤᠴᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢ᠋ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

ᠵᠡᢈᠦᠯᠲᠨ ᠨᠣᢈᠦᠣᠨ:

᠑᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠒᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋

᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠓᠂ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠔᠂ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠕᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ

᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠖᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠗᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠙ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠘᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠙᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ

«ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠐᠂ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠔᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠑᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠒᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠔᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠓᠂ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠔᠂ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠷᠢᠹ᠂ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠕᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠖᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠗᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

Төрийн мэдээлэл · 2024 · № 25 (1321)2049–2086-р хуудас