Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.4.10 дахь заалт:
“3.4.10.хүнсний аюулгүй байдал.” 2/18 дугаар зүйлийн 18.1.9 дэх заалт:
“18.1.9.хүнсний аюулгүй байдлын.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3.1.25.“биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.