Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай № 80
2024 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 80 хот
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн
дүрэм батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1
дэх хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.21 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг хавсралтаар
баталсугай.
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Тогтоолын хавсралтыг
өөрчлөн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠘᠐ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠳᠦᠷᠢᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠑᠂᠒᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠳᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ «ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠆ ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ
ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠠ᠋ᠴᠡ ᠠ᠋ᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ
Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&
Монгол Улсын Их Хурлын 2024 оны
80 дугаар тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмийн зорилго нь Төсвийн тогтвортой байдлын тухай
хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн чиг үүрэг, бүрэн эрх, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллага, олон нийттэй харилцах харилцааг зохицуулахад оршино.
1.2.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль,
Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, эдгээр хуультай нийцүүлсэн холбогдох бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг баримтална.
1.3.Зөвлөл үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын
нөлөөнд үл автах, төсвийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хамтын удирдлагын зарчмаар асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.
1.4.Зөвлөл эрхлэх асуудлынхаа онцлогийг илэрхийлсэн
бэлгэдэлтэй байж болох бөгөөд тогтоосон журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл
2.1.Зөвлөл хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд доор дурдсан
чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн
төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулах чиглэлээр:
2.1.1.а.макро эдийн засгийн тооцооллын
загварт суурилан эдийн засгийн болон төсвийн дунд хугацааны төсөөлөл, таамаглалыг боловсруулан тайланг олон нийтэд нээлттэй байршуулах;
2.1.1.б.макро эдийн засгийн болон төсвийн
төсөөлөл гаргах загвар, аргачлалыг боловсруулах, хөгжүүлэх чиглэлд
дотоод, гадаадын судлаачид, олон улсын болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах;
2.1.1.в.эдийн засгийн болон төсвийн талаарх
мэдээллийн сан бүрдүүлж шинжилгээ, үнэлгээ хийхэд ашиглах.
2.1.2.Төсвийн бодлогын баримт бичгийн төслүүдийг
Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт, зөвлөмж өгөх чиглэлээр:
2.1.2.а.төсвийн тогтвортой байдлын болон
төсвийн эрсдэлийн шинжилгээнд тулгуурлан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөлд дүгнэлт, зөвлөмж гаргах;
2.1.2.б.төсвийн орлого, зарлага, өрийн
тогтвортой байдлын дүн шинжилгээнд ашиглах загвар боловсруулах;
2.1.2.в.төсвийн эрсдэлийг тодорхойлох, тоон
утгаар илэрхийлэх чиглэлээр олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах;
2.1.2.г.дунд хугацааны төсвийн хүрээний
мэдэгдэл, төсвийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг олон нийтэд танилцуулах, хэлэлцүүлэх.
2.1.3.Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл,
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд дүгнэлт гаргах;
2.1.4.Төсвийн байнгын хороо санал, хүсэлт гаргасан
бол хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах чиглэлээр:
2.1.4.а.төсөвт нөлөөлөхүйц томоохон бодлогын
шийдвэрүүдийн нөлөөллийг тооцоолох загвар боловсруулах;
2.1.4.б.бодлогын нөлөөллийн шинжилгээнд
үндэслэн хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл улсын төсөвт нөлөөлөл, ачаалал үзүүлэх эсэх талаар дүгнэлт, зөвлөмж гаргах.
2.2.Зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл,
судалгааг Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк, Үндэсний
статистикийн хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, эдийн засаг, хөгжлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас гаргуулан авч ашиглана.
2.3.Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн
төсөл, Монгол Улсын тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцож, санал өгнө.
Гурав.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт
3.1.Зөвлөл стратеги төлөвлөгөөтэй байна. Стратеги төлөвлөгөөний
зорилтыг жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
3.2.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
3.3.Хуралдааны дэгийг Зөвлөл тогтооно.
3.4.Зөвлөлийн нийт гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол
хуралдааныг хүчинтэйд тооцно.
3.5.Зөвлөлийн хуралдаанд шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн
шинжээч, мэргэжилтнүүдийг оролцуулан мэдээлэл авч болно.
3.6.Зөвлөлийн хуралдааны явцыг хуралдааны тэмдэглэлд нэг
бүрчлэн тэмдэглэнэ.
3.7.Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын
саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд Зөвлөлийн дарга болон хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. Шийдвэрийн талаар тусгайлсан саналтай гишүүний саналыг хуралдааны тэмдэглэлд тусгана.
3.8.Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж, тайлан хэлбэртэй
байна.
3.9.Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Зөвлөлийн
дарга, гишүүд холбогдох хууль болон энэ дүрэмд нийтэд мэдээлэхээр заасан Зөвлөлийн шийдвэрийг танилцуулахад биечлэн оролцоно.
Дөрөв.Зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц
4.1.Зөвлөлийн гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил,
арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, нэгдсэн зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын алба ажиллана.
4.2.Зөвлөлийн төсөвтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийхэд
дэмжлэг үзүүлэх, туслах чиг үүрэг бүхий судалгааны нэгж нь 7 орон тоотой байна.
Тав.Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх
5.1.Зөвлөлийн дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1.Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан
зохион байгуулах;
5.1.2.Зөвлөлийн төсөв, үйл ажиллагааны зардал,
өмч хөрөнгөтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газарт Зөвлөлийн саналыг хүргүүлэх, холбогдох шийдвэрийг гаргуулах;
5.1.3.Зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх; 5.1.4.Зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулсан журмыг
батлах;
5.1.5.судалгааны нэгжийн ажилтнуудыг томилуулах
саналыг Зөвлөлийн хуралдаанд оруулах;
5.1.6.Зөвлөлийг төлөөлөхдөө Зөвлөлийн шийдвэр, байр
суурийг баримтлах;
5.1.7.Шаардлагатай тохиолдолд албан үүргээ Зөвлөлийн
аль нэг гишүүнээр түр орлон гүйцэтгүүлэх.
5.2.Зөвлөлийн гишүүн дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.2.1.бүрэн эрхэд хамаарах асуудлаар санал
боловсруулж, Зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;
5.2.2.Зөвлөлийг хуралдуулах санал гаргах, шаардах; 5.2.3.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай
холбогдуулан нэмэлт материал, мэдээллийг судалгааны нэгж, Ажлын албанаас шаардах, танилцах, хэлэлцэж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэх, хуралдааны тэмдэглэлд тусгуулах;
5.2.4.Зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүрэг
болгосноор Зөвлөлийн даргыг орлон ажиллах;
5.2.5.Төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн тусгай
шаардлагыг мөрдөхтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж өгөхдөө шударга, ашиг сонирхлоос ангид, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх.
Зургаа.Зөвлөл бусад байгууллага, олон нийттэй харилцах
6.1.Зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.5.2-т
заасан хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 20 хоногийн дотор судалгаа, шинжилгээ хийж, гаргасан дүгнэлт, зөвлөмжөө Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд мэдээлнэ.
6.2.Зөвлөл төсвийн дунд хугацааны таамаглалын тайлан, төсвийн
тогтвортой байдлын болон эрсдэлийн тайлан, бодлогын нөлөөллийн шинжилгээний тайланг гаргаж хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хуралд танилцуулж, нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
6.3.Зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, санхүүгийн
болон үйл ажиллагааны тайланг жил тутам Улсын Их Хуралд хүргүүлнэ.
6.4.Зөвлөл өөрийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр
олон нийтэд ил тод мэдээлнэ.
Долоо.Зөвлөлийн дотоод мэдээллийн нууцыг хадгалах
7.1.Зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд зааснаас бусад
тохиолдолд Зөвлөлийн гишүүн болон судалгааны нэгжийн ажилтан Зөвлөлийн дотоод мэдээлэл гэж тогтоосон, нийтэд зориулагдаагүй мэдээг тараах, бусдад мэдээлэх, хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно.
---оОо---