Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1320)
— 1929 —

Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай № 63

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр Дугаар 63 хот

Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг

дэмжих зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг

дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

2.Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг

дэмжих “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх

чиглэлээр:

а/хөнгөн үйлдвэрлэлд хамаарах салбар,

оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

б/үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх

татвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчныг бүрдүүлж, үндэсний боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2024 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

в/малын гаралтай түүхий эдийг боловсруулах

үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

г/Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн

биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

д/малын гаралтай түүхий эдийг бэлтгэх,

боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хэрэгжүүлж байгаа

урамшууллыг дүгнэж, үр дүнд суурилсан, зах зээлийн зарчимд нийцүүлэхэд чиглүүлэх;

е/дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, түүхий

эдийн боловсруулалтын түвшнийг ахиулахад шаардлагатай стандарт, техникийн зохицуулалтыг батлан хэрэгжүүлэх.

2/Түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих

чиглэлээр:

а/малыг эрүүлжүүлэх, био бэлдмэлийн

дэвшилтэт технологи бүхий дотоодын вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, мал вакцинжуулах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, тогтолцоог сайжруулах;

б/улс, аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн

лабораторийн үйл ажиллагааг уялдуулан, стандартын шаардлага хангасан өндөр хүчин чадалтай бүсийн мал эмнэлгийн лаборатори байгуулж, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах;

в/бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд

суурилсан хөдөө аж ахуйн тэргүүлэх бүсүүдэд дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын тайван бүсийн үзүүлэлтийг тогтоож, тогтвортой хадгалах;

г/малын гаралтай түүхий эдийг хөдөө аж ахуйн

биржээр арилжаалах, түүхий эд бэлтгэлийн нэг цэгийн зохион байгуулалтыг бий болгож, нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;

д/түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл,

чанарын мөшгөх тогтолцооны цахим санг хөгжүүлж, гарал үүсэл, чанар нь баталгаaжсан түүхий эдийг үндэсний үйлдвэрт нийлүүлэх, экспортлохыг дэмжих;

е/түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг стандартын

дагуу түүхий эд бэлтгэхэд чадавхжуулах, мэргэшүүлэх.

3/Үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх,

зах зээлийг тэлэх чиглэлээр:

а/түүхий эд бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг

нэмэгдүүлэхэд татвар, зээлийн хүүгийн бодлогоор дэмжлэг үзүүлэх;

б/олон улсын байгууллагын санхүүжилтээр

хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг бүсийн онцлогт тулгуурласан үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахад чиглүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

в/эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг

нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэхэд чиглэсэн бодлогоор дэмжиж, үндэсний үйлдвэрүүдийг олон улсын томоохон үзэсгэлэнд тогтмол оролцоход дэмжлэг үзүүлэх;

г/байгаль орчин, мал амьтанд ээлтэй, тохирлын

баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;

д/нэмүү өртөг шингэсэн, байгаль орчинд ээлтэй,

шинэ, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчинд эерэг нөлөөтэй, зохистой дадал, стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг ногоон санхүүжилтэд хамруулах, арга туршлагыг нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулах;

е/үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, шинэ

дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, байгаль орчинд ээлтэй тогтолцооны болон зохистой дадлын стандартын хэрэгжүүлэлт, баталгаажуулалт зэрэг үйлдвэрлэлийн хөгжил, дэвшлийн талаарх мэдээлэл, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;

ж/“Цагаан алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх

төлөвлөгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийг түүхий эдийн нөөцийн зохистой харьцааг хангасан, нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэлд түлхүү чиглүүлэх;

з/малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг

газар зүйн заалтаар тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол Улсад бүртгэгдсэн газар зүйн заалттай бараа, бүтээгдэхүүнийг гадаад улсын газар зүйн заалтад бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэх.

4/Салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах

чиглэлээр:

а/үндэсний ажил, мэргэжлийн ангилал,

тодорхойлолт /ҮАМАТ-08/ болон сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулах;

б/гадаадын өндөр хөгжилтэй оронд инженер,

техникийн ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрт хамруулах;

в/бүсийн үйлдвэрлэлийн чиглэлтэй уялдуулан

салбарын хүний нөөцийг коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургах, нарийн мэргэжлийн ажилтнуудыг дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежид суралцахад дэмжлэг үзүүлэх;

г/Улаанбаатар хотоос орон нутгийн хөнгөн

үйлдвэрийн салбарт ажиллахаар шилжин суурьших иргэдийг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах;

д/үндэсний ажил мэргэжлийн стандарт ба цалин

хөлсний бодлогыг боловсруулах, ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, хүн төвтэй зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх Тарифын хэлэлцээр боловсруулж, хэрэгжүүлэх.

3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт гадаадын

зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийг “Цагаан алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан

арга хэмжээтэй уялдуулан ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээг Улсын

хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөвт тусган, хэрэгжилт, үр дүнг Монгол Улсын Их Хуралд жил бүр танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Ж.Батжаргал/, Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Г.Ганболд/, Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠖᠓ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ

ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠵᠠᠷᠢᠮ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ

ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂«ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠵᠠᠷᠢᠮ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ» ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ

ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠒᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ «ᠴᠠᠭᠠᠨ ᠠᠯᠲᠠ» ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠥᠷᠨᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢ/᠆ ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:

᠑/ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ:

ᠠ᠋ ᠠ /ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ᠂ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ᠂ ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠩᢉᠡᠨ

ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

ᠪ/ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠢ᠋ᠢᠨ ᠫᠠᠷᠻ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ᠂ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠭᠠᠲᠠᠢ

ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠨᠦᢉᠦᠳ ᠢ᠋ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠤᠪᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ

ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ᠂ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠤᠬᠠᠢ᠂ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠷᠢᠹ᠂ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠳ ᠢ᠋

ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

ᠸ/ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠨᠡᠮᠡᢉᠦᠦ ᠥᠷᠲᠡᢉ ᠰᠢᠩᢉᠡᢉᠰᠡᠨ ᠪᠤᠯᠤᠨ

ᠠ᠋ᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠭᠠᠲᠠᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋

ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;

Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&

ᢉ/ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ

ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

ᠳ᠋/ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠢ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ

ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠢ᠋ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠵᠦ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

ᠶ/ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠢ᠋ ᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ

ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃

᠒/ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ:

ᠠ /ᠮᠠᠯ ᠢ᠋ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠢᠣ᠋ ᠪᠠᠯᠡᠳᠦᠮᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠪᠦᢈᠦᠢ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠸᠠᠻᠼᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ᠸᠧᠠᠻᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᠢᠲᠡᠨ ᢈᠡᠯᢈᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯ ᠸᠠᠻᠼᠢᠨᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;

ᠪ/ᠤᠯᠤᠰ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠠ᠋ᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠴᠡᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠯᠠᠪᠤᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ᠂

ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯ ᠠ᠋ᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠯᠠᠪᠤᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ

ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

ᠸ/ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠪᠦᠰᠡ ᠨᠦᢉᠦᠳ ᠲᠦ

ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠪᠤᠩ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ;

ᢉ/ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠢ᠋ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠨᠢᢉᠡ ᠴᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠤᠪᠴᠢᠲᠠᠢ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;

ᠳ᠋/ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠭᠠᠷᠤᠯ ᠠ᠋ᢉᠦᠰᠦᠯ᠂ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠮᠥᠰᢈᠢᢈᠦ ᠲᠣᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠦ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂

ᠭᠠᠷᠤᠯ ᠠ᠋ᢉᠦᠰᠦᠯ᠂ ᠴᠢᠨᠠᠷ ᠨᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠ᠋ᠻᠰᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ;

ᠶ/ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢᠳ ᠢ᠋ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂

ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠃

᠓/ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠠ᠋ᠻᠰᠫᠤᠷᠲ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ:

ᠠ /ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠠ᠋ᠻᠰᠫᠤᠷᠲ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

ᠪ/ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ

ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠠᠷᠻ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ

ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

ᠸ/ᠠ᠋ᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ

ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠨᠦᢉᠦᠳ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠮᠤᠬᠠᠨ ᠦᠵᠡᠰᢈᠦᠯᠡᠩ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

ᢉ/ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠮᠠᠯ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᢉᠡᠯᠢᠲᠡᠢ᠂ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ

ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

ᠳ/ᠨᠡᠮᠡᢉᠦᠦ ᠥᠷᠲᠡᢉ ᠰᠢᠩᢉᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᢉᠡᠯᠢᠲᠡᠢ᠂ ᠰᠢᠨ ᠡ᠂ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ

ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠶᠡᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ᠂ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ

ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

ᠶ/ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ

ᠠ᠋ᢉᠡᠯᠢᠲᠡᠢ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠵᠡᠷᢉᠡ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ᠂ ᠳᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

ᠵᠢ /«ᠴᠠᠭᠠᠨ ᠠᠯᠲᠠ» ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠨᠡᠮᠡᢉᠦᠦ ᠥᠷᠲᠡᢉ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠦᠯᢈᠢᢉᠦᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

ᠵᠠ /ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠠ᠋ᢉᠦᠰᠦᠯ ᠢ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ

ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠡᠮᠡᢉᠦᠦ ᠥᠷᠲᠡᢉ ᠰᠢᠩᢉᠡᢉᠰᠡᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ

ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠠ᠋ᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃

᠔/ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ:

ᠠ /ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ᠂ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ / ҮАМАТ-08/ / ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ

ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠡ ᠨᠣᠭᠣᠳ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

ᠪ/ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠲᠡᠢ ᠣᠷᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ᠂ ᠲᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ

ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ «ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠡᢉᠡᠯᠲᠡ ᠒᠑᠐᠐» ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;

ᠸ/ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠻᠣᠯᠯᠧᠵᠢ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ ᠲᠦ ᠰᠤᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠨᠠᠷᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᢈᠡ᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂

ᠻᠣᠯᠯᠧᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

ᢉ/ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠰᠢᠯᠵᠢᠨ

ᠰᠠᠭᠤᠷᠢᠰᠢᠬᠤ ᠢᠷᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

ᠳ᠋/ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠪᠠ ᠴᠠᠯᠢᠩ ᢈᠦᠯᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ

ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠲᠥᠪ ᠲᠡᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠷᠢᠹ ᠤ᠋ᠨ

ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃

᠓᠂ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠵᠦ

ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ «ᠴᠠᠭᠠᠨ ᠠᠯᠲᠠ» ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠲᠡᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢ/᠆ᠳᠣ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠤᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠔᠂ᠠ᠋ᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ

ᠲᠤᠰᠬᠠᠨ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ

/ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ ᠆ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢ/᠆ᠲᠤ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ

ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠵᠢ ᠂ᠪᠠᠲᠤᠵᠢᠷᠭᠠᠯ/᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠭᠠ ᠂ᠲᠡᠮᠡᠣᠯᠣᠨ/᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠭᠣ ᠂ᠭᠠᠨᠪᠤᠯᠣᠳ/᠂ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠴᠡ ᠂ᠴᠡᠷᠢᠩᠫᠤᠨᠴᠣᠭ/᠆ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

/ ҮАМАТ-08/ /

Монгол Улсын Их Хурлын 2024 оны

63 дугаар тогтоолын хавсралт

"МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ
ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

№

Үйл ажиллагааны

чиглэл Хэрэгжүүлэх арга

хэмжээ Шалгуур үзүүлэлт Суурь түвшин

/2023 он/ Хүрэх түвшин

Нийт

санхүүжилт /

сая төг/

Санхүүжил-

тийн эх

үүсвэр

Санхүүжилтийн хуваарь /сая төг/ Хэрэгжүүлэх

байгууллага

Хэрэг-

жих

хугацаа,

оноор 2024 он 2025 он 2026 он 2027 он 2028 он

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

Нэг.Салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр:

1.1.1

1.1. Хөнгөн

үйлдвэрлэлд

хамаарах салбар,

оролцогчдын

эрх, үүрэг, хүлээх

хариуцлагыг

тодорхойлж,

үйлдвэрлэл

эрхлэгчийг

дэмжих,

хөгжүүлэх,

хамгаалахтай

холбогдсон

харилцааг

зохицуулахад

чиглэсэн хууль

тогтоомжийн

төслийг

боловсруулж,

Улсын Их Хурлын

2024 оны намрын

ээлжит болон

2025 оны хаврын

ээлжит чуулганы

хугацаанд багтаан

Улсын Их Хуралд

өргөн мэдүүлэх

Хөнгөн

үйлдвэрлэлийн

салбарыг

дэмжсэн, суурь

харилцааг

зохицуулсан

Хөнгөн

үйлдвэрлэлийн

тухай хуулийн

төслийг шинээр

боловсруулж,

Улсын Их Хуралд

өргөн мэдүүлэх

Хуулийн төсөл

боловсруулсан

байх

Хөнгөн

үйлдвэрлэлийн

салбарыг

дэмжсэн, суурь

харилцааг

зохицуулсан

тусгайлсан хууль

байхгүй.

Хуулийн төслийг

боловсруулж,

Улсын Их Хуралд

өргөн мэдүүлсэн

байна.

50.0 Улсын төсөв 50.0 - - - -

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам

2024

1.1.2

Ижил нэр

төрлийн

бүтээгдэхүүний

импортын

гаалийн татварыг

үе шаттайгаар

нэмэгдүүлэх

Засгийн газрын

2016 оны 185

дугаар тогтоолд

нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай

тогтоолын төсөл

боловсруулсан

байх

Засгийн газрын

2016 оны

185 дугаар

тогтоолоор ноос,

ноолуур, арьс

ширэн

зарим нэр

төрлийн

бүтээгдэхүүний

импортын

гаалийн

татварын

хэмжээг “10 хувь”

гэж тогтоосон

байна.

Ноолуур, арьс

ширэн

зарим нэр

төрлийн

бүтээгдэхүүний

импортын

гаалийн татварын

хэмжээг “20

хувь” хүртэл

нэмэгдүүлэхтэй

холбогдох

Засгийн газрын

тогтоолын

төслийг

боловсруулж,

батлуулсан

байна.

- - - - - -

Сангийн яам,

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам

2028

1.1.3

Хөдөө аж

ахуйн гаралтай

бараа, түүхий

эдийн биржийн

тухай хуулийг

шинэчлэн

боловсруулж,

Улсын Их Хуралд

өргөн мэдүүлэх

Хуулийн

шинэчилсэн

найруулгын

төслийг

боловсруулж,

өргөн мэдүүлсэн

байх

Хөдөө аж ахуйн

гаралтай бараа,

түүхий эдийн

биржийн тухай

хууль-2011 он

Хуулийн

шинэчилсэн

найруулгын

төслийг

боловсруулж,

Улсын Их Хуралд

өргөн мэдүүлсэн

байна.

- - - - - - -

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам

2025

1.1.4

Дотоодын

үйлдвэрлэлийг

хамгаалах,

түүхий эдийн

боловсруулалтын

түвшнийг

ахиулахтай

холбоотой

зайлшгүй

шаардлагатай

стандарт,

техникийн

зохицуулалтыг

батлан

хэрэгжүүлэх

Стандарт,

техникийн

зохицуулалтын

төслийг

боловсруулах

Техникийн

зохицуулалт-1

Олон улсын

стандарт-0

Техникийн

зохицуулалт-2

Олон улсын

стандарт-1

180.0

Улсын

төсөв,

гадаадын

зээл

тусламж

60.0 60.0 60.0 - -

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам, Олон

улсын

байгууллага

2024-

2026

1.1.5

Үйлдвэрлэл,

технологийн

паркийн эрх

зүй, хөрөнгө

оруулалт,

татварын

таатай орчныг

бий болгохтой

холбоотой

хуулийн төслийг

боловсруулж,

Улсын Их Хуралд

өргөн мэдүүлэх

Хувь хүний

орлогын албан

татварын тухай

хуульд нэмэлт,

өөрчлөлт

оруулах тухай

хуулийн төслийг

боловсруулах

-

Хуулийн төслийг

боловсруулж,

Улсын Их Хуралд

өргөн мэдүүлсэн

байна.

Сангийн яам,

Хүнс, хөдөө

аж ахуй,

хөнгөн

үйлдвэрийн

яам

2024

Аж ахуйн

нэгжийн орлогын

албан татварын

тухай хуульд

нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай

хуулийн төслийг

боловсруулах

-

Хуулийн төслийг

боловсруулж,

Улсын Их Хуралд

өргөн мэдүүлсэн

байна.

Сангийн яам,

Хүнс, хөдөө

аж ахуй,

хөнгөн

үйлдвэрийн

яам

2024

Нэмэгдсэн

өртгийн албан

татварын тухай

хуульд нэмэлт,

өөрчлөлт

оруулах тухай

хуулийн төслийг

боловсруулах

-

Хуулийн төслийг

боловсруулж,

Улсын Их Хуралд

өргөн мэдүүлсэн

байна.

Сангийн яам,

Хүнс, хөдөө

аж ахуй,

хөнгөн

үйлдвэрийн

яам

2024

Гаалийн

тариф, гаалийн

татварын тухай

хуульд өөрчлөлт

оруулах тухай

хуулийн төслийг

боловсруулах

Хуулийн төслийг

боловсруулж,

Улсын Их Хуралд

өргөн мэдүүлсэн

байна.

Сангийн яам,

Хүнс, хөдөө

аж ахуй,

хөнгөн

үйлдвэрийн

яам

2024

1 Дүн 230.0 - 110.0 60.0 60.0 - -

Хоёр.Түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих чиглэлээр

2.1.1

2.1.Малыг

эрүүлжүүлэх,

түүхий эдийн

чанарыг

сайжруулахтай

холбогдуулан

малын эм

үйлдвэрлэлийн

хүчин чадлыг

нэмэгдүүлэх

“Биокомбинат”

ТӨХХК-ийн үйл

ажиллагааг

өргөтгөн,

шинэчлэх

Вакцины

хангамжийн хувь 80 хувь

100 хувь

/Импортоор авч

байгаа 7.5 сая

ам.долларын

вакциныг

дотооддоо

үйлдвэрлэнэ./

129,300.0

Улсын

төсөв,

гадаадын

зээл

тусламж

43,100.0 43,100.0 43,100.0 -

Мал эмнэлгийн

ерөнхий газар,

“Биокомбинат”

ТӨХХК

2024-

2027

2.2.1

2.2.Мал эмнэлгийн

лабораторийн

оношилгоо,

шинжилгээний

чадавхыг

сайжруулах

Улс, аймгийн

мал эмнэлэг,

ариун цэврийн

лабораторийн

үйл ажиллагааг

уялдуулан,

стандартын

шаардлага

хангасан өндөр

хүчин

чадалтай бүсийн

мал эмнэлгийн

лаборатори

байгуулж, орчин

үеийн

дэвшилтэт

техник, тоног

төхөөрөмжөөр

хангах

Олон улсад

хүлээн

зөвшөөрөгдсөн

шинжилгээний

арга

нэвтрүүлэлтийн

тоо

3 8 30,000.0 Улсын төсөв - 10,000.0 8,000.0 8,000.0 4,000.0

Мал эмнэлгийн

ерөнхий

газар, аймаг,

нийслэлийн

Мал эмнэлгийн

газар

2024-

2028

2.3.1

2.3. Хөдөө аж

ахуйн гаралтай

бараа, түүхий

эдийг биржээр

дамжуулан

борлуулах, түүхий

эд бэлтгэлийн нэг

цэгийн

тогтолцоог

бүрдүүлэх

Хөдөө аж

ахуйн биржийн

худалдааг зах

зээлийн зохион

байгуулалтад

шилжүүлэх,

түүхий

эдийн чанар,

стандартыг

сайжруулах,

хөдөө аж ахуйн

гаралтай бараа,

бүтээгдэхүүний

бүртгэл,

мэдээллийн

нэгдсэн

тогтолцоог

нэвтрүүлэх

Хөдөө аж ахуйн

биржийн цогц

систем

0 1 5,000.0

Гадаадын

зээл,

тусламж

- 1,600.0 1,600.0 1,800.0 -

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам,

аймаг, сумын

Засаг даргын

Тамгын газар,

Олон улсын

байгууллага

2024-

2028

2.4.1

2.4.Малын

гаралтай түүхий

эдийн гарал үүсэл,

чанарын мөшгөх

тогтолцоог дэмжих

Мал аж ахуйн

гаралтай түүхий

эдийн бэлтгэл,

чанар, гарал

үүслийг мөшгөх

цахим бүртгэлийн

системийг

бий болгож,

хөгжүүлэх

Малын гаралтай

түүхий эдийн

бэлтгэл, гарал

үүслийн мөшгөх

цахим бүртгэлийн

систем бий

болгох

Мал аж ахуйн

болон мал

эмнэлгийн

нэгдсэн систем,

“Хариуцлагатай

нүүдэлчин”

цахим систем

хөгжүүлсэн.

Махны гарал

үүслийн мөшгөх

цахим бүртгэлийн

системийг бий

болгож байна.

Малын гаралтай

түүхий эдийн

бэлтгэл, гарал

үүслийн мөшгөх

цахим бүртгэлийн

систем бий

болсон байна.

380.0

Гадаадын

зээл,

тусламж

85.0 80.0 80.0 75.0 60.0

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам

2024-

2028

2.4.2

Түүхий эдийн

бэлтгэл, чанар,

гарал үүслийн

мөшгөх цахим

бүртгэлийн

системийг

нэвтрүүлэх

Цахим

бүртгэлийн

системийг

нэвтрүүлсэн

байх

Махны хоёр

үйлдвэр дээр

мөшгөх цахим

бүртгэлийн

системийг

нэвтрүүлээд

байна.

Ноос, ноолуур,

арьс ширний

бүртгэл, чанар,

гарал үүслийн

мөшгөх цахим

бүртгэлийн

системийг

нэвтрүүлсэн

байна.

250.0

Гадаадын

зээл,

тусламж

50.0 50.0 50.0 50.0 50.0

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам

2024-

2028

2.5.1

2.5.Мал аж

ахуйн болон

боловсруулах

үйлдвэрлэлд

зохистой дадлын

стандартыг

нэвтрүүлэх, олон

улсын магадлан

итгэмжлэл

хийлгэхэд дэмжлэг

үзүүлэх

Дотоодын

баталгаа-

-жуулалтыг

олон улсын

хөндлөнгийн

баталгаа-

-жуулалтын

байгууллагаар

давхар

баталгаажуулалт

/магадлан

итгэмжлэл/

хийлгэх

Магадлан

итгэмжлэл

хийлгэсэн

хоршоо,

үйлдвэрийн тоо

- Хоршоо 20

үйлдвэр 5 1,000.0

Гадаадын

зээл,

тусламж

- 0 240.0 320.0 440.0

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам,

Олон улсын

байгууллага

2026-

2028

2.6.1

2.6.Бэлтгэн

нийлүүлэгчдийг

чадавхжуулах

Түүхий эд

бэлтгэн

нийлүүлэгчдийг

стандартын

дагуу түүхий

эд бэлтгэхэд

чадавхжуулах,

мэргэшүүлэх

Цахим контент

бэлтгэж,

харилцаа

холбооны

сувгуудаар

түгээсэн байх

-

Цахим контент

бэлтгэж,

харилцаа

холбооны

сувгуудаар

түгээсэн байна.

200.0

Гадаадын

зээл,

тусламж

- 100.0 100.0 - -

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам

2024-

2026

2.7.1

2.7.Үндэсний

боловсруулах

үйлдвэрт

нийлүүлдэг

хонь, тэмээний

ноос, сарлагийн

хөөвөр, бог, бод

малын арьс,

ширний хэмжээг

нэмэгдүүлэхэд

дэмжлэг үзүүлэх

Үндэсний

боловсруулах

үйлдвэрт

нийлүүлэх

хонь, тэмээний

ноос, сарлагийн

хөөвөр, малын

арьс ширэнд

урамшуулал

олгож, гарал

үүсэл нь

баталгаажсан,

чанартай түүхий

эдийн хэмжээг

нэмэгдүүлэх

Мал аж ахуйн

гаралтай,

гарал үүсэл нь

баталгаажсан,

чанартай түүхий

эдийг үндэсний

үйлдвэрт

нийлүүлэх

тогтолцоог

бүрдүүлэх

Урамшууллын

тогтолцоог

сайжруулах

шаардлагатай

Стандартын

шаардлага

хангасан түүхий

эд бэлтгэж

нийлүүлэх

тогтолцоо

бүрдсэн байна.

177,000.0 Улсын төсөв 35,400.0 35,400.0 35,400.0 35,400.0 35,400.0

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам

2024-

2028

2 Дүн 343,130.0 - 35,535.0 90,330.0 88,570.0 88,745.0 39,950.0

Гурав.Үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх чиглэлээр:

3.1.1

3.1.Үйлдвэрлэлийн

хүчин чадлыг

нэмэгдүүлэх,

ашиглалтыг

сайжруулахад

үйлдвэрлэл

эрхлэгчид

санхүүгийн

дэмжлэг үзүүлэх

Ноос, ноолуур,

арьс ширний

бэлтгэл,

үйлдвэрлэл,

экспортыг

дэмжсэн

эргэлтийн

хөрөнгийн зээл,

зээлийн хүүгийн

дэмжлэг үзүүлэх

Ноос, ноолуур,

арьс ширэн

бүтээгдэхүүний

экспортын өсөлт,

хувиар

459.2 сая

ам.доллар

Жил бүр

10 хувиас багагүй

хэмжээгээр

нэмэгдүүлнэ.

130,500.0

Улсын төсөв

/эргэлтийн

хөрөнгийн

зээлийн

хүүгийн

дэмжлэг/

23,500.0 51,500.0 44,500.0 11,000.0 -

Сангийн яам,

Монголбанк,

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам,

Монгол Улсын

хөгжлийн

банк,

Арилжааны

банк

2024-

2027

3.1.2

Шинэ, дэвшилтэт

технологи бүхий

ноолуурын ээрэх

үйлдвэрийн

хөрөнгө

оруулалтын

зээл, зээлийн

хүүгийн дэмжлэг

үзүүлэх

Ноолуурын ээрэх

үйлдвэрлэлийн

хүчин чадал

2400 тн 3000 тн 54,614.5

Улсын төсөв

/хөрөнгө

оруулалтын

зээлийн

хүүгийн

дэмжлэг/

- 15,840.0 20,984.0 13,536.3 4,254.2

Сангийн яам,

Монголбанк,

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам,

Монгол Улсын

хөгжлийн

банк,

Арилжааны

банк

2025-

2028

3.1.3

Шинэ, дэвшилтэт

технологи

бүхий ноос

боловсруулах

/ээрэх,

сүлжих, нэхэх,

хялгас ялгах/

үйлдвэрлэлийн

хүчин чадлыг

нэмэгдүүлэх,

технологийг

сайжруулах

хөрөнгө

оруулалтын

зээл, зээлийн

хүүгийн дэмжлэг

үзүүлэх

Ноосны хялгас

ялгах үйлдвэрийн

хүчин чадал

Ноосны

үйлдвэрлэлийн

хүчин чадал:

хялгас

ялгах-1000

тн, ээрэх-450

тн, сүлжих-5.3

сая ширхэг

бүтээгдэхүүн,

нэхэх- 2.5 сая

метр нэхмэл

бүтээгдэхүүн

Ноосны

үйлдвэрлэлийн

хүчин чадал:

хялгас

ялгах-5200 тн,

ээрэх-1950

тн, сүлжих-7.3

сая ширхэг

бүтээгдэхүүн,

нэхэх- 2.7 сая

метр нэхмэл

бүтээгдэхүүн

85,815.5

Улсын төсөв

/хөрөнгө

оруулалтын

зээлийн

хүүгийн

дэмжлэг/

- 34,908.0 28,605.2 16,969.2 5,333.2

Сангийн яам,

Монголбанк,

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам,

Монгол Улсын

хөгжлийн

банк,

Арилжааны

банк

2025-

2028

3.1.4

Үйлдвэрийн үйл

ажиллагаанд

байгальд ээлтэй

технологи,

хог хаягдлыг

бууруулах, дахин

боловсруулах

технологи

нэвтрүүлсэн

арьс, ширний гүн

боловсруулах

болон бэлэн

бүтээгдэхүүн

үйлдвэрлэлийн

тоног

төхөөрөмжийн

хөрөнгө

оруулалтын зээл,

зээлийн хүүгийн

дэмжлэг үзүүлэх

Гүн боловсруулах

болон бэлэн

бүтээгдэхүүний

үйлдвэрлэлийн

хүчин чадал

Гүн

боловсруулсан

арьс, шир-2,250.0

мянган ширхэг

Бэлэн

бүтээгдэхүүний

үйлдвэрлэл:

Гутал-1,000.0

мянган хос,

Цүнх-150.0

мянган ширхэг,

Бээлий-500.0

мянган ширхэг,

Желатин,

цавуу- 0

Гүн

боловсруулсан

арьс шир- 2,925.0

мянган ширхэг

Бэлэн

бүтээгдэхүүний

үйлдвэрлэл:

Гутал-1,300.0

мянган хос,

Цүнх-195.0

мянган ширхэг,

Бээлий-650.0

мянган ширхэг,

Желатин, цавуу-

20.0 мян.тн

33,335.0

Улсын төсөв

/хөрөнгө

оруулалтын

зээлийн

хүүгийн

дэмжлэг/

- 7,920.0 13,570.0 9,012.5 2,832.5

Сангийн яам,

Монголбанк,

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам,

Монгол Улсын

хөгжлийн

банк,

Арилжааны

банк

2025-

2028

3.2.1

3.2.Үйлдвэрлэл,

технологийн

паркийн дэд

бүтэц, бүтээн

байгуулалтад

дэмжлэг үзүүлэх

Шинэ Ховд

үйлдвэрлэл,

технологийн

паркийн дэд

бүтцийн бүтээн

байгуулалт

Дэд бүтцийн

бүтээн

байгуулалтын

хувь

32 100 31,305.4 Улсын төсөв 11,297.4 20,008.0 - - -

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам

2024-

2028

3.3.1

3.3.Үйлдвэрлэгч-

-дийг олон улсын

үзэсгэлэнд

оролцоход

дэмжлэг үзүүлэх

Олон улсын

үзэсгэлэнд

оролцоход

дэмжлэг үзүүлэх

Олон улсын

үзэсгэлэнгийн

тоо /жилд/

2 5-аас доошгүй 750.0 Улсын төсөв 150.0 150.0 150.0 150.0 150.0

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам, салбарын

холбоод,

Жижиг, дунд

үйлдвэрийн

газар

2024-

2028

3.4.1

3.4.

Үйлдвэрлэлийн

бүтээн байгуулалт,

шинэ дэвшилтэт

технологи

нэвтрүүлэлт,

байгаль орчинд

ээлтэй зохистой

дадлын стандарт

нэвтрүүлэлт зэрэг

үйлдвэрлэлийн

хөгжил дэвшлийн

талаар мэдээлэл,

сурталчилгаа,

соён гэгээрүүлэх

ажлыг зохион

байгуулах

Сурталчлах, соён

гэгээрүүлэх арга

хэмжээ зохион

байгуулах,

тэргүүний сайн

туршлагыг

тодруулж бусдад

түгээх

Зохион

байгуулсан

ажлын тоо

- 9-өөс багагүй 450.0 Улсын төсөв 50.0 100.0 100.0 100.0 100.0

Монгол Улсын

Ерөнхийлөг-

чийн Тамгын

газар,

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам,

МҮОНРТВ,

Олон улсын

байгууллага

2024-

2028

3.5.1

3.5.Баталгаа-

-жуулалтын

тогтолцоог

дэмжиж, олон

улсын зах зээлд

малын гаралтай

бүтээгдэхүүний

үнэ цэнийг өсгөхөд

дэмжлэг үзүүлэх

Малын бэлчээр,

эрүүл мэнд,

арчилгаа

маллагаа, тавлаг

байдал, үржүүлэг

селекц, түүхий

эд бэлтгэл зэрэг

мал аж ахуйн

үйлдвэрлэлийг

тогтвортой

эрхлэхэд тавих

зохистой дадлын

үндэсний

стандарт /

Хариуцлагатай

нүүдэлчин/-ын

шаардлага

хангасан

хоршооны

үйл явцыг

баталгаажуулах,

тохирлын

гэрчилгээ

олгоход дэмжлэг

үзүүлэх

Тохирлын

баталгаанд

хамрагдсан

хоршооны тоо

9 48 1,176.0 Улсын төсөв 126.0 189.0 245.0 280.0 336.0

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам,

баталгаажуу-

лалтын

байгууллагууд

2024-

2028

3.5.2

Байгальд ээлтэй,

нийгмийн

хариуцлагатай,

тогтвортой

үйлдвэрлэлийг

нэвтрүүлсэн

үйлдвэр, аж

ахуйн нэгжийн

үйлдвэрлэлийн

үйл явцыг

баталгаажуулах,

тохирлын

гэрчилгээ

олгоход дэмжлэг

үзүүлэх

Тохирлын

баталгаанд

хамрагдсан

үйлдвэрийн тоо

5 29 262.5 Улсын төсөв 22.5 46.5 55.5 64.5 73.5

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам, баталгаа-

-жуулалтын

байгууллагууд

2024-

2028

3.5.3

Өндөр чанартай

түүхий эд,

бүтээгдэхүүнийг

баталгаажуулах,

гэрчлэх тэмдэгт /

Монголын хаан

ширхэгт/ олгоход

дэмжлэг үзүүлэх

Гэрчлэх

тэмдэгт авсан

үйлдвэрийн тоо

4 18 217.0 Улсын төсөв 26.0 41.0 45.5 50.0 54.5

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам, хоршоо,

баталгаа-

-жуулалтын

байгууллага

2024-

2028

3.5.4

Малын гаралтай

түүхий эдийн

гарал үүслийг

газар зүйн

заалтаар

тодорхойлоход

дэмжлэг

үзүүлэх, нэмүү

өртөг шингэсэн

үйлдвэрлэлийг

дэмжих зорилгоор

Монгол Улсад

бүртгэгдсэн

газар зүйн

заалттай бараа,

бүтээгдэхүүнийг

гадаад улсын

газар зүйн заалтад

бүртгүүлэх ажлыг

эрчимжүүлэх.

Газар зүйн заалт

бүхий бараа,

бүтээгдэхүүний

тодорхойлолтыг

бэлтгэхэд

холбогдох

байгууллагад

дэмжлэг үзүүлэх,

гадаад улстай

газар зүйн

заалтын тухай

яриа хэлэлцээ

хийх

Газар зүйн заалт

бүхий бараа,

бүтээгдэхүүнийг

тодорхойлж,

гадаад улстай

хэлэлцээр хийсэн

байх

“Монгол Улс,

Европын Холбоо

хооронд газар

зүйн заалтын

тухай” хэлэлцээр

б а й г у у л а х

хоёр талын

х э л э л ц э э р и й г

2022 онд

эхлүүлж, хоёр

дахь үе шатны

хурлыг 2023

онд зохион

байгуулсан.

“Монгол Улс,

Европын

Холбоо хооронд

газар зүйн

заалтын тухай”

хэлэлцээрийн

хүрээнд малын

гаралтай

түүхий эд,

бүтээгдэхүүнийг

газар зүйн

заалтын бүртгэлд

хамруулах

чиглэлээр

хэлэлцээр хийсэн

байна.

250.0

Улсын

төсөв,

гадаадын

зээл,

тусламж

50.0 50.0 50.0 50.0 50.0

Хүнс, хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам,

Гадаад

харилцааны

яам, Оюуны

өмчийн газар,

мэргэжлийн

холбоод

2024-

2028

3 Дүн 338,675.9 - 35,221.9 130,752.5 108,305.2 51,212.4 13,183.9

Дөрөв. Хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр:

4.1.1

4.1.Үндэсний

ажил, мэргэжлийн

ангилал,

тодорхойлолт /

ҮАМАТ-08/-ыг

боловсронгуй

болгох

Ноос, ноолуур,

арьс ширний

салбарын

үндэсний ажил

мэргэжлийн

ангилал,

тодорхойлолтыг

холбогдох

яамтай хамтран

шинэчлэн

боловсруулж,

батлуулах

Салбарын ажил,

мэргэжлийн

ангилал,

тодорхойлолтыг

боловсруулах,

батлуулах

Салбарын зарим

ажил мэргэжлийн

ангилал,

тодорхойлолт

орхигдсон

байгаа.

Салбарын ажил,

мэргэжлийн

ангилал,

тодорхойлолтыг

боловсруулж,

батлуулсан

байна.

200.0 Улсын төсөв - 200.0 - - -

Хөдөлмөр,

нийгмийн

хамгааллын

яам, Хүнс,

хөдөө аж

ахуй, хөнгөн

үйлдвэрийн

яам

2025

4.2.1

4.2.Хүний нөөцийн

тогтвортой

байдлыг хангах

зорилгоор

нийгмийн түншлэл

буюу тарифын

хэлэлцээр хийхэд

дэмжлэг үзүүлэх

Салбарын

ажилтнуудын

цалингийн

судалгаа хийх,

ажлын бүтээмж,

гүйцэтгэлтэй

уялдсан цалин

хөлсний

нэгдсэн систем

боловсруулах,

ажилтны

мэргэжил,

ур чадварыг

хэмжих, үнэлэх,

хөдөлмөрийн

норм, норматив

тогтоох,

хөдөлмөрийн

үнэлэмжийг

дээшлүүлэх,

тарифын

хэлэлцээр хийхэд

дэмжлэг үзүүлэх

Тарифын

хэлэлцээрийн тоо 0 1-ээс багагүй 190.0 Улсын төсөв - 190.0 - - -

Хөдөлмөр,

нийгмийн

хамгааллын

яам,

Хүнс, хөдөө

аж ахуй,

хөнгөн

үйлдвэрийн

яам,

мэргэжлийн

холбоод

2024-

2025

4.3.1

4.3.Салбарын

хүний нөөцийг

бэлтгэх, сургах,

чадавхжуулах

Гадаад улсын

өндөр хөгжилтэй

оронд инженер

бэлтгэх,

“Ерөнхийлөгчийн

илгээлт 2100”

хөтөлбөрт

хамруулах,

дотоодын их,

дээд сургуульд

боловсруулах

салбарын

боловсон хүчнийг

бэлтгэх хөтөлбөр

боловсруулж,

хэрэгжүүлэх

Гадаадад

суралцагчийн тоо 0 50 - - - - - -

Боловсрол,

шинжлэх

ухааны яам,

Хөдөлмөр,

нийгмийн

хамгааллын

яам

2024-

2028

4 Дүн 390.0 - - 390.0 - - -

Нийт дүн 682,425.9 - 70,866.9 221,532.5 196,935.2 139,957.4 53,133.9

---оОо---

Төрийн мэдээлэл · 2024 · № 24 (1320)1929–1945-р хуудас