Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(767)
— 128 —

Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “нийгмийн хамгаалал,” гэсний дараа “хүнсний аюулгүй байдал,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “д” дэд заалтын “хүнсний хангамж, илчлэг” гэснийг “хүнсний хангамж, хүртээмж, илчлэг, шим тэжээлийн болон чанар, эрүүл ахуйн үзүүлэлт;” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “хөдөө аж ахуйг хөгжүүлэх” гэсний өмнө “хүнсний аюулгүй байдлыг хангах,” гэж, мөн заалтын “а” дэд заалтын “хэрэгжүүлэх үндсэн дээр” гэсний дараа “хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2013 · № 2 (767)128-р хуудас