Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1320)
— 1809 —

Төрийн тусгай хамгаалалтын тухай /Шинэчилсэн найруулга/

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн тусгай хамгаалалтын хамрах

хүрээ, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтооход оршино.

2 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомж

2.1.Төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомж нь Монгол

Улсын Үндсэн хууль1, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль2, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль4, Төрийн албаны тухай хууль5, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль6, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

3.1.1.“биеийн хүч хэрэглэх” гэж төрийн тусгай

хамгаалалтын алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг;

3.1.2.“далд хамгаалалт” гэж төрийн тусгай хамгаалалтын

хүч хэрэгслийг далдалж, нийтэд мэдэгдэхгүйгээр зохиож байгаа төрийн тусгай хамгаалалтын хэлбэрийг;

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Үндэсний аюулгүй байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 3 дугаарт нийтлэгдсэн. 3 Монгол Улсын Засгийн газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1993 оны 3 дугаарт нийтлэгдсэн. 4 Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2004 оны 16 дугаарт нийтлэгдсэн. 5 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 6 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2024 · № 24 (1320)1809-р хуудас