Дотоод аудитын дүрэм батлах тухай № 129
Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дүрэм нь Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн дотоод аудитын үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт болон дотоод аудиторын эрх, үүргийг тодорхойлж, дотоод аудитын үйл ажиллагааг явуулах, хөндлөнгийн аудитын байгууллагатай хамтарч ажиллах зэрэг харилцааг зохицуулна.
Хоёр. Дотоод аудитын үйл ажиллагааны зорилго
2.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 129 хот Дотоод аудитын дүрэм батлах тухай
Төсвийн тухай хуулийн 69.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Дотоод аудитын дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Дотоод аудитын дүрмийг мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.