Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1320)
— 1651 —

Малчны тухай

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

МАЛЧНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь малчны эрх зүйн байдлыг тодорхойлж,

түүний ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Малчны хууль тогтоомж

2.1.Малчны хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль1,

Иргэний хууль2, Газрын тухай хууль3, Малын генетик нөөцийн тухай хууль4, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль5, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль6, Малын тоо толгойн албан татварын тухай хууль7, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

3.1.1.“мал” гэж Малын генетик нөөцийн тухай хуулийн

4.1.1-д заасныг;

3.1.2.“мал аж ахуй” гэж уур амьсгалын нөхцөлд дасан

зохицсон, байгалийн нөөц, чадавхад нийцсэн, уламжлалт болон шинжлэх ухаанч арга барилд суурилсан био үйлдвэрлэлийг;

1 Монгол Улсын Yндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 3 Газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 4 Малын генетик нөөцийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 5 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 02 дугаарт нийтлэгдсэн. 6 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 40 дугаарт нийтлэгдсэн. 7 Малын тоо толгойн албан татварын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 47 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

3.1.3.“малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай

хуулийн 3.1.9-д заасныг;

3.1.4.“туслах малчин” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн

71.2-т заасныг;

3.1.5.“малчин өрх” гэж Малчин өрхийн нэгдсэн холбооны

эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.2-т заасныг;

3.1.6.“хот айл” гэж хоёр ба түүнээс дээш малчин өрх

хамтран хөдөлмөрөө хоршин мал аж ахуй эрхлэх зохион байгуулалтын хэлбэрийг;

3.1.7.“мал аж ахуйн зохистой дадал” гэж бэлчээрийг

хамгаалах, мал маллагаа, малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, ашиг шим, түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангах арга барил, үйл ажиллагааг;

3.1.8.“малчны хөгжил” гэж малчин насан туршид мэдлэг,

ур чадвар, амьдралын чанараа дээшлүүлэх тогтвортой үйл ажиллагааг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

МАЛЧДЫН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО

4 дүгээр зүйл.Малчдын талаар төрөөс баримтлах бодлого

4.1.Төрөөс малчдын талаар дараах бодлогыг хэрэгжүүлнэ:

4.1.1.малчны мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой

эрхлэх суурь нөхцөл, байгалийн нөөц, бэлчээр ашиглах эрхийг баталгаажуулах;

4.1.2.малчны хөгжлийг хангах; 4.1.3.хөдөөд хүйсийн зохистой харьцааг хангах бодлогыг

хэрэгжүүлэх;

4.1.4.малчны хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг

нэмэгдүүлэх;

4.1.5.малчдын залгамж халааг бэлтгэх; 4.1.6.мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөөс

шалтгаалсан эрсдэл даах чадавхыг бүрдүүлэх;

4.1.7.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний

бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, боловсруулалтын түвшинг ахиулах цогц бодлогыг хэрэгжүүлэх;

4.1.8.цахим шилжилтийг нэвтрүүлэх; 4.1.9.хуульд заасан бусад.

4.2.Засгийн газар энэ хуулийн 4.1-д заасан бодлогыг

хэрэгжүүлэхээс гадна дараах арга хэмжээг авна:

4.2.1.мал аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлогыг

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

4.2.2.мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх

чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээнд хамруулж, дэмжлэг үзүүлэх;

4.2.3.мал үржүүлэг, технологийн болон мал эмнэлгийн

үйлчилгээний нэгжийг хөнгөлөлттэй зээл болон бусад хэлбэрээр дэмжих;

4.2.4.малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах

зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх;

4.2.5.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй

ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах;

4.2.6.эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг,

шинжилгээнд хамрагдах хүсэлт гаргасан малчныг холбогдох хууль тогтоомжийн дагуу жил бүр үнэ төлбөргүй хамруулах;

4.2.7.гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин

ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох;

4.2.8.гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх

нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах;

4.2.9.хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй

малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх;

4.2.10.хууль тогтоомжид заасан бусад.

4.3.Энэ хуулийн 4.2.4, 4.2.5, 4.2.6, 4.2.7, 4.2.8, 4.2.9-д заасан арга

хэмжээтэй холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МАЛЧНЫ ХӨГЖИЛ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

5 дугаар зүйл.Малчны эрх, үүрэг

5.1.Малчин дараах эрхийг эдэлнэ:

5.1.1.уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн нөхцөлд мал

маллах арга ухааныг эзэмшиж, мэдлэг, туршлага, ур чадвар, арга барилаа ахиулж, малчинд зориулсан сургалт, мэдээлэл, зөвлөгөө авах;

5.1.2.байгалийн нөөц, бэлчээрийг холбогдох хууль

тогтоомжид заасны дагуу гэрээгээр ашиглах эрхээ баталгаажуулах;

5.1.3.төрөөс болон олон улсын байгууллагын

санхүүжилтээр олгосон хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээ авах;

5.1.4.малын эрүүл мэндийг хамгаалах болон үржүүлэг,

технологийн ажил, үйлчилгээг эрх бүхий нэгжээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, зөвлөгөө авах;

5.1.5.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний

нийлүүлэлт, нэр төрөл, чанараас хамаарсан урамшууллыг хууль тогтоомжийн дагуу авах;

5.1.6.хуульд заасан бусад эрх.

5.2.Малчин дараах үүргийг хүлээнэ:

5.2.1.байгалийн нөөц, бэлчээр, усан хангамжийг зөв

зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;

5.2.2.мал маллагааны уламжлалт болон шинжлэх ухаанч

арга барилыг эзэмших;

5.2.3.малын эрүүл мэндийг хамгаалах, малын генетик

нөөцийг зохистой ашиглах;

5.2.4.мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний

эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг хангах;

5.2.5.хуульд заасан бусад.

5.3.Энэ хуулийн 5.2.1-д заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах

зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.3.1.малчин өрх, хот айл бэлчээрээ дундаа хамтран

ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан харилцан зөвшилцөж, зохион байгуулалтад орсон байх;

5.3.2.бэлчээрийг даацад нь нийцүүлэн улирлын

хуваарьтай ашиглаж, сэлгэх, өнжөөх, сайжруулах, нөхөн сэргээх зэргээр бэлчээрийн төлөв байдал, голлох зүйл ургамлын эзлэх хувийг гэрээ байгуулах үеийн тогтоосон суурь түвшнээс бууруулахгүй байх;

5.3.3.Газрын тухай хуулийн8 52.7-д заасан газарт

тэжээлийн ургамал тариалах, орон нутгийн нөөц боломжид тулгуурлан хадлан, гар тэжээл бэлтгэх.

5.4.Энэ хуулийн 5.2.2-т заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах

зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.4.1.мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг

өөрийн малын тоо толгойд нийцүүлэн бүрэн хангаж, 90-ээс доошгүй хоногт хүрэлцэхүйц өвс, тэжээл бэлтгэж нөөцлөх;

5.4.2.малын хэвтэр бууц, хашаа, хороог байнга цэвэрлэж,

өвөлжөөний хөрзөнг жил бүр авдаг, өтөг хөрзөнг овоолж хэвтрийн нөөц бүрдүүлдэг байх;

5.4.3.өвөлжөө, хаваржааны дулаан хашаа, хороо, байр

барьж ашиглах;

5.4.4.дөрвөн улиралд нүүдэллэн бэлчээр ашиглахдаа

байгаль орчныг бохирдуулахгүй, хог хаягдлыг ил задгай хаяж, үлдээхгүй байх;

5.4.5.худаг, хөв цөөрөм бий болгох, сэргээн засварлах;

5.4.6.мал маллах, хариулах, тууварлах, тээвэрлэхдээ

уламжлалт арга барилыг түлхүү ашиглах.

5.5.Энэ хуулийн 5.2.3-т заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах

зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.5.1.тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн,

баталгаажсан үүлдэр, омгийн хээлтүүлэгч ашиглах, малыг ялган тэмдэглэх, бүртгэлд хамруулах;

5.5.2.малын төрлийн харьцаа, сүргийн зохистой бүтцийг

хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах;

8 Газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

5.5.3.тухайн үүлдэр, омгийн нэгж малаас авах ашиг

шимийн дундаж гарцаас багагүй хэмжээний ашиг шим авах;

5.5.4.мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд 3 жил

тутамд чанарын үнэлгээ хийлгэх;

5.5.5.мал эмнэлгийн болон үржүүлэг, технологийн

ажил, үйлчилгээг мэргэжлийн нэгжээр гэрээний үндсэн дээр технологит хугацаанд гүйцэтгүүлэх;

5.5.6.мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний

аюулгүй байдал, гарал үүслийг тогтоох нөхцөлийг бүрдүүлж, малын шилжилт хөдөлгөөний талаар эрх бүхий байгууллагад мэдээлдэг байх;

5.5.7.эмийн үлдэц агуулаагүй, баталгаатай

бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх.

5.6.Энэ хуулийн 5.2.4-т заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах

зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.6.1.малын ноос, ноолуур, хөөврийг технологийн

хугацаанд стандарт, шаардлагын дагуу чанарын ялгамжтай байдлаар ангилан тордож, бэлтгэн нийлүүлэх;

5.6.2.малын мах бэлтгэлийг хийхдээ малын арьс ширийг

механик гэмтэлгүйгээр цэвэрлэгээ, анхан шатны тордолтыг хийж, стандарт, шаардлагын дагуу бэлтгэх;

5.6.3.сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд

нийлүүлэхдээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан байх.

6 дугаар зүйл.Малчны мэдлэгийг дээшлүүлэх тогтолцоо, зарчим

6.1.Малчны мэдлэгийг дээшлүүлэх сургалт нь мал аж ахуйн

үйлдвэрлэл эрхлэх мэдлэг олгох, тасралтгүй хөгжүүлэх, чадавхжуулах, мэргэшүүлэх үйл явцаас бүрдэнэ.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан сургалтын хөтөлбөрийг хөдөө аж

ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, сургалтыг их сургууль, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрийн төв, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор үндэсний хэмжээнд зохион байгуулна.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан хөтөлбөр нь сургалтын нэгдсэн

стандарт, бүс нутгийн онцлогт нийцсэн байна.

6.4.Энэ хуулийн 6.2-т заасан байгууллага сургалтын нэгдсэн

стандарт, хөтөлбөрийг багцлан боловсруулах бөгөөд хөтөлбөрт доор дурдсан чиглэлийн мэдлэг, ур чадварыг олгох асуудлыг тусгана:

6.4.1.мал маллах, байгаль, цаг уур шинжих, мал аж

ахуйн болон ахуй амьдралд шаардлагатай тоноглол, хэрэгслүүд бэлтгэх уламжлалт арга барил, өв соёл, туршлага;

6.4.2.мал аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлага,

нийгмийн эрэлт, хэрэгцээ, шаардлага, техник технологийн хөгжил дэвшил;

6.4.3.малын чанарыг сайжруулах, малын өвчнөөс

урьдчилан сэргийлэх, мал маллах, арчлах болон сувилгааны арга аргачлалын талаарх мэдлэг мэдээлэл, цуврал хичээл;

6.4.4.бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх мэдлэг

олгох мэдээлэл, цуврал хичээл;

6.4.5.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх

стандартууд;

6.4.6.зах зээлд нийлүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, үнэ

цэнийг нэмэгдүүлэх арга зам;

6.4.7.малын өтөг бууц, аргал, хөрзөнг цэвэрлэх,

боловсруулах, техник, технологийн мэдлэг;

6.4.8.ногоон үйлдвэрлэл, ухаалаг мал аж ахуй эрхлэх

арга, технологи, ач холбогдол;

6.4.9.нийгмийн болон эрүүл мэндийн, эд хөрөнгийн

даатгалын ач холбогдол;

6.4.10.малын тоо толгойн албан татварын тайланг

цахимаар гаргах, малчны цахим хөтөч, төрийн үйлчилгээний цахим системийг ашиглах аргачлал.

6.5.Сургалт зохион байгуулсан байгууллага сургалтын

хөтөлбөрөөр бүрэн суралцсан, үнэлгээний шаардлага хангасан төгсөгчид үнэмлэх, тэмдэг олгож, энэ талаарх мэдээллийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ.

7 дугаар зүйл.Малчны хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр

7.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай орон

нутгийн засаг захиргааны нэгж нь малчдад төрийн бодлого, хууль, эрх зүйн

мэдлэг олгох, харилцан мэдлэг, туршлага солилцох, залуу үеэ бэлтгэх таатай орчныг бүрдүүлсэн Малчны хөгжлийн сургалт, мэдээллийн төв, эсхүл тэнхим /цаашид “Малчны хөгжлийн төв” гэх/-тэй байна.

7.2.Аймаг, сумын Засаг дарга орон нутгийн онцлогт нийцүүлж,

малчны хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг баталж, биелэлтэд хяналт тавина.

7.3.Газрын тухай хуулийн 52.7-д зааснаас өөр чиглэлээр

давхцуулан газар ашиглах, эзэмшүүлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглоно.

7.4.Залуу малчин гэр бүлд болон хот, сууринаас шилжин очиж,

2-оос доошгүй жил тасралтгүй мал маллаж байгаа малчин өрхөд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх, бэлчээр ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрт үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.

7.5.Сумын Засаг дарга малчинд насан туршийн боловсрол,

мэдлэг олгохтой холбогдуулан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.5.1.малчдын гаргасан санал, хүсэлтэд суурилан малчныг

сургах, шинээр бэлтгэх, давтан сургах сумын жил бүрийн төлөвлөлтийг боловсруулах, холбогдох сургалтын байгууллагад захиалга өгөх;

7.5.2.малчдаас нөлөө бүхий төлөөллийг сонгож,

манлайлагчийн сургалтын хөтөлбөрт хамруулах;

7.5.3.залуу малчид, мал бүхий иргэдийн дунд малчдын

залгамж халааг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр ахмад, туршлагатай малчидтай туршлага солилцох уулзалт, сургалт, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулж, малчдын оролцоог хангах;

7.5.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

7.6.Энэ хуулийн 7.2-т заасан төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг

хэрэгжүүлэх зардлыг тухайн шатны төсвийн захирагч жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

7.7.Энэ хуулийн 7.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд

шаардагдах төсвийг малын тоо толгойн албан татвараас төвлөрөх орлогын эх үүсвэрээс бүрдүүлэх асуудлыг холбогдох журамд заасны дагуу хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

7.8.Малчны хөгжлийн төвийн ажиллах журмыг тухайн багийн

иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

7.9.Малчны хөгжлийн индексийг сум, аймаг үндэсний түвшинд 3

жил тутамд тодорхойлно.

7.10.Малчны хөгжлийн индексийг аймаг, сум, улсын аварга малчин

болон тэргүүний аймаг, сум, дүүрэг шалгаруулах шалгуур үзүүлэлтэд харгалзан үзнэ.

7.11.Малчны хөгжлийн индексийг тооцох аргачлалыг хөдөө аж

ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хороотой хамтран баталж, хяналт тавина.

8 дугаар зүйл.Малчны үйл ажиллагаанд цахим шилжилтийг нэвтрүүлэх

8.1.Малчны үйл ажиллагаанд дараах цахим шилжилтийг

нэвтрүүлнэ:

8.1.1.хөдөлгөөнт холбоо, телевиз, интернэт сүлжээний

үйлчилгээ;

8.1.2.мэдээлэл авах, солилцох нэг цонхны цахим

үйлчилгээ;

8.1.3.банк, санхүү, татвар, худалдааны цахим үйлчилгээ; 8.1.4.төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний цахим

систем;

8.1.5.малын бүртгэлийн систем; 8.1.6.гойд ашиг шимт, шилмэл малын үзэсгэлэн, дуудлага

худалдаа, захиалга, малын тэжээл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цахим худалдаа;

8.1.7.газрын бүртгэл, кадастрын зураглал, бэлчээрийн

төлөв байдал, чанарын үнэлгээний үйлчилгээ;

8.1.8.технологийн сүлжээгээр дамжуулан малчдад

мэдлэг түгээх бусад цахим үйлчилгээ.

8.2.Малчны болон тэдгээрийн үйл ажиллагааны бүртгэл нь хөдөө

аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон улсын бүртгэлийн, татварын, статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим бүртгэлээр баталгаажна.

8.3.Мал, малын гаралтай чанартай түүхий эд, бүтээгдэхүүнийг

зах зээлд нийлүүлэхдээ бүртгэл, хяналтын үйл ажиллагааг мэдээллийн технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн хийнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МАЛЧНЫ БҮТЭЭМЖ

9 дүгээр зүйл.Малчны бүтээмжийг дэмжих

9.1.Малчны хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг тооцох арга зүйг

бий болгож, үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ.

9.2.Малчны боловсрол, малын эрүүл мэнд, үржүүлэг, технологийн

ажил, үйлчилгээ, арчилгаа маллагаа, тэжээлийн хангамж, хашаа хороо, мал аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчлөх шинэ арга, техник технологи зэргийг дэмжин хөгжүүлж малчны болон салбарын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

9.3.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг, нөөц

ашиглалтын түвшний өсөлт болон малчны хүлээх үүрэг, зохистой дадлын хэрэгжилтийг харгалзан улс, аймаг, сумын аварга малчин, тэргүүний малчны хоршоо, аймаг, сум шалгаруулах болзолд тусгаж, бүтээмжийг үнэлнэ.

9.4.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн

нийлүүлэлтийн тогтолцоонд нэр төрөл, чанарын үнэлэмжээс хамаарсан урамшуулал олгох замаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

9.5.Сум, баг нь өөрийн онцлогт тохирсон цөм сүргийг бүрдүүлж,

малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг явуулан, малын чанар, ашиг шимийн өсөлт, чанарыг тооцох системд шилжүүлнэ.

9.6.Халдварт өвчингүй, эрүүл мал сүрэгтэй малчин өрхийг Мал,

амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т заасны дагуу баталгаажуулна.

9.7.Мал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл,

чанарын баталгаажуулалт, зах зээлийн ханшид суурилсан хөрөнгийн үнэлгээг бий болгож, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлнэ.

9.8.Мал аж ахуйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, малчны

өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, малчны идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн намрын эхэн сарын шинийн 8-ны өдөр нь “Малчныг сонсох өдөр” байна.

9.9.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан арга хэмжээг зохион

байгуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сумын Засаг дарга хэрэгжүүлнэ.

9.10.Улсын аварга, хошой аварга малчин, саальчин, фермер

шалгаруулах болон энэ хуулийн 9.4-т заасан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

МАЛЧНЫ ХАМТЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ

10 дугаар зүйл.Малчны хамтын санаачилга, хоршил, кластерын үйл ажиллагаа

10.1.Малчны хамтын санаачилга, хоршил нь дараах хэлбэртэй

байна:

10.1.1.хот айл; 10.1.2.малчдын холбоо; 10.1.3.малчдын үүсгэн байгуулсан нөхөрлөл, хоршоо,

компани.

10.2.Энэ хуулийн 10.1.1,10.1.2-т заасан малчны хамтын хоршлын

хэлбэр нь Иргэний хуулийн 481.1, 481.2-т заасны дагуу сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдаж, үйл ажиллагааны чиглэл, хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож, зөвшилцсөн, тэдгээрийг дүрмээр баталгаажуулсан байна.

10.3.Энэ хуулийн 10.1.3-т заасан хамтын хоршлын удирдлага,

зохион байгуулалт, үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

10.4.Төрөөс малчны хамтын санаачилга, хоршлыг дараах

байдлаар дэмжинэ:

10.4.1.хамтран ажиллаж хорших, төрөлжих эрх зүйн

үндсийг бүрдүүлэх;

10.4.2.дэд бүтцийн хангамжийг сайжруулах; 10.4.3.мал, малын гаралтай түүхий эдийн бэлтгэл,

нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрт малчны хувь нийлүүлсэн оролцоог дэмжих;

10.4.4.малчин өрхийн орлогыг бууруулахгүйгээр

бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог үе шаттай бууруулах, малыг борлуулах үр дүнтэй арга, туршлагыг дэлгэрүүлэх;

10.4.5.малчны санхүүгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх,

малчны эдийн засгийн чадамжийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, санхүүгийн хүртээмжтэй байдал, чадамжийг нэмэгдүүлэх;

10.4.6.малчин, хот айл, малчдын холбооны санал,

санаачилгаар цас борооны ус тогтоох, усан сан, нуур, хөв, цөөрөм байгуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, малын өвс, тэжээл бэлтгэх, нөөцлөхөд чиглэсэн зээлийн бодлогыг хэрэгжүүлэх;

10.4.7.уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг

бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтын санаачилга, хоршлын үйл ажиллагаа, хөтөлбөрийг дэмжих;

10.4.8.хуульд заасан бусад.

11 дүгээр зүйл.Уур амьсгалын өөрчлөлт, эрсдэлийн нөлөөллийг бууруулах

11.1.Аймаг, сум бүр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр

малчин, малчин өрхийн амьжиргаанд нөлөөлөх хүчин зүйлс, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлнэ.

11.2.Малчид хамтын санаачилга, хоршилд үндэслэн учирч

болзошгүй гэнэтийн аюул, эрсдэлээс хамгаалж, үйл ажиллагааны борлуулалтын орлогоос хуримтлал үүсгэж, дундын эрсдэлийн сан байгуулж болно.

11.3.Эрсдэлийн санд хуримтлал үүсгэх, зарцуулах, хяналт тавих

журмыг харилцан тохиролцсон, гэрээгээр баталгаажуулна.

11.4.Уур амьсгалын өөрчлөлтийн хүндрэлийг даван туулахад

чиглэгдсэн мэдлэг, мэдээллийг малчдад олгох, үр нөлөөллөөс сэргийлэх арга хэмжээг олон талт оролцоогоор хэрэгжүүлнэ.

11.5.Бэлчээрийг хаших, хөрсийг эвдэх болон мэргэжлийн

байгууллагаас доройтлыг нь тогтоосон бэлчээрээс ургамал түүх, хадлан хадахыг хориглоно.

12 дугаар зүйл.Малчинд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн,

үйлчилгээ

12.1.Санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан банк, үйлдвэр,

малчны хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, үйлдвэрлэлийн үр

ашгийг дээшлүүлэх, малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулна.

12.2.Арилжааны банканд малчинд зориулсан нэн хөнгөлөлттэй,

хөнгөлөлттэй зээлийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ нэр төрлийг нэмэгдүүлж, малчин үйлдвэрлэлдээ чанарын өөрчлөлт гаргах, байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлнэ.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан зээлийг арилжааны банкны болон

доор дурдсан шаардлагыг хангасан малчинд олгоно.

12.3.1.малын тоо толгойн албан татвар төлөгч байх; 12.3.2.малчин арилжааны банканд данстай байх; 12.3.3.эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг

байх;

12.3.4.малын эрүүл мэнд, үржүүлэг, технологийн ажил

үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар технологийн хугацаанд нь хийлгэн баталгаажуулсан байх.

12.4.Малчны нэн хөнгөлөлттэй зээлийг олгохдоо улс орны нийгэм

эдийн засгийн нөхцөл байдал, тухайн жилийн цаг агаарын болон гадаад, дотоод бусад хүчин зүйлсийн нөлөөлөл, түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ зэргийг харгалзана.

12.5.Малчны дараах үйл ажиллагаанд нэн хөнгөлөлттэй зээл

олгоно:

12.5.1.өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр

барих;

12.5.2.доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын

тэжээл тариалах;

12.5.3.хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг

нэвтрүүлэх;

12.5.4.хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж

худалдан авах;

12.5.5.эрсдэлийн үед цас цэвэрлэх, бэлчээр гаргах

техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах;

12.5.6.цас борооны ус тогтоож хөв, цөөрөм байгуулах; 12.5.7.тухайн бүс нутгийн малын үржлийн хөтөлбөрт

заасан сайн чанарын үржлийн хээлтүүлэгч, хээлтэгч мал худалдан авах;

12.5.8.малчны ахуй амьдрал болон мал аж ахуйд

шаардлагатай эд эдлэл, тоног хэрэгсэл бэлтгэх;

12.5.9.түүхий эд бүтээгдэхүүнээ хадгалах эрүүл ахуйн

шаардлага хангасан байр барих.

12.6.Малчны дараах үйл ажиллагаанд хөнгөлөлттэй зээл олгоно:

12.6.1.шинээр гэр, орон байр болон зөөврийн сууц барих,

засварлах, шинэчлэх;

12.6.2.зөөврийн хашаа, өвс тэжээлийн агуулах, хүлэмж

шинээр барих, засварлах;

12.6.3.гүн өрөмдлөгийн болон гар худаг гаргах; 12.6.4.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан

шатны боловсруулалт хийх болон хөргөх тоног төхөөрөмж, хөргүүр зоорь барих.

12.7.Энэ хуулийн 12.2-т заасан зээлийн хүүгийн хөнгөлөлтөд

шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгана.

13 дугаар зүйл.Малчны хөрөнгө оруулалт, эдийн засгийн чадамжийг сайжруулах

13.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд зориулан

сум бүрд Малчны хөгжлийн сан байгуулна.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан сан нь дараах эх үүсвэрээс

бүрдэнэ:

13.2.1.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний

бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс олгож байгаа мөнгөн урамшууллаас малчны зөвшөөрлийг үндэслэн хуваарилсан хөрөнгө;

13.2.2.уул уурхайн салбарын орлогоос баялаг бүтээх

салбарт хуваарилах хөрөнгөөс ногдох хувийн эх үүсвэр;

13.2.3.малчны малын тоо толгойн албан татварын

орлогын төвлөрүүлэлтээс хуваарилах хөрөнгө;

13.2.4.энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан

этгээдийн хувь нийлүүлэх хөрөнгө;

13.2.5.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн

боловсруулах үндэсний үйлдвэрийн хувь нийлүүлэх хөрөнгө;

13.2.6.олон улсын байгууллагын санхүүгийн буцалтгүй

зээл, дэмжлэгийн эх үүсвэр;

13.2.7.хуулиар хориглоогүй бусад санхүүжилтийн

дэмжлэгийн эх үүсвэр.

13.3.Энэ хуулийн 13.1-д заасан сангийн хөрөнгийн 30 хувийг

бэлчээрийн мал ахуйд гамшиг, эрсдэлийн үед ашиглахаар хуримтлуулна.

13.4.Санд төвлөрүүлсэн хөрөнгийг жил бүр доор дурдсанаар

хуваарилж, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчны хөгжилд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна:

13.4.1.тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 30 хувь; 13.4.2.ногоон, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд 30 хувь; 13.4.3.малчдыг хөгжүүлэх, чадавхжуулахад 10 хувь.

13.5.Энэ хуулийн 13.4.1, 13.4.2-т заасан зориулалтаар зарцуулах

хөрөнгө нь бага хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэртэй байна.

13.6.Малчны хөгжлийн сангийн удирдлага, зохион байгуулалтын

жишиг дүрэм, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

13.7.Малчин өрхийг тогтмол орлого, хуримтлалтай болгох

зорилгоор малчин, хоршоо, нөхөрлөл, компани, малчдын холбоо үндэсний үйлдвэрүүдтэй 3 жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тогтвортой

гэрээ байгуулж, стандартын шаардлагын дагуу бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлийн дээд ханшаар бэлтгэн нийлүүлэх тогтолцоог хөгжүүлнэ.

13.8.Энэ хуулийн 13.7-д заасан тогтолцоог төр, хувийн хэвшил,

малчны өөрөө удирдах байгууллагын хамтын гэрээ, үйл ажиллагаагаар хөгжүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

14 дүгээр зүйл.Санхүүжилт

14.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт нь

дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

14.1.1.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө; 14.1.2.малчны хөгжлийн сан; 14.1.3.орон нутгийн хөгжлийн сан; 14.1.4.хоршоо хөгжүүлэх сан; 14.1.5.олон улсын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалт,

зээл, хандив, тусламж;

14.1.6.арилжааны банкны эх үүсвэр; 14.1.7.малчид, мал бүхий этгээдийн хөрөнгө оруулалт; 14.1.8.гадаад, дотоодын байгууллагын хөрөнгө оруулалт; 14.1.9.хуульд заасан бусад эх үүсвэр.

15 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

15.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт

хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд9 заасан хариуцлага хүлээлгэнэ.

15.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай

хуульд10 заасан хариуцлага хүлээлгэнэ.

16 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

16.1.Энэ хуулийн 4.2.9 дэх заалтыг 2026 оны 01 дүгээр сарын

01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

16.2.Энэ хуулийн 12 дугаар зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын

01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

9 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 10 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ

ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ

᠑᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ

ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠠᠭᠠᠲᠠᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢈᠦ

ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠢ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ

᠒᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠢᠨᠳᠣᠰᠣᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠕ ᠂ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠖ ᠂

ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠗ ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠋ᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ

᠓᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:

᠓᠂᠑᠂᠑᠂«ᠮᠠᠯ» ᢉᠡᠵᠦ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠒᠂«ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ» ᢉᠡᠵᠦ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠰᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠳ᠋ᠤ

ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨᠴᠢ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠢᠣ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋;

Moehgo& Folo_ oa HeolI

᠓᠂᠑᠂᠓᠂«ᠮᠠᠯᠴᠢᠨ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠙᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠔᠂«ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠮᠠᠯᠴᠢᠨ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠑᠂᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠕᠂«ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ» ᢉᠡᠵᠦ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠔᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠖᠂«ᠬᠣᠲᠠ ᠠᠶᠢᠯ» ᢉᠡᠵᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠪᠠᠨ ᠬᠣᠷᠰᠢᠨ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ

ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠗᠂«ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ» ᢉᠡᠵᠦ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯ ᠮᠠᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠠ᠋ᢉᠦᠯᠳᠡᠷ

ᠤᠭᠰᠠᠭ ᠠ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠘᠂«ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ» ᢉᠡᠵᠦ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢᠳᠠ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠤᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ

ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ᠃

ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ

᠔᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠔᠂᠑᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂

ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠓᠂ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠶᠢᠰᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠑᠂᠕᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢ ᠬᠠᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ;

᠔᠂᠑᠂᠖᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠷᠦᠰᠳᠡᠯ ᠳᠠᠭᠠᠭᠠᠬᠤ

ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠑᠂᠗᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠢ᠋ ᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ ᠴᠣᠭᠴᠠ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠑᠂᠘᠂ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠑᠂᠙᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠔᠂᠒᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠤᠨ ᠠ:

᠔᠂᠒᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ᠂

ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠒᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ᠂ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢈᠦ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠒᠂᠓᠂ᠮᠠᠯ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠮᠠᠯ ᠠ᠋ᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ

ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ;

᠔᠂᠒᠂᠔᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠣᠷᠴᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠨ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠫᠤᠲ᠋ᠧᠻ ᠤ᠋ᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠒᠂᠕᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠑᠐᠆ᠠ᠋ᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ

ᠠᠬᠤᠢ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠰᠤᠳᠤᠯᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠨ ᠡ

ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠔᠂᠒᠂᠖᠂ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠦᠵᠡᠯᢉᠡ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠢ᠋

ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠦᠨ ᠡ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;

᠔᠂᠒᠂᠗᠂ᠭᠠᠮᠰᠢᠭᠲᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠤᠯᠲᠤ ᠦᠵᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠠ᠋ᠴᠠ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠵᠦ ᠶᠠᠪᠤᠭᠠᠳ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠨ

ᠠᠯᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠯᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠳᠣᠭᠤᠳᠤ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠔᠘ ᠰᠠᠷ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠴᠠᠯᠲᠠ

ᠦᢉᠡᠢ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠷᠤ ᢉᠡᠷ ᠲᠦ ᠨᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠰᠠᠩ ᠠ᠋ᠴᠠ ᠣᠯᠭᠣᠬᠤ;

᠔᠂᠒᠂᠘᠂ᠭᠠᠮᠰᠢᠭᠲᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠤᠯᠲᠤ ᠦᠵᠡᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠮᠠᠯ ᠰᠦᠷᠦᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠢ ᠨᠢ ᠕᠐ ᠬᠤᠪᠢ ᠠ᠋ᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᠥᠷᠲᠦᢉᠰᠡᠨ

ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠨᠢᠨ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠒᠕᠐ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠮᠠᠯ ᠲᠠᠢ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠑᠖᠆᠔᠐ ᢈᠦᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᠮᠠᠯᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;

᠔᠂᠒᠂᠙᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠡᠳᢈᠦᠪᠤᠷᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠲᠡᠳᢈᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠒᠂᠑᠐᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠔᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠒᠂᠔᠂ ᠔᠂᠒᠂᠕᠂ ᠔᠂᠒᠂᠖᠂ ᠔᠂᠒᠂᠗᠂ ᠔᠂᠒᠂᠘᠂ ᠔᠂᠒᠂᠙᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ᠂ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ᠂ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ

᠕᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᠳᠯᠡᠨ ᠡ:

᠕᠂᠑᠂᠑᠂ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠮᠠᠯ ᠮᠠᠯᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢ᠋ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᠵᠦ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂

ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ᠂ ᠤᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷᠢᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠠᢈᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠠᠪᠬᠤ;

᠕᠂᠑᠂᠒᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ

ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠕᠂᠑᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠠᠪᠬᠤ;

᠕᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠪᠠᠷ

ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠠᠪᠬᠤ;

᠕᠂᠑᠂᠕᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠴᠢᠨᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠭᠰᠠᠨ

ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠪᠬᠤ;

᠕᠂᠑᠂᠖᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠ᠋ᠷᢈᠡ᠃

᠕᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ:

᠕᠂᠒᠂᠑᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂ ᠤᠰᠤᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ;

᠕᠂᠒᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠮᠠᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨᠴᠢ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷᠢᠯ ᠢ᠋ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᢈᠦ;

᠕᠂᠒᠂᠓᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;

᠕᠂᠒᠂᠔᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ᠂ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠕᠂᠒᠂᠕᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠕᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠒᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠕᠂᠓᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ᠂ ᠬᠣᠲᠠ ᠠᠶᠢᠯ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠪᠠᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠢᠷᠡᢉᠰᠡᠨ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ

ᠵᠥᠪᠰᠢᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠕᠂᠓᠂᠒᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ ᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ᠂ ᠰᠡᠯᢉᠦᢈᠦ᠂ ᠥᠨᠵᠢᢉᠡᢈᠦ᠂ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂

ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠵᠡᠷᢉᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠭᠣᠣᠯᠯᠠᠬᠤ ᠵᠦᠢᠯ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠵᠡᠯᠡᢈᠦ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠕᠂᠓᠂᠓᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠘ ᠕᠒᠂᠗ ᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ

ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠬᠠᠳᠤᠯᠠᠩ᠂ ᠭᠠᠷ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠃

᠕᠂᠔᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠕᠂᠔᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠪᠤᠯᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠬᠠᠪᠤᠷᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠦᠷᠢᠨ

ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠙᠐᠆ᠠ᠋ᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠲᠤ ᢈᠦᠷᠦᠯᠴᠡᢈᠦᠶᠢᠴᠡ ᠠ᠋ᠪᠠᠰᠦ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠵᠦ ᠨᠥᢉᠡᠴᠡᠯᠡᢈᠦ;

᠕᠂᠔᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠲᠡᠷᠢ ᠪᠠᠭᠤᠴᠠ᠂ ᠬᠠᠰᠢᠶ ᠠ᠂ ᠬᠣᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠴᠡᠪᠠᠷᠯᠡᠵᠦ᠂ ᠠ᠋ᠪᠤᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠦᠷᠵᠡᠩ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠠᠪᠳᠠᠭ᠂

ᠥᠲᠦᢉ ᢈᠦᠷᠵᠡᠩ ᠢ᠋ ᠣᠪᠤᠭᠠᠯᠠᠵᠤ ᢈᠡᠪᠲᠡᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠳᠡᢉ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠕᠂᠔᠂᠓᠂ᠠ᠋ᠪᠤᠯᠵᠢᠶ ᠡ᠂ ᠬᠠᠪᠤᠷᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠬᠠᠰᠢᠶ ᠠ᠂ ᠬᠣᠷᠤᠭ ᠠ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠪᠠᠷᠢᠵᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;

᠕᠂᠔᠂᠔᠂ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠡᢉᠦᠳᠡᠯᠯᠡᠨ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠤᢈᠢᠷᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠂ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋

ᠢᠯᠡ ᠵᠠᠳᠠᠭᠠᠢ ᠬᠠᠶᠠᠵᠤ᠂ ᠦᠯᠡᠳᠡᢉᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠕᠂᠔᠂᠕᠂ᠬᠤᠳᠳᠤᠭ᠂ ᢈᠦᠪ ᠴᠥᢉᠦᠷᠦᠮ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ;

᠕᠂᠔᠂᠖᠂ᠮᠠᠯ ᠮᠠᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠭᠤᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷᠢᠯ ᠢ᠋ ᠲᠦᠯᢈᠢᢉᠦᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠃

᠕᠂᠕᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠒᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠕᠂᠕᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᢉᠦᠯᠳᠡᠷ᠂ ᠣᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠡᢉᠡᠯᠲᠦᢉᠦᠯᠦᢉᠴᠢ

ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯ ᠢ᠋ ᠢᠯᠭᠠᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;

᠕᠂᠕᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ᠂ ᠰᠦᠷᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠷᢉᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;

᠕᠂᠕᠂᠓᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᢉᠦᠯᠳᠡᠷ᠂ ᠣᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠮᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠠᠪᠬᠤ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠᠵᠢ ᠭᠠᠷᠴᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠠᠪᠬᠤ;

᠕᠂᠕᠂᠔᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠓ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ;

᠕᠂᠕᠂᠕᠂ᠮᠠᠯ ᠠ᠋ᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠪᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠕᠂᠕᠂᠖᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠭᠠᠷᠤᠯ ᠠ᠋ᢉᠦᠰᠦᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋

ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠳᠡᢉ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠕᠂᠕᠂᠗᠂ᠠ᠋ᠮ ᠦ᠋ᠨ ᠦᠯᠡᠳᠡᠴᠡ ᠠᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠃

᠕᠂᠖᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠒᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠕᠂᠖᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠣᠣᠰᠤ᠂ ᠨᠣᠯᠤᠤᠷ᠂ ᢈᠦᢉᠡᠪᠤᠷ ᠢ᠋ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ

ᠢᠯᠭᠠᠮᠵᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠩᢉᠢᠯᠠᠨ ᠲᠣᠷᠳᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠕᠂᠖᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠮᠢᠬ ᠠ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᢈᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠠᠰᠤ ᠰᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠧᠬᠠᠨᠢᠭ ᢉᠡᠮᠲᠦᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠴᠡᠪᠠᠷᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠩᠬᠠᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋

ᠲᠣᠷᠳᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠵᠦ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ;

᠕᠂᠖᠂᠓᠂ᠰᠦᠨ᠂ ᠰᠦᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠡᢉᠡᠨ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠴᠡᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ᠂

ᠵᠠᠷᠴᠢᠮ

᠖᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠨᠢ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ

ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠖᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠶᠡᢈᠡ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠻᠣᠯᠯᠧᠵᠢ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠖᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠒᠆ᠳᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠨᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ

ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠖᠂᠔᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠴᠠᠯᠠᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ

ᠪᠦᢉᠡᠳ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠤᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:

᠖᠂᠔᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠮᠠᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ᠂ ᠴᠠᠭ ᠠᠭᠤᠷ ᠰᠢᠨᠵᠢᢈᠦ᠂ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠬᠤᠢ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ

ᠲᠣᠨᠤᠭᠯᠠᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠳ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷᠢᠯ᠂ ᠥᠪ ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ;

᠖᠂᠔᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠ᠋ᠷᠢᠯᠲᠡ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ

ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠳᠡᠪᠰᠢᠯ;

᠖᠂᠔᠂᠓᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠪᠠᠳᠴᠢᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠮᠠᠯ ᠮᠠᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠷᠠᠴᠢᠯᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ

ᠰᠤᠪᠢᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠷᠭ ᠠ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠴᠤᠪᠤᠷᠠᠯ ᢈᠢᠴᠢᠶᠡᠯ;

᠖᠂᠔᠂᠔᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠴᠤᠪᠤᠷᠠᠯ ᢈᠢᠴᠢᠶᠡᠯ;

᠖᠂᠔᠂᠕᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠣᠳ;

᠖᠂᠔᠂᠖᠂ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠦᠨ ᠡ ᠴᠡᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠠᠮ;

᠖᠂᠔᠂᠗᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠥᠲᠦᢉ ᠪᠠᠭᠤᠴᠠ᠂ ᠠᠷᠭᠠᠯ᠂ ᢈᠦᠷᠵᠡᠩ ᠢ᠋ ᠴᠡᠪᠠᠷᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ;

᠖᠂᠔᠂᠘᠂ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠤᠬᠠᠭᠠᠯᠢᠭ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ᠂ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ;

᠖᠂᠔᠂᠙᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠠ᠋ᠳ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ;

᠖᠂᠔᠂᠑᠐᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠦᠲᠦᠴᠢ᠂

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ᠃

᠖᠂᠕᠂ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠷᠢᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠡᢉᠦᠰᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠣᠯᠭᠤᠵᠤ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ

᠗᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠲᠠᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠨᠢ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠲᠤ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠦᠶ ᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠲᠠᠭᠠᠲᠠᠢ

ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠢᠩᢈᠢᠮ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ» ᢉᠡᢈᠦ/᠆ᠲᠡᠢ

ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠗᠂᠒᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂

ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃

᠗᠂᠓᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠒᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠪᠬᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂

ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠗᠂᠔᠂ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠲᠠ᠂ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠰᠢᠯᠵᠢᠨ ᠣᠴᠢᠵᠤ᠂ ᠒᠆ᠠ᠋ᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠮᠠᠯ

ᠮᠠᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠳ᠋ᠦ ᠠ᠋ᠪᠤᠯᠵᠢᠶ ᠡ᠂ ᠬᠠᠪᠤᠷᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠪᠠᠭ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠗᠂᠕᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠗᠂᠕᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠢ᠋ ᠰᠤᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠳᠠᠪᠲᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠬᠤ

ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ ᠥᢉᢈᠦ;

᠗᠂᠕᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠠ᠋ᠴᠠ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠵᠤ᠂ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;

᠗᠂᠕᠂᠓᠂ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠮᠠᠯᠴᠢᠳ᠂ ᠮᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢ ᠬᠠᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠠᠬᠠᠮᠠᠳ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠲᠠᠢ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡᠨ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ

ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠗᠂᠕᠂᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ᠃

᠗᠂᠖᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠗᠂᠗᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ

ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠠ᠋ᠴᠠ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢈᠦ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠵᠦ᠂

ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠗᠂᠘᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ

ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠗᠂᠙᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠨᠳᠧᠻᠰ ᠢ᠋ ᠰᠤᠮᠤ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠳ᠋ᠦ ᠓ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠠ᠃

᠗᠂᠑᠐᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠨᠳᠧᠻᠰ ᠢ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ

ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠦᠵᠡᠨ ᠡ᠃

᠗᠂᠑᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠨᠳᠧᠻᠰ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ

ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠰᠲ᠋ᠠᠲ᠋ᠢᠰᠲ᠋ᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃

᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠴᠠᢈᠢᠮ

ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ

᠘᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠘᠂᠑᠂᠑᠂ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨᠲᠦ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂ ᠲᠧᠯᠧᠧᠢᠽ᠂ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠧᠲ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;

᠘᠂᠑᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠪᠬᠤ᠂ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠨᠢᢉᠡ ᠴᠣᠩᠬᠤᠨ ᠤ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;

᠘᠂᠑᠂᠓᠂ᠪᠠᠩᠻᠢ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;

᠘᠂᠑᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ;

᠘᠂᠑᠂᠕᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ;

᠘᠂᠑᠂᠖᠂ᠭᠣᠶᠢᠳᠠ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮᠡᠲᠦ᠂ ᠰᠢᠯᠢᠮᠡᠯ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠵᠡᠰᢈᠦᠯᠡᠩ᠂ ᠳᠠᠭᠤᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ᠂ ᠲᠣᠨᠤᠭ

ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠪᠠᠭᠠᠵᠢ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ;

᠘᠂᠑᠂᠗᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠻᠠᠳᠠᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠤᠭᠯᠠᠯ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;

᠘᠂᠑᠂᠘᠂ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠲᠤ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ ᠪᠤᠰᠤᠳ ᠴᠠᢈᠢᠮ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠃

᠘᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠨᠢ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋

ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠰᠲ᠋ᠠᠲ᠋ᠢᠰᠲ᠋ᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠴᠠᢈᠢᠮ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠨ ᠠ᠃

᠘᠂᠓᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠴᠢᠨᠠᠷ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᢈᠢᠨ ᠡ᠃

ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ

᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ

᠙᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠙᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠷᠠᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠮᠠᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠬᠠᠰᠢᠶ ᠠ ᠬᠣᠷᠤᠭ ᠠ᠂ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠩᢉᠡᠪᠴᠢᠯᠡᢈᠦ ᠰᠢᠨ ᠡ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ

ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠙᠂᠓᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ᠂ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠦ᠋ ᠥᠰᠦᠯᠲᠡ ᠪᠤᠯᠤᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋

ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠤᠯᠤᠰ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠮᠠᠯᠴᠢᠨ᠂ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ᠂

ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠤᠯᠵᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠙᠂᠔᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ

ᠦᠨᠡᠯᠡᠮᠵᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢈᠦ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ

ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠙᠂᠕᠂ᠰᠤᠮᠤ᠂ ᠪᠠᠭ ᠨᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠴᠥᠮ ᠠ ᠰᠦᠷᠦᢉ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂

ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠨ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠰᠦᠯᠲᠡ᠂ ᠴᠢᠨᠠᠷ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠙᠂᠖᠂ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠤ ᠠ᠋ᠪᠠᠳᠴᠢᠨ ᠦᢉᠡᠢ᠂ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠠᠯ ᠰᠦᠷᠦᢉ ᠲᠡᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠙᠂᠗᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠭᠠᠷᠤᠯ ᠠ᠋ᢉᠦᠰᠦᠯ᠂ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠩᠰᠢ ᠳ᠋ᠤ

ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠙᠂᠘᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢈᠦ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂

ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠢᠳᠡᠪᢈᠢ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᢈᠢᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠆ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠨᠢ «ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠢ᠋ ᠰᠣᠨᠤᠰᠬᠤ

ᠠ᠋ᠳᠦᠷ» ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠙᠂᠙᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ

ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠙᠂᠑᠐᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ᠂ ᠬᠣᠱᠤᠢ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠮᠠᠯᠴᠢᠨ᠂ ᠰᠠᠭᠠᠯᠢᠴᠢᠨ᠂ ᠹᠧᠷᠮᠧᠷ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠔ ᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

ᠲᠠᠪᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ

᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠯ᠂

ᠻᠯᠠᠰᠲ᠋ᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ

᠑᠐᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠯ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠑᠐᠂᠑᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠠᠶᠢᠯ;

᠑᠐᠂᠑᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ;

᠑᠐᠂᠑᠂᠓᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠷᠯᠡᠯ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ᠂ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ᠃

᠑᠐᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑᠂᠑᠂᠑᠐᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠰᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠨᠢ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠘᠑᠂᠑᠂ ᠔᠘᠑᠂᠒ ᠆ᠲᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠨ

ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠵᠥᠪᠰᠢᠯᠴᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠰᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠯ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠡᠮᠵᠢᠨ ᠡ:

᠑᠐᠂᠔᠂᠑᠂ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠬᠣᠷᠰᠢᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢈᠦ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠐᠂᠔᠂᠒᠂ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠐᠂᠔᠂᠓᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠦ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ;

᠑᠐᠂᠔᠂᠔᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠠ᠋ᠴᠠ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠰᠡᠨ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠠᠯ ᠢ᠋ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠐᠂᠔᠂᠕᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠳᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ

ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠠᠷ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠴᠢᠳᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠐᠂᠔᠂᠖᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ᠂ ᠬᠣᠲᠠ ᠠᠶᠢᠯ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠴᠠᠰᠤ ᠪᠤᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠰᠤ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠤᠰᠤᠨ

ᠰᠠᠩ᠂ ᠨᠠᠭᠤᠷ᠂ ᢈᠦᠪ᠂ ᠴᠥᢉᠦᠷᠦᠮ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠠ᠋ᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠪᠠᠰᠦ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠨᠥᢉᠡᠴᠡᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ

ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠐᠂᠔᠂᠗᠂ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢈᠦᠨ

ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ;

᠑᠐᠂᠔᠂᠘᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠠ᠋ᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ

᠑᠑᠂᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ ᠪᠦᠷᠢ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠠ᠋ᢉᠦᠳᠦᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠷ ᠮᠠᠯᠴᠢᠨ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠮᠵᠢᠷᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ

ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯᠡᠰ᠂ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠑᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠤᠴᠠᠷᠠᠵᠤ ᠪᠤᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢉᠡᠨᠡᠳᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ᠂ ᠠ᠋ᠷᠦᠰᠳᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠵᠤ᠂

ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠵᠦ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠓᠂ᠠ᠋ᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᢈᠦ᠂ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠭᠰᠠᠨ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠔᠂ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠨᠳᠦᠷᠡᠯ ᠢ᠋ ᠳᠠᠪᠠᠨ ᠲᠤᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠲᠤ ᠣᠯᠭᠣᠬᠤ᠂

ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠯᠠᠲᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠑᠂᠕᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠬᠠᠰᠢᠬᠤ᠂ ᢈᠦᠷᠦᠰᠦ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᠪᠳᠡᢈᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠳᠣᠷᠤᠶᠢᠲᠠᠯ ᠢ᠋ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠠ᠋ᠴᠡ

ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠲᠡᢉᠦᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠤᠯᠠᠩ ᠬᠠᠳᠤᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ

᠑᠒᠂᠑᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠪᠠᠩᠻᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂

ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ᠂ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠒᠂ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠩᠻᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᠩ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ

ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠢᠨ ᠡ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᢉᠡᠯᠢᠲᠡᠢ᠂

ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠩᠻᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠤᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠓᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠒᠂᠓᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠩᠻᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠩᠰᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠒᠂᠓᠂᠓᠂ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠲᠥᠯᠦᠳᠡᢉ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠒᠂᠓᠂᠔᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᢈᠢᠯᢉᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠑᠒᠂᠔᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠡᠩ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠣᠷᠤᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠷᠢᠯᠲᠡ

ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠕᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠩ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠣᠯᠭᠤᠨ ᠡ:

᠑᠒᠂᠕᠂᠑᠂ᠠ᠋ᠪᠤᠯᠵᠢᠶ ᠡ᠂ ᠬᠠᠪᠤᠷᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠰᠢᠶ ᠠ᠂ ᠰᠠᠷᠠᠪᠴᠢ᠂ᠬᠣᠷᠤᠭ ᠠ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠪᠠᠷᠢᠬᠤ;

᠑᠒᠂᠕᠂᠒᠂ᠳᠣᠷᠤᠶᠢᠲᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ;

᠑᠒᠂᠕᠂᠓᠂ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᢈᠦᠩᢉᠡᠪᠴᠢᠯᠡᢈᠦ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠒᠂᠕᠂᠔᠂ᠬᠠᠳᠤᠯᠠᠩ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ;

᠑᠒᠂᠕᠂᠕᠂ᠠ᠋ᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠴᠠᠰᠤ ᠴᠡᠪᠠᠷᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠠ᠋ᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠲᠣᠨᠤᠭ

ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠵᠤ ᠠᠪᠬᠤ;

᠑᠒᠂᠕᠂᠖᠂ᠴᠠᠰᠤ ᠪᠤᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠰᠤ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᢈᠦᠪ᠂ ᠴᠥᢉᠦᠷᠦᠮ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠒᠂᠕᠂᠗᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᢉᠡᠯᠲᠦᢉᠦᠯᠦᢉᠴᠢ᠂

ᢈᠡᢉᠡᠯᠲᠦᢉᠴᠢ ᠮᠠᠯ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ;

᠑᠒᠂᠕᠂᠘᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠬᠤᠢ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠠ᠋ᠳᠯᠡᠯ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ;

᠑᠒᠂᠕᠂᠙᠂ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠪᠠᠷᠢᠬᠤ᠃

᠑᠒᠂᠖᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠣᠯᠭᠤᠨ ᠡ:

᠑᠒᠂᠖᠂᠑᠂ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᢉᠡᠷ᠂ ᠣᠷᠤᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠵᠥᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠ ᠪᠠᠷᠢᠬᠤ᠂ ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ;

᠑᠒᠂᠖᠂᠒᠂ᠵᠥᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠰᠢᠶ ᠠ᠂ ᠠ᠋ᠪᠠᠰᠦ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠦᠯᠡᠮᠵᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠬᠤ᠂ ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ;

᠑᠒᠂᠖᠂᠓᠂ᢉᠦᠨ ᠥᠷᠦᠮᠳᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠷ ᠬᠤᠳᠳᠤᠭ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠑᠒᠂᠖᠂᠔᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠩᠬᠠᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠦᠷᠦᢉᠡᢈᠦ ᠲᠣᠨᠤᠭ

ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᢈᠦᠷᠦᢉᠡᢉᠦᠷ ᠵᠣᠭᠤᠷᠢ ᠪᠠᠷᠢᠬᠤ᠃

᠑᠒᠂᠗᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃

᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠴᠢᠳᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ

᠑᠓᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠰᠤᠮᠤ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:

᠑᠓᠂᠒᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠣᠯᠭᠤᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠥᠩᢉᠦᠨ

ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ;

᠑᠓᠂᠒᠂᠒᠂ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢈᠦ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠬᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ

ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ;

᠑᠓᠂᠒᠂᠓᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠬᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ;

᠑᠓᠂᠒᠂᠔᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑᠂᠑᠂ ᠑᠐᠂᠑᠂᠒᠂ ᠑᠐᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ;

᠑᠓᠂᠒᠂᠕᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ

ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ;

᠑᠓᠂᠒᠂᠖᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠴᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ;

᠑᠓᠂᠒᠂᠗᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ᠃

᠑᠓᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠐ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠠᠬᠤᠢ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠮᠰᠢᠭ᠂ ᠠ᠋ᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠔᠂ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ᠂

ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠑᠓᠂᠔᠂᠑᠂ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠓᠐ ᠬᠤᠪᠢ;

᠑᠓᠂᠔᠂᠒᠂ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠓᠐ ᠬᠤᠪᠢ;

᠑᠓᠂᠔᠂᠓᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠢ᠋ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠑᠐ ᠬᠤᠪᠢ᠃

᠑᠓᠂᠕᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠔᠂᠑᠂ ᠑᠓᠂᠔᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠨᠢ ᠪᠠᠭ ᠠ ᢈᠦᠦ ᠲᠡᠢ᠂ ᠠ᠋ᠷᢉᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠳᠡᢈᠦ

ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠖᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠱᠢᢉ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂

ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ

ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠗᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠲᠠᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠠᠯᠴᠢᠨ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ᠂ ᠨᠥᢈᠦᠷᠯᠡᠯ᠂ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ

ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠨᠦᢉᠦᠳ ᠲᠡᠢ ᠓ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠬᠠᠩᠰᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠓᠂᠘᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠗ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

ᠵᠢᠷᠭᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠤᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ

᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ

᠑᠔᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:

᠑᠔᠂᠑᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ;

᠑᠔᠂᠑᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ;

᠑᠔᠂᠑᠂᠓᠂ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ;

᠑᠔᠂᠑᠂᠔᠂ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠩ;

᠑᠔᠂᠑᠂᠕᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ;

᠑᠔᠂᠑᠂᠖᠂ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠩᠻᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ;

᠑᠔᠂᠑᠂᠗᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ᠂ ᠮᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠑᠔᠂᠑᠂᠘᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠑᠔᠂᠑᠂᠙᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ᠃

᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ

᠑᠕᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠨᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠙ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠑᠕᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠐ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ

᠑᠖᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠒᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠵᠤ

ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠑᠖᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠠ᠋ᠴᠡ ᠠ᠋ᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

ᠵᠡᢈᠦᠯᠲᠨ ᠨᠣᢈᠦᠣᠨ:

᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠣᠰᠣᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠒᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠓᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠔᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠕᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠖᠂ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠔᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠗᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠐ ᠣᠨ ᠤ᠋ ᠔᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠘᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠙᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠐᠂ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

Төрийн мэдээлэл · 2024 · № 24 (1320)1651–1686-р хуудас