Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(766)
— 100 —

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай № 71

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Л.Цог, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн нараас 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 71 хот

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Монгол Ардын Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг сонгосугай. 2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 126 хот Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.3, 13.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журмыг

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1 дүгээр, 2013 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Дараахь арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай:

2.1. Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 70200 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2013 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах;

2.2. Компанийн нөөц бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжид санхүүгийн болон холбогдох бусад дэмжлэг үзүүлж, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын багтаамжийг нөөцтэй нь уялдуулан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

2.3. Газрын тосны бүтээгдэхүүний тухайн жилд бүрдүүлэх компанийн нөөцийн талаарх саналаа боловсруулж өмнөх оны 8 дугаар сард багтаан Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байх.

3. Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг 70200 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх арга хэмжээ авч, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөцийн бүрдүүлэлт, чанарт байнгын хяналт тавьж ажиллахыг Газрын тосны газарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГ
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТООР ОРУУЛЖ БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ БАЙГАА КОМПАНИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэхүү журмын зорилго нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 13 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэх, улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц (цаашид “компанийн нөөц” гэх)-ийг бүрдүүлэх, түүнийг хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2. Энэхүү журмыг газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компани дагаж мөрдөнө.

Хоёр. Компанийн нөөц бүрдүүлэлт

3. Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компани нь (цаашид “компани” гэх) газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг заавал бүрдүүлнэ.

4. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь компанийн нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, байршлыг тусгасан гэрээг компанитай байгуулна. Гэрээний үлгэрчилсэн загварыг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

5. Компани нь газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг тогтоосон нэр төрөл, хэмжээгээр өөрийн эзэмшлийн агуулахад бүрдүүлэн хадгална.

6. Компанийн нөөцөд дор дурдсан байдлаар хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн орохгүй:

6.1. Савнаас гарахгүй үлдэгдэл бүтээгдэхүүн; 6.2. Дамжуулах хоолой дахь бүтээгдэхүүн; 6.3. Гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байгаа бүтээгдэхүүн.

Засгийн газрын 2012 оны 126 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

Гурав. Компанийн нөөцийн хэмжээ

7. Компанийн нөөцийн нэр төрөл, хэмжээг компани тус бүрээр газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 8 дугаар сард тогтооно.

8. Тухайн жилийн явцад газрын тосны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авсан хуулийн этгээдийн бүрдүүлэх компанийн нөөцийн нэр төрөл, байршил, хэмжээг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага түр тогтооно.

9. Компанийн нөөцийг тогтоохдоо газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн өмнөх онд импортоор оруулсан буюу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг үндэслэн газрын тосны бүтээгдэхүүний төрөл тус бүрээр нь тооцно.

Дөрөв. Компанийн үүрэг

10. Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компани нь чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнээр компанийн нөөцийг бүрдүүлэх, технологийн дагуу хадгалах үүргийг хүлээнэ. 11. Компани нь нөөцийг хадгалж байгаа тухайн савны үлдэгдлийг компанийн нөөцийн хэмжээнээс бууруулахгүй байх үүрэгтэй бөгөөд шаардлагатай гэж үзвэл газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр өөр саванд шилжүүлж болно.

12. Компанийн нөөцөд байгаа газрын тосны бүтээгдэхүүний чанарт хийсэн шалгалтыг үндэслэн газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл тухайн компанид бүтээгдэхүүнийг бүрэн сэлгүүлэх хугацаатай үүрэг өгч болно.

13. Компани нь компанийн нөөц бүрдүүлэх, хадгалах болон компанийн нөөцөд хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг чанд мөрдөн ажиллаж, гарах зардал, эрсдэлийг бүрэн хариуцна.

14. Тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлыг үндэслэн компанийн нөөцийг зөвхөн Засгийн газрын шийдвэрийн дагуу борлуулна.

15. Компани нөөц бүрдүүлэх үүргээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад компанийн нөөцийн байршлыг өөрчлөх, нөөцийг өөр зорилгоор ашиглах, зарцуулахыг хориглоно.

Тав. Мэдээ, тайлан

16. Компанийн нөөцийн мэдээ, тайлан гаргах маягтыг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

17. Компани нь нөөцийнхөө талаархи сарын мэдээ, тайланг дараа сарын 5-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор гарган газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.

18. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага компаниас ирүүлсэн сарын мэдээ, тайланг нэгтгэж сар бүрийн 15-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор санхүүгийн болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.

19. Импортоор оруулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний сар, жилийн мэдээ, тайланг Гаалийн ерөнхий газар компани нэг бүрээр гаргаж газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагад сар бүрийн 15-ны дотор хүргүүлж байна.

20. Компани нь газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн борлуулалтын мэдээ тайланг улирлаар гаргаж газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

Зургаа. Компанийн нөөцөд тавих хяналт

21. Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанитай нөөц бүрдүүлэх талаар байгуулсан гэрээний биелэлтэд газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж, санхүүгийн болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлж байна.

22. Компани нь Стандартчилал, хэмжил зүйн төвөөс баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал” стандартын дагуу компанийн нөөцийн хэмжээ, чанарын шинжилгээ хийж бүртгэл хөтөлнө.

� �� ����� ������� ��� 2011 ��� ���� ������ (����)

��������� 30 �������� ������� ������ (��� �������, ����)

�-80 ��-92 �� ��-1 ��� (����)

1. “���” ��, “��������” ��� 319,587.0 4,000.0 5,600.0 16,500.0 200.0 26,300.0

2. “������ �����” ��� 149,829.0 1,700.0 3,800.0 6,800.0 20.0 12,320.0

3. “�������” ����� ��� 115,622.0 1,200.0 1,800.0 6,500.0 0.0 9,500.0

4. “��� ������” ��� 106,442.0 800.0 2,600.0 3,500.0 1,900.0 8,800.0

5. “���������” ��� 80,240.0 900.0 800.0 4,500.0 0.0 6,600.0

6. “����-���” ��� 31,922.0 500.0 900.0 1,300.0 0.0 2,700.0

7. “��� ����” ��� 21,538.0 200.0 600.0 1,000.0 0,0 1,800.0

8. “���������” ��� 15,462.0 0.0 20.0 1,300.0 0.0 1,320.0

9. “������� ���” ��� 4,397.0 200.0 10.0 200.0 0.0 410.0

10. “������” ��� 2,398.0 60.0 10.0 100.0 0.0 170.0

11.

“���� ����������” ��� 2,876.0 70.0 0.0 200.0 0.0 270.0

12. “����� ���” ��� 174.0 0,0 0,0 10.0 0,0 10.0

���� ��� 850,486.0 9,630.0 16,140.0 42,310.0 2,120.0 70,200.0

23. Компанийн нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, бүтээгдэхүүний чанарт газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.

Засгийн газрын 2012 оны 126 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

2013 ОНД ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КОМПАНИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРӨЛ, ХЭМЖЭЭ
Төрийн мэдээлэл · 2013 · № 1 (766)100–105-р хуудас