Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1319)
— 1547 —

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай № 34

2024 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 25-ны өдөр Дугаар 34 хот

Монгол Улсын засаг захиргаа, нутаг

дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг

өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ыг 1 дүгээр, “Нэгжийн өөрчлөлтийн төслийн үндсэн мэдээлэл”-ийг 2 дугаар, “Саналын хуудас”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠓᠔ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ

ᠠᠪᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂

ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ

ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂«ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ᠂

«ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ»᠆ᠢ᠋ ᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ᠂

«ᠰᠠᠨᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ»᠆ᠶ᠋ᠢ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&

Монгол Улсын Их Хурлын 2024 оны

34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН
НЭГЖИЙГ ӨӨРЧЛӨХ АСУУДЛААР ИРГЭДИЙН САНАЛ
АВАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний

удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3 дахь хэсэгт заасан аймаг, сум, дүүрэг /цаашид “нэгж” гэх/-ийг өөрчлөх асуудлыг санаачлах, нэгжийн өөрчлөлтийн төсөл боловсруулах, иргэдийн санал авах үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Нэгжийг өөрчлөх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль,

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг баримтална.

Хоёр.Нэр томьёоны тодорхойлолт

2.1.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

2.1.1.“нэгжийг өөрчлөх” гэж тухайн орон нутгийн эдийн

засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан улс, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинээр байгуулах, нийлүүлэх, хуваах, шилжүүлэх, татан буулгах зэргээр харьяалал, нэр, нутаг дэвсгэрийн хэмжээ, хилийн цэсийг шинэчлэн тогтоох, иргэний бүртгэл, кадастрын зургийн бүртгэл, хаягийн хөдөлгөөн хийх үйл ажиллагааг;

2.1.2.“нэгжийг шинээр байгуулах” гэж тухайн орон нутагт

иргэдийн суурьшил эрчимтэй нэмэгдсэн байдлыг үндэслэн зэргэлдээх нэг буюу түүнээс дээш нэгжийн нутаг дэвсгэрээс хуваан олгох замаар нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд шинэ нэгж байгуулахыг;

2.1.3.“нэгжийг нийлүүлэх” гэж хоёр болон түүнээс дээш

нэгжийн үйл ажиллагааг зогсоон нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд нэгтгэж, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон нэгжид шилжүүлэхийг;

2.1.4.“нэгжийг хуваах” гэж нэгжийн үйл ажиллагааг

зогсоож, түүний нутаг дэвсгэр болон эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр болон түүнээс дээш нэгжид олгохыг;

2.1.5.“нэгжийг шилжүүлэх” гэж тухайн нэгжийн засаг

захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллыг өөрчлөхийг;

2.1.6.“нэгжийг татан буулгах” гэж бүс нутгийн хөгжлийн

бодлоготой уялдуулж тухайн нэгжийн үйл ажиллагааг зогсоохыг;

2.1.7.“нэгжийн өөрчлөлтийн төсөл” гэж өөрчлөлтөд

хамрагдах нэгжийн одоогийн болон өөрчлөлтийн дараах нутаг дэвсгэр, хилийн цэс, хүн ам, газар зүйн байршил, эдийн засгийн бүтэц, төрийн болон нийтийн үйлчилгээний хүртээмж зэргийг тусгасан баримт бичгийг.

Гурав.Нэгжийг өөрчлөх үйл ажиллагаанд баримтлах зарчим

3.1.Нэгжийг өөрчлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг

баримтална:

3.1.1.байгаль, газар зүйн онцлог, орон зайн байршил,

алслалыг харгалзах;

3.1.2.нутаг дэвсгэр давхцахгүй байх;

3.1.3.орон нутгийн иргэдийг оролцуулах;

3.1.4.угсаатны онцлог, өв соёлыг хамгаалах;

3.1.5.нийгэм, эдийн засгийн үр ашигтай байх.

Дөрөв.Нэгжийн өөрчлөлтийн төсөл боловсруулах

4.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний

удирдлагын тухай хуулийн 13.2-т заасны дагуу аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг Засгийн газар санаачилна.

4.2.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага,

өөрчлөлтөд хамрагдах нэгжийн Засаг даргын Тамгын газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичгийг боловсруулна.

4.3.Нэгжийн өөрчлөлтийн төсөл боловсруулахад дараах

нөхцөлийг харгалзан үзэж, төслийн баримт бичигт тусгана:

4.3.1.харьяалах нэгжийн тоо, харьцаа ойролцоо байх; 4.3.2.байгаль, газар зүйн онцлог, алслал болон нутаг

дэвсгэрийн хэмжээ зохистой, тэнцвэртэй байх, хилийн цэс тодорхой байх;

4.3.3.хүн амын өсөлт, суурьшил, шилжих хөдөлгөөний

хандлагыг тооцсон байх;

4.3.4.зам, тээвэр, эрчим хүчний хангамж, усан хангамж,

ариутгах татуургын систем зохих стандартын дагуу байх;

4.3.5.иргэдэд чиглэсэн төрийн болон орон нутгийн ажил,

үйлчилгээний чанар, хүртээмж өмнөх түвшнээс дээшилсэн байх;

4.3.6.бусад.

4.4.Энэ журмын 4.2-т заасан ажлын хэсэг нэгжийн өөрчлөлтийн

төсөл боловсруулахдаа энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мэдээллийг баримт бичигт тусгана.

4.5.Нэгжийн өөрчлөлтийн төсөл, төсвийг боловсруулахад

холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага чиг үүргийн дагуу оролцож, уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулна.

4.6.Монгол Улсын хил дагуух сумыг өөрчлөхтэй холбоотой

асуудлаар Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газрын саналыг авна.

Тав.Иргэдийн санал авах үйл ажиллагаа

5.1.Нэгжийн өөрчлөлтийн төслийг тухайн нэгжийн иргэдэд

мэдээлэх, танилцуулах, оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг,

нөлөөллийн шинжилгээ хийх, иргэдээс санал авах, дүнг нэгтгэн мэдээлэх ажлыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцан зохион байгуулна.

5.2.Нөлөөллийн шинжилгээнд нэгжийг өөрчилснөөр гарах үр

дагавар, зардлын талаар иргэд болон холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан саналыг тусгана.

5.3.Энэ журмын 5.1-д заасан арга хэмжээг энэ журмын 4.2-т заасан

ажлын хэсэг нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичгийг боловсруулан хүлээлгэн өгснөөс хойш сум, дүүргийг гурван сар, аймгийг зургаан сарын хугацаанд тус тус багтаан зохион байгуулна.

5.4.Аймгийг өөрчлөх асуудлаар Засгийн газар, сум, дүүргийг

өөрчлөх асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ журмын 5.3-т заасан хугацаанд багтаан санал хураалт явуулах байршил, өдөр, цагийг товлон зарлана.

5.5.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэгжийг

өөрчлөх асуудлаар урьдчилан тогтоосон байранд, битүүмжилсэн саналын хайрцаг ашиглан нууц санал хураалт явуулна.

5.6.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэгжийг өөрчлөх асуудлаар

иргэдийн саналыг энэ тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан саналын хуудсаар авна.

5.7.Санал хураалтад тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа

сонгуулийн эрх бүхий иргэд оролцох бөгөөд иргэдийн олонх оролцсон бол санал хураалтыг хүчинтэйд тооцно.

5.8.Өөрчлөлтөд нэг нэгж хамрагдах тохиолдолд санал хураалтад

оролцсон иргэдийн олонх дэмжсэн саналыг хүчинтэйд тооцно.

5.9.Өөрчлөлтөд хоёр ба түүнээс дээш нэгж хамрагдах тохиолдолд

тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжүүдийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн олонх дэмжсэн саналыг хүчинтэйд тооцно.

5.10.Санал хураах үйл ажиллагаанд ажиглалт хийх зорилгоор

иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

5.11.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ журмын 5.7-5.9-д заасан

санал хураалт дууссаны дараа саналын хуудсыг тоолж, дүнг 24 цагийн дотор харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.

5.12.Нэгжийг өөрчлөх асуудлаар явуулсан иргэдийн санал

хураалтын дүн, тайланг ажлын 3 өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

Зургаа.Бусад

6.1.Нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичиг боловсруулах,

иргэдээс санал авах үйл ажиллагаа болон нэгжийг өөрчилсний дараа гарах иргэний болон үл хөдлөх хөрөнгийн, газар зохион байгуулалт, кадастрын зургийн, хаягийн зэрэг улсын бүртгэлийн өөрчлөлтийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

6.2.Энэ журмыг зөрчсөн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурал, түүний төлөөлөгч, ажлын хэсгийн гишүүн, төрийн албан хаагч, албан тушаалтан, хуулийн этгээдийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

---оОо---

Монгол Улсын Их Хурлын 2024 оны

34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

НЭГЖИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

№ Үзүүлэлт

Өөрчлөлтөд хамрагдах нэг

дэх нэгжийн нэр

Өөрчлөлтөд хамрагдах хоёр

дахь нэгжийн нэр Тайлбар

Одоогийн

байдал Төсөл Одоогийн

байдал Төсөл

1.1 Нэгжийн харьяалал

/аймаг, дүүрэг/

1.2 Нэгжийн нэр

/сум, дүүрэг/

1.3 Нэгжийн төлөв

/аймгийн төв, ердийн, алслагдсан, хилийн,

орон нутгийн хот/

1.4 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй

холбогдох асуудал

/өөрчлөх болсон үндэслэл, шалтгаан/

1.5 Өөрчлөлтийн төрөл

/шинээр байгуулах, татан буулгах,

нийлүүлэх, хуваах, шилжүүлэх/

1.6 Нутаг дэвсгэрийн хэмжээ

/га-гаар/

1.7 Алслагдсан байдал

-Улаанбаатар хотоос нэгж хүртэлх зай;

-Аймгийн төвөөс сум хүртэлх зай;

-Сумын төвөөс багийн төв хүртэлх зай;

-Хамгийн ойрхон таталцлын төв хүртэлх зай.

1.8 Хилийн цэс, зааг

-Аймаг, сум, дүүргийн хилийн цэс, баг,

хорооны нутаг дэвсгэрийн зааг, тэдгээрийг

тогтоосон баримт /шийдвэр, зураг, цэгийн

товчоо/, төсөл /зураг, цэгийн товчоо/,

өөрчлөлтийн хэмжээ.

1.9 Байгаль орчин

-Байгалийн бүс, голын ай сав, уул нурууд,

нөөц, эх үүсвэр;

-Байгаль хамгаалах үйл ажиллагаа;

-Байгаль орчинд учруулах эрсдэл, түүнээс

сэргийлэх.

2.1 Хүн ам зүй

-Хүн амын тоо, өрхийн тоо;

-Хүн амын өсөлтийн хувь;

-Сонгуулийн насны хүний тоо.

2.2 Шилжих хөдөлгөөн

-Шилжин ирэх иргэдийн тоо, хувь;

-Гадагш шилжих иргэдийн тоо, хувь;

-Татах хүчний онцлог;

-Түлхэх хүчний онцлог.

2.3 Орон нутгийн аж ахуй, үйлдвэрлэл,

онцлог

/мал аж ахуй, газар тариалан, уул уурхай,

үйлдвэр зэрэг/

2.4 Өрхийн орлогын гол эх үүсвэр

/төрөл тус бүрийн хувь/

3.1 Зам, тээврийн байдал

-Хатуу хучилттай авто зам;

-Сайжруулсан авто зам;

-Төмөр зам.

3.2 Эрчим хүчний хангамж

-Төвийн эрчим хүч, чадал;

-Бусад, чадал.

3.3 Усан хангамж

/Эх үүсвэр, чанар/

3.4 Цэвэрлэх байгууламж

-Ахуйн хатуу хог хаягдлын татан авалт,

боловсруулалт;

-Бохир усны систем, ариутгал;

-Үйлдвэрийн хог хаягдлын татан авалт,

боловсруулалт, устгал.

4.1 Эрүүл мэндийн үйлчилгээ

-Үйлчилгээний байгууллага /сум, баг,

өрхийн эмнэлэг, түргэн тусламж/;

-Хамран үйлчлэх хүрээ;

-Үйлчилгээний тоо;

-Орон тоо, төсөв.

4.2 Боловсрол

/Мэргэжлийн сургалтын болон сургуулийн

өмнөх боловсролын байгууллагын, ерөнхий

боловсролын сургуулийн тоо, хүчин чадал,

хамрагдалт, орон тоо/

4.3 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

-Цагдаагийн байгууллагын хүчин чадал,

орон тоо;

-Шүүхийн байгууллагын хамрах тойрог;

-Бусад.

4.4 Нийгмийн бусад үйлчилгээ

-Гэр бүл, хүүхэд залуучууд,

ахмад настны халамжийн үйлчилгээ;

-Татвар;

-Нийгмийн даатгал, эрүүл мэндийн

даатгал;

-Бусад.

4.5 Төрийн байгууллагын ажил,

үйлчилгээтэй холбогдох бүтэц, орон тоо,

төсөв

/байгууллага тус бүрээр хийж, дүнг нэгтгэнэ/

Тухайн нэгжийн одоогийн нөхцөл байдал, ирээдүйн төсөөлөл бүхий төслийг холбогдох мэргэжлийн

байгууллагууд хийж, ажлын хэсэгт ирүүлэхдээ шаардлагатай нэмэлт материалыг хавсаргана.

---оОо---

Монгол Улсын Их Хурлын 2024 оны

34 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт

САНАЛЫН ХУУДАС

…………………… засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинээр байгуулах, нийлүүлэх, хуваах, шилжүүлэх төслийн талаарх санал:

а. Дэмжинэ б. Дэмжихгүй

.... он ... сар ... өдөр

Тайлбар: Саналын хуудсанд шинээр байгуулах, нийлүүлэх,

хуваах, шилжүүлэхийн аль нэгийг бичнэ.

---оОо---

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋

᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ

ᠠᠪᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ

ᠨᠢᢉᠡ᠃ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠑᠓᠂᠑᠂ ᠑᠓᠂᠒᠂ ᠑᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ /ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠨᠢᢉᠡᠴᠡ» ᢉᠡᢈᠦ/᠆ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠬᠤ᠂

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠂᠒᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ

ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋

ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠨᠤᠰᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ

ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃

ᠬᠣᠶᠠᠷ᠃ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ

᠒᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:

᠒᠂᠑᠂᠑᠂«ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦ᠋ᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ

ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠵᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠤᠪᠢᠶᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠪᠠᠷ

ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ᠂ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠼᠧᠰᠧ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠻᠠᠳᠠᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂

ᠬᠠᠶᠢᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᢈᠢᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&

᠒᠂᠑᠂᠒᠂«ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢᠰᠢᠯ ᠡᠷᠴᠢᠮ ᠲᠡᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠳᠡᢉᠡᢈᠢ ᠨᠢᢉᠡ ᠪᠤᠶᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠡᠴᠡ ᠬᠤᠪᠢᠶᠠᠨ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ᠂

ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨ ᠡ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ;

᠒᠂᠑᠂᠓᠂«ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ» ᢉᠡᠵᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠨ ᠨᠤᠲᠤᠭ

ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ;

᠒᠂᠑᠂᠔᠂«ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠪᠢᠶᠠᠬᠤ» ᢉᠡᠵᠦ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠵᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠷᢈᠡ᠂

ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠶ᠋ᠢ;

᠒᠂᠑᠂᠕᠂«ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ;

᠒᠂᠑᠂᠖᠂«ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ» ᢉᠡᠵᠦ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠵᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ;

᠒᠂᠑᠂᠗᠂«ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ» ᢉᠡᠵᠦ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ᠂ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠼᠧᠰᠧ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦ᠋ᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠤᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋᠃

ᠭᠤᠷᠪᠠ᠃ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ

᠓᠂᠑᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:

᠓᠂᠑᠂᠑᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦ᠋ᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ᠂ ᠣᠷᠤᠨ ᠵᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠠᠯᠤᠰᠯᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ;

᠓᠂᠑᠂᠒᠂ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠳᠠᠪᠬᠤᠴᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠓᠂᠑᠂᠓᠂ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠢ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠓᠂᠑᠂᠔᠂ᠤᠭᠰᠠᠭᠠᠲᠠᠨ ᠤ᠋ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ᠂ ᠥᠪ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ;

᠓᠂᠑᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

ᠳᠥᠷᠪᠠ᠃ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ

᠔᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠒᠆ ᠲᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠨ ᠠ᠃

᠔᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠰᠡᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠔᠂᠓᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ

ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:

᠔᠂᠓᠂᠑᠂ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ ᠣᠶᠢᠷᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠔᠂᠓᠂᠒᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦ᠋ᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ᠂ ᠠᠯᠤᠰᠯᠠᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ᠂ ᠲᠡᠩᠴᠡᠪᠤᠷᠢ ᠲᠡᠢ

ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠼᠧᠰᠧ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠔᠂᠓᠂᠓᠂ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠰᠦᠯᠲᠡ᠂ ᠰᠠᠭᠤᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠰᠢᠯᠵᠢᢈᠦ ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠔᠂᠓᠂᠔᠂ᠵᠠᠮ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ᠂ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠰᠤᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠬᠤ ᠲᠠᠲᠠᠭᠤᠷᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠵᠣᢈᠢᠬᠤ

ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠔᠂᠓᠂᠕᠂ᠢᠷᢉᠡᠳ ᠲᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠲᠦ᠋ᠪᠰᠢᠨ ᠡᠴᠡ

ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠔᠂᠓᠂᠖᠂ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠔᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃

᠔᠂᠕᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠔᠂᠖᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠳᠠᠭᠠᠭᠤᢈᠢ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ᠂ ᢈᠢᠯᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ

ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠠᠪᠤᠨ ᠠ᠃

ᠲᠠᠪᠤ᠃ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ

᠕᠂᠑᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠲᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ

ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ᠂ ᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋

ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠒᠂ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠷᠬᠤ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠢᠷᢉᠡᠳ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃

᠕᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠢ᠋ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠔᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠢ᠋ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠯᠲᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠡᠳᠦᠷ᠂ ᠴᠠᠭ ᠢ᠋

ᠲᠣᠪᠯᠠᠨ ᠵᠠᠷᠯᠠᠨ ᠠ᠃

᠕᠂᠕᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ᠂ ᠪᠢᠲᠡᢉᠦᠮᠵᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠶᠢᠷᠴᠠᠭ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠰᠠᠨᠠᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠯᠲᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠖᠂ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠠᠪᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠗᠂ᠰᠠᠨᠠᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭ ᠠ ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠢᠷᢉᠡᠳ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ

ᠪᠦᢉᠡᠳ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠰᠠᠨᠠᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃

᠕᠂᠘᠂ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠳᠡᠮᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋

ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃

᠕᠂᠙᠂ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠵᠤ

ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠨᠦᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠳᠡᠮᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃

᠕᠂᠑᠐᠂ᠰᠠᠨᠠᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠑᠑᠂ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠗᠆ ᠕ ᠂᠙᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠯᠲᠠ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠰᠠᠨᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠯᠠᠵᠤ᠂ ᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠢ᠋ ᠒᠔ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠕᠂᠑᠒᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦ᠋ᠩ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠓ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ

ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

ᠵᠢᠷᠭᠤᠭ ᠠ᠃ᠪᠤᠰᠤᠳ

᠖᠂᠑᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠭᠠᠷᠬᠤ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠦᠯᠦ ᢈᠦᠳᠡᠯᢈᠦ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠻᠠᠳᠠᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠤᠭ ᠤ᠋ᠨ᠂ ᠬᠠᠶᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠖᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂

ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ

ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠪᠠᠷ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

---оОо---

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋

᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ

ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ

ᠨᠢᢉᠡᠳᠡᢈᠢ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ

ᠬᠣᠶᠠᠷᠳᠠᢈᠢ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ ᠣᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠥᠰᠦᠯ ᠣᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠥᠰᠦᠯ

᠑᠂᠑ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ

/ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ/

᠑᠂᠒ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ

/ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ/

᠑᠂᠓ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪ

/ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠪ᠂ ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠠᠯᠤᠰᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂

ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠲᠠ/

᠑᠂᠔ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ

ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

/ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ/

᠑᠂᠕ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ

/ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂

ᠬᠤᠪᠢᠶᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ/

᠑᠂᠖ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

/ᠭᠠ᠆ ᠪᠠᠷ/

᠑᠂᠗ ᠠᠯᠤᠰᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ

᠆ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠡᠴᠠ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᢈᠦᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠵᠠᠢ;

᠆ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠪ ᠡᠴᠡ ᠰᠤᠮᠤ ᢈᠦᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠵᠠᠢ;

᠆ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠡᠴᠡ ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠪ ᢈᠦᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠵᠠᠢ;

᠆ᠬᠠᠮᠣᠭ ᠤ᠋ᠨ ᠣᠶᠢᠷᠠᠬᠠᠨ ᠲᠠᠲᠠᠯᠴᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠪ ᢈᠦᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠵᠠᠢ᠃

№

᠑᠂᠘ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠼᠧᠰᠧ᠂ ᠵᠠᠭᠠᠭ

᠆ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠼᠧᠰᠧ᠂ ᠪᠠᠭ᠂

ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠭᠠᠭ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ /ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠵᠢᠷᠤᠭ᠂ ᠴᠡᢉ ᠦ᠋ᠨ

ᠲᠣᠪᠴᠢᠶ ᠠ/᠂ ᠲᠥᠰᠦᠯ /ᠵᠢᠷᠤᠭ᠂ ᠴᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠪᠴᠢᠶ ᠠ/᠂

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠃

᠑᠂᠙ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ

᠆ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ᠂ ᠭᠣᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠢ ᠰᠠᠪᠠ᠂ ᠠᠭᠤᠯᠠ

ᠨᠢᠷᠤᠭᠤ ᠨᠤᠭᠤᠳ᠂ ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ;

᠆ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠆ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ

ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠃

᠒᠂᠑ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠵᠦ᠋ᠢ

᠆ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠡᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ;

᠆ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠰᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ;

᠆ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠲᠣᠭ ᠠ᠃

᠒᠂᠒ ᠰᠢᠯᠵᠢᢈᠦ ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ

᠆ ᠰᠢᠯᠵᠢᠨ ᠢᠷᠡᢈᠦ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠬᠤᠪᠢ;

᠆ᠭᠠᠳᠠᠭᠰᠢ ᠰᠢᠯᠵᠢᢈᠦ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠬᠤᠪᠢ;

᠆ᠲᠠᠲᠠᠬᠤ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ;

᠆ᠲᠦ᠋ᠯᢈᠢᢈᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ᠃

᠒᠂᠓ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ

/ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ᠂

ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠵᠡᠷᢉᠡ/

᠒᠂᠔ ᠡᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ

/ᠲᠥᠷᠦᠯ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ/

᠓᠂᠑ ᠵᠠᠮ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ

ᠬᠠᠲᠠᠭᠤ ᠬᠤᠴᠢᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠦ᠋ᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ;

᠆ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠦ᠋ᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ;

᠆ᠲᠡᠮᠤᠷ ᠵᠠᠮ᠃

᠓᠂᠒ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ

᠆ᠲᠦ᠋ᠪ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ᠂ ᠴᠢᠳᠠᠯ;

᠆ᠪᠤᠰᠤᠳ᠂ ᠴᠢᠳᠠᠯ᠃

᠓᠂᠓ ᠤᠰᠤᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ /ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ᠂ ᠴᠢᠨᠠᠷ/

᠓᠂᠔ ᠴᠡᠪᠠᠷᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ

᠆ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠲᠠᠭᠤ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠲᠠᠨ ᠠᠪᠤᠯᠲᠠ᠂

ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠆ᠪᠤᢈᠢᠷ ᠤᠰᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠯ;

᠆ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠲᠠᠨ ᠠᠪᠤᠯᠲᠠ᠂

ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠯ᠃

᠔᠂᠑ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ

᠆ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ

/ᠰᠤᠮᠤ᠂ ᠪᠠᠭ᠂ ᠡᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠲᠦ᠋ᠷᢉᠡᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ/;

᠆ᠬᠠᠮᠤᠷᠤᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ;

᠆ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠣᠭ ᠠ;

᠆ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠲᠥᠰᠦᠪ᠃

᠔᠂᠒ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ

/ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ

ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ᠂ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠯᠲᠠ᠂

ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ/

᠔᠂᠓ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ

᠆ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ;

᠆ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠤᠷᠬᠤ ᠲᠣᠭᠤᠷᠢᠭ;

᠆ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠔᠂᠔ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ

᠆ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠵᠠᠯᠠᠭᠤᠴᠤᠳ᠂ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋

ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;

᠆ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ;

᠆ᠨᠡᠶᠢᢉᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ;

᠆ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠔᠂᠕ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ

ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠲᠥᠰᠦᠪ

/ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᢈᠢᠵᠦ᠂ ᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠡ/

ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ

ᠨᠤᠭᠤᠳ ᢈᠢᠵᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠡᢉᠡᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠨ ᠠ᠃

---оОо---

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋

᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ

ᠰᠠᠨᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ

.................... ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠤᠪᠢᠶᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠰᠠᠨᠠᠯ:

ᠠ ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠨ ᠡ

ᠪ ᠂ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠦᢉᠡᠢ

᠂᠂᠂᠂᠂᠂᠂ᠣᠨ ᠂᠂᠂ᠰᠠᠷ ᠡ ᠂᠂᠂ ᠡᠳᠦᠷ

ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ: ᠰᠠᠨᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠤᠪᠢᠶᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠢᠴᠢᠨ ᠡ᠃

---оОо---

Төрийн мэдээлэл · 2024 · № 23 (1319)1547–1565-р хуудас