Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1319)
— 1461 —

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай /Шинэчилсэн найруулга/

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД,
УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын

эрүүл мэндийг хамгаалах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад оршино.

2 дугаар зүйл.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын хууль тогтоомж

2.1.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын хууль тогтоомж

нь Монгол Улсын Үндсэн хууль1, Тариалангийн тухай хууль2, Байгалийн ургамлын тухай хууль3, Ойн тухай хууль4, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль5, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль6, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас

өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Тариалангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 08 дугаарт нийтлэгдсэн. 3 Байгалийн ургамлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн. 4 Ойн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 5 Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 46 дугаарт нийтлэгдсэн. 6 Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

3.1.Энэ хууль ургамлын эрүүл мэндийг хамгаалах, ургамлын

хөнөөлт организмын гаралт, тархалтаас сэргийлэх, түүнтэй тэмцэх, устгахтай холбоотой үйл ажиллагаанд үйлчилнэ.

3.2.Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт, экспорт,

ре-экспорт, дамжин өнгөрөх асуудлыг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

4.1.1.“ургамал” гэж байгалийн болон таримал бүх төрлийн

ургамал, түүний үр, бусад ургал эрхтнийг;

4.1.2.“ургамлын гаралтай бүтээгдэхүүн” гэж ургамлын

боловсруулаагүй түүхий эд болон шинж чанар, боловсруулалтын онцлогоос хамаарч хөнөөлт организм нэвтрэх, тархах эрсдэлийг үүсгэж болзошгүй бүтээгдэхүүнийг;

4.1.3.“хөнөөлт организм” гэж ургамал, ургамлын

гаралтай бүтээгдэхүүнд хөнөөл учруулдаг ургамал, амьтны, эсхүл эмгэг төрүүлэгчийн аливаа зүйл, омог, биологийн төрөл, зүйлийг;

4.1.4.“хорио цээртэй хөнөөлт организм” гэж Монгол

Улсын нутаг дэвсгэрт илрээгүй боловч хил дамнан орж ирж аюул учруулж болзошгүй, эсхүл илэрсэн ч өргөн тархаагүй, эрсдэл, нөлөөллийг бууруулах арга нь тодорхой, энэ хуулийн 4.1.12-т заасан эрсдэлийн шинжилгээгээр эдийн засгийн хохирол учруулж болзошгүй нь тогтоогдсон хөнөөлт организмыг;

4.1.5.“гоц хөнөөлт организм” гэж энэ хуулийн 4.1.12-т

заасан эрсдэлийн шинжилгээгээр эдийн засаг, байгаль, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй болох нь тогтоогдсон хорио цээртэй хөнөөлт организмыг;

4.1.6.“зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организм”

гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт өргөн тархсан, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга нь тодорхой, энэ хуулийн 4.1.12-т заасан эрсдэлийн шинжилгээгээр эдийн засгийн хохирол багатай нь тогтоогдсон хөнөөлт организмыг;

4.1.7.“ургамлын эрүүл мэнд” гэж ургамлын хөнөөлт

организмгүй байдлыг;

4.1.8.“ургамлын эрүүл мэндийг хамгаалах” гэж ургамлын

хөнөөлт организмын гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хор хөнөөлийг бууруулах, хөнөөлт организмгүй байдлыг тогтоох цогц үйл ажиллагааг;

4.1.9.“ургамлын эрүүл ахуйн үзлэг” гэж улсын байцаагчаас

ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалд хөнөөлт организм байгаа эсэх болон эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагааг;

4.1.10.“зохицуулалттай эд, материал” гэж хөнөөлт

организмыг тээх, эсхүл дамжин тархаах эрсдэлтэй ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, тэдгээрийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдаалахад ашиглах сав, баглаа боодол, ачаа тээш, тээврийн хэрэгсэл, хөрс, өөр бусад организм зэрэг ургамлын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай бүх төрлийн эд материалыг;

4.1.11.“ургамал хамгаалал” гэж ургамал, ургамлын

гаралтай бүтээгдэхүүнийг хамгаалах зорилгоор хөнөөлт организмыг илрүүлэх, гаралт, тархалтыг хязгаарлах, тэмцэх үйл ажиллагааг;

4.1.12.“эрсдэлийн шинжилгээ” гэж тухайн илэрсэн

организмыг биологийн болон бусад шинжлэх ухааны судалгаа, эдийн засгийн тооцоонд үндэслэн эдийн засаг, байгаль, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хөнөөлийн түвшин, түүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үйл ажиллагааг;

4.1.13.“хорио цээртэй хөнөөлт организмгүй газар нутаг”

гэж хөнөөлт организмгүй болохыг тандан судалж тогтоох, хянах, тэмцэх, устгах арга хэмжээ хэрэгжүүлдэг болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон газар нутаг, эсхүл зарим хэсэг нутгийг;

4.1.14.“мэргэжлийн байгууллага” гэж хөнөөлт организм

гарсан, тархсан тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийх аж ахуйн нэгжийг;

4.1.15.“ургамал хамгааллын бүтээгдэхүүн” гэж хөнөөлт

организмтай тэмцэхэд хэрэглэх химийн болон биологийн гаралтай бүтээгдэхүүнийг.

5 дугаар зүйл.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл

ажиллагаанд баримтлах зарчим

5.1.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагаанд

дараах зарчмыг баримтална:

5.1.1.шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх; 5.1.2.хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээнд

суурилсан байх;

5.1.3.хүн, амьтан, хүрээлэн байгаа орчинд хамгийн бага

эрсдэлтэй тэмцэх аргыг хэрэглэж, пестицидийн хэрэглээг бууруулах;

5.1.4.мэдээлэл солилцох болон ил тод, үл ялгаварлах

байдлыг хангах;

5.1.5.ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний

худалдааны хориг саадыг арилгахад чиглэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

УРГАМЛЫН ХӨНӨӨЛТ ОРГАНИЗМ

6 дугаар зүйл.Хөнөөлт организм

6.1.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан тандан судалгаа хийсний үндсэн дээр хөнөөлт организмыг доор дурдсанаар ангилж, тэдгээрийн жагсаалтыг батална:

6.1.1.хорио цээртэй хөнөөлт организм; 6.1.2.зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организм.

6.2.Хорио цээртэй хөнөөлт организмын жагсаалтад тухайн

хөнөөлт организм нь гоц хөнөөлтэй эсэхийг тэмдэглэнэ.

6.3.Албан ёсны сорилт, туршилт, шинжлэх ухаан, сургалтын

зорилгоор сорт сонгох, бүтээхэд ашиглахаас бусад тохиолдолд хөнөөлт организмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, нүүлгэн шилжүүлэх, хадгалах, үржүүлэх, тараахыг хориглоно.

6.4.Энэ хуулийн 6.1-д заасан хөнөөлт организмтай тэмцэх,

ариутгах, халдваргүйжүүлэх, устгах арга хэмжээний зааврыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлан энэ хуулийн 26.1-д заасан мэдээллийн санд байршуулна.

7 дугаар зүйл.Хорио цээртэй хөнөөлт организмыг мэдэгдэх,

баталгаажуулах

7.1.Хорио цээртэй хөнөөлт организмын гэнэтийн олшролт

илэрвэл холбогдох этгээд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

7.2.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага энэ хуулийн 7.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсны дараа хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн эд зүйл, нутаг дэвсгэрээс дээж авч, шаардлагатай тохиолдолд лабораторид хүргүүлэх, шинжилгээний дүгнэлтэд үндэслэн албан ёсоор баталгаажуулна.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан баталгаажуулах үйл явцтай зэрэгцэн

хорио цээртэй хөнөөлт организм тархах эрсдэлийг арилгах зорилгоор энэ хуулийн 8.1-д заасан этгээд ургамлын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авна.

7.4.Хорио цээртэй хөнөөлт организмыг энэ хуулийн 7.2-т заасны

дагуу албан ёсоор баталгаажуулсан тохиолдолд энэ хуулийн 21.1-д заасан албан тушаалтан нийтэд болон олон улсын холбогдох байгууллагад мэдээлнэ.

8 дугаар зүйл.Хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн

тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ

8.1.Хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд

тархахаас сэргийлэх зорилгоор доор дурдсан этгээд энэ хуулийн 6.4-т заасан зааврын дагуу хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн хяналтын доор шуурхай хариу арга хэмжээг авна:

8.1.1.тариалангийн талбай, түүний ойн зурвас, хүлэмж,

үтрэм, ил талбай, зоорь, агуулахад тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч;

8.1.2.бэлчээр, хадлангийн болон ойн сан бүхий газар,

ногоон байгууламжид тухайн шатны Засаг дарга.

8.2.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага илэрсэн хорио цээртэй хөнөөлт организм тархахаас сэргийлэх арга хэмжээний мэдээллийг энэ хуулийн 26.1-д заасан мэдээллийн санд оруулна.

8.3.Хорио цээртэй хөнөөлт организмтай болох нь тогтоогдсон

бол ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон зохицуулалттай эд, материалыг холбогдох этгээд зах зээлээс нэн даруй татах, шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй.

9 дүгээр зүйл.Хорио цээр тогтоох, мэдээлэх

9.1.Хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд доор

дурдсан албан тушаалтан, байгууллага голомтын бүсийн хилийн зааг болон хорио цээрийг тогтоож, цуцална:

9.1.1.хорио цээртэй хөнөөлт организмын тархалт нэг сум,

дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан, эсхүл хөнөөлт организмын голомтыг нэгтгэх нөхцөл үүсээгүй бол тухайн орон нутаг дахь хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга;

9.1.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг

дэвсгэрийг хамарсан бол тухайн орон нутаг дахь хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга;

9.1.3.төмөр зам, олон улсын нисэх буудал, хилийн

боомт, хилээр дамжин өнгөрүүлэх цэгийг хамарсан, эсхүл хоёр буюу түүнээс дээш аймгийн нутаг дэвсгэр дэх голомтыг нэгтгэх нөхцөл үүссэн бол хяналт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын салбарын улсын ерөнхий байцаагчийн дүгнэлт, ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар.

9.2.Хорио цээр тогтоох үйл ажиллагаанд энэ хуулийн 19.1.4-т

заасан журмыг баримтална.

9.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээ, тэдгээртэй холбогдон гарах зардлыг баталж, биелэлтэд хяналт тавина.

9.4.Бүх шатны Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт хорио цээр

тогтоосон тухай шийдвэрээ ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нийтэд зарлан мэдээлнэ.

9.5.Засгийн газрын шийдвэрээр хорио цээр тогтоосон бол ургамал

хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийтэд зарлан мэдээлнэ.

10 дугаар зүйл.Хорио цээрийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ

10.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга ургамал хамгааллын

асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран хөнөөлт организмын төрөл, зүйлээс хамааран хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрийн зааг, орох, гарах хяналтын цэг, дамжин өнгөрөх зурвасын чиглэлийг тогтоож, анхааруулсан тэмдэг байршуулна.

10.2.Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт тухайн шатны Засаг

дарга дараах арга хэмжээг зохион байгуулна:

10.2.1.хорио цээртэй хөнөөлт организмын төрөл, зүйлийг

тодорхойлох, голомт, тархалтыг тогтоох, хязгаарлах, устгах;

10.2.2.хорио цээр тогтоосон нутаг дэвсгэр, орох, гарах

хяналтын цэг, хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн байгууламжид хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хяналтын доор мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт, устгалыг хийлгэх;

10.2.3.хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, гарах

хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах.

10.3.Хорио цээр тогтоосон үед авах арга хэмжээнд шаардагдах

зардлыг энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан тухайн шатны Засаг дарга, 9.1.3-т зааснаар хорио цээр тогтоох тохиолдолд Засгийн газар шийдвэрлэнэ.

11 дүгээр зүйл.Ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийх

11.1.Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт ажиллаж байгаа

мэргэжлийн байгууллага нь хөнөөлт организмын төрөл, зүйлд тохируулан энэ хуулийн 6.4-т заасан зааврын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийнэ.

11.2.Ариутгал, халдваргүйжүүлэлт, устгалыг хөнөөлт организмын

голомт бүхий талбай, тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, хүлэмж, үтрэм, ил талбай, зоорь, агуулах, бусад зориулалтын хэрэгсэл, голомтод орсон хүний хувцас, хэрэгсэл, эд зүйлсэд хийнэ.

12 дугаар зүйл.Хорио цээрийг сунгах, цуцлах

12.1.Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хяналт хэрэгжүүлэх

эрх бүхий байгууллага, ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хорио цээрийг сунгах, эсхүл цуцлах тухай дүгнэлт, саналыг хорио цээр тогтоосон албан тушаалтан, байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

12.2.Хорио цээрийг сунгасан, цуцалсан бол энэ хуулийн

19.1.4-т заасан журмын дагуу ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нийтэд зарлан мэдээлнэ.

13 дугаар зүйл.Хорио цээртэй хөнөөлт организмын тандан

судалгаа

13.1.Хорио цээртэй хөнөөлт организмын илрэх цаг хугацаанд

эрсдэлийн шинжилгээнд суурилан тандан судалгааг хийнэ.

13.2.Хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн, эсхүл хөнөөлт

организмын шинж тэмдэг илэрсэн бүх байршилд тандан судалгааг хийнэ.

13.3.Хөнөөлт организмын тандан судалгаанд шинжлэх ухаан

болон технологийн нотлох баримт, бусад шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг ашиглана.

13.4.Энэ хуулийн 13.2-т заасан байршилд тандан судалгааг 5-7

жилийн хугацаанд үргэлжлүүлэн хийнэ.

13.5.Тандан судалгааны өмнөх оны тайланг дараа жилийн 1

дүгээр улиралд багтаан ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдээллийн сангаар дамжуулан тайлагнана.

13.6.Тандан судалгаа хийх аргачлал, эрсдэлийн шинжилгээ хийх

зааврыг хийхэд холбогдох стандартыг баримтална.

14 дүгээр зүйл.Гоц хөнөөлт организмын бэлэн байдлын

төлөвлөгөө

14.1.Энэ хуулийн 6.2-т заасан гоц хөнөөлт организм тус бүрээр

бэлэн байдлын төлөвлөгөөг хүнс, хөдөө аж ахуйн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

14.2.Бэлэн байдлын төлөвлөгөөг гоц хөнөөлт организмын

сэжигтэй тохиолдол илэрсэн, албан ёсоор баталгаажсан тохиолдолд ашиглана.

14.3.Бэлэн байдлын төлөвлөгөө доор дурдсан агуулгатай байна:

14.3.1.удирдлага, зохион байгуулалт, эрсдэлийн

удирдлага, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, зарлан мэдээлэх;

14.3.2.илэрсэн гоц хөнөөлт организмын төрөл, зүйлийг

тодорхойлох, голомт, тархалтын хүрээг тогтоох, үнэлэх, хязгаарлах, устгах;

14.3.3.хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт,

хөдөлгөөний хяналт, хорио цээр, хязгаарлалтын дэглэм;

14.3.4.ургамлын эрүүл ахуйн үзлэг хийх, дээж авах,

лабораторийн шинжилгээ хийх арга зүй;

14.3.5.цаашид шаардлагатай хамгийн бага нөөцийг

тодорхойлох;

14.3.6.ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал; 14.3.7.нийтэд зориулсан мэдээлэл, сургалт.

14.4.Биологи болон эзэн төрөл зүйл нь төстэй хэд хэдэн гоц

хөнөөлт организмын бэлэн байдлын төлөвлөгөөг нэгтгэж гаргаж болно. Энэ тохиолдолд бэлэн байдлын төлөвлөгөө нь тэдгээр хөнөөлт организмын нийтлэг болон онцлог шинжид тохирсон тусгайлсан хэсэгтэй байна.

Тайлбар: “эзэн төрөл зүйл” гэж тухайн хөнөөлт организмд өртдөг

ургамлын төрөл, зүйлийг ойлгоно.

14.5.Энэ хуулийн 6.1.1-д заасан жагсаалтад шинээр гоц хөнөөлт

организм нэмэгдсэн тохиолдолд жагсаалтад орсноос хойш 1 жилийн дотор түүнтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөг батална.

14.6.Бэлэн байдлын төлөвлөгөөг баталсан тухай бүр холбогдох

байгууллагад мэдээлнэ.

14.7.Гоц хөнөөлт организмтай тэмцэх нарийвчилсан төлөвлөгөөг

ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталж, харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулан холбогдох этгээдэд хүргүүлнэ.

14.8.Нарийвчилсан төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг,

нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулна.

14.9.Нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хяналт

хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавьж ажиллана.

15 дугаар зүйл.Хорио цээртэй хөнөөлт организмгүй байдлыг

тодорхойлох

15.1.Тандан судалгааны дүнг үндэслэн хорио цээртэй хөнөөлт

организмгүй байдлыг аймаг, нийслэлийн хэмжээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг, аж ахуйн нэгжийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоож, цуцална.

15.2.Хорио цээртэй хөнөөлт организмгүй, хөнөөлт организмын

тархалт багатай болон аюулд өртсөн газар нутагт тавих шаардлага, газар нутгийг тогтоох, цуцлах журмыг Олон улсын ургамал хамгааллын конвенцын холбогдох стандартад нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16 дугаар зүйл.Зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт

организмын тархалтын зураглал

16.1.Зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организмын

тархалтын зураглалыг аймаг, сум, нийслэл, дүүрэг, бүс, улсаар ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гаргана.

16.2.Тархалтын зураглалыг үндэслэн зохицуулалттай хорио

цээргүй хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн орон нутагтаа төлөвлөж хэрэгжүүлнэ.

17 дугаар зүйл.Ургамал хамгаалах цогц арга

17.1.Хөнөөлт организм гарах, тархахаас урьдчилан сэргийлэх,

түүнтэй тэмцэхийн тулд биологи, физик-механик, ургамлын селекци, агротехнологи, химийн аргуудаас дангаар нь, эсхүл хослуулах замаар ургамал хамгаалах цогц аргыг хэрэглэнэ.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан ургамал хамгаалах цогц аргыг

хэрэгжүүлэх зөвлөмжийг эрдэм шинжилгээний байгууллага гаргана.

17.3.Хөнөөлт организм гарах, тархахаас урьдчилан сэргийлэх,

түүнтэй тэмцэхдээ ургамал хамгаалах цогц аргыг доор дурдсан байгууллага хариуцан зохион байгуулна:

17.3.1.тариалангийн талбай, түүний ойн зурвас, хүлэмж,

үтрэм, ил талбай, зоорь, агуулахад тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч;

17.3.2.бэлчээр, хадлангийн болон ойн сан бүхий газар,

ногоон байгууламжид тухайн шатны Засаг дарга;

17.3.3.ойд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага.

18 дугаар зүйл.Ургамал хамгааллын бүтээгдэхүүн

18.1.Хөнөөлт организмтай тэмцэхэд Монгол Улсад хэрэглэхийг

зөвшөөрсөн пестицид ашиглаж болно.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан пестицидийг ашиглан ургамлын

хөнөөлт организмтай тэмцэх тохиолдолд тухайн пестицидийн нэр, төрөл, хэмжээ, хор аюулын лавлах мэдээлэл, ашиглах зориулалтын талаар үйлдвэрлэгч, эсхүл албан ёсны борлуулагчаас дагалдуулсан, эсхүл эрдэм шинжилгээний байгууллагаас баталсан технологийн зааврыг зөрчихийг хориглоно.

18.3.Энэ хуулийн 18.1-д заасан пестицидийг ашиглан ургамлын

хөнөөлт организмтай тэмцсэн талбайд тухайн пестицидийн задралын хугацаа дуусаагүй байхад аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

18.4.Тариалангийн талбай, хүлэмж, зоорь, агуулах, бэлчээр, ойд

хөнөөлт организмтай тэмцэхдээ химийн болон цацрагийн аргыг сонгосон тохиолдолд пестицидтэй ажиллах талаарх сургалтад хамрагдсан иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

18.5.Энэ хуулийн 18.4-т заасан сургалтыг салбарын төрийн бус

байгууллага, хуулийн этгээд зохион байгуулж болно.

18.6.Пестицидийг турших, бүртгэх, ашиглах, импортлох,

тээвэрлэх, хадгалах, худалдахтай холбогдсон харилцааг Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиар зохицуулна.

18.7.Пестицидийн хаягдал болон сав, баглаа боодлыг эгүүлэн

татах, устгахтай холбогдсон харилцааг Хог хаягдлын тухай7 хуулиар зохицуулна.

18.8.Биологийн гаралтай бэлдмэл, ашигт организмыг турших,

бүртгэх, ашиглах, импортлох, худалдаалахтай холбогдсон журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18.9.Ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох,

худалдаалах тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар8 зохицуулна.

18.10.Ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох,

худалдаалах тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаас гадна доор дурдсан нэмэлт баримт бичгийг тусгай зөвшөөрлийн цахим системд илгээнэ:

18.10.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 18.10.2.эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг

тодорхой тусгасан өргөдөл;

18.10.3.Химийн хорт болон аюултай бодисын тухай

хуулийн 17.1-д заасан эрсдэлийн үнэлгээний дүгнэлт;

7 Хог хаягдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 21 дугаарт нийтлэгдсэн. 8 Зөвшөөрлийн тухай хууль“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 38 дугаарт нийтлэгдсэн.

18.10.4.ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг

худалдаалах байр, хадгалах агуулахад хийсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт;

18.10.5.энэ хуулийн 18.10.4-т заасан дүгнэлтээр

нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дүгнэлт;

18.10.6.химийн бодисын сав, баглаа боодлыг устгах,

дахин боловсруулах үйлдвэртэй байгуулсан гэрээ;

18.10.7.ургамал хамгаалал, хорио цээрийн мэргэжилтэй,

эсхүл энэ чиглэлээр мэргэшсэн агрономичтой болохыг нотлох дипломын хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИЙН
ЧИГ ҮҮРЭГ

19 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

19.1.Засгийн газар ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын

талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн,

зохицуулалттай эд, материалыг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг тогтоох;

19.1.2.улсын хилийн боомт дээр ургамлын хорио цээрийн

лаборатори, байгууламж, ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн орон нутагт ургамлын хорио цээрийн лаборатори бүхий байнгын ажиллагаатай хорио цээрийн хяналтын цэг байгуулах;

19.1.3.энэ хуульд заасны дагуу хорио цээр тогтоох,

цуцлах;

19.1.4.ургамлын хорио цээр тогтоосон үед баримтлах

журмыг батлах;

19.1.5.гадаад улс, олон улсын холбогдох байгууллагатай

ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах;

19.1.6.хуульд заасан бусад.

20 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

20.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1.Засгийн газрын эрх олгосноор гадаад улс, олон

улсын байгууллагатай ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах;

20.1.2.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын

хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, ургамал хамгааллын салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;

20.1.3.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын

талаарх хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, захиргааны хэм хэмжээний акт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалтыг зохион байгуулах;

20.1.4.салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнд

дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах.

21 дүгээр зүйл.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

21.1.Олон улсын ургамал хамгааллын конвенцоор хүлээсэн

үүргийн дагуу хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллана.

21.2.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.2.1.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл

ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах;

21.2.2.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалалтай

холбоотой олон улсыг хамарсан цахим системд нэгдэх, харилцан мэдээлэл солилцох;

21.2.3.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын

сургалтыг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах;

21.2.4.ургамлын эрүүл ахуйн үзлэг хийж, дүгнэлт гаргах; 21.2.5.ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт,

урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээний талаар холбогдох этгээдэд мэдээлэх;

21.2.6.Тариалангийн тухай хуулийн 23.3-т заасан

мэдээллийн сангийн дэд сан болох ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын цахим санг бүрдүүлж, хэвийн үйл ажиллагааг хангах;

21.2.7.хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ хийх; 21.2.8.хорио цээртэй хөнөөлт организмын тандан

судалгааг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагаар

гүйцэтгүүлэх;

21.2.9.хорио цээртэй хөнөөлт организмгүй, хөнөөлт

организмын тархалт багатай болон аюулд өртсөн газар нутгийг энэ хуулийн 15.2-т заасан журмын дагуу тогтоох;

21.2.10.экспортлох ургамал, ургамлын гаралтай

бүтээгдэхүүнд ургамлын хорио цээрийн гэрчилгээг импортлогч орны шаардлагад нийцүүлэн олгох;

21.2.11.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,

бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 26.4-т заасан эрх бүхий албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахаас өмнө импортын мэдэгдэл олгох;

21.2.12.ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох,

худалдаалах тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах;

21.2.13.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл

ажиллагаанд оролцогчдыг бүртгэх;

21.2.14.хуульд заасан бусад.

21.3.Ургамал хамгааллын мэргэжлийн байгууллагад тавигдах

шаардлага, эрх олгох, бүртгэхтэй холбогдсон журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

22 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

22.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурал ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсний

дагуу нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээ, тэдгээртэй холбогдон гарах зардлыг батлах, биелэлтэд хяналт тавих;

22.1.2.ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт,

олшролтын төлөв байдал, тэдгээртэй тэмцэх арга хэмжээний талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх;

22.1.3.хуульд заасан бусад.

23 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

23.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга ургамлын эрүүл

мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1.хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн

тохиолдолд харьяалах нутаг дэвсгэртээ хорио цээрийн хяналтын цэг байгуулах;

23.1.2.хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг эзэмшиж, ашиглаж

байгаа хүн, хуулийн этгээдийн ургамал, хамгааллын талаар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах;

23.1.3.хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн

тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нутаг дэвсгэртээ хорио цээр тогтоох, цуцлах;

23.1.4.хуульд заасан бусад.

24 дүгээр зүйл.Эрдэм шинжилгээний байгууллагын бүрэн эрх

24.1.Эрдэм шинжилгээний байгууллага нь ургамлын эрүүл мэнд,

ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт,

олшролт, хөнөөлийн талаар тандан судалгаа, туршилт, зохион бүтээх ажил хийх, түүний үр дүнд үнэлэлт, дүгнэлт гаргах;

24.1.2.ургамал хамгааллын бүтээгдэхүүний хор аюулын

шинж чанар, түүний ургамал, ус, хөрсөн дэх үлдэгдлийг тодорхойлох;

24.1.3.энэ хуулийн 17.1-д заасан ургамал хамгаалах цогц

аргыг хэрэгжүүлэх болон ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг турших, ашиглах, импортлох, тээвэрлэх, хадгалах, худалдах талаар зөвлөмж боловсруулах;

24.1.4.ургамлын хөнөөлт организмаас хамгаалах

стандарт, технологийн заавар боловсруулах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх;

24.1.5.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын

сургалтыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулах.

25 дугаар зүйл.Хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

25.1.Хүн, хуулийн этгээд нь ургамлын эрүүл мэнд, ургамал

хамгааллын талаар дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

25.1.1.ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн

захиргааны байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагаас ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авах, хэрэгжүүлэх;

25.1.2.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл

ажиллагааны талаар эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт, арга хэмжээний талаар тайлбар шаардах, гомдол гаргах;

25.1.3.эзэмшиж, ашиглаж, эсхүл өмчилж байгаа бэлчээр,

тариалангийн талбай, хүлэмжид хөнөөлт организмын гэнэтийн олшролт илэрвэл тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт нэн даруй мэдэгдэх;

25.1.4.ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг

хураах, савлах, тээвэрлэх, хадгалах, худалдах тохиолдолд Тариалангийн тухай хуулийн 23.3-т заасан мэдээллийн сангаас бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ авах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

26 дугаар зүйл.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын мэдээллийн сан

26.1.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын мэдээллийн сан /цаашид “мэдээллийн сан” гэх/ бүрдүүлж, хэвийн үйл ажиллагааг хангана.

26.2.Мэдээллийн санд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах

үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага болон холбогдох бусад этгээд мэдээлэл оруулах, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

26.3.Мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг хүнс, хөдөө аж

ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26.4.Мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллээс нууцад

хамаарахаас бусад мэдээлэл нь нийтэд нээлттэй байна.

27 дугаар зүйл.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааны санхүүжилт

27.1.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааны

зардлыг улсын төсвөөс болон хүн, хуулийн этгээдээс санхүүжүүлнэ.

27.2.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааны

дараах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

27.2.1.хорио цээртэй болон гоц хөнөөлт организмын

тандан судалгаа хийх зардал;

27.2.2.бэлчээрийн хөнөөлт организмтай тэмцэх ургамал

хамгааллын бүтээгдэхүүний зардал;

27.2.3.хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн

тохиолдолд түүнтэй тэмцэх арга хэмжээний зардал;

27.2.4.энэ хуулийн 26.1-д заасан мэдээллийн санг

бүрдүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах зардал.

27.3.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааны

дараах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:

27.3.1.бэлчээр дэх ургамалд хөнөөлт организм тархаж,

хөнөөл учруулах үед түүнтэй тэмцэх арга хэмжээний зардал;

27.3.2.энэ хуулийн 10.1-д заасан хяналтын цэгийн үйл

ажиллагааны зардал;

27.3.3.зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организмын

жагсаалтад орсон хөнөөлт организмын гаралт, тархалт нь эдийн засгийн хөнөөлийн босгоос давсан үед тухайн шатны Засаг даргын шийдвэрээр голомтыг устгах, хяналтад авах арга хэмжээний зардал.

27.4.Тариалангийн талбай болон хүлэмжид ургамлын хөнөөлт

организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны зардлыг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч хүн, хуулийн этгээд хариуцна.

27.5.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааг

төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх журмыг хүнс, хөдөө аж ахуйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

28 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт

хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд9 заасан хариуцлага хүлээлгэнэ.

28.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль10,

эсхүл Зөрчлийн тухай хуульд11 заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

9 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 10 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 11 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂

ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ

/ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ/

ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ

᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋

ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠩᠴᠡᠪᠤᠷᠢᠲᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ

᠒᠂᠑᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂

ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠕ ᠂ ᢈᠢᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠣᠷᠠᠲᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠤᠯ ᠲᠠᠢ

ᠪᠤᠳᠠᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠖᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ

᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠡᠴᠠ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂

ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠓᠂᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠂ ᠡᠻᠰᠫᠤᠷᠲ᠂ ᠷᠧ᠆ᠡᠻᠰᠫᠤᠷᠲ᠂ ᠳᠠᠮᠵᠢᠨ ᠥᠩᢉᠡᠷᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂

ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ

᠔᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:

᠔᠂᠑᠂᠑᠂«ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ» ᢉᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠠᠷᠢᠮᠠᠯ ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠦᠷ ᠡ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠷᠭᠤᠯ ᠡᠷᢈᠡᠲᠡᠨ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠒᠂«ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ» ᢉᠡᠵᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠴᠢᠨᠠᠷ᠂

ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢈᠦ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠬᠤ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠡᢉᠦᠰᢈᠡᠵᠦ ᠪᠤᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠓᠂«ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ» ᢉᠡᠵᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠳᠠᠭ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂

ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠮᢉᠡᢉ ᠲᠥᠷᠦᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢᠪᠠ ᠵᠦ᠋ᠢᠯ᠂ ᠣᠮᠤᠭ᠂ ᠪᠢᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠔᠂«ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ» ᢉᠡᠵᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠢᠯᠡᠷᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠴᠤ ᢈᠢᠯᠢ

ᠳᠠᠮᠨᠠᠨ ᠣᠷᠤᠵᠤ ᠢᠷᠡᠵᠦ ᠠᠶᠤᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠴᠤ ᠥᠷᢉᠡᠨ ᠲᠠᠷᠬᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ

ᠠᠷᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠪᠠᠷ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠵᠤᠰᠢ

ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠕᠂«ᠭᠣᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ» ᢉᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠪᠠᠷ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ

ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠳ᠋ᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠶᠡᢈᠡ ᠲᠡᠢ ᠪᠤᠯᠬᠤ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠖᠂«ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦᢉᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ» ᢉᠡᠵᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ

ᠥᠷᢉᠡᠨ ᠲᠠᠷᠬᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠒-ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠪᠠᠷ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ

ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠪᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠗᠂«ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ» ᢉᠡᠵᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠘᠂«ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ» ᢉᠡᠵᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠡᠴᠠ

ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠣᠷ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠴᠣᠭᠴᠠ ᠤᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠙᠂«ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠵᠡᠯᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ

ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠡᠳ᠋᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠰᠡᢈᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ

ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠑᠐᠂«ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠡᠳ᠋᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠲᠡᢉᠡᢉᠡᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠳᠠᠮᠵᠢᠨ ᠲᠠᠷᠬᠠᠭᠠᠬᠤ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠲᠡᠢ

ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠰᠠᠪᠠ᠂

ᠪᠠᠭᠯᠠᠭ ᠠ ᠪᠤᠭᠤᠳᠠᠯ᠂ ᠠᠴᠢᠶ ᠠ ᠲᠡᢉᠡᢉᠡᠰᠢ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᢈᠦᠷᠦᠰᠦ᠂ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠤᠰᠤᠳ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠵᠡᠷᢉᠡ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠑᠑᠂«ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ» ᢉᠡᠵᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ

ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠭᠠᠷᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠑᠒᠂«ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠪᠢᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋

ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠳ᠋ᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦ᠋ᠪᠰᠢᠨ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋

ᠡᠰᠡᠷᢉᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠑᠓᠂«ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠦᢉᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠩᠳᠠᠨ

ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ᠂ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠳᠡᢉ ᠪᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ

ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠠᠷᠢᠮ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠤᠲᠤᠭ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠑᠔᠂«ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠯ᠂

ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᢉᠦᠶᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠯ ᢈᠢᢈᠦ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠑᠕᠂«ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᢈᠢᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠢᠣᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ

᠕᠂᠑᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:

᠕᠂᠑᠂᠑᠂ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠕᠂᠑᠂᠒᠂ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠕᠂᠑᠂᠓᠂ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᢈᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭ ᠠ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠵᠦ᠂

ᠫᠧᠰᠲ᠋ᠢᠼᠢᠳ᠋ ᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠕᠂᠑᠂᠔᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠦᠯᠦ ᠢᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠕᠂᠑᠂᠕᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠣᠷᠢᠭ ᠰᠠᠭᠠᠳ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢈᠦ᠃

ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ

᠖᠂᠑᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠩᢉᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ:

᠖᠂᠑᠂᠑᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ;

᠖᠂᠑᠂᠒᠂ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦᢉᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ᠃

᠖᠂᠒᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠨᠢ ᠭᠣᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯ ᠲᠡᠢ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ

ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠨ ᠡ᠃

᠖᠂᠓᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠰᠣᠷᠢᠯᠲᠠ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠣᠷᠲ ᠰᠣᠩᠭᠤᠬᠤ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠴᠠ

ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠡᢉᠦᠯᢉᠡᠨ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂

ᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠖᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᢉᠦᠶᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠖᠂᠑᠆ᠳ᠋ᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ᠂

ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ

᠗᠂᠑᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠨᠡᠳᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠰᠢᠷᠠᠯᠲᠠ ᠢᠯᠡᠷᠡᠪᠠᠯ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠩ ᠳᠠᠷᠤᠢ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃

᠗᠂᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠢ᠋

ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᠵᠢ ᠠᠪᠴᠤ᠂ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ

ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠯᠠᠪᠤᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠗᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠲᠠᠢ ᠵᠡᠷᢉᠡᠴᠡᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠷᠬᠠᠬᠤ

ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠤᠨ ᠠ᠃

᠗᠂᠔᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ

ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠘᠂᠑᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠷᠬᠠᠬᠤ ᠡᠴᠠ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ

ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠳᠣᠣᠷ ᠠ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠤᠨ ᠠ:

᠘᠂᠑᠂᠑᠂ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠤᠷᠪᠤᠰ᠂ ᢈᠦᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠦᠲᠦᠷᠮ ᠡ᠂ ᠢᠯᠡ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᠵᠣᠭᠤᠷᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ

ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ;

᠘᠂᠑᠂᠒᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂ ᠬᠠᠳᠤᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᢈᠦᠢ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠃

᠘᠂᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ

ᠲᠠᠷᠬᠠᠬᠤ ᠡᠴᠠ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠖᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠘᠂᠓᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠢ ᠪᠤᠯᠬᠤ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠪᠤᠯᠤᠨ

ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠡᠳ᠋᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠡᠴᠡ ᠨᠡᠩ ᠳᠠᠷᠤᠢ ᠲᠠᠲᠠᠬᠤ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃

᠙ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ

᠙᠂᠑᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠭᠣᠯᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠭᠠᠭ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠨ ᠠ:

᠙᠂᠑᠂᠑᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠨᠢᢉᠡ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠢ᠋ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠰᠠᠨ᠂

ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠭᠣᠯᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠡᢉᠦᠰᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ

ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ;

᠙᠂᠑᠂᠒᠂ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠤᠶᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠢ᠋ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳ᠋ᠠᢈᠢ

ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ;

᠙᠂᠑᠂᠓᠂ᠲᠡᠮᠦᠷ ᠵᠠᠮ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᠰᢈᠦ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠭᠤᠮᠲᠠ᠂ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠨ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠴᠡᢉ ᠢ᠋ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠰᠠᠨ᠂

ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠤᠶᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠭᠣᠯᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠪᠤᠯ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ

ᠪᠦᢈᠦᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠃

᠙᠂᠒᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃

᠙᠂᠓᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ᠂

ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠨ ᠭᠠᠷᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃

᠙᠂᠔᠂ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ

ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠵᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠯᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠙᠂᠕᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠯᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠑᠐᠂᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ

ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠭᠠᠭ᠂ ᠣᠷᠤᠬᠤ᠂ ᠭᠠᠷᠬᠤ

ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᢉ᠂ ᠳᠠᠮᠵᠢᠨ ᠥᠩᢉᠡᠷᠡᢈᠦ ᠵᠤᠷᠪᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠠᠩᠬᠠᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠒᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠑᠐᠂᠒᠂᠑᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠭᠣᠯᠤᠮᠲᠠ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂

ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ;

᠑᠐᠂᠒᠂᠒᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ᠂ ᠣᠷᠤᠬᠤ᠂ ᠭᠠᠷᠬᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᢉ᠂ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ

ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠯ᠂

ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᢉᠦᠶᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ;

᠑᠐᠂᠒᠂᠓᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠣᠷᠤᠬᠤ᠂ ᠭᠠᠷᠬᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠬᠤ᠃

᠑᠐᠂᠓᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠠᠪᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠂᠑᠂ ᠙᠂᠑᠂᠒᠆ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠙᠂᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ

ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠑ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠯ᠂ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᢉᠦᠶᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠯ ᢈᠢᢈᠦ

᠑᠑᠂᠑᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂

ᠵᠦ᠋ᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠯ᠂ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᢉᠦᠶᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠯ ᢈᠢᠨ ᠡ᠃

᠑᠑᠂᠒᠂ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠯ᠂ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᢉᠦᠶᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠭᠣᠯᠤᠮᠲᠠ ᠪᠦᢈᠦᠢ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂

ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂ ᢈᠦᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠦᠲᠦᠷᠮ ᠡ᠂ ᠢᠯᠡ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᠵᠣᠭᠤᠷᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠭᠣᠯᠤᠮᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋

ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠳ᠋ ᠵᠦᠶᠢᠯᠡᠰ ᠲᠦ ᢈᠢᠨ ᠡ᠃

᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ

᠑᠒᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠡᠴᠠ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢉᠡᢉᠦᠯᠵᠦ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠒᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠰᠤᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠂᠑᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠵᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠯᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ

᠑᠓᠂᠑᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠢᠯᠡᠷᠡᢈᠦ ᠴᠠᠭ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨ ᠡ᠃

᠑᠓᠂᠒᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᢈᠦ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠳ᠋ᠤ

ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨ ᠡ᠃

᠑᠓᠂᠓᠂ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠕᠆᠗ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᢈᠢᠨ ᠡ᠃

᠑᠓᠂᠕᠂ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠣᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠖᠂ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠭᠣᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ

᠑᠔᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ

ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠒᠂ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠣᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠡᠵᠢᢉ ᠲᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ

ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠓᠂ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠑᠔᠂᠓᠂᠑᠂ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋

ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂ ᠵᠠᠷᠯᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠔᠂᠓᠂᠒᠂ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠭᠣᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠭᠣᠯᠤᠮᠲᠠ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ;

᠑᠔᠂᠓᠂᠓᠂ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ᠂ ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ᠂ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠳᠢᢉᠯᠢᠮ;

᠑᠔᠂᠓᠂᠔᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠵᠡᠯᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠳᠡᢉᠡᠵᠢ ᠠᠪᠬᠤ᠂ ᠯᠠᠪᠤᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦ᠋ᠢ;

᠑᠔᠂᠓᠂᠕᠂ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭ ᠠ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ;

᠑᠔᠂᠓᠂᠖᠂ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠯ᠂ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᢉᠦᠶᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠯ;

᠑᠔᠂᠓᠂᠗᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠃

᠑᠔᠂᠔᠂ᠪᠢᠣᠯᠣᢉᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠵᠡᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠨᠢ ᠲᠥᠰ ᠲᠡᠢ ᢈᠡᠳᠦ ᢈᠡᠳᠦᠨ ᠭᠣᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠵᠦ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠨᠢ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ

ᠰᠢᠨᠵᠢ ᠳ᠋ᠣ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ: «ᠡᠵᠡᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠵᠦᠶᠢᠯ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠳ᠋ᠤ ᠥᠷᠲᠦᠳᠡᢉ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠭᠣᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠖᠂ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠔᠂᠗᠂ᠭᠣᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠔᠂᠘᠂ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠙᠂ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ

᠑᠕᠂᠑᠂ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠕᠂᠒᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠦᢉᠡᠢ᠂ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠪᠠᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠥᠷᠲᠦᢉᠰᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ

ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠻᠣᠨᠧᠧᠨᠼ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ

ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦᢉᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ

ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠭᠯᠠᠯ

᠑᠖᠂᠑᠂ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦᢉᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠭᠯᠠᠯ ᠢ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂

ᠪᠦᠰᠡ᠂ ᠤᠯᠤᠰ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠂᠒᠂ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠭᠯᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦᢉᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠡᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠵᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠷᠭ ᠠ

᠑᠗᠂᠑᠂ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠭᠠᠷᠬᠤ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠬᠤ ᠡᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ ᠪᠢᠣᠯᠣᢉᠢ᠂ ᠹᠢᠽᠢᠻ᠆ᠮᠧᠬᠠᠨᠢᠭ᠂

ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠧᠯᠧᠻᠼᠢ᠂ ᠠᢉᠷᠣᠲ᠋ᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ᠂ ᢈᠢᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠡᠴᠠ ᠳᠠᠩ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠴᠣᠭᠴᠠ

ᠠᠷᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠗᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠷᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠗᠂᠓᠂ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠭᠠᠷᠬᠤ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠬᠤ ᠡᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠳ᠋ᠡᢉᠡᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠷᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠑᠗᠂᠓᠂᠑᠂ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠤᠷᠪᠤᠰ᠂ ᢈᠦᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠦᠲᠦᠷᠮ ᠡ᠂ ᠢᠯᠡ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᠵᠣᠭᠤᠷᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ

ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ;

᠑᠗᠂᠓᠂᠒᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂ ᠬᠠᠳᠤᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᢈᠦᠢ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ;

᠑᠗᠂᠓᠂᠓᠂ᠣᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠃

᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ

᠑᠘᠂᠑᠂ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠫᠧᠰᠲ᠋ᠢᠼᠢᠳ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠫᠧᠰᠲ᠋ᠢᠼᠢᠳ᠋ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ

ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠧᠰᠲ᠋ᠢᠼᠢᠳ᠋ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠬᠣᠣᠷ ᠠᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠯᠠᠪᠯᠠᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠴᠢ᠂

ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠳᠠᠭᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠫᠧᠰᠲ᠋ᠢᠼᠢᠳ᠋ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠳ᠋ᠤ

ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠧᠰᠲ᠋ᠢᠼᠢᠳ᠋ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠳᠠᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ

ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠔᠂ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᢈᠦᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠵᠣᠭᠤᠷᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂ ᠣᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠳ᠋ᠡᢉᠡᠨ ᢈᠢᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠫᠧᠰᠲ᠋ᠢᠼᠢᠳ᠋ ᠲᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠘᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘᠂᠔᠆ ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠖᠂ᠫᠧᠰᠲ᠋ᠢᠼᠢᠳ᠋ ᠢ᠋ ᠲᠤᠷᠰᠢᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ

ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠣᠷᠠᠲᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠤᠳᠠᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠗᠂ᠫᠧᠰᠲ᠋ᠢᠼᠢᠳ᠋ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠪᠠ᠂ ᠪᠠᠭᠯᠠᠭ ᠠ ᠪᠤᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠡᢉᠡᢉᠦᠯᠦᠨ ᠲᠠᠲᠠᠬᠤ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠭ

ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ᠗ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠘᠂ᠪᠢᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠠᠯᠡᠳᠦᠮᠡᠯ᠂ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠲᠤᠷᠰᠢᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠠᠢ

ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠙᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠣᠯᠭᠣᠬᠤ᠂ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ

ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ᠘ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠑᠐᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᢈᠦᠰᠡᢉᠴᠢ ᠨᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ

ᠢᠯᠡᢉᠡᠨ ᠡ:

᠑᠘᠂᠑᠐᠂᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;

᠑᠘᠂᠑᠐᠂᠒᠂ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠦᠳᠡᠯ;

᠑᠘᠂᠑᠐᠂᠓᠂ᢈᠢᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠣᠷᠠᠲᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠤᠳᠠᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋

ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ;

᠑᠘᠂᠑᠐᠂᠔᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋

ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ;

᠑᠘᠂᠑᠐᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘᠂᠑᠐᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢉᠡᠵᠦ

ᠦᠵᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ;

᠑᠘᠂᠑᠐᠂᠖᠂ᢈᠢᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠠᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠪᠠ᠂ ᠪᠠᠭᠯᠠᠭ ᠠ ᠪᠤᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ᠂ ᠳᠠᢈᠢᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ;

᠑᠘᠂᠑᠐᠂᠗᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ᠂ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠲᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠨᠡ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠰᠡᠨ ᠠᢉᠷᠤᠨᠤᠮᠢᠴᠢ ᠲᠠᠢ

ᠪᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠢᠫᠯᠣᠮ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠭᠤᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠯᠠᠪᠯᠠᠭ ᠠ᠃

ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠙ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠙᠂᠑᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠙᠂᠑᠂᠑᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠡᠳ᠋᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ

ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠤᠭᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;

᠑᠙᠂᠑᠂᠒᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠭᠤᠮᠲᠠ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠯᠠᠪᠤᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠯᠠᠪᠤᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ

ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᢉ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠙᠂᠑᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ;

᠑᠙᠂᠑᠂᠔᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠑᠙᠂᠑᠂᠕᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠙᠂᠑᠂᠖᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠒᠐᠂᠑᠂ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂

ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠒᠐᠂᠑᠂᠑᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ

ᠠᠬᠤᠢ᠂ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠐᠂᠑᠂᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ

ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ;

᠒᠐᠂᠑᠂᠓᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋

ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠠᠻᠲ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠐᠂᠑᠂᠔᠂ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠳ᠋ᠦ ᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠂

ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠃

᠒᠑ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠒᠑᠂᠑᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠻᠣᠨᠧᠧᠨᠼ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠑᠂᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ

ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠒᠑᠂᠒᠂᠑᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂

ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦ᠋ᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠢ᠋ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ

ᠨᠢᢉᠡᠳᢈᠦ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠓᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠔᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠵᠡᠯᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠕᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ᠂ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠒᠑᠂᠒᠂᠖᠂ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓᠂᠓ ᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠰᠠᠩ ᠪᠤᠯᠬᠤ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ

ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᢈᠡᠪ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠗᠂ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ;

᠒᠑᠂᠒᠂᠘᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠒᠑᠂᠒᠂᠙᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠦᢉᠡᠢ᠂ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠪᠠᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠤᠯ ᠳ᠋ᠤ

ᠥᠷᠲᠦᢉᠰᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠑᠐᠂ᠡᠻᠰᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠭᠴᠢ ᠣᠷᠣᠨ ᠤ᠋ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠣᠯᠭᠣᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠑᠑᠂ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠖᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ

ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠡᠴᠠ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠢᠮᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠑᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠤ᠂ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂

ᠲᠦ᠋ᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠑᠓᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ;

᠒᠑᠂᠒᠂᠑᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠒᠑᠂᠓᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠣᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ

ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠒᠒᠂᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠒᠒᠂᠑᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ

ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ᠂ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠨ ᠭᠠᠷᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠒᠒᠂᠑᠂᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ᠂ ᠣᠯᠠᠰᠢᠷᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ;

᠒᠒᠂᠑᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠒᠓᠂᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ

ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠒᠓᠂᠑᠂᠑᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠠᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ

ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᢉ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠓᠂᠑᠂᠒᠂ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠤᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠡᠵᠡᠮᠰᠢᠵᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂

ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠓᠂᠑᠂᠓᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ

ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠠᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ;

᠒᠓᠂᠑᠂᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃

᠒᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠒᠔᠂᠑᠂ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠒᠔᠂᠑᠂᠑᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ᠂ ᠣᠯᠠᠰᠢᠷᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂

ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᢈᠢᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠡᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠒᠔᠂᠑᠂᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠣᠣᠷ ᠠᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠰᠤ᠂ ᢈᠦᠷᠦᠰᠦᠨ ᠳ᠋ᠡᢈᠢ

ᠦᠯᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ;

᠒᠔᠂᠑᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠂᠑-ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠷᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠲᠤᠷᠰᠢᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠔᠂᠑᠂᠔᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ

ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ;

᠒᠔᠂᠑᠂᠕᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠒᠕᠂᠑᠂ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ ᠡᠳᠯᠡᠵᠦ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ:

᠒᠕᠂᠑᠂᠑᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠠᠪᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠒᠕᠂᠑᠂᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ

ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠒᠕᠂᠑᠂᠓᠂ᠡᠵᠡᠮᠰᠢᠵᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠥᠮᠴᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᢈᠦᠯᠡᠮᠵᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ

ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠨᠡᠳᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠰᠢᠷᠠᠯᠲᠠ ᠢᠯᠡᠷᠡᠪᠠᠯ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠩ ᠳᠠᠷᠤᠢ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ;

᠒᠕᠂᠑᠂᠔᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠤᠷᠢᠶᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠪᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ

ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓᠂᠓ ᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠭᠠᠷᠤᠯ ᠡᢉᠦᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠠᠪᠬᠤ᠃

ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠤᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ

᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ

᠒᠖᠂᠑᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ /ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ «ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ» ᢉᠡᢈᠦ/ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᢈᠡᠪ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠖᠂᠒᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠨ

ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠒᠖᠂᠓᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ

ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠖᠂᠔᠂ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ

ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ

᠒᠗᠂᠑᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠗᠂᠒᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠒᠗᠂᠒᠂᠑᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠣᠴᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ;

᠒᠗᠂᠒᠂᠒᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ;

᠒᠗᠂᠒᠂᠓᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷᠲᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ;

᠒᠗᠂᠒᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠖᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠪ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ᠃

᠒᠗᠂᠓᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ

ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠒᠗᠂᠓᠂᠑᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠲᠠᠷᠬᠠᠵᠤ᠂ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ;

᠒᠗᠂᠓᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ;

᠒᠗᠂᠓᠂᠓᠂ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦᢉᠡᠢ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠤ᠋ᠨ

ᠭᠠᠷᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠨᠢ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠰᠤᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠳᠠᠪᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ

ᠭᠣᠯᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠪᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ᠃

᠒᠗᠂᠔᠂ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠦᠯᠡᠮᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠣᠷᠭᠠᠨᠢᠰᠮ ᠡᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋

ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃

᠒᠗᠂᠕᠂ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂

ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ

᠒᠘᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠨᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠙ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠒᠘᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠐ ᠂ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠑ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

ᠵᠡᢈᠦᠯᠲᠨ ᠨᠣᢈᠦᠣᠨ:

᠑᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠒᠂ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠓᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠕᠆᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠔᠂ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠕᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂

ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠔᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠖᠂ ᢈᠢᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠣᠷᠠᠲᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠤᠯ ᠲᠠᠢ ᠪᠤᠳᠠᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠗᠂ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠘᠂ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ«ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠙᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠐᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠑᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

Төрийн мэдээлэл · 2024 · № 23 (1319)1461–1499-р хуудас