Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай /Шинэчилсэн найруулга/
2024 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 16-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад
хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтийг Улсын Их Хурлаас хянан шалгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хууль тогтоомж
нь Монгол Улсын Үндсэн хууль1 /цаашид “Үндсэн хууль” гэх/, Монгол Улсын Их Хурлын тухай хууль2, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын
зорилго
3.1.Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/-ын
хяналт шалгалтыг дараах зорилгоор хэрэгжүүлнэ:
3.1.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид
“хууль тогтоомж“ гэх/-ийн биелэлтийг хангуулах;
3.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгааг хангах; 3.1.3.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн
тогтвортой байдал, харилцан уялдааг хангуулах;
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Монгол Улсын Их Хурлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 3 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 22 дугаарт нийтлэгдсэн.