Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /Шинэчилсэн найруулга/
2024 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 16-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал /цаашид
“Улсын Их Хурал” гэх/-ын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хууль
тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Монгол Улсын Их Хурлын тухай хууль2, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль3 болон энэ хуулиас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үндсэн зарчим
3.1.Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хууль дээдлэх,
нээлттэй, ил тод байх, асуудлыг хэлэлцэхэд чөлөөтэй, эрх тэгш оролцоог хангах, цөөнхийн эрхийг хүндэтгэх, хэлэлцүүлгийн горим ойлгомжтой, тодорхой байх, олонхын саналаар шийдвэр гаргах зарчимд үндэслэнэ.
3.2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг /цаашид
“хуралдааны дэг” гэх/-ээр тусгайлан зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтооно.
3.3.Чуулганы хуралдааныг хүчин төгөлдөр мөрдөж байгаа
хуралдааны дэгийн дагуу явуулна.
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Монгол Улсын Их Хурлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 3 Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 22 дугаарт нийтлэгдсэн.