Монгол Улсын Их Хурлын тухай /Шинэчилсэн найруулга/
2024 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 16-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал /цаашид
“Улсын Их Хурал” гэх/-ын бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний баталгаа, Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг тогтооход оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын хууль тогтоомж нь Монгол Улсын
Үндсэн хууль1, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль2,
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Улсын Их Хурлын үндсэн зорилт, чиг үүрэг, бүрэн эрх, зарчим
3.1.Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн
дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино.
3.2.Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад
бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.
3.3.Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин
тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 3 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 22 дугаарт нийтлэгдсэн.