— 908 —
Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай № 39
2024 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 02-ны өдөр Дугаар 39 хот
Тогтоолын хавсралтыг өөрчлөн
батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн
65 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар өөрчлөн баталсугай.
2.Энэ тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ