Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 37
2024 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 02-ны өдөр Дугаар 37 хот
Монгол Улс дахь хүний эрх, эрх
чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023
оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим
арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс
дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцээд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар:
а/байгаль орчны салбарт мөрдөгдөж байгаа хууль
тогтоомж, эрх зүйн актын давхардал, зөрчил, хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн өөрчлөх саналыг боловсруулж, агаар, орчны бохирдлын асуудлыг үндэсний хэмжээнд хариуцах бүтцийг тодорхойлж, салбар хоорондын уялдаа холбоог ханган үр дүнтэй ажиллах тогтвортой тогтолцоог бүрдүүлэх;
б/агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулах
бодлогыг урт, дунд, богино хугацааны зорилтод нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх, тандалт, хяналт шинжилгээний сорьцын мэдээллийн сан бүрдүүлж, дотоод орчны чанарт тавигдах суурь үзүүлэлт бүхий шаардлага, стандартыг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод орчны чанарын лабораторийн хэмжилтийн дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох харилцааг зохицуулах;
в/хөрсний болон усны бохирдлыг бууруулах, хог хаягдлын
төлөвлөгөөг батлах, усны менежментийн төлөвлөгөөг шинэчлэх, хөрсийг
нөхөн сэргээх, ногоон бүс байгуулах, ургамал мод тарих зэрэг арга, технологийг хэрэглээнд нэвтрүүлэх, ариун цэврийн байгууламж (нүхэн жорлон)-ийг стандартад нийцсэн эко ариун цэврийн байгууламжаар солих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хяналт тавих;
г/орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг
нөлөө, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд тогтмол, хүртээмжтэйгээр хүргэх, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагааг сайжруулах.
2/Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлаар:
а/бүх шатны боловсролын сургалтын байгууллага,
дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд төр, иргэний хамтарсан хөндлөнгийн хараат бус хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх;
б/хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн эрхийг хангах
хүрээнд тэднийг дэмжих төв ажиллуулж, тохирох орчныг бүрдүүлэх, тусгай сургалтын хэрэглэгдэхүүн бий болгох, эцэг, эхийн оролцоог хангаж, багшийн туслахаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, багш, багшийн туслах, ажилтанд нэмэгдэл хөлс олгох хуулиар тогтоосон арга хэрэгслийг үр дүнтэй хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын цогц арга хэмжээ авах;
в/хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын
үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, стандарт, эрх зүйн орчныг бүрдүүлэх.
3/Хүүхдийн эрхийн зарим асуудлын талаар:
а/улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин, байнгын
асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа зэрэг хүүхдүүдийн бүртгэлийг хийж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хяналт тавих механизмыг сайжруулах, эдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн санг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгайлсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх;
б/хүүхдийн асрамж халамжийн төвөөс гарч байгаа өнчин
хүүхдийг ажлын байр, орон байртай болоход бодитой дэмжлэг үзүүлэх,
тэдгээр хүүхдийг их, дээд сургуульд суралцахад боловсролын зээлийн санхүүжилтээр үнэ төлбөргүй суралцуулах, суралцагчийн тэтгэлгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
в/аймаг, дүүрэг бүрд байнгын асаргаа шаардлагатай
хүүхдэд зориулсан нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, боловсрол олгох, өдөр өнжүүлэх хөгжлийн төв болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төв байгуулах, холбогдох санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх.
4/Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн талаар:
а/гэр бүлийн боловсрол олгох, зорилтот гэр бүлийг
дэмжих, нийгмийн үйлчилгээг сайжруулах, хүчирхийлэл, ахуйн хүрээний сөрөг зан үйлээс хамгаалах асуудлыг тусгасан гэр бүлд чиглэсэн салбар дундын цогц бодлого батлах, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх;
б/өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн
хэрэгцээнд тулгуурласан урьдчилан сэргийлэх, хамгаалах, тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн тусгайлсан төсөв, санхүүжилтийг шийдвэрлэх;
в/ахмад настан, хүүхэд, байнгын хэвтрийн өвчтэй хүн,
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах үйлчилгээг даатгалын зарчмаар санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
г/шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг
хугацаанд нь төлөхгүй байгаа болон хуулиар хүлээсэн хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргийг биелүүлэх зохицуулалтыг хууль тогтоомжоор тодорхойлох, энэхүү үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад хүлээлгэх хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нөхөн төлөгдөх нөхцөлтэй “Хүүхдийн тэтгэлгийн сан” байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
5/Хүний эрх хамгаалагчийн асуудлаар:
а/төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны талаар
төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлах, ашгийн бус байгууллага байгуулж, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хэрэгжүүлэх үзэл баримтлалын үүднээс Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн боловсруулах;
б/хүний эрх хамгаалагч, шүгэл үлээгчийн аюулгүй байдлыг
үр дүнтэй хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан механизмыг бий болгох, байгаль хамгаалагчийн ажлын байрны үнэлгээг хийж, албан үүргээ гүйцэтгэх баталгааг бүрдүүлэх.
6/Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг,
соёлын эрхийн асуудлаар:
а/хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийг нийгэмд
дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх механизмыг олон улсын туршлагад нийцүүлэн бий болгох, ингэхдээ төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх бодлого баримтлах;
б/хорих ял шийтгүүлсэн хүнийг нийгэмшүүлэх,
суллагдахад бэлтгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ялын зорилгыг хангах ажлын бодит үр нөлөөг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;
в/хорих ангийн тоог бууруулах урт хугацааны зорилгын
үүднээс хорих ангийг дагнасан сургалт, үйлдвэрлэлийн хэлбэрээр зохион байгуулах бодлого гаргаж, хэрэгжүүлэх;
г/хорихоос суллагдахад бэлтгэх хөтөлбөрийг
хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх.
7/Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны талаар:
а/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Нэгдсэн
Үндэстний Байгууллагын конвенцын 33 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих бүтцийг тогтоон хуульчлах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүргээ биелүүлээгүй хүн, хуулийн этгээдэд оногдуулах хариуцлагыг Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулиудад нарийвчлан тусгах, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох;
б/бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа хөгжлийн
бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад төрөөс санхүүгийн дэмжлэг, төлбөр, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох;
в/хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах, бие
даан шийдвэр гаргах, сонголт хийх хэвшил, дадал төлөвшүүлэх сургалт,
нөлөөллийн үйл ажиллагааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Насан туршийн суралцахуйн төвийг түшиглэн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
г/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуульд чуулганы танхим, хуралдааны мэдээлэл хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, онцлог хэрэгцээнд нийцсэн байх, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнд шаардлагатай хувийн туслах, дохионы хэлмэрч, туслах технологиор хангах зохицуулалт тусгах;
д/Монгол Улсын цахим хөгжлийн бодлогод хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанар, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа, хөрөнгө оруулалтын арга хэмжээг тусган хэрэгжүүлэх.
8/Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалах чиглэлээр:
а/шүүхийн шийтгэх тогтоолд заасан нийт хугацаанд хорих
ангид ял эдэлж байхдаа өөр гэмт хэрэгт шалгагдаж, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцохгүй байгаа нь хүний халдашгүй, чөлөөтэй байх Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байж болзошгүй тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэсэн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох.
9/Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар:
a/Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх
үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг Дэд хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмж (2016), “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо Монгол Улсад хийсэн айлчлал: ажиглалт болон оролцогч улсад хандсан тайлан, зөвлөмжүүд” (2017), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн Монгол Улсад 2022 онд хийсэн айлчлалын тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн 2023 оны 54 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталж Монгол Улсад ирүүлсэн Зөвлөмжид нийцүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг зохицуулсан холбогдох зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулан, боловсронгуй болгох;
б/Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг
бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 22 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийж Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эрүү шүүлтийн эсрэг хороонд уламжлах асуудлыг холбогдох журмын дагуу судлан шийдвэрлэх.
2.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон гишүүний
зөвлөмж, шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, хэрэгжүүлээгүй төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа боловсруулж Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /Д.Сүнжид/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын
2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.
5.Энэ тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠒᠆ᠤ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠓᠗ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ
᠒᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠢᠯᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋
᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ
ᠵᠠᠷᠢᠮ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠤ᠋ᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠒᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠢᠯᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠳ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂
ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ᠋᠂ᠣᠶᠤᠨ-ᠡᠷᠳᠡᠨᠢ/ ᠆ᠳᠣ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:
᠑/ᠡᠷᠡᢉᠦᠯ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ:
ᠠ /ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠥᠷᠳᠡᢉᠳᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠲ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠪᠬᠤᠷᠳᠠᠯ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂
ᢈᠡᠶᠢᠳᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠠᠭᠠᠷ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
ᠪ/ᠠᠭᠠᠷ᠂ ᠤᠰᠤ᠂ ᢈᠥᠷᠦᠰᠦ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠲᠤ᠂ ᠳᠤᠮᠳᠠ᠂ ᠪᠦᠭᠤᠨᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ
ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠣᠷᠢᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠴᠢᠨᠠᠷ ᠲᠤ
ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋
ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
ᠸ/ᢈᠥᠷᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠤᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠤᠰᠤᠨ ᠤ᠋ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ
ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠥᠷᠦᠰᠦ ᠶ᠋ᠢ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠪᠦᠰᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠮᠣᠳᠤ ᠲᠠᠷᠢᠬᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ
Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&
ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠴᠡᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ (ᠨᠦᢈᠡᠨ ᠵᠣᠷᠯᠤᠩ)᠆ ᠶ᠋ᠢ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠡᠻᠣ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠴᠡᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠰᠣᠯᠢᠬᠤ
ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
ᢉ/ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠡᠴᠠ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡ᠂ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋
ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ᠂ ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠷ ᢈᠥᠷᢈᠡᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠃
᠒/ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ:
ᠠ /ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠤᠷ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠶᠤᠯ
ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠥᠷᢉᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠭᠰᠠᠨ
ᢈᠥᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠦᠰᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
ᠪ /ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠡᠳᠡᠨ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠥᠪ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠣᢈᠢᠷᠠᠬᠤ
ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠴᠢᢉᠡ᠂ ᠡᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠭᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠪᠠᠭᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᠯ ᢈᠥᠯᠦᠰᠦ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ
ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ;
ᠸ/ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠢ᠋
ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠥᠨᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋
ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠃
᠓/ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ:
ᠠ /ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠭᠠᠰ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠲᠦᠨ ᠥᠨᠦᠴᠢᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠷᠠᠭ ᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ᠂
ᠡᠷᠦᢈᠡ ᠲᠣᠯᠤᠭᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠠᠶᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠵᠡᠷᢉᠡ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᢈᠢᠵᠦ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠮᠧᠬᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠮᠵᠢᠷᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋
ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠲᠡᠳᢈᠦᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
ᠪ/ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠷᠠᠮᠵᠢ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠥᠨᠦᠴᠢᠨ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ᠂ ᠣᠷᠤᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠲᠠᠢ
ᠪᠦᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠳᠠᠲᠠᠢ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠶᠡᢈᠡ᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠪᠠᠷ
ᠦᠨ ᠡ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠳᢈᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠴᠤ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
ᠸ/ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠷᠠᠭ ᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠲᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂
ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠡᠳᠦᠷ ᠥᠨᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠷᠠᠭ ᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ
ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠠᠰᠠᠷᠠᠮᠵᠢ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠴᠣᠭᠴᠠ ᠪᠠᠷ ᠨᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠃
᠔/ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠧᠨᠳᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᢉᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ:
ᠠ /ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠᠲᠤ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂
ᢈᠥᠴᠦᠷᢈᠡᠶᠢᠯᠡᠯ᠂ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠰᠥᠷᢉᠦ ᠵᠠᠩ ᠤᠶᠢᠯᠡ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠳᠤᠮᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠴᠣᠭᠴᠠ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ;
ᠪ/ᠥᠰᠪᠦᠷᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᢈᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᢈᠦᠨ ᠦᠷᠡᠵᠢᢈᠦᠢ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂
ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ;
ᠸ/ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠲᠡᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᠢᠷᢉᠡᠳ ᠢ᠋ ᠠᠰᠠᠷᠠᠬᠤ
ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
ᢉ/ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠳᢈᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠤᠢᢈᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ
ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠨ ᢈᠥᠮᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠨ ᠲᠡᠳᢈᠦᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠨᠡ ᢈᠦ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠢᢈᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠴᠢᢉᠡ᠂ ᠡᢈᠡ᠂ ᠠᠰᠠᠷᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢉᠳᠡᢈᠦ
ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠲᠡᠢ «ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠳᢈᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ» ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠃
᠕/ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ:
ᠠ /ᠲᠥᠷᠦ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋
ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠪᠯᠡᠯᠳᠦᠨ ᠨᠢᢉᠡᠳᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠦᠳᠡᠨ ᠡᠴᠡ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;
ᠪ/ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠱᠦᢉᠯᠦ ᠦᠯᠢᠶᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋
ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠡᢉᠦᠳᠡᠨ ᠡᠴᠡ ᢉᠡᠷᠡᠴᠢ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠧᠬᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠵᠦ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠃
᠖/ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠡᠳᠯᠡᢉᠡᠳ ᠰᠤᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠮᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂
ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ:
ᠠ /ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠡᠳᠯᠡᢉᠡᠳ ᠰᠤᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠮᠦᠰ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠰᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠮᠧᠬᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠢᠩᢉᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ;
ᠪ/ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠤᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠡᠴᠡ ᠲᠤᠰᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠶᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
ᠸ/ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢉᠦᠳᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠩᠨᠠᠭᠰᠠᠨ
ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
ᢉ/ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠡᠴᠠ ᠰᠤᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠃
᠗/ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ:
ᠠ /ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠻᠣᠨᠧᠧᠨᠼ ᠤ᠋ᠨ ᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠂ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢᠴᠢᠯᠠᠬᠤ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ
ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠮᠧᠠᠬᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ;
ᠪ/ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢᠳᠦᠨ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋
ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᢈᠡᠪᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ᠂ ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠲᠡᠢ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠳᠣᢈᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠯᠡᠮᠦᠷᠴᠢ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠠᠪᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ;
ᠸ/ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠰ ᠢ᠋ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠣᠩᠭᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ ᢈᠡᠪᠰᠢᠯ᠂ ᠳᠠᠳᠤᠯ
ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ᠂ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠪ ᠢ᠋ ᠲᠦᠰᠢᢉᠯᠡᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
ᢉ/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠩᢈᠢᠮ᠂ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ᠂ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ
ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠳᠣᢈᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠯᠡᠮᠦᠷᠴᠢ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ;
ᠳ/ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠢᠨ ᠡ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃
᠘/ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠯᠳᠠᠰᠢ ᠤᠢᢈᠡᠢ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ:
ᠠ /ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠳᢈᠡᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠠᠩᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠡᠳᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠥᢉᠡᠷ ᠡ
ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠰᠢᠯᠭᠠᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠶᠠᠯᠠᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠳᠯᠡᢈᠦ ᠶᠠᠯ ᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠤᠢᢈᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠨᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋
ᠬᠠᠯᠳᠠᠰᠢ ᠤᠢᢈᠡᠢ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠦᠯᠵᠤᠰᠢ ᠤᠢᢈᠡᠢ ᠲᠤᠯᠨ
ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ «ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠶᠠᠯᠠᠲᠠᠨ ᠤ᠋
ᠡᠳᠯᠡᢈᠦ ᠶᠠᠯ ᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃» ᢉᠡᠰᠡᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂
ᠻᠣᠨᠧᠧᠨᠼ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠃
᠙/ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ:
ᠠ /ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᠨ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠻᠣᠨᠧᠧᠨᠼ᠂ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠳᠡᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠳᠡᠳ᠋
ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ (᠒᠐᠑᠖)᠂ «ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᢈᠢᢉᠰᠡᠨ
ᠠᠶᠢᠯᠴᠢᠯᠠᠯ: ᠠᠵᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠬᠠᠨᠳᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠨᠣᢉᠦᠳ» (᠒᠐᠑᠗)᠂ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠤᠷ ᠠ ᠵᠣᠷᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᠭᠠᠲᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠠᠶᠢᠯᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠕᠔ ᠳ᠋ᠤᢈᠡᠷ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ
ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ
ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠦᠢᠯ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠨ᠂ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ;
ᠪ/ᠡᠷᠡᢉᠦᠳᠡᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠴᠡᢉᠡᠢ᠂ ᢈᠥᠮᠦᠨᠯᠢᢉ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠦᠶᠤ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠷᠤᠮᠵᠢᠯᠠᠨ ᠬᠠᠷᠢᠴᠠᠵᠤ
ᠰᠢᠳᢈᠡᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠻᠣᠨᠧᠧᠨᠼ ᠤ᠋ᠨ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᢈᠢᠵᠦ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠤᠳᠤᠯᠤᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠃
᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ/᠂
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠻᠣᠮᠢᠰᠰ /ᠲᠣ ᠂ᠰᠦᠩᠵᠢᠳ/᠆ᠲᠣ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠓᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠬᠠᠪᠦᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋
ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ/ - ᠲᠣ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠔᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ
/ ᠳᠠ ᠂ᠴᠣᠭᠲᠤᠪᠠᠭᠠᠲᠤᠷ/᠆ᠳ᠋ᠣ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠕᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠒᠆ᠤ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ