Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(1314)
— 794 —

Тогтоолын төсөл буцаах тухай № 28

2024 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 18-ны өдөр Дугаар 28 хот

Тогтоолын төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын

10-ны өдөр Улсын Их Хуралд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 18 (1314)794-р хуудас