Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(1314)
— 775 —

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 19-ний өдөр хот

УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙД
ТУЛГАМДАЖ БАЙГАА УУР
АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС
ШАЛТГААЛСАН СӨРӨГ
НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь уламжлалт мал аж ахуйн салбарыг уур

амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, малчдад учирсан эрсдэлийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж

2.1.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын

өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хоршооны тухай хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас

өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн

сөрөг нөлөөллөөс хамгаалах, гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах, малчны эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор малчдын хоршоог дэмжих харилцаанд үйлчилнэ.

3.2.Малчинд төрөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг энэ хууль,

холбогдох бусад хуулиар зохицуулна.

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Хоршооны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

3.3.Малчин хоршоо байгуулах, хоршоонд элсэх үйл ажиллагааг

Хоршооны тухай хуулиар зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН
СӨРӨГ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ, ЭРСДЭЛИЙГ
БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

4 дүгээр зүйл.Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын

өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах,

эрсдэлийг бууруулах, даван туулах арга

хэмжээнд баримтлах зарчим

4.1.Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг

нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

4.1.1.малчны хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэний

эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг бүрдүүлэх;

4.1.2.мал аж ахуй, малчны ахуй амьдралд шинжлэх ухаан,

технологийн ололт, уламжлалт өв соёл, арга хэвшлийг хослуулах;

4.1.3.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл

даах чадвартай мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд чиглэх;

4.1.4.малчны санал, санаачилгад тулгуурлах; 4.1.5.ил тод, үр дүнтэй байх; 4.1.6.иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлах.

5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

5.1.Монгол Улсын Их Хурал мал аж ахуйн салбарыг дэмжих

талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

5.1.1.бүс нутгийн байршил, онцлог, байгаль цаг уурын

нөхцөл, бэлчээрийн даацад үндэслэсэн байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох;

5.1.2.малчин орон нутагтаа тогтвор суурьшилтай, ая тухтай

амьдрах бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх;

5.1.3.бэлчээрийг улирлын онцлогтой уялдуулан ашиглах,

хамгаалах, доройтлоос сэргийлэх, нөхөн сэргээх бодлогыг тодорхойлох.

6 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх

арга хэмжээ

6.1.Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарыг дэмжих

талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.1.1.уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч болох

гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндэсний чадавхыг бэхжүүлэх, байгаль, цаг уурын аюулт үзэгдлийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх;

6.1.2.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл

даах чадвартай мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, малчны амьжиргааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг батлах;

6.1.3.малчид нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор сайн

дурын үндсэн дээр хамтрах, хоршоо байгуулах, малчдын хоршоонд элсэх санаачилгыг дэмжих;

6.1.4.мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хүрээнд

малчдын хоршооны хөрөнгө оруулалтад шаардагдах эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх;

6.1.5.байгалийн аюулт үзэгдэл, хүн, мал, амьтны гоц

халдварт өвчин, цар тахлыг даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицоход чиглэсэн мэдлэг, мэдээллийг малчдад олгох;

6.1.6.малчид харилцан суралцах, мэдлэг, туршлагаа

хуваалцах, малчны залгамж халааг бэлтгэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;

6.1.7.жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт

зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.

6.2.Энэ хуулийн 6.1.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх

зохицуулалт хийсэн тухай бүр Улсын Их Хуралд танилцуулна.

6.3.Энэ хуулийн 6.1.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд

Төсвийн тухай3 болон бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

7 дугаар зүйл.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ

7.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал,

бүс тус бүрийн онцлогт тохирсон малчдын хоршооны загварыг боловсруулах;

7.1.2.малчдын анхан шатны болон дундын хоршооны

үйл ажиллагааны чиглэлд тохирсон дэмжлэгийг бий болгох, хоршоог чадавхжуулах арга хэмжээг авах;

7.1.3.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг

бэлтгэн нийлүүлэхэд баримтлах стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг боловсруулж, батлуулах;

7.1.4.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл

даах чадвартай бүс нутгийн онцлогт тохирсон, баталгаажсан үүлдэр, омгийн малаар сүргийг сайжруулахад малчдын хоршоонд дэмжлэг үзүүлэх;

7.1.5.малын өвөлжөө, хашаа, саравч барих, ашиглах талаар

байгалийн бүс нутгийн онцлогт тохирсон стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.6.тэжээлийн ургамлын тариалалт, тэжээлийн нэр төрөл,

үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх.

8 дугаар зүйл.Орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас

авч хэрэгжүүлэх арга хэмжээ

8.1.Аймгийн Засаг дарга дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.1.1.малчдад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж

үзүүлэх;

3 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

8.1.2.хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан

сэргийлэх чиглэлийн сургалт, арга хэмжээг тогтмол авах;

8.1.3.байгалийн аюулт үзэгдлийн улмаас малчин, малчин

өрх, мал сүрэгт учирсан хор уршгийг арилгах, малчны амьжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвийн хүрээнд авах;

8.1.4.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг

бэлтгэн нийлүүлэхэд баримтлах стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг малчинд таниулах, сурталчлах;

8.1.5.цаг уурын байгууллагаас гаргасан цаг уурын

урьдчилсан төлөвт үндэслэн эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МАЛЧИН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

9 дүгээр зүйл.Малчны эрх, үүрэг

9.1.Малчин дараах эрх, үүрэгтэй:

9.1.1.мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл эрхлэх хүрээнд

хоршоо байгуулах, зорилго, үйл ажиллагааны чиглэлийг дэмжсэн малчдын хоршоонд элсэх;

9.1.2.малын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар

үйлдвэрлэлээ өргөтгөх, үр ашгийг нэмэгдүүлэх;

9.1.3.өөрийн мэдлэг, туршлага, ур чадвар, арга барилыг

тогтмол сайжруулах, сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;

9.1.4.малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан

зохистой хэмжээнд байлгах;

9.1.5.өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг малын тоо

толгойтой уялдуулан хангах, өвөлжөө, хаваржааны малын бууцтай холилдсон үүсмэл хөрсөнд тэжээлийн ургамал тариалах;

9.1.6.хуулиар хүлээсэн бусад эрх, үүрэг.

10 дугаар зүйл.Малчдын хоршооны үүрэг

10.1.Малчдын хоршоо дараах үүрэгтэй:

10.1.1.банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийг

зориулалтын дагуу зарцуулах, зээлийн үүргээ биелүүлэх;

10.1.2.олон улсын байгууллагын санхүүжилтээр олгосон

хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт тухайн орон нутгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нэгжээр дамжуулан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

10.1.3.байгальд ээлтэй үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх,

хариуцлагатай байх;

10.1.4.эрх бүхий байгууллагаас гаргасан журам, заавар,

стандартын шаардлагыг мөрдөх;

10.1.5.өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах ажлыг

зохион байгуулах;

10.1.6.малын гаралтай түүхий эдийн анхан шатны ангилалт,

тордолт хийж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх;

10.1.7.малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан

зохистой хэмжээнд байлгах, даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаарх төлөвлөгөөг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталж, үе шаттай хэрэгжүүлэх;

10.1.8.хуулиар хүлээсэн бусад үүрэг.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

11 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

11.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль4,

эсхүл Зөрчлийн тухай хуульд5 заасан хариуцлага хүлээлгэнэ.

11.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт

хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль6, Захиргааны ерөнхий хуульд7 заасан хариуцлага хүлээлгэнэ.

4 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 05 дугаарт нийтлэгдсэн. 5 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 6 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 7 Захиргааны ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

12 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам 12.1.Энэ хуулийн 6.1.7 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсгийг 2024 оны

12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.

13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

13.1.Энэ хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠳ᠋ᠤ

ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠥᠷᢉᠦ

ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ

᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ

ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠲᠤ ᠤᠴᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠭᠤᠷ

ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠥᠷᢉᠦ

ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ

᠒᠂᠑᠂ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋

ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ

ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ

Moehgo& Folo_ oa HeolI

᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ

ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠪᠠᠭᠠᠲᠠᠢ ᠳᠠᠪᠠᠨ ᠲᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠳᠠᠭᠠᠭᠠᠬᠤ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ

ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠓᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠣᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠓᠂᠓᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠯᠰᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠳᠠᠪᠠᠨ ᠲᠤᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ

᠔᠂᠑᠂ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:

᠔᠂᠑᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠡᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠡᠳᠯᠡᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋

ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠑᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠬᠤᠢ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠥᠪ

ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠢ᠋ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠓᠂ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠰᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠳᠠᠭᠠᠭᠠᠬᠤ ᠴᠢᠳᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠭᠲᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢈᠦ;

᠔᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠯᠠᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠕᠂ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠖᠂ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠯᠠᠬᠤ᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠕᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠕᠂᠑᠂᠑᠂ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠴᠠᠭ ᠠᠭᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᢉᠰᠡᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠡᢉᠡᠯᠢᠲᠡᠢ᠂ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠰᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠳᠠᠭᠠᠭᠠᠬᠤ ᠴᠢᠳᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ

ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ;

᠕᠂᠑᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠷᠢᠰᠢᠯ ᠲᠠᠢ᠂ ᠠᠶ ᠠ ᠲᠤᠬᠠᠲᠠᠢ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;

᠕᠂᠑᠂᠓᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠳᠣᠷᠤᠶᠢᠲᠠᠯ ᠡᠴᠠ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠨᠥᢈᠦᠨ

ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠃

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠖᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠖᠂᠑᠂᠑᠂ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠤᠴᠠᠷᠠᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂

ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ᠂ ᠴᠠᠭ ᠠᠭᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯᠲᠤ ᠦᠵᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;

᠖᠂᠑᠂᠒᠂ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠰᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠳᠠᠭᠠᠭᠠᠬᠤ ᠴᠢᠳᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠮᠵᠢᠷᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠖᠂᠑᠂᠓᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠪᠠᠨ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠬᠤ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠯᠰᠡᢈᠦ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ;

᠖᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠡᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ

ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠖᠂᠑᠂᠕᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯᠲᠤ ᠦᠵᠡᢉᠳᠡᠯ᠂ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠭᠣᠴᠤ ᠬᠠᠯᠳᠠᠪᠣᠷᠢᠲᠤ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ᠂ ᠴᠠᠷ ᠲᠠᠬᠤᠯ ᠢ᠋ ᠳᠠᠪᠠᠨ

ᠲᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠳᠠᠰᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠲᠤ

ᠣᠯᠭᠣᠬᠣ;

᠖᠂᠑᠂᠖᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢ ᠬᠠᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠖᠂᠑᠂᠗᠂ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠵᠠᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ᠂ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠤᠷᠤᠰᠬᠠᠯ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ᠃

᠖᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ

ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠖᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ᠓ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠗᠂᠑᠂ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ

ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠗᠂᠑᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ᠂ ᠪᠦᠰᠡ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ

ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠭᠪᠣᠷ ᠢ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠩᠬᠠᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠪᠣᠯᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠣᠢ

ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠓᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ

ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠔᠂ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠰᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠬᠤ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠳᠠᠭᠠᠭᠠᠬᠤ ᠴᠢᠳᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ

ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᠡᢉᠦᠯᠳᠡᠷ᠂ ᠣᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠦᠷᠦᢉ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ

ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠗᠂᠑᠂᠕᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠪᠣᠯᠵᠢᠶ ᠡ᠂ ᠬᠠᠰᠢᠶ ᠠ᠂ ᠰᠠᠷᠠᠪᠴᠢ ᠪᠠᠷᠢᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ

ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠖᠂ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠃

᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠘᠂᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠘᠂᠑᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠲᠤ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠘᠂᠑᠂᠒᠂ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠭᠣᠴᠤ ᠬᠠᠯᠳᠠᠪᠣᠷᠢᠲᠤ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠠᠪᠬᠤ;

᠘᠂᠑᠂᠓᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯᠲᠤ ᠦᠵᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠮᠠᠯᠴᠢᠨ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠡᠷᠦᢈᠡ᠂ ᠮᠠᠯ ᠰᠦᠷᠦᢉ ᠲᠦ ᠤᠴᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠣᠷ ᠤᠷᠰᠢᠭ ᠢ᠋

ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠮᠵᠢᠷᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠪᠬᠤ;

᠘᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ

ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ;

᠘᠂᠑᠂᠕᠂ᠴᠠᠭ ᠠᠭᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠠᠭ ᠠᠭᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪ ᠲᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋

ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ᠂ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠴᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠃

ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠮᠠᠯᠴᠢᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠙᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ:

᠙᠂᠑᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢉᠰᠡᠨ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠯᠰᠡᢈᠦ;

᠙᠂᠑᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠥᠷᢉᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠙᠂᠑᠂᠓᠂ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ᠂ ᠤᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠣᠷᠢ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ

ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠠᠪᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠯᠭᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠕᠂ᠡᠪᠣᠯᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠬᠠᠪᠣᠷᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠪᠣᠯᠵᠢᠶ ᠡ᠂ ᠬᠠᠪᠣᠷᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋

ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭᠤᠴᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠢᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠡᢉᠦᠰᠦᠮᠡᠯ ᢈᠦᠷᠦᠰᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠖᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠃

᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠐᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ:

᠑᠐᠂᠑᠂᠑᠂ᠪᠠᠩᠻᠢ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠐᠂᠑᠂᠒᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠣᠯᠭᠣᠭᠰᠠᠨ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ;

᠑᠐᠂᠑᠂᠓᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠡᢉᠡᠯᠢᠲᠡᠢ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠐᠂᠑᠂᠔᠂ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠵᠢᠭᠠᠪᠣᠷᠢ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ;

᠑᠐᠂᠑᠂᠕᠂ᠡᠪᠣᠯᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠬᠠᠪᠣᠷᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠐᠂᠑᠂᠖᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠠᠩᠬᠠᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠣᠷᠳᠠᠯᠲᠠ ᢈᠢᠵᠦ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠢ᠋

ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠐᠂᠑᠂᠗᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠡᠴᠠ

ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠰᠡᠨ ᠮᠠᠯ ᠢ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢉᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠦᠶ ᠡ

ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠐᠂᠑᠂᠘᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠃

ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠣᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ

᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ

᠑᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠕ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠑᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠨᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠖᠂

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠗ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ

᠑᠒᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠖᠂᠒᠂ ᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠑ ᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ

ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠣᠯᠬᠤ

᠑᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔ ᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

ᠵᠡᢉᠦᠯᠲᠡ ᠨᠦᢉᠦᠳ:

᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠒᠂ᠬᠣᠷᠰᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠓᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠕᠂ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠖᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠗᠂ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

Төрийн мэдээлэл · 2024 · № 18 (1314)775–789-р хуудас