Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 17
(1313)
— 769 —

Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 31

2024 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 19-ний өдөр Дугаар 31 хот

Хууль баталсантай холбогдуулан авах

зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсантай

холбогдуулан дараах арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Өрсөлдөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/,

Худалдааны тухай болон Демпингийн эсрэг хуулийн төслийг тус тус боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, гурилын үнийн

зохистой түвшнийг хадгалах зорилгоор Хүнсний тухай хуульд заасны дагуу гурилын эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан импортлох гурилын нэр төрөл, тоо хэмжээг жил бүр тогтоох;

3/Хөдөө аж ахуйн биржээр үрийн болон хүнсний

улаанбуудайг арилжих талаар судалж, шийдвэрлэх;

4/“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн элеваторыг

тариалан эрхлэгчдэд ашиглуулах боломжийг бүрдүүлэх;

5/хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэх

зорилгоор жил бүр 100 000 тонн хүртэлх улаанбуудайг улсын нөөцөд худалдан авах;

6/дотоодын хэрэгцээг хангаад илүү гарсан хүнсний

улаанбуудайг экспортлох боломжийг бүрдүүлэх;

7/Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын

үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу гурилын болон улаанбуудайн стандартыг шинэчлэн боловсруулах;

8/гурил үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний улаанбуудайн

чанарыг итгэмжлэгдсэн хараат бус лабораторийн сорилтын үр дүнд үндэслэн баталгаажуулах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 17 (1313)769-р хуудас