Үндэсний баялгийн сангийн тухай
2024 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 19-ний өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг
одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомж
2.1.Үндэсний баялгийн cангийн хууль тогтоомж нь Монгол Улсын
Үндсэн хууль1, Төсвийн тухай хууль2, Ирээдүйн өв сангийн тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон
харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Ирээдүйн өв сантай холбогдсон энэ хуульд зааснаас бусад
харилцааг Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулна.
3.3.Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд
холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар4 зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 3 Ирээдүйн өв сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн. 4 Компанийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
4.1.1.“Үндэсний баялгийн сан” /цаашид “Баялгийн сан”
гэх/ гэж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн сангаас бүрдэх тогтолцоог;
4.1.2.“төрөлжсөн сан” гэж Ирээдүйн өв сан, Хуримтлалын
сан, Хөгжлийн санг;
4.1.3.“төрөлжсөн сангийн үйл ажиллагааны удирдлага” гэж
төрөлжсөн сантай холбоотой Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, төрөлжсөн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах төрийн захиргааны төв байгууллагыг;
4.1.4.“Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын бодлого”
гэж санхүүгийн жилийн макро-эдийн засгийн орчин, мөнгөний бодлоготой уялдуулан гаргасан хөрөнгө оруулалтын хэрэгслийн үр өгөөжийн доод хэмжээ болон эрсдэлийн дээд хэмжээний жишиг үзүүлэлтийг тогтоосон хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг;
4.1.5.“орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд” гэж Хуримтлалын
санд орлого төвлөрүүлэх үүрэг бүхий уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нэгдлийн толгой компанийг;
4.1.6.“хуримтлалын нэрийн данс” гэж энэ хуульд заасан эх
үүсвэрээс Монгол Улсын иргэн бүрд жил бүр хуваарилсан мөнгөн хөрөнгө, үлдэгдэл мөнгөн хөрөнгөнд тооцогдох хүү, энэ хуульд заасан зориулалтын дагуу гаргасан зарлагыг нэгтгэн тооцсон Монгол Улсын иргэн бүрийн бүртгэлийг.
5 дугаар зүйл.Баялгийн сангийн үйл ажиллагаанд баримтлах
зарчим
5.1.Баялгийн сангийн үйл ажиллагаанд дараах зарчмыг
баримтална:
5.1.1.Баялгийн сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд
байх;
5.1.2.газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй
үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх;
5.1.3.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод
тулгуурласан байх;
5.1.4.Баялгийн сангийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
нийтлэг зарчим, сайн засаглал, үнэт зүйлийг үйл ажиллагаандаа баримтлах;
5.1.5.ил тод, нээлттэй байх; 5.1.6.үр ашигтай байх; 5.1.7.бие даасан, хараат бус хөндлөнгийн хяналттай байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Улсын Их Хурал Баялгийн сангийн талаар дараах бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.Баялгийн сангийн тухайн жилийн төсвийн төлөвлөгөөг
батлах;
6.1.2.Баялгийн сангийн төсвийн гүйцэтгэлийг батлах; 6.1.3.Баялгийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд
хяналт тавих;
6.1.4.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын
баримт бичигт туссан Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг хэлэлцэн батлах.
6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан төсвийн төлөвлөгөөнд дараах
зүйлийг тусгана:
6.2.1.төрөлжсөн санд тухайн жилд төвлөрөх орлого,
зарлага;
6.2.2.Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл,
хөтөлбөрийн жагсаалт, төсөвт өртөг.
7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
7.1.Засгийн газар Баялгийн сангийн талаар дараах бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:
7.1.1.төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг
батлах, нэгдсэн удирдлагаар хангах;
7.1.2.Баялгийн сангийн тухайн жилийн төсвийн
төлөвлөгөөний төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7.1.3.Баялгийн сангийн төсвийн төлөвлөгөөний гүйцэтгэлд
хяналт тавьж, Улсын Их Хуралд тайлагнах;
7.1.4.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын
баримт бичигт туссан Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7.1.5.Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс
үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмыг батлах;
7.1.6.орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн засаглал, үйл
ажиллагаанд мөрдөх олон улсын сайн засаглалын зарчим, стандартад суурилсан Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг батлах.
8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн төслийг
боловсруулах, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, сангийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх;
8.1.2.төрөлжсөн сангийн төсвийн гүйцэтгэлд хуульд заасан
журмын дагуу хяналт тавьж, тайлагнах;
8.1.3.энэ хуулийн 7.1.1-д заасан төрөлжсөн сангийн
хөрөнгийн удирдлагын бодлогыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;
8.1.4.Баялгийн сангийн эх үүсвэрийг тооцож, төрөлжсөн
санд төвлөрүүлэх аргачлалыг батлах.
8.2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.2.1.Хуримтлалын сангийн тухайн жилийн төсвийн төслийг
боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, сангийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх;
8.2.2.Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс
үүсгэж, хөтлөх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
8.2.3.энэ хуулийн 7.1.5-д заасан журмыг боловсруулж,
Засгийн газарт хүргүүлэх.
8.3.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.3.1.Хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ хуулийн 10.1.3-т
заасны дагуу санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх, сангийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх;
8.3.2.Хөгжлийн сангийн тухайн жилийн төсвийн төслийг
боловсруулж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
9 дүгээр зүйл.Баялгийн сангийн төрөл
9.1.Баялгийн сан дараах төрөлжсөн сангаас бүрдэнэ:
9.1.1.Ирээдүйн өв сан; 9.1.2.Хуримтлалын сан; 9.1.3.Хөгжлийн сан.
10 дугаар зүйл.Баялгийн сангийн хөрөнгийн зориулалт
10.1.Төрөлжсөн сан дараах зориулалттай байна:
10.1.1.Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр
өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;
10.1.2.Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр
өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх
зорилгоор иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх;
10.1.3.Хөгжлийн сан нь газрын хэвлийн баялгийн үр
өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
10.2.Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкан дахь
Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.
10.3.Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг
Монголбанкан дахь төрийн сангийн дансанд байршуулна. Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцох, эсхүл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулна.
10.4.Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн
хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.
11 дүгээр зүйл.Баялгийн сангийн эх үүсвэр
11.1.Баялгийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.1.Ирээдүйн өв сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.1.а.ашигт малтмалын нөөц ашигласны
төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь;
11.1.1.б.сангийн хөрөнгө оруулалтын орлого.
11.1.2.Хуримтлалын сан энэ хуулийн 12.9-д заасны дагуу
төвлөрүүлсэн ногдол ашгаас дараах зарчмаар хуваарилсан эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.2.а.уул уурхайн олборлолт, ашигт малтмалын
боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг;
11.1.2.б.уул уурхайн олборлолт, ашигт малтмалын
боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг.
11.1.3.Хөгжлийн сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн
тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.
12 дугаар зүйл.Баялгийн сангийн хөрөнгийн тогтвортой
байдал
12.1.Баялгийн сангийн төсөв нь нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн
хэсэг байна.
12.2.Баялгийн сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад
зориулалтаар зарцуулахыг хориглоно.
12.3.Төрөлжсөн сан хооронд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн
хийхийг хориглоно.
12.4.Уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах
салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн харьяанд ажиллана.
12.5.Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь 100 хувь төрийн
өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшинэ.
12.6.Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь уул уурхайн
олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын болон өөрийн хөрөнгө оруулсан авто зам, төмөр зам, дэд бүтцийн төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангана.
12.7.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын
тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ.
12.8.Энэ хуулийн 12.4, 12.6-д заасан хуулийн этгээд нь дүрэмд
заасан үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, санхүүжүүлэхийг хориглоно.
12.9.Энэ хуулийн 12.4, 12.6-д заасан хуулийн этгээдийн төрийн
эзэмшилд ногдох ногдол ашгийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдэд төвлөрүүлнэ.
12.10.Энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол
ашгаас энэ хуулийн 11.1.2-т зааснаар хуваарилаад үлдэх хэсгийг нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан, ирээдүйд орлого, үнэ цэнийг бий болгох бизнес хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
13 дугаар зүйл.Баялгийн сангийн нягтлан бодох бүртгэл,
тайлагнал
13.1.Төрөлжсөн сангийн тайлан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн
гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.
13.2.Төрөлжсөн сангийн үйл ажиллагааны удирдлага нь сангийн
тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
13.3.Төрөлжсөн сангийн тайланд дараах тайланг тусгана:
13.3.1.төрөлжсөн сангийн санхүүгийн тайлан; 13.3.2.төрөлжсөн сангийн үйл ажиллагааны тайлан; 13.3.3.төрөлжсөн сангийн төсвийн гүйцэтгэлийн тайлан.
14 дүгээр зүйл.Баялгийн сангийн ил тод байдал
14.1.Засгийн газар Баялгийн сангийн үйл ажиллагаатай холбоотой
дараах мэдээллийг доор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:
14.1.1.төрөлжсөн сангийн асуудлаар Улсын Их Хурал,
Засгийн газраас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлснээс хойш ажлын 10 өдрийн дотор;
14.1.2.төрөлжсөн сангийн санхүүгийн болон үйл
ажиллагааны жилийн тайланг хөндлөнгийн аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор.
14.2.Төрөлжсөн сангийн үйл ажиллагааны удирдлага нь сангийн
хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний
мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд5 заасан журмын дагуу шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.
14.3.Төрөлжсөн сангийн жилийн эцсийн тайланд Төрийн аудитын
тухай хуульд6 заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
ТАВДУГААР БҮЛЭГ
15 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх
хариуцлага
15.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэлд эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд7 заасан хариуцлага хүлээлгэнэ.
15.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуульд8
заасан хариуцлага хүлээлгэнэ.
5 Шилэн дансны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 26 дугаарт нийтлэгдсэн. 6 Төрийн аудитын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 20 дугаарт нийтлэгдсэн. 7 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 8 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠆ ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ
᠑᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠳᠤ ᠪᠠ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠰᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠠ᠋ᢈᠢ
ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ
᠒᠂᠑᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂
ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠋ᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤᠳ
ᠠᠻᠲ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ
᠓᠂᠑᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠂᠒᠂ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠂᠓᠂ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ
ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ᠔ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
Moehgo& Folo_ oa HeolI
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ
᠔᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:
᠔᠂᠑᠂᠑᠂«ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ» /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ «ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ» ᢉᠡᢈᠦ/ ᢉᠡᠵᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ
ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭᠲᠠᠢ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ᠂ ᠣᠳᠤ ᠪᠠ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠰᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ
ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠒᠂«ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ» ᢉᠡᠵᠦ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ᠂ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠓᠂«ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ
ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠲᠤᠲᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠬᠤ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠔᠂«ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠻᠷᠣ᠋᠆ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠭᠤᠳᠤ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠤᠯᠤᠨ
ᠠ᠋ᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠢᠱᠢᢉ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠕᠂«ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ» ᢉᠡᠵᠦ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ
ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠖᠂«ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠩᠰᠠ» ᢉᠡᠵᠦ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠦᠯᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠳᠠᠬᠤ ᢈᠦᠦ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ
᠕᠂᠑᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:
᠕᠂᠑᠂᠑᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠒᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠳᠤ ᠪᠠ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠰᠢ᠂
ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᢈᠦ;
᠕᠂᠑᠂᠓᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠔᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠰᠠᠶᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋
ᠤᠢᠢᠯᠠ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠕᠂ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠖᠂ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠕᠂᠑᠂᠗᠂ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠤᠰᠤ ᢈᠦᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ
᠖᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠖᠂᠑᠂᠑᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠒᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠓᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠔᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ ᠲᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠃
᠖᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:
᠖᠂᠒᠂᠑᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢈᠦ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠠᠷᠤᠯᠭ ᠠ;
᠖᠂᠒᠂᠒᠂ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠥᠰᠦᠪᠲᠦ ᠥᠷᠲᠡᢉ᠃
᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ
᠗᠂᠑᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠗᠂᠑᠂᠑᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ
ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠗᠂᠑᠂᠒᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢉᠦᠨ
ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠓᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ
ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ;
᠗᠂᠑᠂᠔᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ ᠲᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠕᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠩᠰᠠ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᢈᠦ᠂ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠠᠩ ᠠ᠋ᠴᠠ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ
ᢈᠢᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠗᠂᠑᠂᠖᠂ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠨ
ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋
ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠃
᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ
᠘᠂᠑᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠘᠂᠑᠂᠑᠂ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ
ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠘᠂᠑᠂᠒᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂
ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠘᠂᠑᠂᠔᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ᠂ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠃
᠘᠂᠒᠂ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠘᠂᠒᠂᠑᠂ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋
ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠘᠂᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠩᠰᠠ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠵᠦ᠂ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠘᠂᠒᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠘᠂᠓᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ
ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠘᠂᠓᠂᠑᠂ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂
ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠘᠂᠓᠂᠒᠂ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋
ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠃
ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ
᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ
᠙᠂᠑᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:
᠙᠂᠑᠂᠑᠂ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ;
᠙᠂᠑᠂᠒᠂ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ;
᠙᠂᠑᠂᠓᠂ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ᠃
᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ
᠑᠐᠂᠑᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠑᠐᠂᠑᠂᠑᠂ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠨ
ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠰᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᠨᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠴᠡᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᠥᠰᢈᠡᢈᠦ᠂ ᠠᠷᠪᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠒᠂ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠳᠤ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠰᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠣᠴᠠ ᠢ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ
ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠐᠂᠑᠂᠓᠂ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠳᠤ ᠪᠠ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠨ
ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠰᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ
ᠲᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠪᠦᢈᠦᠢ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠑᠐᠂᠒᠂ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠪᠠᠩᠻᠢ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠸᠠᠯᠦᠲ᠋ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠓᠂ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠪᠠᠩᠻᠢ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠩᠻᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ
ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠲᠡᠢ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠷᠪᠢᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠔᠂ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃
᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ
᠑᠑᠂᠑᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:
᠑᠑᠂᠑᠂᠑᠂ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:
᠑᠑᠂᠑᠂᠑᠂ᠠ ᠂ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠭᠠᠳ ᠦᠯᠡᠳᠡᢈᠦ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠖᠕ ᠬᠤᠪᠢ;
᠑᠑᠂᠑᠂᠑᠂ᠪ᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠃
᠑᠑᠂᠑᠂᠒᠂ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠙᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠣᠭᠳᠠᠯ ᠠᠰᠢᠭ ᠠ᠋ᠴᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:
᠑᠑᠂᠑᠂᠒᠂ᠠ ᠂ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠣᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠓᠔ ᠬᠤᠪᠢ ᢈᠦᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠪᠤᠯ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᢈᠦ ᠨᠣᠭᠳᠠᠯ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋;
᠑᠑᠂᠑᠂᠒᠂ᠪ᠂ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠣᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠓᠔ ᠬᠤᠪᠢ ᠪᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ
ᠪᠤᠯ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠔ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠨᠣᠭᠳᠠᠯ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋᠃
᠑᠑᠂᠑᠂᠓᠂ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠨᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠩᠴᠡᠪᠤᠷᠢᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠲᠡᠩᠴᠡᠯ ᠠᠰᠢᠭᠲᠠᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ
ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠭᠣᠣᠯ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠠ᠋ᠷᠦᠳᠡᠰᠦ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨ ᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠩᠴᠡᠪᠤᠷᠢᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦᠨ ᠡ ᠠ᠋ᠴᠡ
ᠥᠨᠳᠦᠷ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᠵᠦ ᠣᠷᠤᠬᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠐ ᠬᠤᠪᠢ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ
᠑᠒᠂᠑᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠨᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠒᠂ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠓᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᢈᠢᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠔᠂ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠣᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠕᠂ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠑᠐᠐ ᠬᠤᠪᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᠨ ᠡ᠃
᠑᠒᠂᠖᠂ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ᠂ ᠲᠡᠮᠦᠷ ᠵᠠᠮ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠣᠷᠣᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᠵᠦ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠗᠂ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᠨ ᠡ᠃
᠑᠒᠂᠘᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠔᠂ ᠑᠒᠂᠖ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠙᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠔᠂ ᠑᠒᠂᠖ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠨᠣᠭᠳᠠᠯ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ
ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠒᠂᠑᠐᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠙᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠣᠭᠳᠠᠯ ᠠᠰᠢᠭ ᠠ᠋ᠴᠠ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠭᠠᠳ ᠦᠯᠡᠳᠡᢈᠦ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠦᠨ ᠡ ᠴᠡᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ
ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠯ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠤᠳᠤᠬᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠯ
᠑᠓᠂᠑᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠒᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠠᠭᠠᠰ᠂ ᠪᠦᠲᠦᠨ ᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂
ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠓᠂᠓᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:
᠑᠓᠂᠓᠂᠑᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ;
᠑᠓᠂᠓᠂᠒᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ;
᠑᠓᠂᠓᠂᠓᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠃
᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ
᠑᠔᠂᠑᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠳᠡᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ:
᠑᠔᠂᠑᠂᠑᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ;
᠑᠔᠂᠑᠂᠒᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᢈᠦᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ
ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ᠃
᠑᠔᠂᠒᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ
ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ
ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠵᠤ᠂ ᠰᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠕ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ
ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
᠑᠔᠂᠓᠂ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠ᠋ᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠖ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠦᠳᠢᠲ
ᢈᠢᠵᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
ᠲᠠᠪᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠪᠤᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ
᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
᠑᠕᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠪᠠᠷ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠗ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠕᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠘ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ
ᠵᠡᢉᠦᠯᠲᠡ ᠨᠦᢉᠦᠳ:
᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠒᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠓᠂ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠙ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠔᠂ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠔᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠕᠂ᠰᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠖᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠐ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠗᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠘᠂ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃