Хянан шалгах түр хороо байгуулах тухай № 25
2024 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 12-ны өдөр Дугаар 25 хот
Хянан шалгах түр хороо
байгуулах тухай
Хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу ашигт
малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон, зохих төлбөр, татвар ногдуулсан, хураасан эсэхийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны шалгалтын сэдвийг
“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоосугай.
2.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын
хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:
1/ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар,
түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа;
2/ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг
бүртгэх үйл ажиллагаа;
3/тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг
зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх;
4/ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид
төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа.
3.Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах
бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай: