Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(766)
— 17 —

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хоёр гишүүнд нэг ажилтан ногдохоор тооцон бүрдүүлнэ” гэснийг “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо нь тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо нь сондгой байгаа тохиолдолд дараагийн бүхэл тэгш тооноос тооцно” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн “хуульч мэргэжил” гэснийг “хууль зүй, улс төрийн өндөр мэргэшил” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэг:

“4.7.Нам, эвслийн бүлгийн дарга, эсхүл дэд дарга энэ хуулийн 4.6-д заасны дагуу завсарлага авахдаа завсарлага авах шалтгаан, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна.”

2/91 дүгээр зүйлийн 91.8 дахь хэсэг:

“91.8.Зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон хамтад нь өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай бол тэдгээрийг багцлан нэг санал хураалт явуулна.”

3/151 дүгээр зүйл:

“151 дүгээр зүйл.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах

151.1.Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.5-д заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах шийдвэр гаргасан бол Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвсэл болон бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

151.2.Энэ хуулийн 151.1-д заасан ажлын хэсэг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бөгөөд төслийг Улсын Их Хурлын дарга анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.

151.3.Энэ хуулийн 151.2-т заасны дагуу шилжүүлсэн төслийг энэ хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан хэлэлцэнэ.”

4/261 дүгээр зүйл:

“261 дүгээр зүйл.Хөтөлбөр хэлэлцэх

261.1.Засгийн газар хөтөлбөрийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

261.2.Хөтөлбөрийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.

261.3.Нам, эвслийн бүлэг, бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хөтөлбөрийг хуралдаанаараа хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

261.4.Нэгдсэн хуралдаан хөтөлбөр, Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн санал хураалт явуулна.

261.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр хөтөлбөр хэлэлцэхэд гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад албан тушаалтнаас, түүнчлэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

261.6.Хөтөлбөрийг хэлэлцэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх ердийн журмыг баримталж 3 үе шаттайгаар хэлэлцүүлэг явуулна.”

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг:

“4.6.Нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.1.4-т заасны дагуу завсарлага авах бол ийнхүү завсарлага авах хугацаа нь ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг нэг удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно. Тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг дахин завсарлага авахыг хориглоно.”

2/4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэг:

“4.10.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 4.10-т заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.”

3/13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг:

“13.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.1-д заасан суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлнэ.”

4/46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг:

“46.4.Хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо тус тус хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тогтоолын төсөл боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулна.”

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “үргэлжилнэ” гэснийг “үргэлжлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга тухайн намар, хаврын

Төрийн мэдээлэл · 2013 · № 1 (766)17–19-р хуудас