Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(1309)
— 679 —

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 01

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2024 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 17-ны өдөр Дугаар 01 хот

Монгол Улсын Их Хурлын

сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн

29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 11.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү, Г.Баясгалан /илтгэгч/, Д.Гангабаатар, Э.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл

гаргагч, иргэн С.Номынбаясгалан оролцлоо. Харин Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүрэлцэн ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан заасан саналаа ирүүлээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол

Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмсэн 29.3.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн А.Гэрэлцогт, С.Номынбаясгалан,

З.Тамир нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:

“Монгол Улсын Их Хурал 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “29.3.3.сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн заалт нэмсэн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг, нэн ялангуяа Үндсэн хуулийг

Төрийн мэдээлэл · 2024 · № 13 (1309)679-р хуудас