Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 12
(1308)
— 627 —

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 12-ны өдөр хот

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх

хүчин зүйлийг тандах, судлах, үнэлэх, хариу арга хэмжээг авах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомж

2.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль

тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль2, Эрүүл мэндийн тухай хууль3, Эрүүл ахуйн тухай хууль4, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль5, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль6, Дархлаажуулалтын тухай хууль7, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль8, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль9, Боловсролын ерөнхий хууль10, Хүнсний тухай хууль11 болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Үндэсний аюулгүй байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 3 Эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт нийтлэгдсэн. 4 Эрүүл ахуйн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 5 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 21 дугаарт нийтлэгдсэн. 6 Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 08 дугаарт нийтлэгдсэн. 7 Дархлаажуулалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2000 оны 17 дугаарт нийтлэгдсэн. 8 Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 9 Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 10 Боловсролын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 27 дугаарт нийтлэгдсэн. 11 Хүнсний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 02 дугаарт нийтлэгдсэн.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

3.1.1.“нийгмийн эрүүл мэнд” гэж хүн, байгаль, нийгмийн

зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай, судалгааны үр дүн, нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;

3.1.2.“нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж

Эрүүл мэндийн тухай хуулийн 13.2-т заасныг;

3.1.3.“нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж хүний

болон зоонозын халдварт өвчний дэгдэлт, шалтгаан тодорхойгүй өвчлөл, өвчлөлийн шинэ тохиолдол, хими, цацрагийн осол, хордлогод хүн ам өртсөн, эсхүл өртөх нөхцөл үүссэнийг;

3.1.4.“эрүүл мэндийг дэмжих” гэж Эрүүл мэндийн тухай

хуулийн 3.1.19-д заасныг;

3.1.5.“эрүүл мэндийг хамгаалах” гэж Эрүүл мэндийн

тухай хуулийн 3.1.2-т заасныг;

3.1.6.“тандалт” гэж хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг,

сөрөг нөлөөллийг ажиглах, судлах, мэдээ, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх, мэдээлэх, холбогдох арга хэмжээг төлөвлөх үйл ажиллагааг;

3.1.7.“эрсдэлийн үнэлгээ” гэж хүний эрүүл мэндэд сөргөөр

нөлөөлөх хүчин зүйлийг тогтоож, өвчинд өртөх магадлалыг тооцон, өртсөн тохиолдолд гарч болох үр дагаврыг үнэлэх явцыг;

3.1.8.“хариу арга хэмжээ” гэж нийгмийн эрүүл мэндийн

ноцтой байдлын эрсдэлийн үнэлгээний дүнд үндэслэн тухайн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг;

3.1.9.“тохиолдлын удирдлагын тогтолцоо” гэж нийгмийн

эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудын удирдлагын цогц үйл ажиллагааг;

3.1.10.“эрт илрүүлэг” гэж хүн амыг нас, хүйс, эрүүл

мэндийн эрсдэлд суурилсан, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан эрсдэлт хүчин зүйл, өвчин эмгэгийг илрүүлэх үйл ажиллагааг;

3.1.11.“эрсдэлт хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд

нөлөөлж, сөрөг үр дагавар үүсгэгчийг;

3.1.12.“эрүүл мэндийн боловсрол” гэж хүн амыг эрүүл

мэндээ хамгаалах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор мэдлэг олгох, дадал хэвшүүлэх үйл ажиллагааг;

3.1.13.“зоонозын халдвар” гэж мал, амьтан, шавж, мэрэгч,

дамжуулагчаас хүнд халдварладаг халдварыг;

3.1.14.“сайн дурын ажилтан” гэж нийгмийн сайн сайхны

төлөө өөрийн цаг болон хүч хөдөлмөрөө зориулах замаар хүн амын эрүүл мэндэд хувь нэмрээ оруулж байгаа хүнийг;

3.1.15.“нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн” гэж их,

дээд сургууль, коллежийг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төгссөн, тухайн мэргэжлээрээ энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4-т заасан байгууллагад ажиллаж байгаа ажилтныг;

3.1.16.“нийгмийн эрүүл мэндийн бусад мэргэжилтэн” гэж

их, дээд сургууль, коллежийг энэ хуулийн 3.1.15-д зааснаас бусад чиглэлээр төгсөж, энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4-т заасан байгууллагад энэ хуулийн 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бусад ажилтныг;

3.1.17.“нийгмийн эрүүл мэндийн ажилтан” гэж нийгмийн

эрүүл мэндийн мэргэжилтэн болон нийгмийн эрүүл мэндийн бусад мэргэжилтнийг;

3.1.18.“нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сан” гэж

нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зорилго бүхий мэдээллийн санг.

4 дүгээр зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээний зарчим

4.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд

дараах зарчмыг баримтална:

4.1.1.ил тод байх; 4.1.2.өмчийн хэлбэр үл харгалзах; 4.1.3.шинжлэх ухааны судалгааны үр дүн, нотолгоонд

суурилах;

4.1.4.төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын үйл

ажиллагаанд тулгуурлах;

4.1.5.үндэсний онцлог, уламжлалд суурилан олон улсын

жишиг, хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх;

4.1.6.ялгаварлан гадуурхалтаас ангид, хүний эрхийг

дээдлэх;

4.1.7.олон нийтийн, сайн дурын ажилтны оролцоог хангах; 4.1.8.чанар, үр ашигтай байх; 4.1.9.тэгш хүртээмжтэй байх; 4.1.10.жендэрийн эрх тэгш байдлыг хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ЧИГЛЭЛ

5 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэл

5.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь дараах

төрөлтэй байна:

5.1.1.халдварт болон халдварт бус өвчний хяналт; 5.1.2.орчны эрүүл мэнд; 5.1.3.хөдөлмөрийн эрүүл мэнд; 5.1.4.хүнсний аюулгүй байдал, шим судлал; 5.1.5.нийгэм, сэтгэц-зан үйл; 5.1.6.нөхөн үржихүйн эрүүл мэнд; 5.1.7.нийгмийн эрүүл мэндийн лаборатори; 5.1.8.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу

арга хэмжээ.

5.2.Энэ хуулийн 5.1.1-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна:

5.2.1.халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин

зүйлийн тархалтыг тандан судлах, тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны судалгааны үр дүн, нотолгоонд суурилан зохион байгуулах;

5.2.2.нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлэх,

мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх.

5.3.Энэ хуулийн 5.1.2-т заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх хүрээнд хүн амын суурьшлын орчин, агаарын чанар, уур амьсгалын өөрчлөлт, ус хангамж, хог хаягдал, хөрсний бохирдлоос шалтгаалсан өвчин эмгэг, хордлогоос хүн амыг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна.

5.4.Энэ хуулийн 5.1.3-т заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх хүрээнд ажил, хөдөлмөртэй холбоотой хүчин зүйлээр үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, осол, гэмтэл, хордлогоос ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн чадварыг хадгалах үйл ажиллагаа явуулна.

5.5.Энэ хуулийн 5.1.4-т заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна:

5.5.1.хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой

байдал алдагдсанаас шалтгаалсан өвчлөл, хордлогоос урьдчилан сэргийлэх;

5.5.2.хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой

байдал алдагдсанаас шалтгаалсан өвчлөл, хордлогод нөлөөлж байгаа хүчин зүйлийг тогтоох, тандалт, судалгаа хийх.

5.6.Энэ хуулийн 5.1.5-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна:

5.6.1.нийгэм болон хүрээлэн байгаа орчноос үүдэлтэй

сэтгэц-зан үйлийн эмгэгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг тогтоох, тандалт, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, хянах, бууруулах;

5.6.2.хүнийг амьдралын зөв хэв маягт сургах.

5.7.Энэ хуулийн 5.1.6-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх хүрээнд хувь хүн, хосууд эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын байдалд тохируулан гэр бүл төлөвлөх, тэдний нөхөн үржихүйн эрхийг хамгаалах, мэдлэг олгох үйл ажиллагаа явуулна.

5.8.Энэ хуулийн 5.1.7-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх хүрээнд лабораторийн сорилт, шинжилгээгээр хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох, тандах, хянах үйл ажиллагаа явуулна.

5.9.Энэ хуулийн 5.1.8-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авах үйл ажиллагаа явуулна.

5.10.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлийг

дараах чиглэл тус бүрээр үзүүлнэ:

5.10.1.тандах, судлах; 5.10.2.эрүүл мэндийг дэмжих, хамгаалах; 5.10.3.эрүүл мэндийн боловсрол олгох; 5.10.4.урьдчилан сэргийлэх, үнэлэх, хянах; 5.10.5.олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангах.

5.11.Энэ хуулийн 5.10.3-т заасан чиглэлээр нийгмийн эрүүл

мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгана.

5.12.Энэ хуулийн 5.11-д заасан хөгжлийн бодлогын баримт

бичгийн төслийг боловсруулах, эрх бүхий этгээдэд танилцуулахтай холбогдсон харилцааг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд12 заасны дагуу зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

6 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл

6.1.Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх,

салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий Нийгмийн эрүүл мэндийн орон тооны бус үндэсний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ Ерөнхий сайдын дэргэд ажиллана.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт,

зөвлөмж хэлбэртэй байх бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар батална.

7 дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

12 Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

7.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь

нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн

ажиллах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;

7.1.2.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед

тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах журмыг гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.

8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүрэг

8.1.Төрийн захиргааны төв байгууллагууд нь нийгмийн эрүүл

мэндийн тусламж, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хүн амын эрүүл мэндийг дэмжих, аливаа эрсдэлээс

урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэх;

8.1.2.энэ хуулийн 14.1.3-т заасан чиг үүрэг; 8.1.3.Зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийг бодлого,

шийдвэртээ тусгаж, хэрэгжүүлэх.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан чиг үүргийн биелэлтийн тайланг

жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

9 дүгээр зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын чиг үүрэг

9.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний

хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

9.1.2.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний

хөгжлийн бодлого, чиглэлийг болон хүний нөөц, тоног төхөөрөмж, технологийн хэрэгцээг тодорхойлж, хэрэгжүүлэх;

9.1.3.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд

төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг тодорхойлох, мэргэжлийн удирдлагаар хангах;

9.1.4.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын

үед тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжин ажиллаж байгаа байгууллагыг арга зүйгээр хангаж ажиллах;

9.1.5.энэ хуулийн 8.2-т заасан тайланг нэгтгэн, Зөвлөлд

жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх.

10 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын

бүрэн эрх

10.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нийгмийн

эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний

хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, тайлагнах;

10.1.2.харьяа нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг

дэмжих, хамгаалах асуудлаар хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай санхүүжилтийг эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулах;

10.1.3.харьяа нутаг дэвсгэрийн нийгмийн эрүүл мэндийн

тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад ажиллаж байгаа нийгмийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

10.1.4.эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан

сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах, урамшуулах;

10.1.5.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний

талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох асуудлаар эрүүл мэндийн байгууллага, ажилтныг дэмжиж ажиллах.

11 дүгээр зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт

11.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараах

байгууллага, нэгж, алба үзүүлнэ:

11.1.1.нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан

үндэсний төв;

11.1.2.аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв; 11.1.3.өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв; 11.1.4.эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл

мэндийн нэгж, алба;

11.1.5.аж ахуйн нэгж, байгууллага.

11.2.Энэ хуулийн 12.1-д заасан байгууллагын дүрмийг Засгийн

газар, бүтцийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11.3.Энэ хуулийн 11.1.2-т заасан байгууллагын бүтэц, дүрмийг хүн

амын төвлөрөл, газар нутгийн байршлыг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, удирдлагыг Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга томилж, чөлөөлнө.

11.4.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7,

15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь энэ хуулийн 11.1.4-т заасан нэгж, албатай байна.

11.5.Энэ хуулийн 11.1.3-т заасан байгууллагын иргэдэд үзүүлэх

эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байна.

11.6.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд халдварт болон

халдварт бус өвчний асуудал хариуцсан нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийг ажиллуулна.

11.7.Энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4-т заасан байгууллага

нь боловсролын сургалтын байгууллагын эмч, сэтгэл зүйч, хоол зүйч нарыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.

11.8.Энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан байгууллага нь энэ хуулийн

11.1.4-т заасан нэгж, албыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.

11.9.Энэ хуулийн 5.10.1, 5.10.2, 5.10.3, 5.10.4-т заасан тусламж,

үйлчилгээг хувийн хэвшлийн, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.

11.10.Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн

нэгж, байгууллага, боловсролын сургалтын байгууллагад нийгмийн эрүүл мэндийн нэгж, алба, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийг ажиллуулж болно.

12 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг

үзүүлэх байгууллагын чиг үүрэг

12.1.Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв нь

дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.1.1.нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах

хөгжлийн бодлого, чиглэл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

12.1.2.энэ хуулийн 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.5-д заасан

байгууллага, нэгж, алба, нийгмийн эрүүл мэндийн ажилтныг мэргэжил, арга зүйгээр хангах;

12.1.3.энэ хуулийн 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9-д

заасан үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, хянах, мэдээлэх, холбогдох байгууллагад санал, зөвлөмж өгөх;

12.1.4.эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт

зохион байгуулах;

12.1.5.эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хэмжээний

судалгаа хийх, зохион байгуулах, санал, зөвлөмж гаргах;

12.1.6.нийгмийн эрүүл мэндийн үндэсний хэмжээний

лавлагаа лабораторитой байх;

12.1.7.шуурхай удирдлагын нэгжтэй байх бөгөөд нийгмийн

эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцооны горимоор ажиллаж, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

12.1.8.биотехнологи, инновацын бүтээгдэхүүнийг турших,

үйлдвэрлэх, ханган нийлүүлэх;

12.1.9.нийгмийн эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулах,

мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;

12.1.10.нийгмийн эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг

цуглуулах, нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, үндсэн

үзүүлэлтүүдийг тооцох, эмхэтгэн түгээх, эргэн мэдээлэх.

12.2.Аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв нь дараах чиг

үүргийг хэрэгжүүлнэ:

12.2.1.нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах

хөгжлийн бодлого, чиглэл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

12.2.2.хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх орчны хүчин

зүйлийг тогтоох, тандалт, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, хянах, холбогдох арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд төлөвлөн зохион байгуулах;

12.2.3.шуурхай удирдлагын нэгжтэй байх бөгөөд

нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

12.2.4.халдварт болон халдварт бус өвчин, түүний

эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг зохион байгуулж, хэрэгжүүлэх;

12.2.5.хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой

байдал алдагдсанаас шалтгаалсан өвчлөл, хордлогоос урьдчилан сэргийлэх, өвчлөлд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тогтоох, тандалт, судалгаа хийх, дүнг мэдээлэх;

12.2.6.хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл

ажиллагааг зохион байгуулах;

12.2.7.сэтгэц-зан үйлийн эмгэгт нөлөөлөх нийгэм, орчны

сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

12.2.8.нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр

мэргэжлийн удирдлага, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт, үнэлгээ хийх;

12.2.9.нийгмийн эрүүл мэндийн лабораторийн үйл

ажиллагааг эрхлэх.

12.3.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь дараах чиг үүргийг

хэрэгжүүлнэ:

12.3.1.дархлаажуулалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх; 12.3.2.өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл

мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулах;

12.3.3.эрт илрүүлгийг зохион байгуулж, хэрэгжүүлэх; 12.3.4.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн

бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

12.3.5.харьяа нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндэд

нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, тандалт, судалгаа хийх, үнэлэх, дүнг мэдээлэх, хянах.

12.4.Энэ хуулийн 11.1.4-т заасан нэгж, алба нь дараах чиг үүргийг

хэрэгжүүлнэ:

12.4.1.тухайн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтанд

нийгмийн эрүүл мэндийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;

12.4.2.тухайн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн

чиглэлээр тандалт, судалгаа хийх;

12.4.3.тухайн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд

эрүүл мэндийн боловсрол олгох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА,
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО

13 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг

13.1.Иргэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахад

дараах эрх эдэлнэ:

13.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

үзүүлж байгаа байгууллага, албан тушаалтнаас үнэн зөв, бодит мэдээлэл авах;

13.1.2.эрт илрүүлэгт хамрагдах; 13.1.3.нийгмийн эрүүл мэндийн асуудлаар холбогдох

мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд хандах;

13.1.4.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний

хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавихад оролцох;

13.1.5.хуульд заасан бусад.

13.2.Иргэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахад

дараах үүрэг хүлээнэ:

13.2.1.эрүүл мэндийн боловсрол эзэмших; 13.2.2.гэр бүл, хамт олны дунд эрүүл зан үйл, амьдралын

зөв дадал хэвшлийг бий болгоход нөлөөлөх;

13.2.3.тандалт, судалгаа, тархвар судлалын асуумжид

шаардлагатай үнэн, зөв мэдээлэл өгөх;

13.2.4.нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах,

урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох;

13.2.5.хүн амын эрүүл мэндэд аюул бүхий өвчин,

хордлого, орчны сөрөг нөлөөлөл, сэжигтэй тохиолдлын талаарх мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэх.

14 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

14.1.Аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн эрүүл мэндийн

тусламж, үйлчилгээний талаар дараах эрх, үүрэгтэй:

14.1.1.нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төрийн

болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө, мэдээлэл авах;

14.1.2.байгууллагын түвшинд нийгмийн эрүүл мэндийг

дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах;

14.1.3.ажлын байранд ажилтны эрүүл мэндийг дэмжих

орчин бүрдүүлэх асуудлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган, хэрэгжүүлэх;

14.1.4.ажилтнаа эрт илрүүлэг болон өвчин эмгэгээс

урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжоор хангах;

14.1.5.байгууллагын үйл ажиллагааны чиглэл, нутаг

дэвсгэрийн онцлогт уялдуулан ажилтныг дархлаажуулалтад хамруулах арга хэмжээг авах.

15 дугаар зүйл.Олон нийтийн оролцоо

15.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нээлттэй ил тод

байх бөгөөд түүнд олон нийтийн оролцоог хангах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.

15.2.Энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4-т заасан байгууллага

нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана:

15.2.1.байнгын ажиллагаатай цахим хуудсаар дамжуулан

мэдээлэл хүргэх, санал авах;

15.2.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын сайн дурын

оролцоог хангах, урамшуулах.

15.3.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд олон

нийтийн оролцоог хангах, сайн дурын ажилтныг урамшуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16 дугаар зүйл.Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо

16.1.Хэвлэл мэдээллийн байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн

тусламж, үйлчилгээний талаар иргэд, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэнэ.

16.2.Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед нийгмийн

эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ,
НИЙГМИЙН БАТАЛГАА

17 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн ажилтны эрх, үүрэг

17.1.Нийгмийн эрүүл мэндийн ажилтан дараах эрх эдэлнэ:

17.1.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.1, 28.1.4,

28.1.5-д заасан эрх;

17.1.2.нийгмийн баталгаагаар хангагдах; 17.1.3.хууль тогтоомжид заасан бусад.

17.2.Нийгмийн эрүүл мэндийн ажилтан дараах үүрэг хүлээнэ:

17.2.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний

хууль тогтоомжийг мөрдөж ажиллах;

17.2.2.хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд дэмжлэг

үзүүлэх, мэргэжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид зааварчилгаа, зөвлөгөө өгөх;

17.2.3.мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх; 17.2.4.үйл ажиллагаандаа хүнлэг, энэрэнгүй үзлийг

эрхэмлэж, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;

17.2.5.хүн амын эрүүл мэндэд аюул бүхий өвчин, хордлого,

орчны сөрөг нөлөөллийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх;

17.2.6.хууль тогтоомжид заасан бусад.

18 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн

баталгаа

18.1.Нийгмийн эрүүл мэндийн ажилтан энэ хууль болон Эрүүл

мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль13, Хөдөлмөрийн тухай хуульд14 заасан нийгмийн баталгаагаар хангагдана.

18.2.Нутгийн захиргааны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн ажилтныг урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ

19 дүгээр зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт

19.1.Энэ хуулийн 19.2-т зааснаас бусад нийгмийн эрүүл мэндийн

тусламж, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

19.2.Холбогдох хуульд заасны дагуу нийгмийн эрүүл мэндийн

зарим тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын болон Эрүүл

13 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 14 Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 31 дугаарт нийтлэгдсэн.

мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэх бөгөөд хандив, тусламж, дэмжлэг, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.

19.3.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг

эдийн засгийн ангиллаар болон тохиолдолд суурилсан, нэг иргэнээр тооцсон төлбөрийн, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн аргаар тус тус тооцож санхүүжүүлнэ.

19.4.Нийгмийн эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг

төлбөртэй үзүүлж болно.

19.5.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц,

төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх, төлбөртэй тусламж, үйлчилгээний төрөл, орлого, хандив тусламжийг зарцуулах журмыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

20 дугаар зүйл.Хориглох зүйл

20.1.Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар олон нийтийг

төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараахыг хориглоно.

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

21.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэлд хуульд

өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.

21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай

хуульд15 заасан хариуцлага хүлээлгэнэ.

22 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

22.1.Энэ хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

15 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒ ᠆ ᠤᠨ ᠡᠳᠦᠷ ᠦᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂

ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ

ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ

᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᠲᠠᠩᠳᠠᠬᠤ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂

ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ᠂ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠡᠮᢉᠡᢉ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ

ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ

᠒᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠯᠤᠰ ᠤᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋

ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂

ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠕ ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠖ ᠂ ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠗ ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ

ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠘ ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠯ ᠬᠣᠮᠰᠠᠳᠠᠯ ᠤᠨ ᠸᠢᠷᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢ᠂ ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠯ ᠤᠨ ᠣᠯᠳᠠᠮᠠᠯ ᠬᠣᠮᠰᠠᠳᠠᠯ ᠡᠴᠠ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠙ ᠂

ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠐ ᠂ ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠑ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤᠳ

ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ

Moehgo& Folo_ oa HeolI

᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠦᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:

᠓᠂᠑᠂᠑᠂«ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ

ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠡᠮᢉᠡᢉ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠣᠷᠴᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠤᠪᠢ ᢈᠦᠮᠦᠨ᠂

ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠒᠂«ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠒᠆ ᠲᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠓᠂«ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠵᠣᠨᠤᠽ ᠤᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠦ᠋ ᠳᠡᢉᠳᠡᠯᠲᠡ᠂

ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠯᠡᠯ᠂ ᠡᠪᠠᠳᠴᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨ ᠡ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ᠂ ᢈᠢᠮᠢ᠂ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠤᠨ ᠣᠰᠤᠯ᠂ ᠬᠣᠣᠷᠠᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠥᠷᠲᠦᢉᠰᠡᠨ᠂

ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠔᠂«ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ» ᢉᠡᠵᠦ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠑᠙᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠕᠂«ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ» ᢉᠡᠵᠦ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠖᠂«ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠶᠡᠷᢉᠦ᠂ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠵᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠗᠂«ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠥᠷᢉᠦ ᠪᠠᠷ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠳ᠋ᠦ

ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ᠂ ᠥᠷᠲᠦᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠦᠯᠬᠤ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠘᠂«ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ» ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠙᠂«ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠤᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ

ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠣᠭᠴᠠ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠑᠐᠂«ᠡᠷᠲᠡ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠠᠰᠤ᠂ ᢈᠦᠢᠰᠦ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ

ᠡᠮᢉᠡᢉ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠦᠵᠡᠯᢉᠡ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ᠂ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠡᠮᢉᠡᢉ ᠢ᠋ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠑᠑᠂«ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ᠂ ᠰᠥᠷᢉᠦ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠡᢉᠦᠰᢈᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠑᠒᠂«ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠪᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠵᠠᠩ ᠦᠢᠯᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ

ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠳᠠᠳᠤᠯ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠑᠓᠂«ᠵᠣᠨᠤᠽ ᠤᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢ» ᢉᠡᠵᠦ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠰᠢᠪᠠᠵᠢ᠂ ᠮᠡᠷᠡᢉᠴᠢ᠂ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᢈᠦᠮᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠯᠠᠳᠠᠭ

ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ;

᠓᠂᠑᠂᠑᠔᠂«ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ» ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᢉᠡ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠦᠴᠦ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠪᠠᠨ

ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠮᠡᠷᠢ ᠪᠠᠨ ᠣᠷᠤᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠑᠕᠂«ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ» ᢉᠡᠵᠦ ᠶᠡᢈᠡ᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠻᠣᠯᠯᠧᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠑᠂ ᠑᠑᠂᠑᠂᠒᠂ ᠑᠑᠂᠑᠂᠓᠂ ᠑᠑᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠑᠖᠂«ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ» ᢉᠡᠵᠦ ᠶᠡᢈᠡ᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠻᠣᠯᠯᠧᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠓᠂᠑᠂᠑᠕ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠡᢉᠦᠰᠴᠦ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠑᠂ ᠑᠑᠂᠑᠂᠒᠂ ᠑᠑᠂᠑᠂᠓᠂ ᠑᠑᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ

ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠒᠂ ᠕᠂᠓᠂ ᠕᠂᠔᠂ ᠕᠂᠕᠂ ᠕᠂᠖᠂ ᠕᠂᠗᠂ ᠕᠂᠘᠂ ᠕᠂᠙ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠳᠠᠭ ᠪᠦᠰᠤᠳ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠑᠗᠂«ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ» ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠰᠤᠳ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠢ᠋;

᠓᠂᠑᠂᠑᠘᠂«ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ» ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋

ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠦᢈᠦᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋᠃

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠴᠢᠮ

᠔᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:

᠔᠂᠑᠂᠑᠂ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠒᠂ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠦᠯᠦ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠓᠂ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠦᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ᠂ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠕᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ᠂ ᠦᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠢᠱᠢᢉ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠖᠂ᠢᠯᠭᠠᠪᠦᠷᠢᠯᠠᠨ ᠭᠠᠳᠠᠭᠤᠷᠬᠠᠯᠲᠠ ᠡᠴᠠ ᠠᠩᢉᠢᠳᠠ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᢈᠦ;

᠔᠂᠑᠂᠗᠂ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠘᠂ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠙᠂ᠲᠡᢉᠰᠢ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠔᠂᠑᠂᠑᠐᠂ᠵᠧᠨᠳᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᢉᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠃

ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠴᠢᢉᠯᠡᠯ

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ

᠕᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠕᠂᠑᠂᠑᠂ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠪᠦᠰᠤ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠦ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ;

᠕᠂᠑᠂᠒᠂ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ;

᠕᠂᠑᠂᠓᠂ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ;

᠕᠂᠑᠂᠔᠂ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠰᠢᠮ ᠡ ᠰᠤᠳᠤᠯᠤᠯ;

᠕᠂᠑᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠴᠡ ᠆ᠵᠠᠩ ᠦᠶᠢᠯᠡ;

᠕᠂᠑᠂᠖᠂ᠨᠥᢈᠦᠨ ᠦᠷᠡᠵᠢᢈᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ;

᠕᠂᠑᠂᠗᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ;

᠕᠂᠑᠂᠘᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠃

᠕᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠕᠂᠒᠂᠑᠂ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠪᠦᠰᠤ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠦ᠋ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ᠂

ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠦᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠦᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ

ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠕᠂᠒᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠃

᠕᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠠᠭᠤᠷᠢᠰᠢᠯ ᠤᠨ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠠᠭᠠᠷ ᠤᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠦᠰᠤ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠷᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠡᠴᠠ

ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠡᠮᢉᠡᢉ᠂ ᠬᠣᠣᠷᠠᠳᠠᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠵᠢᠯ᠂

ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠡᢉᠦᠰᢈᠡᢉᠳᠡᠳᠡᢉ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠪᠠᠳᠴᠢᠯᠡᠯ᠂ ᠣᠰᠤᠯ᠂ ᢉᠡᠮᠲᠦᠯ᠂ ᠬᠣᠣᠷᠠᠳᠠᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋

ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠕᠂᠕᠂᠑᠂ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠰᠢᠮ ᠡ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠪᠠᠳᠴᠢᠯᠡᠯ᠂

ᠬᠣᠣᠷᠠᠳᠠᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ;

᠕᠂᠕᠂᠒᠂ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠰᠢᠮ ᠡ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠪᠠᠳᠴᠢᠯᠡᠯ᠂

ᠬᠣᠣᠷᠠᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ᠃

᠕᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠕᠂᠖᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠣᠷᠴᠢᠨ ᠡᠴᠠ ᠡᢉᠦᠳᠦᠯ ᠲᠡᠢ ᠰᠡᠳᢈᠢᠴᠡ- ᠵᠠᠩ ᠦᠢᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᢉᠡᢉ ᠲᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ

ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ᠂ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠕᠂᠖᠂᠒᠂ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠵᠥᠪ ᢈᠡᠪ ᠮᠠᠶᠢᠭ ᠲᠤ ᠰᠤᠷᠭᠠᠬᠤ᠃

᠕᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠖᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠪᠢ ᢈᠦᠮᠦᠨ᠂

ᠬᠣᠣᠰ ᠤᠳ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ᠋ ᠨᠥᢈᠦᠨ ᠦᠷᠡᠵᠢᢈᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠣᠷᠢᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠩᠳᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ

ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠙᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠘᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ

ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂

ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠑᠐᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠯ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠕᠂᠑᠐᠂᠑᠂ᠲᠠᠩᠳᠠᠬᠤ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ;

᠕᠂᠑᠐᠂᠒᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ;

᠕᠂᠑᠐᠂᠓᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ;

᠕᠂᠑᠐᠂᠔᠂ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ;

᠕᠂᠑᠐᠂᠕᠂ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠃

᠕᠂᠑᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠐᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃

᠕᠂᠑᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ

ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠒

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋

ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ

᠖᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ᠂ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠳᠤᠮᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠰᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ «ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᢈᠦ/ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ

ᠰᠠᠶᠢᠳ ᠤᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃

᠖᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠨᠢ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ᠂ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠗᠂᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋

ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠗᠂᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠦᢉᠵᠢᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋

ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠤᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠤᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠃

᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠘᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠘᠂᠑᠂᠑᠂ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠠᠯᠢᠪᠠ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂

ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠘᠂᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ;

᠘᠂᠑᠂᠓᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃

᠘᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ

ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠙᠂᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂

ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠙᠂᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂

ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠙᠂᠑᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠤᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠰᠢᠯᠵᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠤ᠋

ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠃

᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠐᠂᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠐᠂᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ

ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠢᠶ ᠠ ᠨᠤᠲᠤᠭ

ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ;

᠑᠐᠂᠑᠂᠒᠂ᠬᠠᠷᠢᠶ ᠠ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠦᠲᠦᠯᠪᠦᠷᠢ᠂

ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠐᠂᠑᠂᠓᠂ᠬᠠᠷᠢᠶ ᠠ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢ ᠰᠠᠭᠤᠷᠢᠰᠢᠯ ᠲᠠᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋

ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠐᠂᠑᠂᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠢ᠋ ᠲᠠᠲᠠᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠦᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠐᠂᠑᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠷᢈᠡᢈᠦ᠂

ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋

ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠃

᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ

᠑᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠠᠯᠪᠠ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠑᠂᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠪ;

᠑᠑᠂᠑᠂᠒᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ;

᠑᠑᠂᠑᠂᠓᠂ᠡᠷᠦᢈᠡ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ;

᠑᠑᠂᠑᠂᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠠᠯᠪᠠ;

᠑᠑᠂᠑᠂᠕᠂ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠃

᠑᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᠯ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ

ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠑᠂᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠑᠂᠓᠂ ᠑᠕᠂᠑᠂᠔᠂ ᠑᠕᠂᠑᠂᠕᠂ ᠑᠕᠂᠑᠂᠗᠂ ᠑᠕᠂᠑᠂᠑᠑᠂ ᠑᠕᠂᠑᠂᠑᠒᠂ ᠑᠕᠂᠑᠂᠑᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠠᠯᠪᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋

ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠖᠂ᠡᠷᠦᢈᠡ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠲᠦ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠪᠦᠰᠤ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠦ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ

ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠑᠂ ᠑᠑᠂᠑᠂᠒᠂ ᠑᠑᠂᠑᠂᠓᠂ ᠑᠑᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠡᠮᠴᠢ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠶᠢᠴᠢ᠂ ᠬᠣᠭᠤᠯᠠ ᠵᠦᠶᠢᠴᠢ ᠨᠠᠷ ᠢ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠑᠂ ᠑᠑᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠠᠯᠪᠠ ᠶ᠋ᠢ

ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠙᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠐᠂᠑᠂ ᠕᠂᠑᠐᠂᠒᠂ ᠕᠂᠑᠐᠂᠓᠂ ᠕᠂᠑᠐᠂᠔ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ᠂

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠑᠐᠂ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠠᠯᠪᠠ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠒᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠪ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠒᠂᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠒᠂᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠒᠂ ᠑᠑᠂᠑᠂᠓᠂ ᠑᠑᠂᠑᠂᠔᠂ ᠑᠑᠂᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠠᠯᠪᠠ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ

ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠑᠒᠂᠑᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠒᠂ ᠕᠂᠓᠂ ᠕᠂᠔᠂ ᠕᠂᠕᠂ ᠕᠂᠖᠂ ᠕᠂᠗᠂ ᠕᠂᠘᠂ ᠕᠂᠙᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋

ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠥᢉᢈᠦ;

᠑᠒᠂᠑᠂᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠵᠠᠩ ᠦᠶᠢᠯᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠒᠂᠑᠂᠕᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠑᠒᠂᠑᠂᠖᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠯᠠᠪᠯᠠᠭ ᠠ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠒᠂᠑᠂᠗᠂ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ

ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠤᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠭᠣᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠒᠂᠑᠂᠘᠂ᠪᠢᠣᠲ᠋ᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ᠂ ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ ᠤᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠲᠤᠷᠰᠢᠬᠤ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠒᠂᠑᠂᠙᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠒᠂᠑᠂᠑᠐᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂

ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠨᠦᢉᠦᠳ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂ ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠨ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ᠂ ᠡᠷᢉᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠃

᠑᠒᠂᠒᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠒᠂᠒᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ

ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠑᠒᠂᠒᠂᠒᠂ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ᠂

ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠒᠂᠒᠂᠓᠂ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠒᠂᠒᠂᠔᠂ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠪᠦᠰᠤ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠷᠲᠡ

ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠒᠂᠒᠂᠕᠂ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠰᠢᠮ ᠡ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠪᠠᠳᠴᠢᠯᠡᠯ᠂

ᠬᠣᠣᠷᠠᠳᠠᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠪᠠᠳᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠒᠂᠒᠂᠖᠂ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠒᠂᠒᠂᠗᠂ᠰᠡᠳᢈᠢᠴᠡ ᠆ ᠵᠠᠩ ᠦᠢᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᢉᠡᢉ ᠲᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠰᠥᠷᢉᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ

ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ;

᠑᠒᠂᠒᠂᠘᠂ᠨᠥᢈᠦᠨ ᠦᠷᠡᠵᠢᢈᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂

ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ;

᠑᠒᠂᠒᠂᠙᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠃

᠑᠒᠂᠓᠂ᠡᠷᠦᢈᠡ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠒᠂᠓᠂᠑᠂ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠒᠂᠓᠂᠒᠂ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠡᠮᢉᠡᢉ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠒᠂᠓᠂᠓᠂ᠡᠷᠲᠡ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠒᠂᠓᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ

ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠒᠂᠓᠂᠕᠂ᠬᠠᠷᠢᠶ ᠠ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ᠃

᠑᠒᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠒᠂᠔᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠴᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ

ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠒᠂᠔᠂᠒᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ;

᠑᠒᠂᠔᠂᠓᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢᠳ ᠲᠤ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠂ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ

ᠡᠮᢉᠡᢉ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ᠃

ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ

᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠓᠂᠑᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ ᠡᠳᠯᠡᠨ ᠡ:

᠑᠓᠂᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠡᠴᠠ ᠦᠨᠡᠨ

ᠵᠥᠪ᠂ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠪᠬᠤ;

᠑᠓᠂᠑᠂᠒᠂ᠡᠷᠲᠡ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ;

᠑᠓᠂᠑᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠨᠳᠤᠬᠤ;

᠑᠓᠂᠑᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ;

᠑᠓᠂᠑᠂᠕᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠑᠓᠂᠒᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ:

᠑᠓᠂᠒᠂᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ;

᠑᠓᠂᠒᠂᠒᠂ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠤ᠋ ᠳᠤᠮᠳᠠ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠵᠠᠩ ᠦᠢᠯᠡ᠂ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠵᠥᠪ ᠳᠠᠳᠤᠯ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠢ᠋ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ

ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠓᠂᠒᠂᠓᠂ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠪᠦᠷᠢ ᠰᠤᠳᠤᠯᠤᠯ ᠤᠨ ᠠᠰᠠᠭᠤᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠦᠨᠡᠨ᠂ ᠵᠥᠪ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᢈᠦ;

᠑᠓᠂᠒᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ;

᠑᠓᠂᠒᠂᠕᠂ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠶᠤᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ᠂ ᠬᠣᠣᠷᠠᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠡᠵᠢᢉ ᠲᠡᠢ

ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠤᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ᠃

᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠔᠂᠑᠂ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ:

᠑᠔᠂᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠪᠬᠤ;

᠑᠔᠂᠑᠂᠒᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠔᠂᠑᠂᠓᠂ᠠᠵᠢᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠣᠷᠴᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠔᠂᠑᠂᠔᠂ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠡᠷᠲᠡ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠡᠮᢉᠡᢉ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠦᠵᠡᠯᢉᠡ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠑᠔᠂᠑᠂᠕᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠦᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋

ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ᠃

᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ

᠑᠕᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠕᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠑᠂ ᠑᠑᠂᠑᠂᠒᠂ ᠑᠑᠂᠑᠂᠓᠂ ᠑᠑᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂

ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠡᢉᠡᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ:

᠑᠕᠂᠒᠂᠑᠂ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᢈᠦᠷᢈᠡᢈᠦ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ;

᠑᠕᠂᠒᠂᠒᠂ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠦᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠑᠕᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋

ᠦᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ

᠑᠖᠂᠑᠂ᢈᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ

ᠦᠨᠡᠨ ᠵᠥᠪ᠂ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᢈᠦᠷᢈᠡᠨ ᠡ᠃

᠑᠖᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠦᠨ ᠡ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠦᠷᢈᠡᠨ ᠡ᠃

ᠲᠠᠪᠦᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ

᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠗᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ ᠡᠳᠯᠡᠨ ᠡ:

᠑᠗᠂᠑᠂᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠂᠑᠂᠑᠂ ᠒᠘᠂᠑᠂᠔᠂ ᠒᠘᠂᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ;

᠑᠗᠂᠑᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠬᠤ;

᠑᠗᠂᠑᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠑᠗᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ:

᠑᠗᠂᠒᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠥᠷᠳᠡᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;

᠑᠗᠂᠒᠂᠒᠂ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠵᠠᠩ ᠦᠢᠯᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢᠴᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ;

᠑᠗᠂᠒᠂᠓᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ ᠪᠠᠨ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠗᠂᠒᠂᠔᠂ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᢈᠦᠮᠦᠨᠯᠢᢉ᠂ ᠡᠨᠡᠷᠢᠩᢉᠦᠢ ᠦᠵᠡᠯ ᠢ᠋ ᠡᠷᢈᠢᠮᠯᠡᠵᠦ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᢈᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠗᠂᠒᠂᠕᠂ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠶᠤᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ᠂ ᠬᠣᠣᠷᠠᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ

ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠗᠂᠒᠂᠖᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠳᠣᠯᠡᠭ ᠡ

᠑᠘᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠓ ᠂

ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠔ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠒᠂ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ

ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠦᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

ᠵᠢᠷᠭᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ

᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ

᠑᠙᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠯᠤᠰ ᠤᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ

ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠙᠂᠒᠂ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭ ᠠ

ᠦᠢᢉᠡᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠙᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ

ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠨᠢᢉᠡ ᠢᠷᢉᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ

ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠙᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠡᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠙᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠭᠴᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠡᠢ

ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠨᠳᠢᠪ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠦᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ

᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠦᠶᠢᠯ

᠒᠐᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᢉᠡᠷᠢᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠤᠳᠠᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠡᠷᠢᠭᠣᠴᠡᠯᠭ ᠡ

᠒᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠕ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠬᠤ

᠒᠒᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

ᠵᠡᢉᠦᠯᠲᠨ ᠨᠦᢉᠦᠳ:

᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠒᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠓᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠕᠂ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠖᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠗᠂ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠐ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠘᠂ᠰᠡᠳᢈᠢᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠙᠂ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠯ ᠬᠣᠮᠰᠠᠳᠠᠯ ᠤᠨ ᠸᠢᠷᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢ᠂ ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠯ ᠤᠨ ᠣᠯᠳᠠᠮᠠᠯ ᠬᠣᠮᠰᠠᠳᠠᠯ ᠡᠴᠠ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ«ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠓ ᠣᠨ ᠤ᠋

᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠐᠂ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠑᠂ᢈᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠒᠂ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠦᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠐ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠔᠂ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠕᠂ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

Төрийн мэдээлэл · 2024 · № 12 (1308)627–662-р хуудас