Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай
2024 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуульд доор дурдсан агуулгатай Долдугаар1 бүлэг нэмсүгэй:
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа
751 дүгээр зүйл.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг
751.1.Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин
нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ:
751.1.1.бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө
гаргуулах;
751.1.2.дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй
холбогдсон зардал гаргуулах;
751.1.3.хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс
гаргуулах;
751.1.4.бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор
учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах.
751.2.Дараах нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх
тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ:
751.2.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө,
эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол;
751.2.2.энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн
гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл;
751.2.3.ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн
шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл.
751.3.Эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй шаардлагыг хэд хэдэн
нэхэмжлэлээр хэсэгчлэн гаргахыг хориглоно.
751.4.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт
өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ.
751.5.Гэр бүл, өв залгамжлалын холбогдолтой бүх төрлийн хэрэгт
тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй.
752 дугаар зүйл.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх зарчим, хугацаа
752.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд
хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ.
752.2.Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан
хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
752.3.Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах
шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.
752.4.Энэ хуулийн 752.3-т заасан хугацааг тухайн шүүхийн
шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.
753 дугаар зүйл.Хэрэг үүсгэх, нэхэмжлэл гардуулах
753.1.Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага
хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.
753.2.Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид
мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн
оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ.
753.3.Нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх,
үүргийн тайлбарын загварыг Улсын дээд шүүх батална.
754 дүгээр зүйл.Мэдэгдэх хуудсыг хүргүүлэх
754.1.Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг
баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ.
754.2.Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн
байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
754.3.Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас
гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ.
754.4.Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн
хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно.
755 дугаар зүйл.Хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх,
гуравдагч этгээд оролцох
755.1.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй.
755.2.Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн
дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно.
755.3.Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 73, 751 дүгээр зүйлд заасан
шаардлагыг хангасан байна.
755.4.Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш
5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
755.5.Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор
энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хэргийн оролцогчид мэдэгдэнэ.
755.6.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад бусдын эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож болно.
756 дугаар зүйл.Гэрчийн мэдүүлэг
756.1.Гэрч энэ хуулийн 43.3-т заасан эрх, үүргийг ойлгосны
үндсэн дээр үнэн зөв мэдүүлснээ илэрхийлэн, нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно.
756.2.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай гэрч,
шүүгч, зохигч нэгэн зэрэг холбогдон авсан гэрчийн мэдүүлгийг хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно.
756.3.Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд
шилжүүлсэн нь гэрчийн мэдүүлгийг энэ хуулийн 756.2-т заасны дагуу үнэлэхэд саад болохгүй.
757 дугаар зүйл.Ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх
757.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш дараах нөхцөл байдал
тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ:
757.1.1.нэхэмжлэл гаргах, эсхүл иргэний хэрэг үүсгэхдээ
энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасныг зөрчсөн;
757.1.2.тухайн хэрэг нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл
хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болзошгүй гэж үзсэн.
757.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар
явуулах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй.
757.3.Хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад шүүхээс тогтоосон тов ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хүчинтэй хэвээр байна.
757.4.Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр
үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй.
758 дугаар зүйл.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан
шийдвэрлэх
758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д
заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ.
759 дүгээр зүйл.Хэргийг тусгайлсан журмаар хянан
шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
759.1.Энэ хуулийн 757.1-д зааснаас бусад тохиолдолд шүүх
энэ хуулийн 751.1, 751.2-т заасан хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас шийдвэр гаргана.
759.2.Энэ хуулийн 759.1-д заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх,
тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдана.
759.3.Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор
энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна.
759.4.Энэ хуулийн 759.2 дахь хэсэг давж заалдах шатны
шүүхийн магадлалд нэгэн адил үйлчилнэ. Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална.
7510 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрээр нэмэлт хугацаа тогтоох, хуваарь гарган хэсэгчлэн төлөх
7510.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн
хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг
биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна.
7511 дүгээр зүйл.Давж заалдах гомдол гаргах
7511.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн
шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.
7511.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой
зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Moehgo& Folo_ oa HeolI
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ ᠐᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠆ ᠤ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ᠑ ᠪᠦᠯᠦᢉ
ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
«ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ᠑ ᠪᠦᠯᠦᢉ
ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠗᠕᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠶᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᢈᠡᠷᠡᢉ
᠗᠕᠑᠂᠑᠂ᠨᠢᢉᠡ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠯᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠳᠣᠭᠤᠳᠤ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠒᠐ ᠳᠠᢈᠢᠨ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠳᠠᠩ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ:
᠗᠕᠑᠂᠑᠂᠑᠂ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠗᠕᠑᠂᠑᠂᠒᠂ᠳᠤᠮᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠵᠠᠰᠠᠪᠦᠷᠢ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠗᠕᠑᠂᠑᠂᠓᠂ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠴᠠᠯᠢᠩ ᢈᠦᠯᠦᠰᠦ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠗᠕᠑᠂᠑᠂᠔᠂ᠪᠦᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᢉᠡᠮ ᠬᠣᠣᠷ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠃
᠗᠕᠑᠂᠒᠂ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠡᠴᠡ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ:
᠗᠕᠑᠂᠒᠂᠑᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠡᠳ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠢᠲᠡᢉᠦᠮᠵᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠬᠤ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠠᠯᠪᠠᠳᠠᠨ ᠳᠠᠭᠤᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ;
᠗᠕᠑᠂᠒᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠑᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠵᠦᠶᠢᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ;
᠗᠕᠑᠂᠒᠂᠓᠂ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠡᢉᠡᢉᠦᠯᠦᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠠᠵᠢᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ
ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠳᠣᠮᠳᠡᠵᠢ ᠴᠠᠯᠢᠩ ᢈᠦᠯᠦᠰᠦ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠣᠯᠬᠣ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ᠃
᠗᠕᠑᠂᠓᠂ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠡᢉᠦᠳᠦᠯ ᠲᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠳᠦ ᢈᠡᠳᠦᠨ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠕᠑᠂᠔᠂ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠗᠕᠑᠂᠕᠂ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ᠂ ᠥᠪ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ
ᠵᠢᠷᠤᠮ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃
᠗᠕᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ
᠗᠕᠒ ᠂᠑᠂ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ᠂ ᠪᠢᠴᠢᠮᠡᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠴᠠᢈᠢᠮ
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠗᠕᠒ ᠂᠒᠂ᠵᠣᢈᠢᠭᠴᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠡᠮᠦᠨ ᠡ᠂ ᠡᠨᠡ ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠦᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠠᠨ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠥᢉᢈᠦ᠂ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
᠗᠕᠒ ᠂᠓᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᢉᠦᠰᢈᠡᢉᠰᠡᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠔᠕ ᠬᠣᠨᠤᠭ᠂ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠵᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠴᠡ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠳᠠᢈᠢᠨ
ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠪᠦᠴᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠵᠦ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠔ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠗᠕᠒ ᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠒ ᠂᠓- ᠳᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡᠨ ᠡᠴᠡ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠑᠔ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ
ᠬᠣᠨᠤᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠤᠩᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠗᠕᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠡᠷᠡᢉ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ᠂ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠬᠤ
᠗᠕᠓᠂᠑᠂ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠕᠂᠑᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠤᠢᢉᠡᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠕ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ
ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
᠗᠕᠓᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠢᠯᠡᢉᠡᠨ ᠡ᠃ ᢈᠡᠷᠪᠡ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ᠂ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ᠂ ᠡᠷᢈᠡ᠂
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠲᠤ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠢᠯᠡᢉᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠶᠡᠴᠢᠯᠡᠨ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠗᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠡᠶᠢᠨ ᢈᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠔᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯ ᠮᠥᠨ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠳᠠᠵᠤ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠨ ᠡ᠃
᠗᠕᠓᠂᠓᠂ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠭᠪᠦᠷ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠕᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ
᠗᠕᠔᠂᠑᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠗᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠲᠤ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠶᠡᠴᠢᠯᠡᠨ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯᠪᠠᠴᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠶᠢᠭ ᠲᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠳᠠᠭ ᠦᢉᠡᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠳᠠᠭ ᠦᢉᠡᠢ
ᠪᠦᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠷᠧᢉᠢᠰᠲ᠋ᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ ᠬᠠᠶᠢᠭ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᢈᠢᠨ ᠡ᠃
᠗᠕᠔᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠔᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠠᠶᠢᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯᠪᠠᠴᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠶᠢᠭ ᠲᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠳᠠᠭ ᠦᢉᠡᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠳᠠᠭ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠨ
ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠪᠦᢈᠦᠢ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠤ ᠬᠠᠶᠢᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᢉᠡᠨ ᠡ᠃
᠗᠕᠔᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠔᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠤ ᠬᠠᠶᠢᠭ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ
ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠤ ᠬᠠᠶᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠶᠢᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠪᠬᠤᠷ ᠢᠯᠡᢉᠡᠨ ᠡ᠃
᠗᠕᠔᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠔᠂᠒᠂ ᠗᠕᠔᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠤ ᠬᠠᠶᠢᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᢉᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ
ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠗ ᠬᠣᠨᠤᠭ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠡᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠗᠕᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠭᠤᠷᠪᠠᠳᠠᠭᠴᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ
᠗᠕᠕᠂᠑᠂ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠲᠤᠰᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠤᠷᠪᠠᠳᠠᠭᠴᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠲᠠᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢈᠢᢉᠳᠡᢈᠦ ᠤᠢᢉᠡᠢ᠃
᠗᠕᠕᠂᠒᠂ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠭᠠᠷᠳᠠᠵᠤ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠗ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠗᠕᠕᠂᠓᠂ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠓᠂ ᠗᠕᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠗᠕᠕᠂᠔᠂ᠵᠣᢈᠢᠭᠴᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠪᠡ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠭᠠᠷᠳᠠᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠕ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠠᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
᠗᠕᠕᠂᠕᠂ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠴᠢ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᢉᠦᠰᢈᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠕ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃
᠗᠕᠕᠂᠖᠂ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᢈᠦᠨᠳᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ
ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠨᠢ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭ ᠠ ᠤᠢᢉᠡᠢ ᠭᠤᠷᠪᠠᠳᠠᠭᠴᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠣᠷᠤᠯᠴᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠗᠕᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢉᠡᠷᠡᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢉᠡ
᠗᠕᠖᠂᠑᠂ᢉᠡᠷᠡᠴᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠓᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠦᠨᠡᠨ ᠵᠥᠪ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠨ
ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᠨ᠂ ᠨᠣᠲ᠋ᠠᠷᠢᠶᠠᠲ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᠬᠠᠩᠭᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᢉᠡᠵᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠠᠷ
ᠦᠨᠡᠯᠡᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠗᠕᠖᠂᠒᠂ᠳᠠᠭᠤᠨ ᠤ᠂ ᠳᠦᠷᠰᠦᠨ ᠦ᠋᠂ ᠳᠠᠭᠤ᠆ ᠳᠦᠷᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᢉᠡᠷᠡᠴᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ᠂ ᠵᠣᢈᠢᠭᠴᠢ ᠨᠢᢉᠡᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠨ
ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᢉᠡᠵᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠠᠷ ᠦᠨᠡᠯᠡᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠗᠕᠖᠂᠓᠂ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᢉᠡᠷᠡᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠗᠕᠖᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠠᠳ ᠪᠦᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠗᠕᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢈᠦ
᠗᠕᠗ ᠂᠑᠂ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᢉᠦᠰᢈᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠪᠠᠯ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠗᠕᠗ ᠂᠑᠂᠑᠂ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠡᢉᠡᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋
ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ;
᠗᠕᠗᠂᠑᠂᠒᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠨᠢ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨ ᠡ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠤ᠋ᠨ
ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠦᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᢉᠰᠡᠨ᠃
᠗᠕᠗᠂᠒᠂ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠣ
ᠦᢉᠡᠢ᠃
᠗᠕᠗᠂᠓᠂ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠴᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠪ ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᠢ ᢈᠡᠪ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠗᠕᠗᠂᠔᠂ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠷ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ
ᠲᠣᠭᠠᠯᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠦᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠗᠕᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠢᠯᠪᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ
᠗᠕᠘᠂᠑᠂ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᢉᠦᠰᢈᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠔᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠦᠷᠢᠳᠪᠠᠯ ᢈᠢᠯᠪᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠗᠕᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ
᠗᠕᠙᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠗᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠑᠂᠑᠂ ᠗᠕᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋
ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
᠗᠕᠙᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠙᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠨᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠠᠯ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᢈᠦ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠯ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠪᠴᠢ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠤᠷᠠᠳᠤᠨ ᠠ᠃
᠗᠕᠙᠂᠓᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠭᠴᠢ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠗᠕᠙᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠵᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠢᢉᠡᠨ ᠠᠳᠠᠯᠢ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ᠂
ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠕᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ ᠲᠥᠯᠦᢈᠦ
᠗᠕᠑᠐᠂᠑᠂ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠪᠠᠯ
ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠪᠦᠰᠤᠳ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂
ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠪᠠᠷ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ
ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ ᠢᠯᠡᢉᠦᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠗᠕᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠵᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ
᠗᠕᠑᠑᠂᠑᠂ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠰᠡ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠪᠠᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠕᠙᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠗ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠵᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠗᠕᠑᠑᠂᠒᠂ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠵᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ
ᠰᠢᢉᠦᢈᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠡᠴᠦᠰᠯᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃»
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ