Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай № 05
2024 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 12-ны өдөр Дугаар 05 хот
Хууль баталсантай холбогдуулан
авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1
дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор
хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун- Эрдэнэ/-т даалгасугай:
1/Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд
заасан мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх, хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг Иргэний хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид тусгах талаар хуулийн төсөл боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан онц чухал
мэдээллийн дэд бүтэцтэй болон холбогдох бусад байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, чанарын менежментийн тогтолцоо, бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо, хүний хувийн мэдээллийг хамгаалах менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдлын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3/үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, нийгэм,
эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн инновац, их өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюун ухаан ашиглах боломжийг нээх үүднээс төрд