Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(1303)
— 503 —

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

2024 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 12-ны өдөр хот

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН
БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай

хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн “гэрчилгээ олгоно.” гэсний дараа “Гэрчилгээний мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан авч болно.” гэж, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Moehgo& Folo_ oa HeolI

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠆ ᠤ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠡᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠡᠳ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠳ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ

ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠢᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠᠪᠴᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃» ᢉᠡᠵᠦ᠂

᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠪᠢᠴᠢᢉ ᠢᠶᠡᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ

«᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠡᠯᠪᠡᠷᠢ ᠪᠡᠷ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2024 · № 7 (1303)503-р хуудас