Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй: “4.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7.6, 7.7. дахь хэсэг нэмсүгэй:
“7.6.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол түүнийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзах, эсхүл эрхэлж байгаа ажлаас нь халахыг хориглоно. 7.7.Ажил олгогч хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан,буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон ажилтны талаарх Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11.3-т заасан мэдээллийг задруулахыг хориглоно.”