Цэргийн анги, байгууллагыг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулах тухай № 122
дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Дашжамцын Арвин, Гаваагийн Батхүү, Даваажанцангийн Сарангэрэл нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 64 хот
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүний хөгжил сангийн төсвийн алдагдал, тус сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 313.1 тэрбум /гурван зуун арван гурван тэрбум нэг зуун сая/ төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуягт/-т зөвшөөрсүгэй.
2.Энэхүү тогтоолыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 122 хот Цэргийн анги, байгууллагыг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулах тухай Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ыг үндэслэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүнд үйлчлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор Хууль зүйн яамны харьяа “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”, Батлан хамгаалах яамны харьяа “Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь”-ыг нэгтгэн “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” болгон өөрчлөн зохион байгуулж, Батлан хамгаалах яамны харьяанд ажиллуулсугай.
2. Цэргийн анги, байгууллагыг өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эзэмшиж, ашиглаж байгаа барилга байгууламжаас бусад эд хөрөнгийг балансаас балансад орон тоо, төсвийн хамт Батлан хамгаалахын сайдын төсвийн багцад шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.
3. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг байгуулсантай холбогдуулан эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйлчлэх хүрээ, ажиллах журмыг баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт үүрэг болгосугай.
4. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, хууль зүйн үйлчилгээг чанаржуулах, нийтэд хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар барьж байгаа барилгыг Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор, иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх төвийн зориулалтаар өөрчлөн засаж, тус тус балансад нь шилжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байгуулах тухай” Засгийн газрын 2000 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.