Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(765)
— 2482 —

Монгол Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай № 63

1/3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:

“3.4.Сангийн тухайн жилийн төсвийн алдагдлыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган санхүүжүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сангаас төлж болно.”

2/17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалт:

“17.1.5.хүүхдийн мөнгө.”

3/17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:

“17.3.Хүний хөгжил сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар хүүхдийн мөнгөнд төсөвлөгдсөн хөрөнгөөс зарцуулагдаагүй үлдэгдлийг зөвхөн хүүхдийн хөгжлийг дэмжих зориулалтаар дараа жилийн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд тусган зарцуулна.”

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Иргэн” гэсний дараа “энэ хуулийн 17.1.5-д зааснаас бусад” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “энэ хуулийн 3.2,” гэсний дараа “3.4,” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “энэ хуулийн” гэсний дараа “3.4,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэх хэсгийн дугаарыг “17.4, 17.5” болгон өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 63 хот

Монгол Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.2

Төрийн мэдээлэл · 2012 · № 48 (765)2482-р хуудас