Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1301)
— 302 —

Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай № 17

2024 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 17-ны өдөр Дугаар 17 хот

Засгийн газрын өрийн баталгаа гаргах

зөвшөөрөл олгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг

бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээ нь Өрийн удирдлагын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд тус төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар гаргах нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 5 (1301)302-р хуудас