Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1301)
— 286 —

Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай № 09

2024 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 16-ны өдөр Дугаар 09 хот

Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах

түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК,

“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах

үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй

холбогдуулан авах арга хэмжээний тухай

Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн

өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсгол нь шударга ёсыг тогтоож, иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн, ард түмний ахуй амьдралыг сайжруулж, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд зориулан зүй зохистой ашиглах Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, заалтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх арга хэмжээ болсныг цохон тэмдэглэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс

Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун- Эрдэнэ/-т даалгасугай:

1/Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль зөрчиж,

гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн асуудлыг шуурхай шалгаж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээг авч, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх;

2/орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн

оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллах, аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд улс төрийн нам, улс төрчид оролцохыг таслан зогсоох, хязгаарлах арга хэмжээг авах;

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

3/“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон

төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдээс цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, хориглох арга хэмжээг авах;

4/төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон

нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс аливаа хэлбэрээр оролцохыг хязгаарлах, тэдгээрийн компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

5/“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон

төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

6/Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх

хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан, амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус хуульчилсан тул “Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын холбогдох заалтыг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах;

7/Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт

орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “МТАС” түншлэлтэй 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г холбогдох хуульд заасан журмын дагуу хүчингүй болгох арга хэмжээг авах;

8/татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын

дагуу зохион байгуулаагүйгээс нүүрс олборлогч зарим хуулийн этгээдийн татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, татварын нөхөн ногдуулалт болон алданги, торгууль ногдуулах боломжийг алдагдуулсан албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, цаашид дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9/Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс

тээвэрлэх, экспортлох, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, гааль болон хилийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10/“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн

нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хийсэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын асуудлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх.

2.Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс

Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу шалгаж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын ерөнхий прокурор /Б.Жаргалсайхан/, Авлигатай тэмцэх газар /З.Дашдаваа/, Цагдаагийн ерөнхий газар /Т.Сүхболд/-т тус тус зөвлөсүгэй.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/, Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар /-нд тус тус даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠆ ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠐᠙ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠡᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠦᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ

« ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢᠰ ᠲᠠᠪᠦᠨᠲᠤᠯᠤᠭᠠᠢ» ᠬᠣ ᠂ᠻᠦ « ᠲᠠᠪᠦᠨᠲᠣᠯᠤᠭᠠᠢ » ᠬᠣ ᠂ᠻᠦ᠆ ᠢᠢᠨ

ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦ ᠣᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠪᠦᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠠ᠋ᠻᠰᠫᠣᠷᠲ᠂ ᠪᠦᠰᠤᠳ

ᠪᠡᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ

ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠵᠠᠷᠢᠮ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦ

ᠣᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠪᠦᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠠ᠋ᠻᠰᠫᠣᠷᠲ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠡᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ

ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠡᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠨ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠦᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ ᠰᠣᠨᠤᠰᠬᠠᠯ ᠨᠢ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠶᠣᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢈᠦ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋

ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠪᠡᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠠᠯᠢᠭ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ᠂ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ᠋ ᠠᠬᠤᠢ

ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠣᠷᠤᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠵᠦᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠵᠡᠯ ᠪᠡᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠴᠣᠬᠤᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠵᠦ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠦᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ « ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢᠰ ᠲᠠᠪᠦᠨᠲᠤᠯᠤᠭᠠᠢ» ᠬᠣ ᠂ᠻᠦ « ᠲᠠᠪᠦᠨᠲᠣᠯᠤᠭᠠᠢ» ᠬᠣ ᠂ᠻᠦ᠆ ᠢᠢᠨ

ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦ ᠣᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠪᠦᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠠ᠋ᠻᠰᠫᠣᠷᠲ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠡᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ

/ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢ/᠆ ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:

᠑/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᠵᠦ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠤ

ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠰᠢᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ

ᠠᠪᠴᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠰᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ;

᠒/ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ

ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠦ᠋ᠨ

ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠮ᠂ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦᠴᠢᠳ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;

Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&

᠓/ « ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢᠰ ᠲᠠᠪᠦᠨᠲᠤᠯᠤᠭᠠᠢ » ᠬᠣ ᠂ᠻᠦ « ᠲᠠᠪᠦᠨᠲᠣᠯᠤᠭᠠᠢ» ᠬᠣ ᠂ᠻᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠠ᠋ᠴᠡ ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠢ᠂ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠯ ᠤᠢᢉᠡᠢ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠡᠶᠢᠬᠤ᠂ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;

᠔/ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠠᠯᠢᠪᠡ ᢈᠡᠯᠪᠡᠷᠢ ᠪᠡᠷ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ

ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ᠂ ᠠ᠋ᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠡᠭᠲᠠᠭᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢉᠦᠠ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠕/« ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢᠰ ᠲᠠᠪᠦᠨᠲᠤᠯᠤᠭᠠᠢ» ᠬᠣ ᠂ᠻᠦ ᠂ « ᠲᠠᠪᠦᠨᠲᠣᠯᠤᠭᠠᠢ» ᠬᠣ ᠂ᠻᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠡᠷ

ᠪᠡᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠡᠭᠲᠠᠭᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠖/ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠭᠤᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ « ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋

ᢈᠡᠪᠡᠯᠢ᠂ ᠣᠢ᠂ ᠤᠰᠤ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠡᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠠᠯᠢᠭ ᠭᠠᠭᠴᠠ ᢈᠦ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᠯ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠡᠶᠢᠨ ᠠ » ᢉᠡᠵᠦ᠂

ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ « ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠲᠦ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠰᠤᠳ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠡᠯᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋

ᠪᠡᠶᠠᠯᠢᠭ᠂ ᠣᠢ᠂ ᠤᠰᠤᠨ ᠤ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂ ᠠᠩ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠮᠥᠨ » ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠬᠠᠤᠯᠢᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠯᠠ « ᠲᠠᠪᠦᠨᠲᠣᠯᠤᠭᠠᠢ»

ᠬᠣ ᠂ᠻᠦ᠆ ᠢᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠑ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ « ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ

ᠠ᠋ᠳ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ» ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠙᠙᠙ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓ ᠆ ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠒᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;

᠗/ᠠ᠋ᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠣᠭᠲᠤᠴᠡᠴᠡᠢ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠣᠷᠤᠰᠢᠬᠤ ᠲᠠᠪᠦᠨᠲᠤᠯᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠯᠠᠭᠤᠨ ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠯᠦᢉ

ᠣᠷᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠣᠳᠡᢉᠡᢉ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠲᠦ ᠣᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠡᠷ ᠪᠡᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠤᠯᠠ « ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢᠰ ᠲᠠᠪᠦᠨᠲᠤᠯᠤᠭᠠᠢ» ᠬᠣ ᠂ᠻᠦ ᠆ ᠢᠢᠨ « ᠮᠲ᠋ᠠᠰ»

ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠆ ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ « ᠲᠠᠪᠦᠨᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠣᠳᠡᢉᠡᢉ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠰᠦ

ᠬᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠥᠷᠦᠮᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡ᠂ ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦ ᠣᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦ ᠪᠡᠶᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᢉᠡᠷ ᠡ »᠆ ᠶᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;

᠘/ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦ

ᠣᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠭᠴᠢ ᠵᠠᠷᠢᠮ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠠ᠋ᠴᠠ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᢈᠢᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠨ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠠᠯᠳᠠᠩᢉᠢ᠂

ᠲᠣᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ

ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠵᠦ᠂ ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ ᠳᠠᢈᠢᠨ ᠳᠠᠪᠲᠠᠭᠳᠠᠬᠤ ᠠ᠋ᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠡᠭᠲᠠᠭᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠙/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠤᠯᠲᠡ ᠦᢉᠡᠢ ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠠ᠋ᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠠ᠋ᠴᠠ

ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᢈᠢᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠵᠦ᠂ ᠳᠠᢈᠢᠨ

ᠳᠠᠪᠲᠠᠭᠳᠠᠬᠤ ᠠ᠋ᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ

ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠡᠭᠲᠠᠭᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢉᠦᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠐/« ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢᠰ ᠲᠠᠪᠦᠨᠲᠤᠯᠤᠭᠠᠢ» ᠬᠣ ᠂ᠻᠦ ᠂ « ᠲᠠᠪᠦᠨᠲᠣᠯᠤᠭᠠᠢ » ᠬᠣ ᠂ᠻᠦ ᠆ ᠢᠢᠨ ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦ ᠣᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠪᠦᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᠯᠲᠡ᠂

ᠠ᠋ᠻᠰᠫᠣᠷᠲ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠡᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠦᠷ

ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠪᠡᠷ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂ ᠳᠤᠲᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠡᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠡᠨ ᠪᠡᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ

ᠦᢉᠡᠢ᠂ ᠲᠦᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠠᠳ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠡᠭᠲᠠᠭᠠᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠃

᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠦᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ « ᠠ᠋ᠷᠳᠡᠨᠢᠰ ᠲᠠᠪᠦᠨᠲᠤᠯᠤᠭᠠᠢ» ᠬᠣ ᠂ᠻᠦ ᠂ « ᠲᠠᠪᠦᠨᠲᠣᠯᠤᠭᠠᠢ» ᠬᠣ ᠂ᠻᠦ᠆ ᠶ᠋ᠢᠨ

ᠨᠡᢉᠦᠷᠡᠰᠦ ᠣᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠪᠦᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠠ᠋ᠻᠰᠫᠣᠷᠲ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠡᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᢈᠢᢉᠰᠡᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠪᠡᠷ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠢ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ᠂ ᠠ᠋ᠰᠡ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠵᠤ᠂

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ /ᠪᠡ ᠂ᠵᠢᠷᠭᠠᠯᠰᠠᠶᠢᠬᠠᠨ/᠂ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠭᠠᠵᠠᠷ /ᠵᠠ ᠂ᠳᠠᠰᠢᠳᠠᠧᠠ/᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ

ᠭᠠᠵᠠᠷ /ᠲᠡ ᠂ ᠰᠦᢈᠡᠪᠦᠯᠤᠳ/ ᠆ᠲᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠵᠥᠪᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠨᠢ ᠂ᠠ᠋ᠩᢈᠡᠪᠦᠯᠤᠳ/᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ / ᠳᠡ ᠂ᠴᠣᠭᠲᠤᠪᠡᠭᠠᠲᠤᠷ /᠆ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠔᠂ᠠ᠋ᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠆ ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠠ᠋ᠴᠡ ᠠ᠋ᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2024 · № 5 (1301)286–291-р хуудас