Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(1299)
— 191 —

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай № 01

2024 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 04-ний өдөр Дугаар 01 хот

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр

томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Дагвадоржийн

Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нарыг томилсугай.

2.Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Бямбажавын Ганбат,

Жамсранжавын Болд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 3 (1299)191-р хуудас