Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай № 212
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 212 хот
Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.6, 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
1. Цогийн Очийг Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Цэрэннадмидын Батсүрэнг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Ерөнхий шүүгчийн, Батаагийн Гэрэлмааг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Төмөрбаатарын Өсөхбаярыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Лувсандоржийн Одончимэгийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Шагдарсүрэнгийн Гандансүрэнг Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Доржийн Баттулга, Цогтбаярын Урангуа нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Баярын Мөнх-Эрдэнийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.
2. Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Цогийн Очийг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Цэрэннадмидын Батсүрэнг Дорнод аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Төмөрбаатарын Өсөхбаярыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.