— 174 —
Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай № 115
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 22-ны өдөр Дугаар 115 хот
Хянан шалгах түр хорооны ажиллах
хугацааг сунгах тухай
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн
33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны
өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс зургаан сараар сунгасугай.
2.Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР