Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1298)
— 120 —

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2023 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр хот

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай

хэсэг, заалт нэмсүгэй:

1/16 дугаар зүйлийн 16.1.17, 16.1.18 дахь заалт:

“16.1.17.нийтийн эдэлбэр газар; 16.1.18.нийслэл хотын эдийн засгийн тусгай бүс.”

2/16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дахь хэсэг:

“16.4.Энэ хуулийн 16.1.18-д заасан зориулалтаар улсын тусгай

хэрэгцээнд авсан газар нь бусад аймаг болон хэд хэдэн аймаг, сумын нутаг дэвсгэрт байж болно.

16.5.Энэ хуулийн 16.1.18-д заасан зориулалтаар улсын тусгай

хэрэгцээнд авсан газарт хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар тохиролцож Нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулна.”

3/21 дүгээр зүйлийн 21.2.5-21.2.7 дахь заалт:

“21.2.5.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн

газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газрыг иргэнд өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх;

21.2.6.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших,

ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх;

21.2.7.энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан бүрэн эрхээ

дүүргийн Засаг даргад шилжүүлэх.”

4/21 дүгээр зүйлийн 21.5.4 дэх заалт:

“21.5.4.энэ хуулийн 21.2.7-д заасны дагуу эрх шилжүүлэн

авсан бол энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан шийдвэр гаргах.”

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

5/23 дугаар зүйлийн 23.7, 23.8 дахь хэсэг:

“23.7.Нийслэлийн газрын алба нь энэ хуулийн 23.3-т зааснаас

гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ. 23.8.Дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна

иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ.”

6/24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь хэсэг:

“24.6.Энэ хуулийн 24.1-д заасан цогцолбор арга хэмжээг газрын

нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /цаашид “цахим систем” гэх/-ээр дамжуулан хэрэгжүүлнэ.

24.7.Энэ хуулийн 18.1.8-д заасан журмаар газрыг төлөвлөх,

олгох, кадастр эрхлэх, мониторинг хийх, төлбөр татвар ногдуулах, хаяг олгох зэрэг үйл ажиллагааг цахимаар эрхлэх, системийн удирдлага, тохиргоо, хөгжүүлэлт, аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх, үүрэг, хяналт тавих асуудлыг зохицуулна.”

7/29 дүгээр зүйлийн 29.7-29.12 дахь хэсэг:

“29.7.Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан

газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана.

29.8.Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр цахим

системээр гаргасан хүсэлтийг дараах дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэнэ:

29.8.1.өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан

хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг жагсаалтын эхэнд, цахим системд хүсэлт гаргасан огноогоор;

29.8.2.энэ хуулийн 29.8.1-д зааснаас бусад иргэний

хүсэлтийг цахим системд хүсэлт гаргасан огноогоор.

29.9.Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн

бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ.

29.10.Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд

өөрчилж болно:

29.10.1.улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр

гарсан байршилтай давхацсан;

29.10.2.холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр

олон улс, улс, орон нутгийн чанартай томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх болон олон улсын зээл тусламж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр инженер, нийгмийн дэд бүтэц байгуулахаар төлөвлөж байгаа газартай давхацсан;

29.10.3.хууль, тогтоомжоор тогтоосон хориглолт,

хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газартай давхацсан;

29.10.4.Засгийн газрын шийдвэрээр геодезийн солбицол,

өндөр, тусгагийн тогтолцоо өөрчлөгдсөн;

29.10.5.газар зохион байгуулалтын ерөнхий болон

хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэх;

29.10.6.нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн; 29.10.7.хүн ам, барилгажилтын нягтрал ихтэй бүсэд

байрлах газрыг нийтийн эдэлбэрт авах;

29.10.8.нийслэлийн газрын эрхийн маргаан таслах

зөвлөлийн шийдвэрээр.

29.11.Энэ хуулийн 29.10-т заасан шийдвэрийг газар зохион

байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана.

29.12.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, улс, нийслэлийн

хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор газар эзэмших, ашиглах эрх олгоход энэ хуулийн 29.7, 29.8, 29.9-д заасан эрэмбэлэх дараалал хамаарахгүй.”

8/33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг:

“33.8.Эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшүүлсэн, ашиглуулсан

газрын хаяг, байршил, хэмжээ, хугацаа болон эзэмшигч, ашиглагчийн талаарх мэдээллийг нийтэд нээлттэй мэдээлнэ.”

9/481 дүгээр зүйл:

“481 дүгээр зүйл.Сервитут тогтоох

481.1.Эрх бүхий байгууллагаас олгосон газар өмчлөх, эзэмших,

ашиглах газрын эрхээ хэрэгжүүлэх, хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд бусдын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж сервитут тогтоож болно.

481.2.Сервитут нь тодорхой нөхцөл, болзол, хугацаатай байх

бөгөөд дараах төрөлтэй байна:

481.2.1.нийтийн; 481.2.2.хувийн.

481.3.Сервитутыг дараах зориулалтаар тогтоож болно:

481.3.1.дамжин өнгөрөх; 481.3.2.хил заагийн болон геодезийн байнгын цэг, тэмдэгт

тавих;

481.3.3.гамшгийн эрэл болон хор уршгийг арилгах,

урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

481.3.4.инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ

байгуулах, ашиглах;

481.3.5.хайгуул судалгаа, түүнтэй ижил төстэй бусад үйл

ажиллагаа явуулах;

481.3.6.усны сан болон ойн сангийн газарт байгалийн

дагалт баялаг ашиглах, аялах.

481.4.Хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй

шаардлагыг үндэслэн улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр зам, дүүжин тээвэр, гүүр, гүүрний барилга байгууламж, явган болон дугуйн зам, нийтийн тээврийн үйлчилгээний барилга байгууламж байгуулахад нийтийн сервитут тогтооно.

481.5.Энэ хуулийн 481.4-т заасны дагуу нийтийн сервитут тогтоосон

бол газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдэд нөхөх олговор олгож

болно. Нөхөх олговрын хэмжээг тооцох, нөхөх олговрыг тогтоох, нөхөх олговрыг дүйцүүлэн тооцох журмыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

481.6.Энэ хуулийн 481.4-т заасан нийтийн сервитут тогтоох

асуудлыг аймаг, нийслэлийн газрын алба, хоёр, түүнээс дээш аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг хамарсан нийтийн сервитут тогтоох асуудлыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, улсын тусгай хэрэгцээний газар нийтийн сервитут тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

481.7.Нийтийн сервитут тогтооход эрх нь хязгаарлагдаж байгаа

газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч этгээдэд мэдэгдэж, нийтийн сервитут тогтоох шийдвэрийг энэ хуулийн 481.6-д заасан байгууллага гарган цахим системд бүртгэнэ.

481.8.Сервитут тогтоолгуулсан этгээд газар өмчлөх, эзэмших,

ашиглах эрхтэй этгээдийн аливаа үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.

481.9.Нийтийн болон хувийн сервитут тогтоох болон дуусгавар

болгох шийдвэрийг цахим системд бүртгэнэ.

481.10.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүд

хоорондоо хувийн сервитут тогтоох гэрээ байгуулан бүртгүүлэх хүсэлтээ сервитут тогтоосон газрын хил заагийг кадастрын зургийн хамт аймаг, нийслэлийн газрын албанд гаргана.

481.11.Энэ хуулийн 481.10-д заасан хүсэлтийг аймаг, нийслэлийн

газрын алба хүлээн авч, цахим системд бүртгэнэ.

481.12.Хувийн сервитуттай холбогдсон энэ хуульд зааснаас бусад

харилцааг Иргэний хуулиар зохицуулна.”

10/601, 602, 603 дугаар зүйл:

“601 дүгээр зүйл.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газартай

холбогдон үүссэн маргааныг хянан

шийдвэрлэх

601.1.Газартай холбогдон үүссэн дараах маргааныг доор дурдсан

байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:

601.1.1.газартай холбоотой иргэн, аж ахуйн нэгж,

байгууллагын хооронд үүссэн маргааныг нийслэл, дүүргийн газрын алба;

601.1.2.газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай,

зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг зохих хяналтын байгууллага, нийслэл, дүүргийн газрын алба;

601.1.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн

Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл;

601.1.4.бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг

хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх.

601.2.Энэ хуулийн 601.1.1, 601.1.2-т заасны дагуу гаргасан иргэн,

аж ахуйн нэгж, байгууллагын гомдлыг нийслэл, дүүргийн газрын алба нь 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

601.3.Энэ хуулийн 601.2-т заасан хугацаанд нийслэл, дүүргийн

газрын алба хариу өгөөгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 602 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.

601.4.Энэ хуулийн 601.1, 601.3-т заасан гомдол нь Иргэдээс төрийн

байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

601.5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ашиглаж

байгаа газартай холбогдон үүссэн маргааныг талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

602 дугаар зүйл.Маргаан таслах зөвлөл 602.1.Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой

энэ хуулийн 601.1.3, 601.3-т заасны дагуу гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана.

602.2.Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг

Засгийн газар батална. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд

хурлын ирц, зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг, маргаанд оролцогчдын эрх, үүрэг, тайлбар, нотлох баримтыг хянах, дүгнэлт гаргах, шийдвэрлэх, зөвлөлийн шийдвэрийг мэдээлэх зэрэг асуудлыг тусгасан байна.

602.3.Маргаан таслах зөвлөл нь есөн хүний бүрэлдэхүүнтэй байх

ба дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

602.4.Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд газрын асуудал

хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн газрын албаны төлөөлөл, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна.

602.5.Маргаан таслах зөвлөлийн гишүүн нь газар зохион

байгуулагч, газрын кадастр, газрын үнэлгээ, геодезийн инженер, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна.

602.6.Маргаан таслах зөвлөлийн ажлын албаны үүргийг

нийслэлийн газрын алба хэрэгжүүлнэ.

603 дугаар зүйл.Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах,

шийдвэрлэх

603.1.Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн

дүгнэлт гаргана.

603.2.Маргаан таслах зөвлөл нь маргаанд оролцогч талуудаас

нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд нотлох баримт ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан дүгнэнэ.

603.3.Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба

энэ хуулийн 602.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно.

603.4.Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд

гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь Маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасан шалтгаанаар маргаан таслах зөвлөл нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй бол гомдол гаргагчид 14 хоногийн дотор буцаана.

603.5.Маргаан таслах зөвлөл нь гомдлыг хүлээн авснаас хойш 30

хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. Тус дүгнэлтийг маргааны оролцогч талуудад гардуулна.

603.6.Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг оролцогч

талууд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлтийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй.

603.7.Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь

маргаан таслах зөвлөлийн хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн үндэслэлийн тэмдэглэлийг хөтөлж, зөвлөлийн шийдвэрийг гомдол гаргасан хүн, хуулийн этгээдийн нэр, хувийн мэдээллийг таних боломжгүйгээр цахим хуудсаар мэдээлнэ.

603.8.Маргаан таслах зөвлөл нь маргаан үүссэн шалтгаан, түүний

нөхцөлийг арилгуулах, газрын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргаж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх шатны байгууллагад хүргүүлж болно.”

2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь

хэсгийн “16.1.16” гэсний дараа “,16.1.17” гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын, 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалтын “16.1.16” гэсний дараа “, 16.1.17, 16.1.18” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Газрын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг

доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/12 дугаар зүйл:

“12 дугаар зүйл.Хот, тосгон, бусад суурин, нийслэл хотын

эдэлбэр газар

12.1.Хот, тосгон, бусад суурины газар болон нийслэл хотын

эдэлбэр газарт хот, тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр газар, инженерийн дэд бүтэц, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийн газар, нийтийн эдэлбэрийн газар болон цаашид тэлж хөгжих нөөц газар хамаарах бөгөөд эдэлбэр газрын хэмжээ, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталж, тогтооно.

12.2.Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины

гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна.

12.3.Хот, тосгон, бусад суурины газар болон нийслэл хотын

эдэлбэр газар нь бүсчлэлтэй байна.

12.4.Бүсчлэлд тавигдах шаардлагыг хот, тосгон, бусад суурины

эдэлбэр газарт дүрмээр зохицуулах бөгөөд бүсчлэлийн дүрмийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

12.5.Бүсчлэл тогтоох шалгуур үзүүлэлтийг Засгийн газар тогтооно.

12.6.Нийтийн эдэлбэрийн газрын зориулалт, хэмжээ, зааг,

ашиглалтын журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, тогтооно.”

2/21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалт:

“21.2.3.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны

төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих;

21.2.4.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн

газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх;”

3/21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт:

“21.5.3.дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас

баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;”

4/23 дугаар зүйлийн 23.3.7 дахь заалт:

“23.3.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны

шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;”

5/23 дугаар зүйлийн 23.4.2 дахь заалт:

“23.4.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтны

шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;”

6/24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг:

“24.3.Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ, цахим систем

болон орон зайн өгөгдлийн мэдээллийн сангаас үзүүлэх үйлчилгээ, лавлагаа, мэдээлэл авах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно.”

7/32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг:

“32.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай

хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана.”

8/37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг:

“37.2.Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба

хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна.”

9/38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг:

“38.4.Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг

аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.”

4 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1,

33.1.2 дахь заалтын “тухайн шатны Засаг дарга” гэснийг “аймаг, сум, нийслэлийн Засаг дарга” гэж, 441дүгээр зүйлийн 441.1 дэх хэсгийн “тухайн шатны Засаг даргад” гэснийг “аймаг, сум, нийслэлийн Засаг даргад” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4 дэх хэсгийн, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга” гэснийг “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга” гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “тухайн шатны Засаг даргад” гэснийг “цахим системээр” гэж, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга” гэснийг “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг” гэж, 60 дугаар зүйлийн гарчгийн “Газартай” гэснийг “Аймгийн нутаг дэвсгэр дэх газартай” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Нийслэл, дүүргийн 2023 оны газар зохион

байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмших, ашиглахаар гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг нийслэл, дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33.1, 44.8, 441.5-д заасны дагуу шийдвэрлэнэ.

6 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын

хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

7 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 10 дахь заалт буюу

Газрын тухай хуулийн 601, 602, 603 дугаар зүйл, 4 дүгээр зүйлд заасан Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Moehgo& Folo_ oa HeolI

᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠗᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠳᠠ

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ

ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠤᢉᠡᠢ:

᠑/᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠑᠂᠑᠗᠂ ᠑᠖᠂᠑᠂᠑᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠑᠖᠂᠑᠂᠑᠗᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ;

᠑᠖᠂᠑᠂᠑᠘᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ

ᠪᠦᠰᠡ᠃»

᠒/᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠔᠂ ᠑᠖᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠑᠖᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠑᠂᠑᠘ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠲᠤᠰᠬᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠳᠦ ᢈᠡᠳᠦᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂

ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠑᠂᠑᠘ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠲᠤᠰᠬᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠵᠤ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ

ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»

᠓/᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠒᠂᠕᠆ ᠑᠑᠂᠒᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠒᠑᠂᠒᠂᠕᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠢᠷᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ;

᠒᠑᠂᠒᠂᠖᠂ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂

ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ;

᠒᠑᠂᠒᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠂᠒᠂᠔᠂ ᠒᠑᠂᠒᠂᠖᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃ »

᠔/᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠕᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠒᠑᠂᠕᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠂᠒᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠡᠷᢈᠡ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠂᠒᠂᠔᠂

᠒᠑᠂᠒᠂᠖᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠃»

᠕/᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠗᠂ ᠒᠓᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠒᠓ ᠗᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠒᠓᠂᠘᠂ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃»

᠖/᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠖᠂ ᠒᠔᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠒᠔᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠣᠭᠴᠠᠯᠠᠪᠦᠷᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᠮᠡᠯ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ « ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ » ᢉᠡᢈᠦ/᠆ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠔᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘᠂᠑᠂᠘᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠻᠠᠳᠠᠰᠲ᠋ᠷ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠮᠣᠨᠢᠲ᠋ᠤᠷᠢᠩ ᢈᠢᢈᠦ᠂

ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠠᠶᠢᠭ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭ ᠠ᠂

ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»

᠗/᠒᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠗᠆ ᠒᠙᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠒᠙᠂᠗᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠙᠂᠑᠂ ᠒᠙᠂᠒᠂ ᠒᠙᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠨ ᠰᠣᠩᠭᠤᠵᠤ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠭᠳᠠᠨ ᠠ᠃

᠒᠙᠂᠘᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠪᠠᠷ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠡᠷᠢᠮᠪᠠᠯᠡᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ:

᠒᠙᠂᠘᠂᠑᠂ᠡᠮᠦᠨ ᠡ ᠨᠢ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ᠂ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠ ᠢ᠋ᠢᠨ ᠬᠠᠰᠢᠶ ᠠ ᠪᠠᠷᠢᠬᠤ

ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠨᠣᠭᠤᠭ ᠠ᠂ ᠵᠢᠮᠢᠰ᠂ ᠵᠢᠮᠢᠰᢈᠡᠨ ᠡ᠂ ᠲᠠᠷᠢᠮᠠᠯ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠲᠠᠷᠢᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠦᠨ ᠡ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ

ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢᠨ ᠳ᠋ᠦ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠣᠩᠨᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ;

᠒᠙᠂᠘᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠙᠂᠘᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠣᠩᠨᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ᠃

᠒᠙᠂᠙᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ

ᠳᠠᠷᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠒᠙᠂᠑᠐᠂ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ:

᠒᠙᠂᠑᠐᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠪᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠲᠠᠢ ᠳᠠᠪᠬᠤᠴᠠᠭᠰᠠᠨ;

᠒᠙᠂᠑᠐᠂᠒᠂ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ᠂ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠲᠠᠢ

ᠲᠣᠮᠤᠬᠠᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ

ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᠳᠠᠪᠬᠤᠴᠠᠭᠰᠠᠨ;

᠒᠙᠂᠑᠐᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ᠂ ᠵᠤᠷᠪᠦᠰ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ

ᠳᠠᠪᠬᠤᠴᠠᠭᠰᠠᠨ;

᠒᠙᠂᠑᠐᠂᠔᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᢉᠧᠣᠳᠧᠽᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠯᠪᠢᠴᠠᠯ᠂ ᠥᠨᠳᠦᠷ᠂ ᠲᠤᠰᠬᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ;

᠒᠙᠂᠑᠐᠂᠕᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ

ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠒᠙᠂᠑᠐᠂᠖᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ;

᠒᠙᠂᠑᠐᠂᠗᠂ᢈᠥᠮᠦᠨ ᠠᠮᠠ᠂ ᠪᠠᠷᠢᠯᠭᠠᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᠭᠲᠠᠷᠠᠯ ᠶᠡᢈᠡᠲᠡᠢ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠬᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠠᠪᠬᠤ;

᠒᠙᠂᠑᠐᠂᠘᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ᠃

᠒᠙᠂᠑᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠙᠂᠑᠐᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠙᠂᠑᠒᠂ᠬᠣᠲᠠ᠂ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠳᠠᢈᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠤᠯᠤᠰ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂

ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠙᠂᠗᠂ ᠒᠙᠂᠘᠂ ᠒᠙᠂᠙᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠢᠮᠪᠠᠯᠡᢈᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᠯᠠᠯ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃»

᠘/᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠓᠓᠂᠘᠂ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠶᠢᠭ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ

ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃»

᠙/᠔᠘᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠔᠘᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ

᠔᠘᠑ ᠂᠑᠂ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠵᠤ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠔᠘᠑ ᠂᠒᠂ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠨᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠪᠦᠯᠵᠤᠯ᠂ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠔᠘᠑ ᠂᠒᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ;

᠔᠘᠑ ᠂᠒᠂᠒᠂ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ᠃

᠔᠘᠑ ᠂᠓᠂ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ:

᠔᠘᠑ ᠂᠓᠂᠑᠂ᠳᠠᠮᠵᠢᠨ ᠥᠩᢉᠡᠷᠡᢈᠦ;

᠔᠘᠑ ᠂᠓᠂᠒᠂ᢈᠢᠯᠢ ᠵᠠᠭᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᢉᠧᠣᠳᠧᠽᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᢉ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉᠲᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠔᠘᠑ ᠂᠓᠂᠓᠂ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠢᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠣᠷ ᠤᠷᠰᠢᠭ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠘᠑ ᠂᠓᠂᠔᠂ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂ ᠱᠤᠭᠤᠮ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;

᠔᠘᠑ ᠂᠓᠂᠕᠂ᠬᠠᠶᠢᠭᠤᠯ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠢᠵᠢᠯ ᠲᠥᠰ ᠲᠡᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ;

᠔᠘᠑ ᠂᠓᠂᠖᠂ᠤᠰᠤᠨ ᠤ᠋ ᠰᠠᠩ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠶᠠᠯᠠᠬᠤ᠃

᠔᠘᠑ ᠂᠔᠂ᢈᠥᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ

ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷᠲᠠᠢ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ᠂ ᠲᠡᠮᠦᠷ ᠵᠠᠮ᠂ ᠳᠡᢉᠦᠵᠢᠩ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ᠂ ᢉᠦᢉᠦᠷᢉᠡ᠂ ᢉᠦᢉᠦᠷᢉᠡ ᠢ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂ ᠶᠠᠪᠠᠭᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠳᠤᠭᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ᠂

ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠔᠘᠑ ᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠘᠑ ᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂

ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠣᠯᠭᠤᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠦᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠔᠘᠑ ᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠘᠑ ᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ

ᠠᠯᠪᠠ᠂ ᠬᠣᠶᠠᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠢ᠋ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠔᠘᠑ ᠂᠗᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢈᠡ ᠨᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠴᠢ

ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠵᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠘᠑ ᠂᠖᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠴᠠᢈᠢᠮ

ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠔᠘᠑ ᠂᠘᠂ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯᠭᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠢᠪᠠ ᠤᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠠᠳ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠔᠘᠑ ᠂᠙᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠔᠘᠑ ᠂᠑᠐᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠳ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠪᠠᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠵᠠᠭᠠᠭ ᠢ᠋ ᠻᠠᠳᠠᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ

ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠔᠘᠑ ᠂᠑᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠘᠑᠂᠑᠐ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠔᠘᠑ ᠂᠑᠒᠂ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠧᠢᠲ᠋ᠦᠲ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ

ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»

᠑᠐/᠖᠐᠑᠂ ᠖᠐᠒᠂ ᠖᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠖᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠨ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ

ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ

᠖᠐᠑᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠨ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ:

᠖᠐᠑᠂᠑᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ;

᠖᠐᠑᠂᠑᠂᠒᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭᠲᠠᠢ᠂ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ

ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ;

᠖᠐᠑᠂᠑᠂᠓᠂ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠳᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ

ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠳᠡᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ;

᠖᠐᠑᠂᠑᠂᠔᠂ᠪᠦᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠭᠳᠠᠮᠠᠯ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ

ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠨ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠡᠳ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠠᠷᠪᠢᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠪᠦᠯ ᠠᠷᠪᠢᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ᠃

᠖᠐᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠑᠂᠑᠂᠑᠂ ᠖᠐᠑᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠖᠐᠑᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠥᢉᢉᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ

ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠳᠠᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠔ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠖᠐᠑᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠑᠂᠑᠂ ᠖᠐᠑᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠨᠢ ᠢᠷᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠖᠐᠑᠂᠕᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠨ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ

ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠖᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ

᠖᠐᠒ ᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠳᠠᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠑᠂᠑᠂᠓᠂ ᠖᠐᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋

ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠔᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠣᠷᠤᠨ

ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠰᠤ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ « ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᢈᠦ/ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃

᠖᠐᠒ ᠂᠒᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ

ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠢᠷᠡᠴᠡ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ

ᢈᠢᠨᠠᠬᠤ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠵᠡᠷᢉᠡ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠖᠐᠒ ᠂᠓᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠶᠢᠰᠦᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠡᠴᠡ

ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠖᠐᠒ ᠂᠔᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋

ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠖᠐᠒ ᠂᠕᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠻᠠᠳᠠᠰᠲ᠋ᠷ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ᠂ ᢉᠧᠣᠳᠧᠽᠢ ᠢ᠋ᠢᠨ

ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢᠴᠢ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭᠴᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠲᠡᠢ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠕᠆ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠖᠐᠒ ᠂᠖᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠖᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ

᠖᠐᠓ ᠂᠑᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠖᠐᠓ ᠂᠒᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠡᠴᠠ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠪᠦᢉᠡᠳ

ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠨ ᠡ᠃

᠖᠐᠓ ᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠒᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠪᠠᠨ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠖᠐᠓ ᠂᠔᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠨᠢ ᠢᠷᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ᠂

ᠨᠡᠮᠡᠵᠦ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠷ ᢈᠥᠷᠢᠶ ᠡ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠡᠴᠠ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ

ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠕᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠑᠔ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠪᠦᠴᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠖᠐᠓ ᠂᠕᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ

᠓᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠣᠨᠤᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠤᠩᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃ ᠲᠤᠰ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠖᠐᠓ ᠂᠖᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ

ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠳᠠᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠨᠳᠤᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠃

᠖᠐᠓ ᠂᠗᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠵᠦ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠖᠐᠓ ᠂᠘᠂ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ

ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᢉᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃»

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠑᠖᠂᠑᠂᠑᠖ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠂᠑᠖᠂᠑᠂᠑᠗ »

ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠘᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠒᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠑᠖᠂᠑᠂᠑᠖ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠑᠖᠂᠑᠂᠑᠗᠂

᠑᠖᠂᠑᠂᠑᠘ » ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

᠑/᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ

᠑᠒᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠤ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠤ᠋

ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ᠂ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠭᠠᠮᠰᠢᠭ᠂ ᠣᠰᠤᠯ ᠡᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ

ᠡᠩ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠴᠡ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᠴᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ ᠲᠡᠯᠡᠵᠦ ᢈᠥᢉᠵᠢᢈᠦ

ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠭᠠᠵᠠᠷ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠵᠠᠭᠠᠭ ᠢ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠤ᠋ ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ᠂ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᠵᠠᠮ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ᠂

ᠵᠤᠭᠠᠯᠠᠭ ᠠ᠂ ᠪᠠᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉᠲᠦ ᢈᠥᠷᠢᠶᠡᠯᠡᠩ᠂ ᠣᠷᠣᠰᠢᠭᠣᠯᠭ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠡᢉ᠂ ᠴᠡᠪᠠᠷᠰᠢᢉᠦᠯᢈᠦ

ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠳᠠᢈᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠵᠡᠷᢉᠡ ᠭᠠᠵᠠᠷ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠤ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠢ ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠔᠂ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠤ᠋ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ

ᠪᠦᢉᠡᠳ ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠕᠂ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠖᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠵᠠᠭᠠᠭ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃»

᠒/᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠒᠂᠓᠂ ᠒᠑᠂᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠒᠑᠂᠒᠂᠓᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠔᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂

ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ;»

᠓/᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠒᠑᠂᠕᠂᠓᠂ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;»

᠔/᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠓᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠒᠓᠂᠓᠂᠗᠂ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ

ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠡᠷᢈᠢᠯᠡᠨ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ;»

᠕/᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠔᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠒᠓᠂᠔᠂᠒᠂ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ

ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠡᠷᢈᠢᠯᠡᠨ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ;»

᠖/᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠒᠔᠂᠓᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠵᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᢉᠦᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ

ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠯᠠᠪᠯᠠᠭ ᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠪᠬᠤ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠥᠯᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃»

᠗/᠓᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠒᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠓᠒᠂᠑᠂ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃»

᠘/᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠗᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠓᠗᠂᠒᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠰᠤᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ

ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠕ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠵᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋

ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠢ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃ ᠤᠭ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ

ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠮᠠᠯ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»

᠙/᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠘᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠓᠘᠂᠔᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠕ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃ ᠤᠭ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠮᠠᠯ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᢉᠡᠷ ᠡ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠑᠂᠑᠂ ᠓᠓᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠔᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠔᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠐ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠐᠂᠑᠂ ᠔᠐᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠔᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠖᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ»

ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠗᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠘᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂

ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠵᠦ᠂

᠖᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ « ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂

ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠓᠂᠑᠂ ᠔᠔᠂᠘᠂ ᠔᠔᠑᠂᠕ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋

ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠪᠦᠶᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠑᠂ ᠖᠐᠒᠂ ᠖᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠂

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠕᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2024 · № 2 (1298)120–142-р хуудас