Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1298)
— 43 —

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай

2023 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр хот

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ
БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ
ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэний саадгүй зорчих нөхцөлийг

нэмэгдүүлэх, нийтийн тээврийн төрөл, хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулахад оршино.

2 дугаар зүйл.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг

орон сууцжуулах хууль тогтоомж

2.1.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг

бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль2, Автотээврийн тухай хууль3, Авто замын тухай хууль4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль5, Газрын тухай хууль6, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 35 дугаарт нийтлэгдсэн. 3 Автотээврийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 4 Авто замын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 5 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 6 Газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

3.1.Энэ хууль Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот /цаашид

“нийслэл хот” гэх/-ын нутаг дэвсгэрт үйлчилнэ.

3.2.Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр

хорооллыг орон сууцжуулахтай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

4.1.1.“авто зогсоол” гэж тээврийн хэрэгслийг байрлуулах,

хадгалах зориулалт бүхий талбай, байгууламжийг;

4.1.2.“замын хөдөлгөөний түгжрэл” гэж замын хөдөлгөөний

эрчим буурч, авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дундаж хурд 20 км/цагт хүрэхгүй, тээврийн хэрэгслийн дараалал нэмэгдэх байнгын шинжтэй үзэгдлийг;

4.1.3.“гэр хорооллыг орон сууцжуулах” гэж нийгмийн

зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөлт хийгдсэн талбайд гэр хорооллыг барилгажуулах үйл ажиллагааг;

4.1.4.“гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг

хэрэгжүүлэгч” гэж гэр хорооллыг орон сууцжуулах нийслэлийн өмчит хуулийн этгээдийг;

4.1.5.“нийгмийн зайлшгүй хэрэгцээ” гэж нийтийн эрх

ашиг, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь хэрэгцээг хангах зориулалттай нийтээр ашиглах нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийг;

4.1.6.“автотээврийн хэрэгсэл” гэж Автотээврийн тухай

хуулийн 3.1.1-д заасныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР, АВТО ЗОГСООЛ

5 дугаар зүйл.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх

5.1.Нийслэл хот олон төрөлт, багтаамж ихтэй нийтийн тээвэр,

түүнийг дэмжсэн дэд бүтэцтэй байна.

5.2.Нийслэлийн нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд

холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс дэмжлэг үзүүлнэ.

5.3.Нийслэл хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөө, зорчигч урсгалын эрэлт хэрэгцээ, тухайн зорчих хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, дэд бүтцийг харгалзан тогтвортой зорчилт хөдөлгөөний болон нийтийн тээврийг хөгжүүлэх урт, дунд хугацааны төлөвлөлттэй байна.

5.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд7 заасны дагуу

нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах замаар хэрэгжүүлж болно.

5.5.Нийслэл хот нь нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байна.

Тайлбар: Энэ хуульд заасан нийслэлийн нийтийн тээвэр гэдэгт

Автотээврийн тухай хуулийн 3.1.11-д зааснаас гадна дүүжин тээвэр болон багтаамж ихтэй зорчигч тээврийн үйл ажиллагааг ойлгоно.

6 дугаар зүйл.Такси үйлчилгээний хяналт, зохицуулалт

6.1.Зөвшөөрлийн тухай хуулийн8 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасны

дагуу хуулийн этгээд такси үйлчилгээ эрхэлж болно.

6.2.Такси үйлчилгээ эрхлэхэд Автотээврийн тухай хуулийн 15.9,

15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.

6.3.Такси үйлчилгээг зорчигч тээвэрлэх дүрэм болон холбогдох

стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээвэрлэгчээр

гүйцэтгүүлнэ.

6.4.Нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага такси

үйлчилгээнд хяналт тавина.

7 дугаар зүйл.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан

7.1.Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах,

нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараах арга хэмжээнд зарцуулна:

7.1.1.нийслэлийн нийтийн тээвэрт ашиглах автобусны

чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

7 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 12 дугаарт нийтлэгдсэн. 8 Зөвшөөрлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 38 дугаарт нийтлэгдсэн.

7.1.2.шинэ төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн

үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх;

7.1.3.нийтийн тээврийн хэрэгслийн эгнээ, автобусны

буудал, авто зогсоолыг төлөвлөх, байгуулах, хөдөлгөөн зохион байгуулах техник, хэрэгсэл, зураг, дуу-дүрсний бичлэгийн болон хэмжилт-хяналтын төхөөрөмж суурилуулах, тоноглох;

7.1.4.нийтийн тээврийн хэрэгсэлд зориулсан авто зогсоол

/автопарк/ барих;

7.1.5.нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, нийслэл

хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэх;

7.1.6.нийтийн тээврийн үйлчилгээг төлөвлөх, зохион

байгуулах чиглэлээр ажиллах хүний нөөцийг сургаж, дадлагажуулах.

7.2.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг

бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина. 7.3.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийг

нийслэлийн Засаг дарга батална.

7.4.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн тайлан,

зарцуулалт ил тод, нээлттэй байна.

7.5.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан дараах эх

үүсвэрээс бүрдэнэ:

7.5.1.нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулсны

орлого;

7.5.2.Автотээврийн тухай хуулийн 171.5-д заасан хязгаарт

багтаан шинээр олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар худалдан борлуулсны орлого;

7.5.3.нийтийн тээврийн хэрэгслийн авто зогсоол дахь

барилга байгууламжийг хүн, хуулийн этгээдэд төлбөртэй ашиглуулсны орлого;

7.5.4.нийтийн тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл,

бүртгэлийн орлого;

7.5.5.нийтийн тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн хуулиар

хориглоогүй хандив, тусламж, бусад.

8 дугаар зүйл.Авто зогсоол

8.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто

зогсоолын төрөл, тэдгээрт тавих нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтооно.

8.2.Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто

зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

8.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто

зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журмыг нийслэлийн Засаг дарга батална.

8.4.Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран

нийтийн хэрэгцээний зориулалттай авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна.

8.5.Нийслэлийн өмчлөлийн авто зогсоолын менежмент, авто

зогсоолын нэгдсэн системийг нийслэлийн Засаг дарга хариуцна.

9 дүгээр зүйл.Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн

бүртгэл, дугаарын хязгаар

9.1.Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний

нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно.

9.2.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас эрх олгосны дагуу нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага Автотээврийн тухай хуулийн 6.1.11-д заасан тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ,
ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛЖ, БАРИЛГАЖУУЛАХ

10 дугаар зүйл.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн

газар чөлөөлөх

10.1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг

сааруулах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 10.7-д заасан журмын дагуу газар чөлөөлнө.

10.2.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг дараах

зориулалтаар чөлөөлнө:

10.2.1.боловсролын үйлчилгээ; 10.2.2.эрүүл мэндийн үйлчилгээ; 10.2.3.нийгмийн халамжийн үйлчилгээ; 10.2.4.нийтийн номын сан, соёлын байгууллага; 10.2.5.спортын байгууламж; 10.2.6.эрчим хүч; 10.2.7.дулаан хангамж; 10.2.8.ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж; 10.2.9.харилцаа холбооны шугам, сүлжээ; 10.2.10.авто болон төмөр зам, гүүр, нүхэн гарц, гарам; 10.2.11.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа; 10.2.12.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хангах

үйл ажиллагаа;

10.2.13.хог хаягдлыг зохистой хаях, хадгалах, устгах; 10.2.14.тохижилт, цэцэрлэгжүүлэлт; 10.2.15.явган зам, дугуйн зам; 10.2.16.нийтийн хэрэгцээний авто зогсоол; 10.2.17.нийтийн тээвэр, дүүжин тээвэр; 10.2.18.гэр хорооллыг орон сууцжуулах.

10.3.Газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл,

арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байна.

10.4.Энэ хуулийн 10.3-т заасан дэмжлэгийг авсан тохиолдолд

бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг энэ хуулийн 10.7-д заасан журмын дагуу нөхөх олговрыг олгох болон газар албадан чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана.

10.5.Нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөлтийн нөлөөлөлд

өртсөн иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 10.4-т заасан шийдвэрийг хүргүүлнэ.

10.6.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэнийг ажлын

байраар хангах, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж болно.

10.7.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх

журмыг Засгийн газар батална.

10.8.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх

журамд газар чөлөөлөх үйл ажиллагаа, газар чөлөөлөлтийн санхүүжилт, нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээний загвар, газрын өмчлөх, эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх, дуусгавар болгох, төрийн байгууллагын оролцоо, түүний эрх, үүрэг, маргааныг шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгана.

11 дүгээр зүйл.Газар чөлөөлөхөд баримтлах зарчим, нөхөх

олговрын хэлбэр

11.1.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд

дараах зарчмыг баримтална:

11.1.1.газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа ил тод байх; 11.1.2.иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан

мэдээллийг задруулахгүй байх;

11.1.3.чөлөөлсөн газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээнд

ашиглах;

11.1.4.чөлөөлөгдсөн газрыг байгальд ээлтэй, нийгмийн

суурь хэрэгцээг хангах зориулалтаар төлөвлөж, зохион байгуулах.

11.2.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд

нөхөх олговрын дараах хэлбэрийн аль нэгийг ашиглана:

11.2.1.газрыг газраар дүйцүүлэн олгох; 11.2.2.газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр

дүйцүүлэн олгох;

11.2.3.газрыг нөхөх олговрын мөнгөн хэлбэрээр худалдан

авах;

11.2.4.боломжит бусад.

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан хэлбэрүүдийг хослуулан нөхөх

олговрыг олгож болох бөгөөд энэ хуулийн 11.2.4-т заасан нөхөх олговрын бусад боломжит хэлбэрийг энэ хуулийн 10.7-д заасан журамд тусгана.

12 дугаар зүйл.Газрын нөхөх олговрын үнэлгээ

12.1.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн

этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн9 7.2.4-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэнэ.

12.2.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн

этгээд энэ хуулийн 12.1-д заасан үнэлгээг эс зөвшөөрвөл уг үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 14 хоногийн дотор өөрийн зардлаар үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэж болно.

12.3.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн

этгээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 12.2-т заасан хугацаанд үнэлгээ хийлгээгүй бол уг хугацаа дууссанаас хойш 14 хоногт багтаан үнэлгээг хийлгэнэ.

12.4.Энэ хуулийн 12.1, 12.2-т заасан үнэлгээ зөрүүтэй байвал

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22.1-д заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

12.5.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн

этгээд энэ хуулийн 12.2-т заасан хугацаанд үнэлгээ хийлгээгүй бол энэ хуулийн 12.1-д заасан үнэлгээг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

13 дугаар зүйл.Гэр хорооллыг орон сууцжуулах байршил

13.1.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн

ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжинд орон сууцжуулна.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу орон сууцжуулах хөтөлбөрийг

хэрэгжүүлэхдээ нийгмийн суурь үйлчилгээ болох соёл, боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээг цогц байдлаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

Тайлбар: Энэ хуульд заасан “дэд төв” гэдэгт нийгмийн зайлшгүй

хэрэгцээнд үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд гэр хорооллыг орон сууцжуулж, барилгажуулахаар төлөвлөсөн нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийн цогцолборыг ойлгоно.

9 Хөрөнгийн үнэлгээний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 37 дугаарт нийтлэгдсэн.

14 дүгээр зүйл.Гэр хорооллыг орон сууцжуулахад төрөөс

үзүүлэх дэмжлэг, санхүүжилт

14.1.Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулж, барилгажуулахад

холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс дэмжлэг үзүүлнэ.

14.2.Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн10 21 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

15 дугаар зүйл.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгчийн чиг үүрэг

15.1.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч

дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.1.1.хот байгуулалтын холбогдох баримт бичгийг эрх

бүхий байгууллагаар батлуулах;

15.1.2.төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй сонгон

шалгаруулах, гэрээ байгуулах, төслийг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих;

15.1.3.дэд төвөөс олгогдох инженерийн шугам сүлжээний

техникийн нөхцөл олгох;

15.1.4.батлагдсан барилгажилтын төслийн дагуу орон

сууцжуулах үйл ажиллагаанд захиалагчийн хяналт тавих;

15.1.5.гэр хорооллыг орон сууцжуулах нэгж талбарыг

сонгон батлуулах;

15.1.6.орон сууцны барилга байгууламжийн зураг төсөл,

баримт бичиг боловсруулах, магадлал хийж, баталгаажуулах.

15.2.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч

гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн нөхөх олговрын зориулалтаар зарцуулна.

10 Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙН НӨЛӨӨЛЛИЙГ
БУУРУУЛАХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН
ЧИГ ҮҮРЭГ, ОРОЛЦОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

16 дугаар зүйл.Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний

хорооны даргын чиг үүрэг

16.1.Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар Монгол

Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.1.1.тогтвортой зорчилт хөдөлгөөний болон нийтийн

тээврийг хөгжүүлэх урт, дунд хугацааны төлөвлөлтийг батлах;

16.1.2.нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, замын

хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаарх мэдээллийг Засгийн газарт тухай бүр танилцуулах;

16.1.3.нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах

эрх шинээр олгох, сунгах, барилга байгууламж барих, дахин төлөвлөх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох нийслэлийн Засаг даргын саналыг Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх;

16.1.4.холбогдох төрийн захиргааны төв болон төрийн

захиргааны байгууллагын ажлын уялдааг нэгдсэн удирдлагаар хангах;

16.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын

хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

17 дугаар зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг

17.1.Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах

талаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1.замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг

бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тухайн жилийн орон нутгийн төсвийн төсөлд тусгаж, батлах;

17.1.2.замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар

нийслэлийн Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих;

17.1.3.нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын

бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох;

17.1.4.хуульд заасан бусад.

18 дугаар зүйл.Нийслэлийн Засаг даргын чиг үүрэг

18.1.Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах

талаар нийслэлийн Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.замын хөдөлгөөний түгжрэлээс үүссэн нийгэм,

эдийн засаг, байгаль орчинд нөлөөлж байгаа нөлөөллийн талаар судалгаа хийж, олон нийтэд мэдээлэх;

18.1.2.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг

бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;

18.1.3.иргэний явганаар зорчих зам, дэд бүтцийн

хүртээмж, дугуйн замын сүлжээг сайжруулах, нэмэгдүүлэх;

18.1.4.замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах төсөл,

хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг чөлөөлөх;

18.1.5.нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах

эрх шинээр олгох, сунгах, барилга байгууламж барих, дахин төлөвлөх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох саналыг эрх бүхий этгээдэд уламжлах;

18.1.6.энэ хуулийн 16.1.1-д заасан төлөвлөлтийн

хэрэгжилтийг хангах;

18.1.7.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг

бууруулах арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;

18.1.8.хуульд заасан бусад.

18.2.Нийслэлийн Засаг дарга Хот байгуулалтын тухай хуулийн 10

дугаар зүйлд заасан ерөнхий архитекторын эрх үүргийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

19 дүгээр зүйл.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан

байгууллага, түүний чиг үүрэг

19.1.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион

байгуулалтын асуудал хариуцсан байгууллага нь нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллана.

19.2.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион

байгуулалтын асуудал хариуцсан байгууллага замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

19.2.1.нийслэлийн замын хөдөлгөөний үйл ажиллагааг

удирдлага, зохион байгуулалтаар хангах;

19.2.2.замын хөдөлгөөний ажиглалт, судалгаа, тооллого,

мэдээлэлд үндэслэн хөдөлгөөнийг оновчтой, зохион байгуулах, хяналт тавих;

19.2.3.замын хөдөлгөөний түгжрэлийн нөхцөл байдлыг

бүртгэх, боловсруулах, хяналт тавих, судалгаа хийх, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

19.2.4.замын хөдөлгөөний түгжрэлийн нөхцөл байдлын

талаарх мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд11 заасан журмын дагуу олон нийтэд мэдээлэх;

19.2.5.авто зогсоолын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага,

зохион байгуулалтаар хангах, судалгаа хийж, түүний менежмент, нэгдсэн системийг хариуцан ажиллах.

20 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

20.1.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн

нөлөөллийг бууруулах талаар дараах эрх эдэлнэ:

20.1.1.холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг

бусдаас шаардах;

20.1.2.замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан,

нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих;

11 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 06 дугаарт нийтлэгдсэн.

20.1.3.хууль тогтоомжид заасан бусад.

20.2.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн

нөлөөллийг бууруулах талаар дараах үүрэг хүлээнэ:

20.2.1.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг

бууруулахтай холбогдсон хууль тогтоомжийг дагаж мөрдөх;

20.2.2.хуульд заасан бусад.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

21.1.Энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь гэмт хэрэг,

зөрчлийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд12 заасан хариуцлага хүлээлгэнэ.

21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай

хуульд13 заасан хариуцлага хүлээлгэнэ.

22 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

22.1.Энэ хуулийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

12 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 13 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

Moehgo& Folo_ oa HeolI

᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠗᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋

ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋

ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ

᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠭᠠᠳ ᠦᢉᠡᠢ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂

ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ᠂ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂

ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠦᢈᠢᠷᠳᠠᠯ ᠡᠴᠠ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋

ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ

᠒᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᠠᠦᠲ᠋ᠣᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠕ ᠂

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠖ ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠥᠷᠢᠶ ᠡ

᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ « ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ » ᢉᠡᢈᠦ/᠆ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ

ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠓᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ

᠔᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:

᠔᠂᠑᠂᠑᠂« ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ » ᢉᠡᠵᠦ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠦᢈᠦᠢ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ᠂

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠒᠂« ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ » ᢉᠡᠵᠦ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠡᠷᠴᠢᠮ ᠪᠠᠭᠤᠷᠠᠵᠤ᠂ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ

ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳᠣᠮᠳᠠᠵᠢ ᠬᠤᠷᠳᠤ ᠒᠐ ᠻᠮ/ᠴᠠᠭ ᠲᠤ ᢈᠥᠷᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᠯᠠᠯ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢈᠦ

ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠢ ᠦᠵᠡᢉᠳᠡᠯ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠓᠂« ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ » ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ

ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᢈᠢᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠯᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠔᠂« ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ» ᢉᠡᠵᠦ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ

ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠕᠂« ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ » ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ

ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂

ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠱᠤᠭᠤᠮ᠂ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ᠂ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠖᠂« ᠠᠤᠢᠲ᠋ᠣᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ » ᢉᠡᠵᠦ ᠠᠤᠢᠲ᠋ᠣᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋᠃

ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ᠂ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ

᠕᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠣᠯᠠᠨ ᠲᠥᠷᠦᠯᠲᠦ᠂ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶᠡᢈᠡᠲᠡᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢉᠰᠡᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠕᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ

ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠕᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠵᠣᠷᠴᠢᠭᠴᠢ ᠤᠷᠤᠰᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠢᠯᠲᠡ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠡᠷᠴᠢᠮ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠵᠣᠷᠴᠢᠯᠲᠦ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠯᠤᠨ

ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠷᠲᠤ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠕᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠗ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ: ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᢉᠡᠳᠡᢉ ᠲᠦ ᠠᠤᠢᠲ᠋ᠣᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠑᠑᠆ ᠳ᠋ᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠡᢉᠦᠵᠢᠩ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶᠡᢈᠡᠲᠡᠢ ᠵᠣᠷᠴᠢᠭᠴᠢ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠠᠻᠰᠢ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ

᠖᠂᠑᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠠᠻᠰᠢ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ

ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠖᠂᠒᠂ᠲᠠᠻᠰᠢ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠤᠢᠲ᠋ᠣᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠙᠂ ᠑᠕᠂᠑᠐᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠖᠂᠓᠂ᠲᠠᠻᠰᠢ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠷᠴᠢᠭᠴᠢ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳᠦᠷᠢᠮ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠴᠢ ᠪᠠᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠖᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠻᠰᠢ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠩ

᠗᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠴᠢᠨᠠᠷ᠂

ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠦᢈᠦᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠗᠂᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠠᠦᠢᠲ᠋ᠤᠪᠦᠢᠰ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠗᠂᠑᠂᠒᠂ᠰᠢᠨ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶᠡᢈᠡᠲᠡᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠗᠂᠑᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠩᠨᠡᢉᠡ᠂ ᠠᠦᠲ᠋ᠣᠪᠦᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ᠂ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂

ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠧᢉᠨᠢᢉ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠵᠢᠷᠤᠭ᠂ ᠳᠠᠭᠤᠤ- ᠳᠦᠷᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠮᠵᠢᠯᠲᠡ - ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂

ᠲᠣᠨᠤᠭᠯᠠᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠤᠢᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ /ᠠᠦᠲ᠋ᠣᠫᠠᠷᠻ/ ᠪᠠᠷᠢᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋

ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠗᠂᠑᠂᠖᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ

ᠰᠤᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠳᠠᠳᠤᠯᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠗᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃

᠗᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠗᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠗᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠩ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:

᠗᠂᠕᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠡᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ;

᠗᠂᠕᠂᠒᠂ᠠᠤᠢᠲ᠋ᠣᠳᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠑᠂᠕᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠣᠯᠭᠣᠬᠣ

ᠠᠤᠢᠲ᠋ᠣᠳᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠪᠦᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ;

᠗᠂᠕᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ

ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠡᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ;

᠗᠂᠕᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ;

᠗᠂᠕᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠠᠤᠢᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ

᠘᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠡᠴᠡ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ

ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠘᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠷᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠘᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠤᠢᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠘᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠡᠴᠡ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠦᠢᠲ᠋ᠣ᠋

ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠨᠢ ᠠᠦᠢᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠘᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ᠂ ᠠᠦᠢᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃

᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ

᠙᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠥᠰᠦᠯᠲᠡ᠂ ᠠᠦᠢᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠣᠢᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᠭᠲᠠᠷᠠᠯ᠂ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋

ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠙᠂᠒᠂ ᠠᠤᠢᠲ᠋ᠣᠳᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠣᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠠᠤᠢᠲ᠋ᠣᠳᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠑᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠦᠨ ᠡ᠃

ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ᠂

ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠷᠢᠯᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ

᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ

᠑᠐᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ

ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠢᢉᠳᠡᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ

ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠗ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠐᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ:

᠑᠐᠂᠒᠂᠑᠂ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;

᠑᠐᠂᠒᠂᠒᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;

᠑᠐᠂᠒᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;

᠑᠐᠂᠒᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ;

᠑᠐᠂᠒᠂᠕᠂ᠰᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ;

᠑᠐᠂᠒᠂᠖᠂ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ;

᠑᠐᠂᠒᠂᠗᠂ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ;

᠑᠐᠂᠒᠂᠘᠂ᠤᠰᠤ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠬᠤ ᠲᠠᠲᠠᠭᠤᠷᠭ ᠠ᠂ ᠴᠡᠪᠠᠷᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ;

᠑᠐᠂᠒᠂᠙᠂ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ᠋ ᠱᠤᠭᠤᠮ᠂ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ;

᠑᠐᠂᠒᠂᠑᠐᠂ᠠᠤᠢᠲ᠋ᠣ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠡᠮᠦᠷ ᠵᠠᠮ᠂ ᢉᠦᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠨᠦᢈᠡᠨ ᠭᠠᠷᠴᠠ᠂ ᠭᠠᠷᠤᠮ ᠠ;

᠑᠐᠂᠒᠂᠑᠑᠂ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠑᠐᠂᠒᠂᠑᠒᠂ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪ ᠵᠢᠷᠤᠮ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;

᠑᠐᠂᠒᠂᠑᠓᠂ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠬᠠᠶᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ;

᠑᠐᠂᠒᠂᠑᠔᠂ᠲᠣᢈᠢᠵᠢᠯᠲᠠ᠂ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠯᠲᠡ;

᠑᠐᠂᠒᠂᠑᠕᠂ᠶᠠᠪᠠᠭᠠᠨ ᠵᠠᠮ᠂ ᠳᠤᠭᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ;

᠑᠐᠂᠒᠂᠑᠖᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠤᠢᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ;

᠑᠐᠂᠒᠂᠑᠗᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ᠂ ᠳᠡᢉᠦᠵᠢᠩ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ;

᠑᠐᠂᠒᠂᠑᠘᠂ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠑᠐᠂᠓᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠯᠪᠠᠳᠠᠨ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ

ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠦᠯᠦ ᢈᠥᠳᠡᠯᢈᠦ ᠡᠳ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ

ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠗᠐᠆ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠰᠤᠳ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋

ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠗ ᠆ ᠳ᠋ᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠯᠪᠠᠳᠠᠨ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᢉᠰᠡᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠐᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠐᠂᠖᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᢉᠰᠡᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ

ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠗᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠘᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠭᠠᠵᠠᠷ

ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠭᠪᠦᠷ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ᠂

ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠦᠯᠦ ᢈᠥᠳᠡᠯᢈᠦ ᠡᠳ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋

ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠵᠡᠷᢉᠡ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃

᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ

᠑᠑᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:

᠑᠑᠂᠑᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠑᠂᠑᠂᠒᠂ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠵᠠᠳᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠑᠂᠑᠂᠓᠂ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠰᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;

᠑᠑᠂᠑᠂᠔᠂ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠡᢉᠡᠯᠢᠲᠡᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ

ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠵᠦ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠑᠑᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢ

ᠨᠢᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ:

᠑᠑᠂᠒᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠦᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠣᠯᠭᠣᠬᠣ;

᠑᠑᠂᠒᠂᠒᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠦᠯᠦ ᢈᠥᠳᠡᠯᢈᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠳᠡᠯᢈᠦ ᠡᠳ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠳᠦᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠣᠯᠭᠣᠬᠣ;

᠑᠑᠂᠒᠂᠓᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ;

᠑᠑᠂᠒᠂᠔᠂ᠪᠦᠯᠤᠮᠵᠢᠲᠤ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠑᠑᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠨᠦᢉᠦᠳ ᠢ᠋ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠭᠤᠵᠤ ᠪᠦᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠑᠂᠒᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢᠲᠤ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠗᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃

᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ

᠑᠒᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠦᠯᠦ ᢈᠥᠳᠡᠯᢈᠦ ᠡᠳ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙ ᠗᠂᠒᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠦᠯᠦ ᢈᠥᠳᠡᠯᢈᠦ ᠡᠳ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠲᠡᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢈᠢᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠒᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠰᠡ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠪᠠᠯ ᠤᠭ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠔ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ

ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠲᠡᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢈᠢᠯᢉᠡᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠓᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᢈᠥᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠯᢉᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠤᠭ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠔ ᠬᠣᠨᠤᠭ ᠲᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ

ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑᠂ ᠑᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠵᠥᠷᠢᢉᠦᠦ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠒᠂᠑᠆ᠳ᠋ᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠨᠳᠤᠵᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠕᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠆ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠯᢉᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃

᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ

᠑᠓᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠲᠤᠰᠬᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᠳ᠋ ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ

ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠪᠦᠯᠬᠤ ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠣᠭᠴᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠵᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ: ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ « ᠳᠡᠳ᠋ ᠲᠥᠪ » ᢉᠡᠳᠡᢉ ᠲᠦ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂

ᠪᠠᠷᠢᠯᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠱᠤᠭᠤᠮ᠂ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ᠂ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋

ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠣᠭᠴᠠᠯᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ

᠑᠔᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠷᠢᠯᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ

ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠔᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠳᠠᢈᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐

᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠕᠂᠑᠂ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠕᠂᠑᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠕᠂᠑᠂᠒᠂ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ

ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠑᠕᠂᠑᠂᠓᠂ᠳᠡᠳ᠋ ᠲᠥᠪ ᠡᠴᠡ ᠣᠯᠭᠣᠭᠳᠡᠬᠣ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠱᠤᠭᠤᠮ ᠰᠤᠢᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ;

᠑᠕᠂᠑᠂᠔᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭᠠᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠑᠕᠂᠑᠂᠕᠂ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠠᠯᠠᠪᠦᠷ ᠢ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠕᠂᠑᠂᠖᠂ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠨ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠭ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠯ ᢈᠢᠵᠦ᠂

ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠑᠕᠂᠒᠂ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᢉᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ

ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᢈᠦ ᠣᠯᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠤᠢᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋

ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠖᠂᠑᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠤᠢᠲ᠋ᠣ᠋

ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠖᠂᠑᠂᠑᠂ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠵᠣᠷᠴᠢᠯᠲᠤ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠷᠲᠤ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋

ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠑᠖᠂᠑᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠖᠂᠑᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠂ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷᠢᠬᠤ᠂ ᠳᠠᢈᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ

ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠖᠂᠑᠂᠔᠂ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠑᠖᠂᠑᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃

᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠗᠂᠑᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ

ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠗᠂᠑᠂᠑᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ

ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠑᠗᠂᠑᠂᠒᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠑᠗᠂᠑᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠢ᠋

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;

᠑᠗᠂᠑᠂᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠘᠂᠑᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠘᠂᠑᠂᠑᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠡᠴᠡ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ

ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᠵᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠘᠂᠑᠂᠒᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠑᠘᠂᠑᠂᠓᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠶᠠᠪᠠᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠵᠠᠮ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ᠂ ᠳᠤᠭᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂

ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠘᠂᠑᠂᠔᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋

ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠘᠂᠑᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠂ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷᠢᠬᠤ᠂ ᠳᠠᢈᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠬᠤ;

᠑᠘᠂᠑᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠑᠘᠂᠑᠂᠗᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠘᠂᠑᠂᠘᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠑᠘᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠷᢈᠢᠲ᠋ᠧᠻᠲ᠋ᠤᠷ ᠤ᠋ᠨ

ᠡᠷᢈᠡ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂

ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠙᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠙᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋

ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠙᠂᠒᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠑᠙᠂᠒᠂᠒᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠣᠭᠠᠯᠠᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠣᠨᠤᠪᠴᠢᠲᠠᠢ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠑᠙᠂᠒᠂᠓᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ

ᢈᠢᢈᠦ᠂ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠑᠙᠂᠒᠂᠔᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠑ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠙᠂᠒᠂᠕᠂ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ

ᢈᠢᠵᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ᠂ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠃

᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠒᠐᠂᠑᠂ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ ᠡᠳᠯᠡᠨ ᠡ:

᠒᠐᠂᠑᠂᠑᠂ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ;

᠒᠐᠂᠑᠂᠒᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ᠂ ᠰᠠᠭᠠᠲᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂

ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠒᠐᠂᠑᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠒᠐᠂᠒᠂ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠡ:

᠒᠐᠂᠒᠂᠑᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠦᢉᠵᠢᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ;

᠒᠐᠂᠒᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃

ᠲᠠᠪᠦᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠦᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ

᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ

᠒᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠒ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠒᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠓ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠬᠤ

᠒᠒᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

ᠵᠡᢉᠦᠯᠲᠡ ᠨᠦᢉᠦᠳ:

᠑᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋

᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠓᠂ ᠠᠤᠢᠲ᠋ᠣᠳᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠙ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠔᠂ᠠᠤᠢᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠕᠂ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠖᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠗᠂ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠘᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ« ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠙᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠐᠂ᠬᠣᠲᠠ᠂ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠳᠠᢈᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠑᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠑᠓᠂ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

Төрийн мэдээлэл · 2024 · № 2 (1298)43–69-р хуудас