Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд байгуулсан “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр
хооронд байгуулсан
"Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах
төсөл"-ийн
Энэхүү Зээлийн хэлэлцээрийг, МОНГОЛ УЛС (цаашид “Зээлдэгч"
гэх) болон ДЭЛХИЙН БАНКНЫ ОЛОН УЛСЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК (цаашид "Банк" гэх)-ны хооронд доор гарын үсэг зурсан өдөр байгуулав.
Зээлдэгч нь энэ Хэлэлцээрийн Хуваарь 1-д заасан төсөл (цаашид
“Төсөл” гэх)-ийг хэрэгжүүлэх санхүүжилтийн туслалцаа үзүүлэхийг Ассоциациас хүссэн бөгөөд Ассоциаци нь Зээлдэгч болон Ассоциаци хооронд, мөн өдөр байгуулсан санхүүжилтийн хэлэлцээр (“Санхүүжилтийн хэлэлцээр”)-ийг үндэслэн долоон сая гурван зуун мянган Зээлжих тусгай эрх (ЗТЭ 7,300,000)-ийн зээл олгохоор тохиролцов.
ИЙМД Зээлдэгч болон Банк хооронд дараах зүйлийг тохиролцов:
1.01. Ерөнхий нөхцөл нь (энэхүү Хэлэлцээрийн Хавсралтад
тодорхойлсон) уг Хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг мөн.
1.02. Агуулга нь өөрөөр заагаагүй бол энэхүү Хэлэлцээрт том үсгээр тэмдэглэсэн нэр томьёо нь Ерөнхий нөхцөл, эсвэл Зээлийн хэлэлцээрт тодорхойлсон утгаар ойлгоно (үүнд Хэлэлцээрийн оршил хэсэг, хавсралтууд багтана).
2.01. Банк нь Зээлдэгчид төслийг санхүүжүүлэх зорилгоор нэг зуун сая (100,000,000) ам.долларын зээл (цаашид “Зээл” гэх) олгохыг зөвшөөрөв. Энэ үнийн дүнг Валют хөрвүүлэгчээр тухайн цагт нь хөрвүүлж болно.
2.02. Зээлдэгч нь энэ Хэлэлцээрийн Хуваарь 2-ын Хэсэг III-т заасны дагуу Зээлийн хөрөнгийг татан авч болно.
2.03. Үйлчилгээний хураамж нь зээлийн дүнгийн нэг хувийн дөрөвний нэг (0.25%)-тэй тэнцүү байна.
2.04. Зээлийн хөрөнгийн ашиглагдаагүй үлдэгдэлд Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамжийг жилд нэг хувийн дөрөвний нэг (0.25%)-тэй тэнцүү байна.
2.05. Хүүний хэмжээ нь Лавлах суурь хүү дээр Хувьсах хүүг нэмсэнтэй тэнцүү байх буюу Ерөнхий нөхцөлийн 3 дугаар зүйлийн 3.02 (e) хэсэгт заасны дагуу хөрвүүлсний дараа ашиглаж болох хувь хэмжээ байна.
2.06. Төлбөр гүйцэтгэх өдөр нь жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр болон 9 дүгээр сарын 15-ны өдөр байна.
2.07. Зээлийн үндсэн төлбөрийг энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 3-т заасны дагуу хийнэ.
3.01. Зээлдэгч нь Төслийн зорилтыг хангах үүрэг хүлээж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Үүнтэй холбогдуулан, Зээлдэгч нь Ерөнхий нөхцөлийн Зүйл V заалтууд болон энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 2-т заасны дагуу Төслийг ЗТХЯ-аар дамжуулан хэрэгжүүлнэ.
4.01. Хүчин төгөлдөр болоход дараах Нэмэлт нөхцөлийг хэрэгжүүлнэ:
(a) Зээлдэгч нь ЗТХЯ-аар дамжуулан Төслийн үйл
ажиллагааны гарын авлагыг Банкны хүлээн зөвшөөрсөн хэлбэр, агуулгаар баталсан байна; мөн
(b) Зээлдэгч нь ЗТХЯ-аар дамжуулан Төсөл хэрэгжүүлэх нэгжийг Банкны шаардлагад нийцсэн чиг үүрэг,
бүрэлдэхүүн, нөөц, ажлын удирдамжтайгаар байгуулсан байна;
(c) Санхүүжилтийн хэлэлцээрийг байгуулж хүргүүлсэн байх бөгөөд түүнд заасан тухайн хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох, эсвэл тухайн хэлэлцээрийн дагуу Зээлдэгчийн зээлийн хөрөнгө татан авах эрх (энэхүү Хэлэлцээрийн хүчин төгөлдөр болохтой холбоотой заалтаас бусад)-тэй холбоотой бүх нөхцөл биелсэн байна.
4.02. Хүчин төгөлдөр болох эцсийн хугацаа нь энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш зуун наян (180) хоног байна.
4.03. Ерөнхий нөхцөлийн 9 дүгээр зүйлийн 9.05 (b) хэсгийн хувьд, Зээлдэгчийн энэхүү Хэлэлцээрээр хүлээсэн үүрэг (төлбөрийн үүргээс бусад) дуусгавар болох огноо нь Хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш хорин (20) жил байна.
5.01. Зээлдэгчийн төлөөлөгч нь санхүүгийн асуудал эрхэлсэн Сайд байна.
5.02. Ерөнхий нөхцөлийн 10 дугаар зүйлийн 10.01-д заасан зорилгоор,
(a) Зээлдэгчийн хаяг нь:
Сангийн яам Засгийн газрын II байр, С.Данзангийн гудамж 5/1 Д, Улаанбаатар 15160, Монгол Улс;
(б) Зээлдэгчийн цахим хаяг нь:
Факс:
976-11-320247
5.03. Ерөнхий нөхцөлийн 10 дугаар зүйлийн 10.01-д заасан зорилгоор,
(a) Банкны хаяг нь:
Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк 1818 H гудамж, N.W. Вашингтон ДС 20433, Америкийн Нэгдсэн Улс;
(б) Банкны цахим хаяг нь:
Телекс: Факс:
248423(MCI) эсвэл 1-202-477-6391
64145(MCI)
Гарын үсэг зурсан өдрийн байдлаар ТОХИРОЛЦОВ.
______________________________
Эрх бүхий төлөөлөгч
Нэр: __________________________
Албан тушаал: __________________________
Огноо: __________________________
______________________________
Эрх бүхий төлөөлөгч
Нэр: __________________________
Албан тушаал: __________________________
Огноо: __________________________
Төслийн танилцуулга
Төслийн зорилго нь зам, тээврийн биет холболтыг сайжруулах
замаар Монгол Улсын махны өртгийн сүлжээний логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд оршино.
Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:
Бүрэлдэхүүн хэсэг 1. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт
1.1. Стратегийн ач холбогдолтой авто замын сүлжээний гол хэсгүүдэд үр дүнд-суурилсан засвар, арчлалт хийх. Сонгогдсон аймгуудад улсын чанартай авто замын сүлжээний 361 км орчим хэсгийн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
1.2. Малчдыг холбох орон нутгийн зам. Сонгогдсон аймгуудад 51 км орон нутгийн чанартай замыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
1.3. Авто замын үндсэн хөрөнгийн менежмент. Энэ хүрээнд,
(i) авто замын дэд бүтцийн хөрөнгийн менежментийн
төлөвлөгөөг боловсруулж, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох; (ii) уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлын одоогийн техникийн стандарт, шаардлагуудыг
шинэчлэхэд техникийн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Бүрэлдэхүүн хэсэг 2. Логистикийн үйлчилгээ
2.1. Логистикийн төвүүдийн техник эдийн засгийн үндэслэл. Логистикийн төвүүдийн техник эдийн засгийн үндэслэл болон мастер төлөвлөгөөг боловсруулахад техникийн туслалцаа болон чадавхыг бэхжүүлэх дэмжлэг үзүүлнэ.
2.2. Логистик ба нийлүүлэлтийн сүлжээний платформ.
Нийлүүлэлтийн сүлжээг цахимжуулах платформыг хөгжүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ, үүнд: (i) платформын өгөгдөл болон түүний үзүүлэх үйлчилгээг тодорхойлохын тулд махны нийлүүлэлт, логистикийн сүлжээнд оролцогч талуудад тулгарч буй хүндрэлтэй асуудлын судалгаа хийх замаар, хийдэл буюу эрэлтийн шинжилгээ хийх;
(ii) платформын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох; (iii) логистикийн байгууллагууд болон малчдад платформд оролцох цахим хэрэгсэл, ур чадвар, мэдлэгээр дэмжих.
2.3. Нийлүүлэлтийн сүлжээнд инновац нэвтрүүлэх туршилтын төслүүд. Логистикийн үйл явц, тээврийн маршрутын цахим нэгтгэл хийхэд ашиглах, тухайлбал, хүргэлтийг бодит цагт шууд хянадаг; агуулах, ухаалаг ачааны машин, чингэлэг; байгаль орчин, амьтдын мониторинг хийх зориулалтын зүйлсийн интернэт мэдрэгчүүдийг холбож, нэгтгэх зэрэг программууд орно.
2.4. Гэрээт логистик үйлчилгээний дүрэм журам, стандарт. Логистикийн үйлчилгээг зохицуулсан дүрэм, журмыг шинэчлэхэд техникийн дэмжлэг үзүүлнэ.
Бүрэлдэхүүн хэсэг 3. Техникийн туслалцаа ба чадавхыг бэхжүүлэх
3.1. Махны экспортын тээвэр ба логистикийн стратегийн судалгаа. Терминалын үйлчилгээ, интермодал үйл ажиллагаа, экспортын логистикийн бизнесийг хөгжүүлэх зэргийг багтаасан экспортын логистикт зориулсан төмөр зам, агаарын тээврийн логистикийн стратегийн судалгааг хийнэ.
3.2. Төслийн менежмент, техникийн судалгаа ба чадавхыг бэхжүүлэх. Энэ хүрээнд, (a) сонгосон зам, гүүрийн техникийн зураг төсөл, санхүүгийн менежмент ба зарцуулалт, худалдан авах ажиллагаа, байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийн менежмент, олон нийтийн хэлэлцүүлэг, оролцоо, хяналт, тайлагналт, үнэлгээ; (б) замын хөрөнгийг удирдах, логистикийн гэрээт үйлчилгээг зохицуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлд хяналт тавих чадавхыг бэхжүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ.
Бүрэлдэхүүн хэсэг 4. Болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ
Шаардлагатай тохиолдолд онцгой гэж зөвшөөрөгдөхүйц нөхцөл байдалд яаралтай хариу арга хэмжээ авах.
Төслийг хэрэгжүүлэх
Хэсэг I. Төсөл хэрэгжүүлэх зохицуулалт
A. Институтийн зохион байгуулалт
1. Зээлдэгч нь Төслийн үйл ажиллагааны гарын авлагад тусгасны дагуу төслийг хэрэгжүүлэх хугацаанд улс, орон нутгийн түвшинд Банкны шаардлагад нийцсэн бүтэц бүрэлдэхүүн, чиг үүрэг, орон тоо, нөөц бүхий Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулж ажиллуулна.
2. Зээлдэгч нь дээр дурдсанаар хязгаарлагдахгүйгээр:
(a) Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг (1) сарын дотор ЗТХЯ, ХХААХҮЯ, ЭЗХЯ, ЗТХТ, төсөлд хамрагдахаар сонгогдсон аймгийн захиргаа болон СЯ-ны төлөөллөөс бүрдсэн, ЗТХЯ-аар ахлуулсан Төслийн удирдах хороог байгуулах бөгөөд Төслийн удирдах хороо нь Төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах үүрэг хүлээнэ.
(b) ЗТХЯ-ны дэргэд байгуулагдах Төсөл хэрэгжүүлэх нэгж нь (i) Жилийн ажлын төлөвлөгөө, улирлын тайлан бэлтгэх; (ii) худалдан авах ажиллагаа, санхүүгийн менежмент, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн менежмент болон гомдол барагдуулах механизмыг хэрэгжүүлэх;
(iii) Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээ зэргийг багтаасан
төслийн өдөр тутмын хэрэгжилтийг хариуцаж ажиллах
үүрэг хүлээнэ.
B. Төслийн үйл ажиллагааны гарын авлага
Зээлдэгч нь ЗТХЯ-аар дамжуулан Төслийн үйл ажиллагааны гарын авлага (ТҮАГА)-д тусгасан зохицуулалт, журмын дагуу төслийг хэрэгжүүлэх (ТҮАГА болон энэ Хэлэлцээрийн заалтууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Хэлэлцээрийн заалтуудыг дагаж мөрдөнө) бөгөөд Банк урьдчилан бичгээр зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд ТҮАГА-ын аливаа зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах, зайлсхийх үйлдэл гаргаж үл болно.
C. Жилийн ажлын төлөвлөгөө, төсөв
1. Зээлдэгч нь ЗТХЯ-аар дамжуулан Төслийг хэрэгжүүлэх хугацаанд (эсвэл Банкны сүүлд зөвшөөрсөн хугацаанд) дараагийн
санхүүгийн жилд төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож буй төслийн бүх үйл ажиллагаа, зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, энэ Хуваарийн Хэсэг D-д заасан байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр авч хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээг багтааж нэгтгэсэн жилийн ажлын төлөвлөгөө болон төсвийг бэлтгэж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор зөвшөөрөл авахаар Банканд хүргүүлнэ.
2. Зээлдэгч нь Төслийг Банкнаас хүлээн зөвшөөрсөн тухайн жилийн ажлын төлөвлөгөө болон төсөвт заасны дагуу хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ ЖАТТ болон энэ Хэлэлцээрийн заалтууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Хэлэлцээрийн заалтуудыг дагаж мөрдөнө.
3. Зээлдэгч нь Банкнаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ЖАТТ-т ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй, бусад этгээд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх ёсгүй.
D. Байгаль орчин, нийгмийн стандартууд
1. Зээлдэгч нь төслийг байгаль орчин, нийгмийн стандартад нийцсэн, Банканд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
2. Зээлдэгч нь дээрх 1 дэх зүйлд зааснаар хязгаарлагдахгүйгээр, төслийг Байгаль орчин, нийгмийн хариуцлагын төлөвлөгөө (БОНХТ)-ний дагуу Банканд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар хэрэгжүүлнэ. Үүний тулд, Зээлдэгч нь дараах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнд:
(a) БОНХТ-нд тусгагдсан арга хэмжээ, үйл ажиллагаанд
БОНХТ-ний дагуу магадлан шалгалт хийж, үр дүнтэй хэрэгжүүлэх;
(b) БОНХТ-г хэрэгжүүлэхтэй холбоотой зардлын санхүүжилт
хангалттай байх;
(c) БОНХТ-нд тусгасан бодлого, дүрэм, журмыг сахин
мөрдөж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хангалттай тооны мэргэшсэн, туршлагатай ажилтантай байх;
(d) БОНХТ-нд заасны дагуу Банктай өөрөөр бичгээр
тохиролцсоноос бусад тохиолдолд БОНХТ, эсвэл түүний аливаа заалтыг өөрчлөх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, татгалзахгүй
байх, БОНХТ-г шинэчлэгдмэгц энэ талаар олон нийтэд зохих ёсоор мэдээлэх.
3. БОНХТ болон энэхүү Хэлэлцээрийн заалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Хэлэлцээрийн заалтыг баримтална.
4. Зээлдэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
(a) Тогтмол гаргах тайланг БОНХТ-нд заасан давтамжтайгаар цуглуулах, нэгтгэн бэлтгэж Банканд хүргүүлэхэд
шаардагдах бүхий л арга хэмжээг авах, Банкнаас БОНХТ болон түүний байгаль орчин, нийгмийн
хамгааллын хэрэгслүүд бодит нөхцөл байдалтай нийцэж байгаа эсэх талаар мэдээлэл хүссэн тохиолдолд, энэ тухай мэдээллийг даруй цуглуулж, нэгтгэн Банканд хүргүүлэх ба бүх тайланг хэлбэр, агуулгын хувьд Банк хүлээн зөвшөөрөхүйц байдлаар бэлтгэнэ. Тухайлбал, (i) БОНХТ-ний хэрэгжилтийн төлөв байдал; (ii) Хэрэв үүссэн бол, БОНХТ-г хэрэгжүүлэхэд саад учруулсан, эсвэл саад учруулахаар заналхийлсэн, нөхцөл байдал; (iii) ийм нөхцөл байдлыг засаж залруулах талаар авсан, эсвэл авах шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх тусдаа тайланг бэлтгэнэ.
(b) Төсөлтэй холбоотой, эсвэл төсөлд нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй аливаа онцгой тохиолдол, осол, БОНХТ, түүнд дурдсан байгаль орчин, нийгмийн арга хэрэгсэл, Байгаль орчин, нийгмийн стандартаар байгаль орчинд үзүүлсэн мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл, нөлөөлөлд өртсөн олон нийт, эсвэл ажилтнуудын талаар Банканд нэн даруй мэдэгдэнэ.
5. Зээлдэгч нь нөлөөлөлд өртсөн хүмүүсийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Гомдол барагдуулах хүртээмжтэй механизмыг бий болгож, сурталчилж, ажиллуулах ба аливаа санал гомдлыг Банканд хүлээн
зөвшөөрөгдөхүйц байдлаар шийдвэрлэх, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд зүй зохистой бүхий л арга хэмжээг авна.
6. Зээлдэгч нь тендерийн сонгон шалгаруулалтын бүх бичиг баримт, төслийн хүрээнд хийгдэх барилгын ажлын гэрээнд гүйцэтгэгчид, туслан гүйцэтгэгчид болон хяналт тавих байгууллагуудын (а) БОНХТ-ний холбогдох заалтууд, түүнд дурдсан байгаль орчин,
нийгмийн хариуцлагыг биелүүлж ажиллах; (б) дээрх гэрээний дагуу захиалсан, эсвэл гүйцэтгэсэн барилгын ажилд хамаарах байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүүхдийн эсрэг хүчирхийллийн эрсдэлийг арилгах талаар нарийвчлан авч үзсэн ёс зүйн дүрмийг баталж, бүх ажилтнуудадаа өгч гарын үсэг зуруулж мөрдүүлэх үүргийн талаар тусгана.
Е. Болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ
1. Төслийн Бүрэлдэхүүн хэсэг 4 ("Болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний талаарх бүрэлдэхүүн хэсэг")-ийн хүрээнд болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлэхийн тулд Зээлдэгч нь:
(a) Уг гарын авлагыг ("ХОБЭХХ-ны гарын авлага") Банканд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэлбэр, агуулгаар бэлтгэж, батлах бөгөөд үүнд Болзошгүй онцгой байдлын үед авах арга хэмжээг хэрэгжүүлэх (i) онцгой байдлын үед авах арга хэмжээний хэсгийг зохицуулах, хэрэгжүүлэх аливаа бүтэц буюу институцийн зохицуулалт; (ii) онцгой байдлын үед авах арга хэмжээний хэсэгт тусгаж болох тусгайлсан үйл ажиллагаа, үүнд шаардагдах зөвшөөрөгдөх зардал ("Онцгой байдлын үеийн зардал") болон түүнийг оруулах аливаа журам; (iii) болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний хэсгийн санхүүгийн менежментийн зохицуулалт; (iv) болзошгүй онцгой байдлын үед
авах хариу арга хэмжээний хэсгийн худалдан авах ажиллагааны арга, журам; (v) онцгой байдлын үеийн зардлыг санхүүжүүлэх Зээлийн хөрөнгийг гаргахад шаардагдах бичиг баримт; (vi) онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний хэсгийн байгаль орчин, нийгмийн үнэлгээ, менежментийн зохицуулалтын тодорхойлолт; болон (vii) Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөний загвар зэргийг нарийвчлан тусгана;
(b) Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг Банк хүлээн зөвшөөрөхүйц хэлбэр, агуулгаар боловсруулж батална;
(c) Болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ “ХОБЭХХ-ны гарын авлага”, болон Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ “ХОБЭХХ-ны гарын авлага”,
эсвэл Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөө болон энэхүү Хэлэлцээр хоорондоо
зөрчилдсөн тохиолдолд энэхүү Хэлэлцээрийн заалтыг дагаж мөрдөнө;
(d) Банкнаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр “ХОБЭХХ-ны гарын авлага” болон Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй, түдгэлзүүлэхгүй, цуцлахгүй,
хүчингүй болгохгүй, хэрэгжүүлэхээс зайлсхийхгүй.
2. Зээлдэгч нь онцгой байдлын үеийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх үедээ “ХОБЭХХ-ны гарын авлага”-д тусгагдсан бүтэц, зохион байгуулалтыг хадгалж Банкны шаардлагыг хангахуйц ажилтнууд болон нөөцөөр хангана.
3. Зээлдэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
(a) онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний хэсэгт шаардагдах байгаль орчин, нийгмийн арга хэрэгслийг ХОБЭХХ-ны гарын авлага болон БОНХТ-ний дагуу Банкны хүлээн зөвшөөрөхүйц хэлбэр, агуулгаар бэлтгэж, ил тод болгож, баталсан байх;
(b) болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний хэсэг нь байгаль орчин, нийгмийн арга хэрэгслийн дагуу Банканд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар хийгдсэн байх явдлыг баталгаажуулна.
4. Болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний хэсгийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг гагцхүү Зөвшөөрөгдөхүйц онцгой байдал, эсвэл хямрал үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлнэ.
Хэсэг II. Төслийн Хяналт-шинжилгээ, Тайлагнал ба Үнэлгээ
A. Төслийн тайлан
Зээлдэгч нь төслийн улирлын тайланг тухайн улирал дууссанаас хойш дөчин тав (45) хоногт багтаан Банканд ирүүлнэ.
B. Дунд хугацааны үнэлгээ
Зээлдэгч нь: (a) Төсөл хүчин төгөлдөр болсноос хойш хорин дөрвөн (24) сарын дараа, тайлант хугацаанд Төслийг хэрэгжүүлэх явцад гарсан ахиц дэвшлийг Банкны үндэслэл бүхий хүсэлтийн
дагуу аль болох нарийвчлан тусгаж баримтжуулсан, энэхүү А хэсгийн дагуу гүйцэтгэсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг харгалзан үзсэн, мөн Төслийг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх, Төслийн зорилгыг ханган биелүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлон тусгасан дунд хугацааны тайланг бэлтгэж Банканд хүргүүлнэ; (b) Дунд хугацааны тайланг хүргүүлснээс хойш дөчин тав (45) хоногт багтаан тайланг Банктай хамт хянаж үзэх ба дунд хугацааны тайлангийн дүгнэлт, зөвлөмж, энэ талаарх Банкны үнэлэлтэд үндэслэн Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авна.
Хэсэг III. Зээлийн хөрөнгийг татаж авах
A. Ерөнхий зүйл.
Зээлдэгч нь Ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлийн заалтуудаар хязгаарлахгүйгээр, Зарцуулалт ба Санхүүгийн мэдээллийн
захидлын дагуу (а) Зөвшөөрөгдөх зардлыг санхүүжүүлэх; (б) (i) Зээлийн үйлчилгээний хураамж болон (ii) Хүүний дээд хязгаар буюу хүүний дээд, доод хязгаарын баталгааны шимтгэлийг хуваарилсан хэмжээгээр, хэрэв боломжтой бол дараах хүснэгтийн Ангилал тус бүрд заасан хувь хүртэлх хэмжээгээр төлөх зорилгоор Зээлийн хөрөнгийг татан авч болно.
Ангилал
Хуваарилагдсан зээлийн хэмжээ (ам. доллароор)
Санхүүжүүлэх зардлын
хувь
(татвар ороод)
(1)Бараа, ажил, зөвлөхийн бус болон зөвлөхийн үйлчилгээ, үйл ажиллагааны зардал, төслийн сургалтууд
99,750,000 100%
(2)Онцгой байдлын үеийн зардал 0 100%
(3)Үйлчилгээний хураамж 250,000
Ерөнхий нөхцөлийн
2.07 (b) хэсгийг үндэслэн энэхүү Хэлэлцээрийн
2.03-т заасны дагуу
төлөх төлбөрийн дүн
(4)Хүүний дээд хязгаар буюу хүүний дээд, доод хязгаарын баталгааны шимтгэл
0
Ерөнхий нөхцөлийн
4.05 (c) хэсгийн дагуу төлөх дүн
B. Санхүүжилт татан авах нөхцөл, хугацаа.
1. Дээрх А хэсгийн заалтыг үл харгалзан, дараах зардлыг санхүүжүүлэхэд зориулж санхүүжилт татахгүй:
(a) 2021 оны 7-р сарын 1-ний өдөр буюу түүнээс хойших хугацаанд хийсэн Ангилал (1)-д хамаарах зөвшөөрөгдөх зардалд зориулж татан авсан нийт дүнгээр хорин сая доллар (20,000,000 ам. доллар)-аас хэтрэхгүй хэмжээний төлбөрөөс бусад Хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс өмнө хийсэн төлбөр; эсвэл
(b) Ангилал (2) -т хамаарах онцгой байдлын үеийн зардлын тухайд, хэрэв дээрх зардлын хувьд дараах бүх нөхцөл хангагдаагүй бол:
(i) (A) Зээлдэгч нь Онцгой гэж зөвшөөрөгдөхүйц нөхцөл байдал, хямрал үүссэнийг тогтоож, дээрх хүснэгт дэх Ангилал (2)-т заасан зээлийн хөрөнгийг татаж авах хүсэлтээ Банканд
хүргүүлсэн; (B) Банк үүнтэй санал нийлж, уг хүсэлтийг хүлээн авч, энэ тухай Зээлдэгчид мэдэгдсэн;
(ii) Зээлдэгч нь Банк хүлээн зөвшөөрөхүйц хэлбэр, агуулгатай “ХОБЭХХ-ны гарын авлага” болон Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг баталсан.
2. Хаагдах хугацаа 2028 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байна.
Хүлээсэн үүрэгтэй холбоотой элэгдлийн эргэн төлөлтийн хуваарь
Дараах хүснэгтэд Зээлийн үндсэн төлбөрийг эргэн төлөх хугацаа болон үндсэн төлбөр төлөх хугацаа тус бүрд ногдох зээлийн үндсэн дүнгийн нийт төлбөрийн хувийг (“Төлбөрийн хувь”) харуулав.
Үндсэн төлбөрийн эргэн төлөлт
Үндсэн төлбөр төлөх хугацаа Хэсэгчилсэн
төлбөрийн хувь
2027 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2052 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал жил бүрийн 3 дугаар сарын 15, 9 дүгээр сарын 15-ны өдөр
2%
Тодорхойлолт
1. “Аймаг” гэж Зээлдэгчийн нутаг дэвсгэрийн нэгж болох аймгийг; “аймгууд” гэж нэгээс (1) дээш тооны аймгийг хэлнэ.
2. “Жилийн ажлын төлөвлөгөө, төсөв” буюу “ЖАТТ” гэсэн товчлол нь энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 2-ын 1 дүгээр хэсэгт дурдсан төлөвлөгөө, төсвийг хэлэх бөгөөд тухайн төлөвлөгөөнд Банкнаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр өөрчлөлт оруулж болно.
3. “Авлигатай тэмцэх удирдамж” гэж Ерөнхий нөхцөлийн Хавсралтын 6 дахь хэсэгт заасан зорилгын үүднээс, 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр баталж, 2011 оны 1 дүгээр сард шинэчилсэн, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаарх “ОУСБХБ-ны зээл болон ОУХА-ийн зээл, буцалтгүй тусламжаар санхүүжүүлж буй төслүүдэд залилан мэхлэлт, авлигын асуудал гарахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх удирдамж”-ийг хэлнэ.
4. “Ангилал” гэж энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 2-ын 3.А дугаар хэсэг дэх хүснэгтэд заасан ангиллыг хэлнэ.
5. “ХОБЭХХ-ны гарын авлага” гэж энэхүү Хэлэлцээрийн
Хуваарь 2-ын I.Е хэсэгт дурдсан гарын авлагыг хэлэх бөгөөд Төслийн үйл ажиллагааны гарын авлагын салшгүй хэсэг болох уг гарын авлагыг Банктай тохиролцсоны үндсэн дээр үе үе шинэчилж болно.
6. “Болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ” гэж Төслийн Бүрэлдэхүүн хэсэг 4-ийг үндэслэн онцгой гэж зөвшөөрөгдөхүйц нөхцөл байдал, хямралын үед хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааг хэлнэ.
7. “Онцгой гэж зөвшөөрөгдөхүйц нөхцөл байдал, хямрал” гэдэг нь Зээлдэгчийн эдийн засаг, эсвэл нийгэмд томоохон сөрөг нөлөөлөл үзүүлсэн, эсвэл ойрын хугацаанд үзүүлж болзошгүй, байгалийн, эсвэл хүний үйл ажиллагаанаас үүдсэн хямрал, гамшигтай холбоотой үзэгдлийг хэлнэ.
8. “Онцгой байдлын үеийн зардал” гэж энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 2-ын I.Е хэсэгт заасны дагуу “ХОБЭХХ-ны гарын авлага”-д тусгасан Болзошгүй онцгой байдлын үед хариу арга хэмжээ авахад шаардагдах аливаа зөвшөөрөгдөх зардлыг хэлнэ.
9. “Онцгой байдлын үед авах арга хэмжээний төлөвлөгөө” гэж I.Е хэсэгт заасан үйл ажиллагаа, төсөв, үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хяналт-шинжилгээ, үнэлгээний зохицуулалтыг
нарийвчлан тусгасан, зөвшөөрөгдөхүйц онцгой байдал, хямралын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлнэ.
10. “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын төлөвлөгөө” буюу “БОНХТ” гэж Төслийн 2023 оны 06 дугаар сарын Байгаль орчин, нийгмийн хариуцлагын төлөвлөгөөг хэлэх бөгөөд үүнд энэхүү Хэлэлцээрт заасны дагуу Төслийн үзүүлэх байгаль орчин, нийгмийн болзошгүй эрсдэл, нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа, зохион байгуулалт, хүн хүч, сургалт, хяналт, тайлагналын зохицуулалт, тэдгээрийн дагуу бэлтгэх байгаль орчин, нийгмийн арга хэрэгсэл зэргийг багтаасан Зээлдэгчийн зүгээс хэрэгжүүлэх шаардлагатай, эсвэл хэрэгжүүлэхэд хүрэх материаллаг арга хэмжээ болон үйл ажиллагааг тодорхойлсон нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
11. “Байгаль орчин, нийгмийн стандарт” буюу “БОНС” гэж Банкнаас хэвлүүлж, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон (i) “Байгаль орчин, нийгмийн стандарт 1: байгаль орчин ба нийгмийн эрсдэл, нөлөөллийн үнэлгээ ба менежмент”; (ii) Байгаль орчин, нийгмийн стандарт 2: ажиллах хүч ба ажлын нөхцөл; (iii) Байгаль орчин, нийгмийн стандарт 3: нөөцийн үр ашиг ба бохирдлоос урьдчилан сэргийлэх, удирдах; (iv) Байгаль орчин ба нийгмийн стандарт 4: олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал; (v) Байгаль орчин, нийгмийн стандарт 5: газар чөлөөлөх, газар ашиглах болон албадан нүүлгэхийг хязгаарлах; (vi) Байгаль
орчин, нийгмийн стандарт 6: биологийн олон янз байдлын хамгаалал ба амьд байгалийн нөөцийн тогтвортой менежмент; (vii) Байгаль орчин, нийгмийн стандарт 7: уугуул иргэд/Африкийн сахар орчмын бүс нутгийн иргэд; (viii) Байгаль орчин, нийгмийн стандарт 8: соёлын өв; (ix) Байгаль орчин ба нийгмийн стандарт 9: санхүүгийн зуучлал; (x) Байгаль орчин, нийгмийн стандарт 10: “Талуудын оролцоо, мэдээллийн ил тод байдал”-ыг хамтад нь хэлнэ.
12. “Ерөнхий нөхцөл” гэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн (2020 оны 8 дугаар сарын 1, 2020 оны 12 дугаар сарын 21, 2021 оны 4 дүгээр сарын 1 болон 2022 оны 1-р сарын 1-ний өдөр шинэчлэн найруулсан) “ОУСБХБ-ны санхүүжилт болон хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтэд хамаарах Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий нөхцөл”-ийг хэлнэ.
13. “ЭЗХЯ” гэж Зээлдэгчийн Эдийн засаг, хөгжлийн яам, эсвэл түүний хууль ёсны залгамжлагч этгээдийг хэлнэ.
14. “СЯ” гэж Зээлдэгчийн Сангийн яам, эсвэл түүний хууль ёсны залгамжлагч этгээдийг хэлнэ.
15. “ХХААХҮЯ” гэж Зээлдэгчийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, эсвэл түүний хууль ёсны залгамжлагч этгээдийг хэлнэ.
16. “ЗТХЯ” гэж Зээлдэгчийн Зам, тээврийн хөгжлийн яам, эсвэл түүний хууль ёсны залгамжлагч этгээдийг хэлнэ.
17. “Үйл ажиллагааны зардал” гэж тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж, оффисын байрыг түрээслэх, эсвэл урсгал засвар, засвар үйлчилгээ хийх, түлш, оффисын хэрэгцээний зүйлс, нийтийн аж ахуйн үйлчилгээ, хэрэглээний зүйлс, харилцаа холбооны зардал (шуудан, утас, интернэтийн зардал орно), тээвэр, орчуулга, хэвлэх, олшруулах зардал, банкны шимтгэл, хураамж, хэвлэн нийтлэх, сурталчилгааны зардал, даатгал, Төсөлтэй холбоотой хурал, уулзалтын зардал, Төсөлтэй холбоотой томилолтын зардал, гэрээт туслах ажилтан болон Төсөлтэй шууд холбоотой, гэхдээ Зээлдэгчийн төрийн албаны цалин хөлс, урамшуулал, шан харамж, түүнтэй адилтгах төлбөрийг оруулаагүй захиргааны бусад зардал зэрэг Төслийн үйл ажиллагааны өдөр тутмын зохицуулалт, удирдлага, хяналтад шаардлагатай бараа бүтээгдэхүүн, зөвлөхийн бус үйлчилгээний үндэслэл бүхий зардлыг хэлнэ.
18. “Худалдан авах ажиллагааны журам” гэж Ерөнхий нөхцөлийн Хавсралтын 84-р зүйлийн зорилгын үүднээс 2020 оны 11 дүгээр сард баталсан “Хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилт авч буй Зээлдэгчдэд зориулсан Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам”-ыг хэлнэ.
19. “Төсөл хэрэгжүүлэх нэгж” гэж энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 2-ын I.A.2.(б) хэсэгт заасны дагуу Зээлдэгчийн байгуулж ажиллуулах нэгжийг, эсвэл түүний хууль ёсны залгамжлагч этгээдийг хэлнэ.
20. “Төслийн удирдах хороо” гэж энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 2-ын I.A.2. (а) хэсэгт заасны дагуу Зээлдэгчийн байгуулж ажиллуулах хороог, эсвэл түүний хууль ёсны залгамжлагч этгээдийг хэлнэ.
21. “Төслийн үйл ажиллагааны гарын авлага” гэж Зээлдэгчийн ЗТХЯ-аар дамжуулан баталж, төслийг хэрэгжүүлэх явцад шинэчлэх гарын авлагыг хэлэх ба энэ нь (A) (a) төслийн бүтэц, зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагаа; (б) зарцуулалт, санхүүгийн менежмент; (в) худалдан авах ажиллагаа; (г) байгаль орчин, нийгмийн нөлөөллийг зохицуулах арга хэмжээ; (д) хяналт, үнэлгээ, тайлагнал, мэдээлэл харилцаа; (е) шударга байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө; (ё) олон улсын сайн туршлага болон Төслийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагын дагуу хувийн мэдээлэл цуглуулж боловсруулалт хийх (ж) төсөлд шаардагдах захиргаа, санхүү, техникийн болон зохион байгуулалтын бусад зохицуулалт, журмын нарийвчилсан зохицуулалт, горим журам; (B) ХОБЭХХ-ны гарын авлагыг агуулах бөгөөд дээр дурдсанчлан гарын авлагад Банкнаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авах үндсэн дээр өөрчлөлт оруулж болох ба уг нэр томьёонд энэхүү гарын авлагын аливаа хуваарь багтана.
22. “ЗТХТ” гэж Зээлдэгчийн хуулийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг, эсвэл түүний хууль ёсны залгамжлагч этгээдийг хэлнэ.
23. “Төсөлд хамрагдах аймгууд” гэж Архангай, Булган, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Төв, Увс, Өвөрхангай аймгуудыг хэлнэ.
24. “Гарын үсэг зурсан огноо” гэж Зээлдэгч болон Банк хооронд энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурсан хоёр огнооны сүүлийн огноог хэлэх бөгөөд уг тодорхойлолт нь энэхүү Хэлэлцээр болон Ерөнхий нөхцөлд дурдагдсан “Зээлийн Хэлэлцээрийн огноо”-ны бүх эшлэлд хамаарна.
25. “Сургалт” гэж Банкнаас баталсан сургалтын төлөвлөгөөнд үндэслэн Төслийн хүрээнд зохион байгуулах сургалт, семинар, танилцах аялалд хамрагдагсдад шаардагдах бараа, үйлчилгээний үндэслэл бүхий зардлыг хэлэх бөгөөд үүнд сургалт, семинар, танилцах аялалд оролцогчдын аяллын болон томилолтын зардал, сургагч багшийн үйлчилгээ авах, сургалт, семинарын байр түрээслэх, сургалт, семинарын материал бэлтгэх, олшруулахтай холбоотой зардал, сургалтын курс, семинар, танилцах аялалд бэлтгэх, хэрэгжүүлэхтэй шууд холбоотой бусад зардал орох ба харин зөвлөхийн цалин хөлс болон Зээлдэгчийн төрийн албаны цалин, урамшуулал, шан харамж, түүнтэй адилтгах төлбөрийг үүнд оруулахгүй.