Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1296)
— 3820 —

Журам батлах тухай № 361

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 26-ны өдөр Дугаар 361 хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн

1 дэх хэсэг, Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн 5.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон

нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хүнс,

хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА

Засгийн газрын 2023 оны 09 дүгээр

сарын 26-ны өдрийн 361 дүгээр

тогтоолын хавсралт

ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТГАН ТӨЛӨХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Төрөөс олгох ноосны, сүүний, арьс, ширний, улаан буудайн,

хүнсний ногооны урамшуулал (цаашид “төрөөс олгох урамшуулал” гэх) авах эрх үүссэн иргэн (цаашид “иргэн” гэх)-ий төлбөл зохих эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл (цаашид “шимтгэл” гэх)-ийг тухайн төрөөс олгох урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Иргэний төлбөл зохих шимтгэлийг төрөөс олгох урамшууллаас

нь суутган төлөхөд Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хууль, Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам, Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам, Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам, Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам, Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журмыг тус тус баримтална.

1.3.Энэ журмын 1.1-д заасан “эрх үүссэн иргэн” гэдэгт Засгийн

газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор баталсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”, Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”, Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2022 оны А/218/А/146 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс, ширний, улаан буудайн, хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэн хамаарна.

Хоёр.Шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулах

иргэнд тавигдах шаардлага, иргэн хүсэлт гаргах

2.1.Шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулах

иргэн Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн 4.1-д заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,

тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 7 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгоогүй байх;

2.1.2.нийгмийн даатгалд албан журмаар даатгуулаагүй

байх.

2.2.Шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулах

иргэн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж, харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай гэрээ байгуулсан байна.

2.3.Журмын 2.2-т заасан гэрээг аймаг, дүүргийн нийгмийн

даатгалын байгууллага Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд байршуулна.

2.4.Иргэн шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган

тооцуулах хүсэлтээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар гаргана.

2.5.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага нь урамшууллын цахим системд хүсэлт гаргаж байгаа иргэнээс нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх хүсэлтийг цахимаар хүлээн авч, энэ журмын 2.3-т заасан мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн шалгана.

Гурав.Төрөөс олгох урамшууллаас шимтгэлийг суутгах

3.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.2-т заасан хүсэлт гаргасан иргэний жагсаалтыг гаргаж, эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухай бүр цахимаар тус тус хүргүүлнэ.

3.2.Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн

захиргааны байгууллага болон нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 3.1-д заасан жагсаалтыг үндэслэн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шилжүүлэхэд шаардагдах мөнгөн дүн бүхий мэдээлэл (банкны нэр, код, дансны дугаар, регистрийн дугаар)-ийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар тухай бүр хүргүүлнэ.

3.3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.2-т заасан мэдээллийн дагуу төрөөс олгох урамшууллаас шимтгэлийг суутган тооцож, эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд тухай бүр шилжүүлнэ.

3.4.Төрөөс олгох урамшууллаас дараах байдлаар иргэний төлөх

шимтгэлийг суутган төлнө:

3.4.1.энэ журмын 2.4-т заасан хүсэлт гаргасан иргэний

эрүүл мэндийн даатгалын шимтгэл;

3.4.2.нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан

гэрээний хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй нийт шимтгэлийг тус тус суутган.

3.5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын

иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна” гэж заасны дагуу төрөөс олгох урамшууллаас тэргүүн ээлжид иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгана.

3.6.Төрөөс олгох урамшууллаас шимтгэлээ суутган тооцуулах

хүсэлтээ гаргасан даатгуулагч шимтгэлээ илүү төлсөн бол дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд шилжүүлэн тооцуулах, эсхүл илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Дөрөв.Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын

шимтгэлийг бүртгэх, тооцоо нийлэх, тайлагнах

4.1.Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн

захиргааны байгууллага болон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэний шимтгэл төлөлтийг мэдээллийн санд даатгуулагч тус бүрээр бүртгэнэ.

4.2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь шилжүүлсэн шимтгэлийн дүн, хүлээн авсан дүнг хагас жил тутам тооцоо нийлж, баталгаажуулна.

4.3.Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн

захиргааны байгууллага, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэний тайланг хагас жил тутам гаргаж, харьяалах төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Тав.Хяналт, хариуцлага

5.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага нь урамшуулалд хамрагдах, эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь шимтгэл суутган тооцох даатгуулагчийг тодорхойлох, бүртгэх, шимтгэл суутган тооцох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

5.2.Энэ журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд

холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Зургаа.Бусад

6.1.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор холбогдох мэдээллийг харилцан солилцож болно. 6.2.Төрөөс олгох урамшууллаас шимтгэл суутган төлөхтэй

холбоотой үүссэн асуудал, иргэнээс гаргасан гомдлыг холбогдох байгууллага хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

---o0o---

Төрийн мэдээлэл · 2023 · № 48 (1296)3820–3824-р хуудас