Тогтоолд нэмэлт оруулах тухай № 88
2023 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 10-ны өдөр Дугаар 88 хот
Тогтоолд нэмэлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ
батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын “26,” гэсний дараа “27,” гэж нэмсүгэй.
2.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.
2023 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 10-ны өдөр Дугаар 89 хот
Засгийн газрын үнэт цаас гаргах
эрх олгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1
дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2024 онд гадаад, дотоод үнэт
цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг болон Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т олгосугай.
2.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.