Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(1292)
— 3362 —

Журам батлах тухай № 185

2023 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр Дугаар 185 хот

Журам батлах тухай

Соёлын тухай хуулийн 20.1.1, 33.9 дэх хэсгийг тус тус үндэслэн

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд

мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд

тэтгэмж олгоход шаардагдах зардлыг 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж санхүүжүүлэх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.

3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд

Ч.Номинд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Засгийн газрын 2023 оны 05 дугаар

сарын 17-ны өдрийн 185 дугаар

тогтоолын хавсралт

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН
СОЁЛЫН АЖИЛТАНД МӨНГӨН ТЭТГЭМЖ
ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Соёлын тухай хуулийн 33.9 дэх хэсэгт заасан орон нутгийн

өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг (цаашид “тэтгэмж” гэх) улсын төсвөөс олгоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Тэтгэмжийг Нийслэлийн Багануур, Багахангай дүүрэг болон

аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд олгоно.

1.3.Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд

энэ журамд заасан мөнгөн тэтгэмж авах эрх нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүснэ.

1.4.Энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн

соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэл (ТҮСУ)-ийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно.

1.5.Соёлын ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

өмнө чөлөөлөгдсөн, халагдсан, эсхүл тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бол энэ журмын үйлчлэлд хамаарахгүй.

Хоёр.Тэтгэмж олгоход тавигдах нөхцөл

2.1.Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад

томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна.

2.2.Дараах хугацааг энэ журмын 2.1-д заасан тасралтгүй

ажилласан жилд хамааруулж тооцно:

2.2.1.жирэмсний болон амаржсаны амралттай, хууль

тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан 36 сар хүртэлх хугацаа;

2.2.2.хугацаат цэргийн алба хаасан хугацаа;

2.2.3.ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн

тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;

2.2.4.баривчлагдсан, цагдан хоригдсон этгээд, гэмт хэрэг

үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гаргасан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон бол соёлын ажилтныг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаа;

2.2.5.байгууллагын захиалгаар 6 хүртэлх сарын хугацаагаар

мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;

2.2.6.зайлшгүй дэргэд нь байж асрах шаардлагатай гэр бүлийн

гишүүнийг 3 хүртэл сараар сахиж, асарсан хугацаа;

2.2.7.эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар

эмчлүүлсэн хугацаа;

2.2.8.гамшиг, аюул, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд

дайчлагдан ажилласан хугацаа;

2.2.9.гурав хүртэлх насны хүүхдээ асрах хүсэлтийг нь үндэслэн

соёлын ажилтанд олгосон чөлөөний 12 сар хүртэлх хугацаа.

2.3.Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллага

дотроо, эсхүл орон нутгийн өмчийн соёлын байгууллага хооронд шилжин болон сэлгэн ажилласан бол уг хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанд үндэслэн тасралтгүй ажилласан гэж тооцно.

2.4.Орон нутгийн өмчийн соёлын байгууллагад дагалдан болон

туршилтаар ажилласан хугацааг тасралтгүй ажилласан гэж тооцно.

Гурав.Тэтгэмж олгох

3.1.Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын хүний нөөцийн

асуудал хариуцсан нэгж, эсхүл ажилтан жил бүрийн 6 болон 12 дугаар сард багтаан тэтгэмж авах нөхцөл хангасан соёлын ажилтны тасралтгүй ажилласан хугацааг тооцож, байгууллагын удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлнэ.

3.2.Соёлын ажилтны тэтгэмж авах эрх үүсэх хугацааг нийгмийн

даатгалын лавлагаа, ажилд томилсон тушаал болон холбогдох бусад баримт бичигт үндэслэн тогтооно.

3.3.Тэтгэмжийн хэмжээ соёлын ажилтны сүүлийн 6 сарын үндсэн

цалинтай тэнцүү байна.

3.4.Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын удирдлага

дараагийн жилд тэтгэмж авах эрх үүсэх соёлын ажилтанд тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тооцож, 07 дугаар сарын 25-ны дотор дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газарт хүргүүлнэ:

3.4.1.соёлын ажилтанд тэтгэмж олгох нөхцөл бүрдсэнийг

тодорхойлсон албан бичиг;

3.4.2.соёлын ажилтны бичгээр гаргасан хүсэлт;

3.4.3.нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа;

3.4.4.энэ журмын 2.1-д заасан нөхцөлийг гэрчлэх баримт бичиг;

3.4.5.шаардлагатай бусад баримт бичиг.

3.5.Аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар энэ журмын 3.3-т

заасан баримт бичгийн бүрдлийг нягтлан, нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэж, 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.6.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

тэтгэмж олгоход шаардагдах хөрөнгийг улсын хэмжээнд нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд тусган 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулах арга хэмжээ авна.

3.7.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт хуваарилсан тэтгэмжийн зориулалттай зардлыг орон нутгийн өмчийн соёлын байгууллагаар дамжуулан соёлын ажилтанд олгох ажлыг зохион байгуулна.

3.8.Хуульд зааснаас бусад тохиолдолд мөнгөн тэтгэмжээс татвар,

шимтгэл, суутгал, хураамж авах, тэтгэмжийг аливаа биет (бараа, материал г.м) болон биет бус (аяллын эрх, үзвэрийн билет г.м) хэлбэрээр орлуулж олгохгүй.

3.9.Тэтгэмжийн зориулалтаар батлагдсан хөрөнгийг өөр

зориулалтаар зарцуулахыг хориглоно.

3.10.Соёлын ажилтанд дараагийн тэтгэмж олгох хугацааг энэ

журмын 2.1-д заасан эрх үүссэн өдрөөс эхлэн тооцно.

Дөрөв.Бусад

4.1.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд

заасны дагуу хариуцлага тооцно.

----о0о----

Төрийн мэдээлэл · 2023 · № 44 (1292)3362–3365-р хуудас