Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 75
2023 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 29-ний өдөр Дугаар 75 хот
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Лувсанноровын Угтахбаярыг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний
хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Лувсанноровын Угтахбаярыг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2023 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр Дугаар 83 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.9 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 148 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт
хүрсэн Зундуйн Энхцэцэгийг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.